Номын сан
5-р хичээл: Мормоны Номын тойм


5-р хичээл

Мормоны Номын тойм

Оршил

Энэ хичээл Мормоны Номын ерөнхий тоймыг танилцуулдаг. Суралцагчид Мормоны Номын үүслийн талаарх Иосеф Смитийн гэрчлэлээс суралцах болно. Мөн тэд уг номыг тэнгэрлэг удирдамжин дор хэрхэн эмхэтгэж, хураангуйлснаас суралцах болно. Мормоны Номын бичээчид хожмын өдрүүдийг харсан бөгөөд бидэнд хамгийн тустай түүх болон сургаалыг оруулсан юм.

Заах зөвлөмж

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Хичээл эхлэхийн өмнө Мормоны Номыг хайрцганд хийж, бэлэг шиг боож багла. Тэгээд бэлгийг ширээн дээр самбарын өмнө тавьж, суралцагчдад энэ бэлэг бол маш үнэ цэнэтэй гэж хэл.

  • Таны авч байсан хамгийн үнэ цэнэтэй ямар бэлгүүд байдаг вэ?

  • Юу бэлгийг үнэ цэнэтэй болгодог вэ?

  • Та үнэ цэнэтэй бэлгийг хэн нэгэнд бэлэглэж, тухайн хүн бэлгийг баяртайгаар хүлээн авах үед танд ямар санагддаг вэ?

Нэг суралцагчаас бэлгийг нээж, дотор нь байгаа зүйлсийг бусад суралцагчид харуулахыг урь.

  • Энэ бэлгийг хэн бидэнд өгсөн бэ?

  • Та энэ бэлгийг яагаад үнэ цэнэтэй гэж бодож байна вэ?

Моронай, Иосеф Смитэд өрөөнд нь үзэгдэж байгаа зургийг үзүүл (62492; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар. 91).

The Angel Moroni Appears to Joseph Smith
  • Энэ зурагт ямар үйл явдлыг харуулсан байна вэ?

  • Энэ үйл явдал хэрхэн сайн мэдээний cэргээлтэнд тусалсан бэ?

Тэд одоо Мормоны Номын үүслийн талаарх бошиглогч Иосеф Смитийн үгсийг унших болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Мормоны Номын эхэнд гардаг бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смит—Түүхээс харж болно гэж хэл. Суралцагчид дараах үйл ажиллагааг дуусгасны дараа тэднээр Агуу Үнэт Сувдаас уншуул.

Суралцагчдыг хоёр хоёроороо бүлэг болон ажиллахад урь. Бүлэг бүр дэх нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:30, 32–35, 42-ыг дотроо уншихад урь. Бүлэг бүр дэх үлдсэн нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:51–54, 59–60-ыг дотроо уншихад урь. Уншиж дууссаныхаа дараа хамтрагчдаа уншсан зүйлээ зааж өгнө гэж тайлбарла.

Суралцагчдад уншиж, ярилцах хангалттай цаг өгсний дараа дараах асуултыг тавь:

  • Алтан ялтсуудыг гэр рүүгээ авч харихын тулд дөрвөн жил хүлээхэд Иосеф Смитэд юу тусалсан гэж та нар бодож байна вэ? (Тэр үед Моронай Иосефт зааж байсан бөгөөд тэрээр маш олон замаар өсч хөгжиж байсан юм. Иосеф Смит–Түүх 1:54-ийг үз.)

  • Иосеф Смитийн түүхээс та Их Эзэн Мормоны Номыг хожмын өдрүүдэд авчрахаар нөөцөлсөн гэдгийг батлах ямар нотолгоог харж байна вэ?

  • Иосеф Смитийн түүхээс та Мормоны Ном Бурханы хүчээр ирсэн гэдгийг батлах ямар нотолгоог харж байна вэ?

Мормоны Номын тухай товч тайлбар

Суралцагчдад Мормоны Ном хэрхэн эмхэтгэгдсэн тухай ойлгоход туслахын тулд тэднээс Мормоны Номын эхэнд байдаг “Мормоны Номын тухай товч тайлбарыг” харахыг хүс. Дөрвөн суралцагчийг 1-ээс 4-р зүйлийг ээлжлэн чангаар уншихад урь. Тэднийг унших зуур бусад суралцагчаас ялтсуудын хэсэг бүр Мормоны Номонд хэрхэн чухал болохыг сонсоход урь. Энэ гарын авлагын хавсралт нь “Ялтсууд болон тэдгээр нь хэвлэгдэж гарсан Мормоны Номтой хэрхэн холбогддог тухай” сэдвийг багтаасан байгаа. Энэхүү дүрслэл нь суралцагчдад “Мормоны Номын тухай товч тайлбар” дээр тодорхойлсон ялтсуудыг төсөөлөн бодоход тусална. (Хэрэв та шаардлагатай гэж үзвэл товч тайлбарын сүүлийн догол мөр болох “МЭ 421 оны үед” хэмээн эхэлсэн хэсгийг онцолж болно. Мормоны Номын хэвлэл бүрд үг, үсэг, бичгийн зарим жижиг засваруудыг хийсэн гэдгийг тайлбарла.)

