109-р хичээл
Хиламан 6–7
Оршил
Нифай, Лихай хоёрын номлолын хичээл зүтгэлээр леменчүүд зөв шударга байдалдаа өсч дэвжсэн. Гэвч нифайчууд гэм нүгэлтэй болж, Гадиантоны дээрэмчдийг дэмжиж эхэлсэн ба Их Эзэний Сүнс тэднээс холдон зайлсан байв. Хэрэв нифайчууд гэм нүгэлдээ үргэлжлүүлэн амьдрах юм бол тэд мөхөлд хүрнэ гэдгийг Нифай бошиглосон. Тэр мөн леменчүүдийн зөв шударга байдлын төлөө Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй хандаж, тэднийг хадгалан үлдээх болно гэдгийг бошиглосон.
Заах зөвлөмж
Хиламан 6
Нифайчууд гэм нүгэлдээ улам гүн орж, Гадиантоны дээрэмчдийг дэмжиж байхад леменчүүд зөв шударга болж, Гадиантоны дээрэмчдийн эсрэг тэмцдэг
Дараах диаграмыг самбарын голд зур:
Амьдралд нь ямар зан төлөв болон үйлдлүүдийн үр дүнд Ариун Сүнсний нөлөө өсөн нэмэгдэж байсныг болон мөн Ариун Сүнсний нөлөөг бууруулж байсан зүйлс нь юу байсныг олж тогтоон энэ талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
Их Эзэн Өөрийн Сүнсийг нифайчуудаас татан авч, леменчүүд дээр асгаж эхэлснийг Мормон цэдэглэсэн гэдгийг тайлбарла (Хиламан 6:35–36-г үзнэ үү). Суралцагчдад нифайчууд “тэд тийн зөрчлийнхөө учир сул дорой болсон” (Хиламан 4:26) гэдгийг сануул. “Их Эзэний Сүнс тэднийг цаашид хамгаалахаа больсныг ухаарч” (Хиламан 4:24), тэд “устгалдаа боловсорч гүйцээд байв” (Хиламан 5:2).
Нэг суралцагчийг Хиламан 6:2-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчуудыг “үүрдийн устгалд ” (Хиламан 6:40) хөтөлсөн үйлдэл ба зан төлөвүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хариулахыг, мөн нэг суралцагчаар тэдний хариултыг самбарын буланд бичүүлж, доод эсвэл сумын дэргэд доош харсан сум зурахыг хүс. (Та хэнэггүй гэдэг нь нүглээ наманчилдаггүй, гэмшил харуусалгүй гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
Суралцагчдад өнгөрсөн хугацаанд Нифай, Лихай нар номлохоор хичээнгүйлэн зүтгэж байсан учраас Зарахемлагийн хэдэн мянган лемен хүн баптисм хүртэж, Нифайн нутгийн ихэнх леменчүүд сайн мэдээнд хөрвөгдсөн гэдгийг сануул (Хиламан 5:19–20, 50–51-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Хиламан 6:1, 3–5-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, леменчүүдийн Сүнсний нөлөө ихэссэнээр баяр баясгаланд хөтөлсөн үйлдэл ба зан төлөвүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүсээд нэг суралцагчаар хариултуудыг самбарын дээд хэсэгт бичүүлж, дээр нь юм уу хажууд нь дээш заасан сум зурахыг хүс.
-
Итгэл дэх чанд байдал хийгээд гуйвшгүй чанар гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хиламан 6:1-ийг үзнэ үү.)
-
Леменчүүдийн хөрвөлтөд сүмийн хүмүүс хэрхэн хариулсан бэ? (Бид гэм нүглүүдээр хүрээлүүлж байдаг ч сайн мэдээг хуваалцаж, гэгээнтнүүдтэй ойр нөхөрлөн найзлах нь бидэнд агуу баяр баясгаланг авчирч чадна гэдгийг онцлон тэмдэглэ.)
Ойролцоогоор гурван жилийн турш нифайчууд болон леменчүүдэд агуу баясал мөн амар амгалан байсныг тайлбарлан, Хиламан 6:7–14-ийг дүгнэн хэлэлц. Тэдний дунд үйлдвэрлэл, худалдаа өсөн нэмэгдэх тусам Нифайн болон Лемен ард түмэн хоёул дэгжин хөгжсөн. Дараа нь шүүгчдийн засаглалын жаранзургаадугаар онд хоёр дээд шүүгч алагдсан. Нэг суралцагчаас Хиламан 6:16–17-г чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, нифайчуудаас Сүнс холдон зайлах шалтгаан болсон илүү олон зан төлөв ба үйлдлүүдийг олж тогтоохыг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлээ тайлагнах хооронд нэг суралцагчаас хариултуудыг самбарын доод хэсэгт бичиж, доор нь эсвэл хажууд нь доош заасан сум зурахыг хүс.
Суралцагчидтай дараах баримтуудыг хуваалц:
Зүрх нь бидний бие махбодын амьд явахад чухал үүрэгтэй. Энэ нь бие махбодоор цус шахсанаар биеийн бүх эд эс хүчилтөрөгч ба бусад шим тэжээлийг авдаг. Насанд хүрсэн хүний дундаж хэмжээний зүрх өдөрт 7570 литр цусыг шахдаг. Зүрх минутад 70 удаа буюу өдөр бүр 100000 удаа цохилдог.
