Номын сан
Хичээл 26: 2 Нифай 4


Хичээл 26

2 Нифай 4

Оршил

Лихайг нас барсны дараа Нифай тэдэнд сануулсан “Их Эзэний зэмлэлийн улмаас” (2 Нифай 4:13–14-ийг үзнэ үү) Лемен, Лемүел хоёр түүнд уурлах болжээ. Нифай ах нарынхаа зан авир, үйлдлүүд болон мөн өөрийн сул тал болон нүглийн улмаас бодол санаагаа яруу найргийн уран хэллэгээр илэрхийлжээ. Тэрбээр судруудад дуртайгаа болон Их Эзэнээс хүлээн авсан олон адислал хийгээд хүч чадлын төлөө талархлаа илэрхийлсэн ажээ (2 Нифай 4:15–35-ыг үзнэ үү).

Заах зөвлөмж

2 Нифай 4:1-11

Лихай гэр бүлдээ зөвлөгөө өгч, адисалсан нь

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бичсэн бай:

Хэрэв та итгэлтэй өвөө, эмээ байгаад хүүхдүүд тань сайн мэдээний жишгүүдээр амьдрахгүй байвал ач зээ нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Самбар дээрх асуултад хариулахад суралцагчдыг урьснаар хичээлээ эхэл. Суралцагчдыг хариулсны дараа асуу:

  • Аав, ээж, өвөө, эмээ нар хүүхдүүд, ач зээ нартаа зааж, зөвлөгөө өгөх талаар ямар хариуцлага хүлээдэг вэ?

Та энэ ярилцлагын хэсэг болгон дараах үгсийг өөрөө унших эсвэл нэг суралцагчийг уншиж өгөхийг хүс:

Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг ханган, бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг даган, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах ариун үүрэгтэй юм. Эхнэр нөхөр, эцэг эхчүүд үүргээ хэрхэн биелүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээнэ. … Шаардлагатай үед өнөр гэр бүлүүдийг дэмжин туслах ёстой “ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129).

Лихай нас эцэслэхээсээ өмнө үр удамдаа зарлигуудыг сахих зөвлөгөө өгснийг тайлбарлаж, 2 Нифай 4-ийг заа. 2 Нифай 4:3-11-ийг уншихдаа Лихайн зааж, зөвлөгөө өгч байсан хүмүүсийг олж тогтооход суралцагчдыг урь.

  • Лихай хэнд заасан бэ? ( 2 Нифай 4:3, 8,10-11-ийг үзнэ үү.)

  • Лемен, Лемүел хоёрын хүүхдүүдэд Лихай ямар амлалт өгсөн бэ? (2 Нифай 4:7, 9-ийг үзнэ үү.)

  • Их Эзэн эцэг эхчүүдэд ямар үүрэг хариуцлага оногдуулсан талаар та 2 Нифай 4:5 дээр үндэслэн юу гэж хэлэх вэ? (Суралцагчид энэ асуултад өөр өөр үг ашиглан хариулж болно. Гэвч хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэг хариуцлагыг Бурхан эцэг эхчүүдэд оногдуулсныг тэд ойлгосон байх ёстойг анхаар.

  • Та нар ямар үнэнийг аав, ээж, өвөө, эмээ нараасаа мэдсэн бэ?

Сайн мэдээгээр амьдарч, зөв шударга эцэг эхчүүд болохоор бэлтгэхдээ өнөр гэр бүлтэйгээ нягт холбоотой байхад нь суралцагчдыг урамшуулан дэмж. Та “Be a Strong Link” (Өнөр гэр бүлтэйгээ нягт харилцаатай бай) үзүүлэнг үзүүлж болно (http://lds.org/liahona/2003/09/poster?lang=eng-ийг үзнэ үү).

2 Нифай 4:12-35

Нифай өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч, Их Эзэнд итгэх итгэлээ илэрхийлжээ

Mиний сүнс… баясна  гэж самбар дээр бич.

Энэ өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичиж аван, өгүүлбэрийг гүйцээхдээ сэтгэлийг нь баясгадаг зүйлсийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс.

Нифай энэ өгүүлбэрийг хэрхэн дуусгасныг мэдэхийн тулд 2 Нифай 4:15-16-г уншихыг нэг суралцагчаас хүс.

  • Бидний сэтгэл судруудад баясдаг байхын тулд бид юу хийж болох вэ?

  • Их Эзэний зүйлсэд баясах гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

  • Зүрх сэтгэл нь үзсэн, сонссон зүйлсийг тунгаан бодсон хэмээн Нифай хэлжээ. Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Нифай амьдралдаа агуу баяр баясал үзсэнийг онцлон тэмдэглэ. Гэвч тэр бас сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан юм. Нифай амьдралынхаа энэ үед тулгарсан зарим бэрхшээл сорилтыг харахын тулд 2 Нифай 4:12–13-ыг суралцагчдаар уншуул. (Лихайг нас барсны дараа Лемен, Лемүел хоёр болон Ишмэйлийн хөвгүүд уурлаж эхлэв.)

Нифайд учирсан хүнд сорилтуудын олон нь хоёр ахынх нь үйлдэл, зан авираас үүдэлтэй байв. Гэвч Нифай өөрийнхөө сул талын улмаас зовон шаналж байлаа. … улмаас зүрх минь харуусна гэж самбар дээр бич.

2 Нифай 4:17–18-ыг уншиж, Нифайн харууссан шалтгааныг олоход суралцагчдыг урь.

Эдгээр шүлгийг унших цаг суралцагчдад гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлийг нь тэднээс асуу. Тэдний анхаарлыг эдгээр шүлгүүд дэх золгүй, маханбод, хүрээлэгдсэн гэдэг үгсэд хандуул. Золгүй гэдэг нь аз жаргалгүй буюу олиггүй гэсэн утгатайг тайлбарла. Судруудад маханбод гэдэг үг, бид унасан байдалд амьдардгаас үүдэлтэй ба бидний сул дорой байдлыг олонтоо заадаг. Хүрээлэгдсэн гэдэг үг бүслэгдсэн буюу тал талаас нь шахалт үзүүлэх гэсэн утгатай.

  • Биднийг хүрээлж болох сорилт бэрхшээлүүдийн жишээг нэрлэнэ үү. (Хариултууд нь гэр оронд тохиолддог бэрхшээл сорилт, үе тэнгийнхний шахалт, хүнд хэцүү гэрийн даалгавар, уруу таталтууд байж болно.)

2 Нифай 4:19-ийг нэг суралцагчаар уншуул. “Гэсэн хэдий ч, би хэнд итгэснээ мэдэж байна” гэсэн өгүүлбэрт онцгой анхаарал хандуулахад та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. 2 Нифай 4:19-д Нифайн үгс гунигаас найдварт шилжсэнийг онцлон тэмдэглэ.

  • “Би хэнд итгэснээ мэдэж байна” гэсэн Нифайн үгс юу гэсэн утгатай гэж та боддог вэ?

  • Их Эзэн болон Түүний нинжин сэтгэлийг санах нь урам хугарсан үед бидэнд хэрхэн тусалж болох вэ?

2 Нифай 4:20–25-ыг чанга унш. Судар дээрээ дагаж харахыг суралцагчдаас хүс. Бурхан Өөрт нь итгэдэг хүмүүсийг дэмждэгийг харуулсан үгс болон өгүүлбэрүүдийг олоход тэднийг урь.

  • 2 Нифай 4:20–25 дахь ямар үг, өгүүлбэрүүд таны хувьд чухал ач холбогдолтой вэ? Яагаад?

  • Их Эзэн хүнд үед өөрт чинь тусалсан буюу дэмжлэг үзүүлсэн үеийн тухай бод. Тэр танд хэрхэн тусалсан бэ? Энэ туршлага өөрт чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

Мөн ийм туршлагуудынхаа талаар бодож, судрын тэмдэглэлдээ бичиж авахад цаг гаргаж өгөх нь суралцагчдад ашиг тустай байж болно. Түүнчлэн Бурхан өөрийг тань дэмжсэн тохиолдлын тухай та өөрөө ярьж өгөх нь суралцагчдад ашиг тустай байж болно.