-
Та нар бие махбодынхоо эрхтэн болох зүрхний нэн чухал шинжийг мэдсэнээр үүнийг эрүүл байлгахын тулд юу хийхийг хүсч байна вэ?
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Хиламан 6:17, 21, 26, 28–31. Энэ шүлэг дээрх эшлэл бүр зүрх эсвэл зүрх сэтгэл гэсэн үгийг ашигласан болохыг онцлон тэмдэглэ. Суралцагчдад эдгээр шүлгийг судалж, дараах асуултуудад хариулахаар тунгаан бодох хугацаа өг. (Цаг хожихын тулд хичээлийн өмнө эдгээр асуултыг самбар дээр бичих эсвэл тэднийг тараах материал болгон бэлтгэ.)
Хэдэн суралцагчийг асуултад хариулахад урь. Дараа нь нэг суралцагчаас Арванхоёрын Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид K.Пакэрын хэлсэн мэдэгдлийг уншихыг хүс. Ангийнхныг анхааралтай сонсож, бидний зүрх сэтгэлийг уруу таталтуудын нөлөөнд оруулах гэсэн Сатаны арга замуудыг тодруулахыг хүс.
“Хуурамч илчлэлт, хилэнцтийн өдөөн турхиралт болох уруу таталтууд байдаг! Амьдралын маань турш дайсан аливаа арга замаар биднийг замаас маань төөрүүлэхийг оролдсоор байх болно. …
“Хэрэв та нар хэзээ нэгэн цагт таныг тайван бус байлгах ямар нэгэн зүйл болон оюун санаандаа буруу мөн зөв шударгын зарчимтай харшилна гэдгийг мэддэг зүйлсийг хийхээр өдөөгдөх үедээ үүнд бүү авт!” (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 61.)
Самбарын доод хэсэг дэх жагсаалтад сонсох нь, уруу таталтад орох нь гэсэн үгсийг нэм. Хэдэн суралцагчийг ээлжлэн Хиламан 6:20–21, 37–38-ыг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Гадиантоны дээрэмчдийн нөлөөнд леменчүүд болон нифайчуудын хийсэн ялгаатай үйлдлүүдийг олж тогтоохыг хүс.
Суралцагчдад Мормон нифайчууд болон леменчүүдэд юу тохиосныг цэдэглэснийхээ дараа тэдний туршлагаас суралцах хичээлүүдийг цохон тэмдэглэсэн гэдгийг хэл. Самбар дээрх дараах мэдэгдлүүдийг гүйцээн бич:
Суралцагчдаас Хиламан 6:34–36-г уншиж, самбар дээрх мэдэгдлийг гүйцээн бичихэд туслах мэдээллийг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэн самбар дээрх мэдэгдлийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдын хариултуудыг ашиглан, самбар дээрх мэдэгдлүүдийг гүйцээн бич.)
-
Энэ шүлгүүд Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд биднийг юу хийх хэрэгтэй гэж зааж байна вэ? (Суралцагчид олон хариулт хэлж болох ч бид Их Эзэнд итгэх итгэлтэй байж, Түүний үгсэд дуулгавартай байх аваас Тэрээр Өөрийн Сүнсийг бидэн дээр цутгах болно гэдгийг тэднийг хэлсэн эсэхийг баталгаажуул. Суралцагчид мөн бид зүрх сэтгэлээ Сатаны нөлөөнд автуулахуйц байлгавал Их Эзэний Сүнс биднээс холдон явна гэдгийг хэлэх ёстой.)
Самбарын дээд болон доод хэсэгт сумаар заасан жагсаалтад суралцагчдын анхаарлыг хандуул. Самбарын дээд хэсэгт Их Эзэний үгсэд итгэж, дуулгавартай байх хүсэлтэй байхыг төлөөлж буйг, самбарын доод хэсэгт гэм нүгэл ба зүрх сэтгэлээ хатууруулсан үйлдэл, зан төлөвүүдийг төлөөлж буйг онцлон тэмдэглэ.
-
Та нар амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг идэвхтэйгээр урьж, Сатаны нөлөөг зүрх сэтгэлээсээ хол байлгахын тулд юу хийдэг вэ?
-
Самбарын дээд хэсэг дэх үйлдлүүдийн нэг нь та нарын амьдралд Ариун Сүнсийг урихад хэрхэн тусалсан бэ? (Мөн суралцагчдаас самбарын доод хэсэгт жагсаасан үйлдлүүдийн аль нэгийг эсвэл аль нэг зан төлөвийг өөртөө байлгаснаар Сүнсний нөлөөг хэрхэн багасгасан талаараа тунгаан бодоход урь. )
Суралцагчдаас дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ Их Эзэний Сүнсийг амьдралдаа урих нэг зүйлийг хийх талаар бичихийг хүс. Өөрсдийн зорилгод хүрэхийн төлөө чармайхыг урамшуулан дэмж.
Хиламан 7
Нифай гэм нүгэлтэй нифайчуудад номлож, тэднийг наманчлахыг тушаадаг
Судруудыг ашиглан дараах асуултуудын хариултыг аль болох түргэн олохыг хүс. Хариултыг олж мэдсэн даруйдаа босож зогсохыг даалга. Хариултыг эхэлж олсон нэгнийг самбарт дуудаж гарга. Дараа нь суралцагчдаас дараагийн асуултыг уншихын өмнө суудалдаа суухыг хүс.
-
Хиламан 7:1-ийн дагуу умардын нутгаас буцаж ирсэн бошиглогчийн нэрийг хэн гэдэг вэ?
-
Умард нутгийн хүмүүст Нифай юу заасныг Хиламан 7:2 дээр ямар хэллэг дүрсэлдэг вэ?
-
Хиламан 7:3 дээр өгүүлсэнчлэн Нифай яагаад умард нутгийг орхисон бэ?
-
Хиламан 7:4 дээр хэлсэнчлэн, Нифайг Зарахемлад буцаж ирэхэд шүүгчийн суудлыг хэн эзэлж байсан бэ?
Нэг суралцагчаар Хиламан 7:5-ыг чангаар уншуулж, ангийнхныг Гадиантоны дээрэмчид хүмүүсийг хэрхэн удирдаж байсныг олж тодруулахыг хүс.
Нифай өөрийн хүмүүсийн байдлыг хараад “түүний зүрх нь цээжин дотроо харамслаар тэлэв” (Хиламан 7:6) гэдгийг тайлбарлан, Хиламан 7:6–12-ыг товч дүгнэн хэлэлц. Тэр залбирахаар мөн хүмүүсийн алдсын төлөө харуусан, цэцэрлэгийнхээ цамхаг дээр гарсан. Хүмүүс түүнийг залбиран харуусч байгааг хараад түүнийг яагаад ийм их уй гашуутай байгааг мэдэхээр цугларсан. Тэр тэдэнд заах тэр боломжийг ашиглан заасан.
Суралцагчдыг Хиламан 7:15–16-г дотроо уншихад урь.
-
Нифай яагаад хүмүүст “гайхах их хэрэгцээ” буй гэж хэлсэн бэ?
-
Сатан юуг эрэлхийлсэн бэ?
Суралцагчдыг завсарлага авч, Нифайн ашигласан дүрслэлийн талаар бодохыг хүс. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөг олох боломжтой болсныхоо дараа тэдний бодгалийг доош мөнхийн гай зовлонд унагахыг эрэлхийлдэг.
-
Нифай хүмүүст Сатаны санаархлын талаар яагаад анхааруулсан бэ? Тэднийг юунаас зайлсхийхийг Нифай хүссэн бэ?
Хэдэн суралцагчаас Хиламан 7:17–22, 26–28-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийн хагасыг нифайчуудын нүглүүдийг олж тогтоохыг, нөгөө хагасыг хүмүүсийг наманчлахгүй бол Нифай анхааруулсан ямар үр дагаврууд ирэхийг олж тогтоохыг хүс.
Ангийн эхний хагас олж мэдсэн зүйлээ тайлагнаж байх хооронд самбарын доод хэсэгт жагсаасан зүйлтэй ижил төстэй зүйлс байгааг онцлон хэл. Ангийн нөгөө хагасыг тайлагнах үед дараах асуултыг асуу:
-
Хиламан 7:22 дээр наманчлахаас татгалзсан хүмүүст Их Эзэний өгөхөө больдог зүйлийг ямар үг хэллэг илэрхийлж байна вэ? (Энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Хиламан 7:28 дээр хэлсэнчлэн наманчлахаас татгалзсан хүмүүс ямар үр дүнд хүрэх вэ? (Тэд мөхөлд хүрэх болно. Нифайчуудын хувьд наманчлахаас татгалзсан учир тэд биеийн болон сүнслэг байдлаараа мөхөлд хүрсэн гэдгийг тайлбарлаж болох юм.)
Самбар дээр дараах үнэнийг бич: Хэрэв бид нүглээ наманчлахаас татгалзах аваас Их Эзэний хамгаалалт болон мөнх амьдралын адислалуудыг алдах болно.
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд тэднийг дараах нөхцөлүүдэд байгаа хүмүүст ямар үр дагаврууд ирэхийг тайлбарлахад урь: (1) Порнографын донтолтод автагдсан залуу эрэгтэй; (2) Залуу эмэгтэйн хамгийн дээд хүсэл нь эцэг эхийнхээ зааж байсан зүйлийг хайхралгүй баян чинээлэг, нэр хүндтэй болох; (3) Хэдийгээр тэр судруудыг судалж, залбирах тухай бошиглогчдын сургаалуудыг сонссон ч түүнийг хийхийг хүсээгүй.
Суралцагчдыг тэдэнд наманчлах шаардлагатай зүйл байгаа эсэхээ эргэцүүлэн бодоход урь. Тэд Их Эзэний хүч ба хамгаалалттай байнга байж болохын тулд наманчлахыг урамшуулан дэмж.