Нифай Их Эзэний өөрийнх нь төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлсийг санаж, тэдгээрт талархалтай байснаар Нифайг чадварлаг улам сайн хүн болоход нь түүнд итгэл найдвар, урам дэм өгснийг ойлгоход суралцагчдад тусал. 2 Нифай 4:26–30-ийг чимээгүй уншиж, Нифайн туршлага зөв шударга болох хүсэлд нь хэрхэн нөлөөлснийг олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс.

2 Нифай 4:30–35-аас ээлжээр уншихыг хэдэн суралцагчаас хүс. Нифай Их Эзэнд хэрхэн тууштай итгэлтэй байсан хийгээд түүний хүссэн адислалуудыг олохыг ангиас хүс.

  • Бидний хувийн залбиралд тусалж болох энэ залбирлаас бид юу сурч болох вэ? (Суралцагчид энэ асуултад өөр өөр үг ашиглан хариулж болно. Гэвч хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэг хариуцлагыг Бурхан эцэг эхчүүдэд оногдуулсныг тэд ойлгосон байх ёстойг анхаар.

Залбирал нь нүгэлтэй эсвэл урам хугарсан үед даван туулахад тусалсан тохиолдлын тухай бодоход суралцагчдыг урь. Хуваалцсан туршлагаа судрын тэмдэглэлдээ тэмдэглэж авахыг та тэдэнд зөвлөж болно.

Тэдний хүслийг тусган харуулсан 2 Нифай 4 дэх хэсгийг суралцагчдаар харуул. Хангалттай цаг гаргаж өгсний дараа залбирал сүнслэг байдлын өсөлт хөгжилтөд хэрхэн тусалдаг тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг унш:

“Бидний зан төлөв болон бусадтай харилцах харилцаанд эсвэл бидний сүнслэг байдлын өсөлт хөгжилтийн талаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ өглөөний залбирлаар зөвлөж асуух зүйлс байж болно. Бид хүлээн авсан адислалуудынхаа талаар талархал илэрхийлсний дараа ойлголт, удирдамж чиглэл хүсч, зөвхөн өөрсдийнхөө хүч чадлаар хийж чадахгүй зүйлдээ тусламж гуйдаг билээ. Жишээ нь бид дараах асуудлуудаар залбирч болно:

“• Хамгийн ойр дотны хүмүүстээ хахир хатуу үг хэлсэн буюу тэдэнтэй зохисгүй байдлаар харьцсан тохиолдлынхоо талаар эргэцүүлэн бод.

“• Бид ингэж болохгүй гэдгийг сайн мэддэг атлаа мэддэгийнхээ дагуу үргэлж үйлддэггүйг хүлээн зөвшөөр.

“• Төрөлх мөн чанараа чин сэтгэлээсээ орхих хүсэлгүй байдаг байдлынхаа болон сул талынхаа төлөө харамсан гэмшдэг бай.

“• Амьдралын загвараа Аврагчийн амьдралын хэв маягтай бүрэн нийцүүлэхэд шийдвэр төгс бай.

“• Илүү их хүч чадал өгөгдөж, улам төгөлдөржихийн төлөө залбирч гуй” (“Pray Always,” Ensign ба Лиахона, 2008 оны 11-р сар, 41).

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн (“Mиний сүнс… баясна” “…улмаас зүрх минь харуусна”) өгүүлбэрүүдийг дахин дурдаж хичээлээ төгсгө. Хүнд нөхцөл байдал тулгарсан үед бид Их Эзэний тусламжийг эрж хайвал аз жаргал, амар амгаланг мэдэрч болно гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийл.

төгс эзэмших судрын сэдэвТөгс эзэмших судрын тойм

Анхааруулга: Энэ хичээлийн үргэлжлэх хугацаанд дараах төгс эзэмших судрыг нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа багтсан байх хэрэгтэй. Та энэхүү үйл ажиллагааг хичээлийн эхэнд эсвэл хичээлийн тодорхой хэсгүүдийн хооронд эсвэл хичээлийн эцэст явуулж болно. Хичээлийн цагаас их хороолгүй энэ үйл ажиллагааг явуулахад анхаар. Бусад үйл ажиллагааг энэ гарын авлагын эцэс дэх хавсралтаас үз.

Тааврууд нь сурч мэдсэн зүйлээ санах болон ойлгосон зүйлээ тоймлон дүгнэхэд суралцагчдад тусалж болно. Төгс эзэмших судрын ганц хоёр хэсгийг сонгон авч тэдгээрийг уншиж, судрууд дээрээ тэмдэглэхэд суралцагчдыг урь. Эдгээр хэсэг болон тэдний аль хэдийн сурсан төгс эзэмших судрын бусад хэсгүүдээр тэдэнд үгийн таавар өгч ажиллуул. Хэсэг бүрийн хувьд семинарын номын хавчуургаас түлхүүр үг буюу өгүүлбэрийг унш. Дараа нь судруудаасаа зөв хэсгийг олохыг суралцагчдаас хүс.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 4:16--35 Нүгэл ба сул талаа даван туулах нь

Нифай нүгэл болон сул талаа даван туулахын тулд Их Эзэнд хандан чин сэтгэлээсээ тусламж хүссэн гуйлтыг судалснаар бид мөн ийнхүү тусламж хүсч Их Эзэнд хандаж чадна. Нифайн үгс хожмын үеийн бошиглогчдын үгсэд давтагддаг билээ.

Бошиглогч Иосеф Смит

“Хүн төгөлдөржилтөд хэдий чинээ ойртох тусам үзэл бодол ба хүсэл сонирхол нь илүү тодорхой, илүү хүчтэй болж, амьдралд нь тохиолдсон нүгэл хилэнцийг ялж, нүгэл үйлдэх ямар ч хүсэлгүй болдог” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 210–11).

Наманчилсан үед бидний хүлээн авдаг адислалуудын тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт

“Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр яагаад бидэнд наманчлахыг зарлиг болгосон юм бол? Тэд биднийг хайрладаг! Тэд бид бүгдийг мөнхийн хуулиудыг зөрчих болно гэдгийг мэддэг. Хуулийг бага буюу их хэмжээгээр зөрчих нь ялгаагүй, энэ амьдралд дахь баяр баяслын амлалт хийгээд Тэнгэр дэх Эцэгтээ эргэж очих онцгой боломжийг хадгалахын тулд шударга ёс нь зөрчигдсөн хууль бүрийг засч залруулахыг шаарддаг. Хэрэв ийнхүү залруулагдахгүй бол Шүүлтийн Өдөр шударга ёс нь биднийг Бурханы дэргэдээс Сатаны эрхшээл рүү хөөхийг шаардах болно. 2 Нифай 9:8–10; 2 Нифай 2:5-ыг үзнэ үү.

Ийм шийтгэлээс зайлсхийх боломжийг бидэнд Их Эзэн болон Түүний гэтэлгэгч золиослол олгосон юм. Энэ нь Есүс Христэд итгэх итгэл, Түүний зарлигуудад дуулгавартай байх болон зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчих явдлаар дамжин хэрэгжих болно.

Та илүү агуу амар амгалан, илүү баяр баяслыг эдлэхийн тулд наманчлалын гэтэлгэгч хүчийг бүрэн ашигладаг уу? Сэтгэл санаа хямарч, горьдлого тасарсан мэт санагддаг бол наманчлах хэрэгцээ байгаагийн дохио мөн. Бас амьдралд тань сүнсний удирдамж дутагдвал хуулиудыг зөрчихөд хүргэдэг. Бүрэн наманчлал амьдралыг тань зохих голдрилд нь оруулна. Энэ нь гэм нүглээс ирдэг сэтгэл эмзэглэм сүнсний аливаа ээдрээтэй асуудлуудыг шийдэх болно. Гэвч энэ амьдралд энэ нь ноцтой гэм нүглүүдийн үр дагаврыг эдгээж чадахгүй. Их Эзэний тогтоосон шударга ёсны хэм хэмжээнд нийцүүлэн, ухаалгаар амьдрагтун” гэж гэрчилжээ (“The Path to Peace and Joy,” Ensign, 2000 оны 11-р сар, 25).