Mormon Abridging the Plates

Мормон ялтсуудыг хураангуйлж байгаа нь зургийг үзүүл (62520; Сайн мэдээний зургийн ном, дугаар 73). Маш олон хүн бичээсүүдийг бичиглэсэн бөгөөд энэ нь эцэстээ Мормоны Ном болсон гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Суралцагчдаас дотроо уншиж, Мормоны Номын бичигчдэд юуг бичээсдээ багтаах тухай тодорхойлоход тусалсан зарим зарчмыг олохыг хүс. Суралцагчдыг олсон зүйлээ хуваалцахыг хүс. (Та мөн тэдний хариултыг самбар дээр бичиж болно.)

  • Эдгээр удирдамж ба зарчмыг ойлгох нь танд Мормоны Номыг судлахад хэрхэн туслах вэ?

Мормоны Номын бичээчид бидний өдрүүдийг харсан бөгөөд бидэнд хамгийн тустай зүйлсийг бичсэн хэмээх гэрчлэлээ хуваалц. Нэг суралцагчаас Мормон 8:35–38-ыг чанга уншихыг хүс.

  • Моронай бидний өдрүүд дэх хүмүүсийн дунд ямар асуудлуудыг харсан бэ?

  • Моронай болон Мормоны Номын бусад бичээч бидэнд тохиолдох асуудлуудыг мэдэж байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Мормоны Номыг хэрхэн судлах талаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон

“Хэрэв тэд бидний өдрүүдийг харж, бидэнд хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон бол энэ нь Мормоны Номыг судлах ёстой шалтгаан биш гэж үү? Бид ‘Их Эзэн Мормонд (Моронай эсвэл Алма) эдгээр зүйлийг бичиглэхийг яагаад зарлигласан юм бол? Энэ цаг үед болон миний насанд надад туслах ямар тусламжийг би эндээс олж, сурч болох вэ?’ гэж өөрсдөөсөө үргэлж асуух ёстой” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 6).

Суралцагчдад Мормоны Номон дээр гардаг хүмүүс бидэнтэй адил олон зовлон бэрхшээлийг туулсан гэдгийг хэл. Хэдийгээр Мормоны Ном нь эрт үеийн бичээс ч гэсэн үүнд агуулагддаг сургаал, түүхүүд нь өнөөдөр бидэнд агуу үнэ цэнэтэй байдаг.

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах өгүүлбэрийг уншихыг урь. (Та мөн суралцагч бүрд өгүүлбэрийг хувилж өгч болно.) Суралцагчдаас Мормоны Номыг хичээнгүйлэн судалж эхэлсэн хүмүүст ирэх ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн адислалуудыг олж сонсохыг хүс.

Мормоны Ном бидэнд үнэнийг заадаг боловч ганц хийдэг зүйл нь биш юм. Мормоны Ном Христийн талаар гэрчилдэг боловч зөвхөн үүнийг хийдэггүй юм. Үүнд өөр бас зарим зүйл бий. Уг номыг хичээнгүйлэн судалж эхлэх үед таны амьдралд урсан ирэх хүч мөн үүнд бий. Та уруу таталтыг эсэргүүцэх агуу хүчийг олох болно. Та хууран мэхлэлтээс зайлсхийх хүчийг олно. Та нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх хүчийг олно. Судруудыг ‘амьдралын үгс’ (С ба Г 84:85-ыг үз) гэж нэрлэдэг бөгөөд Мормоны Номоос өөр хаана ч ийм үнэн байхгүй. Та тэдгээр үгсээс өлсөж цангасан мэт зооглох үед илүү элбэг хангалуун амьдралыг олох болно” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” 7).

  • Хэзээ та Мормоны Номыг судалснаар адислал хүлээн авсан бэ?

Мормоны Ном уруу таталтыг эсэргүүцэж, хууран мэхлэлтээс зайлсхийж, нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх илүү агуу хүчийг бидэнд өгдөг гэдгийг гэрчил. Мормоны Номыг судалснаар эдгээр адислалаас хүлээн авсан туршлагаа хуваалц.

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг болон судруудыг самбар дээр жагсаа:

Дээр дурдсан адислалуудаас гадна Мормоны Ном амьдралын хамгийн гүн гүнзгий утга учир бүхий асуултуудад хариулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг бие даан тэдгээр асуултаас нэг эсвэл хоёрыг сонгож, хариултыг нь тохирох судрын эшлэлээс олоход урь. Тэдэнд хариулт олох хэдэн минут өг. Хэрэв шаардлагатай бол та анги дундуур явж, тэдэнд тусалж болно.

  • Мормоны Ном таны сонгосон асуултанд хэрхэн хариулж байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгсийг унш. Тэрээр эдгээр үгийг хэлэхдээ амьдралын хамгийн гүн гүнзгий утга учир бүхий асуултуудад хариулдаг Мормоны Номын хүчний талаар семинар, институтийн багш нарт ярьж байсан юм.

Хэрэв танай суралцагчид илчлэлтийн талаар сайн мэддэг бол Мормоны Номын хариулж чадахгүй ямар ч хувийн эсвэл нийтлэг, улс төр эсвэл ажил мэргэжилтэй холбоотой асуултууд гэж байхгүй. Энэ нь үүрдийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг агуулдаг. Мормоны Номоос бид ямар ч гэр бүл эсвэл хувь хүнд тохиолдож болох эргэлзээ, асуудал бэрхшээлийг шийдвэрлэх үнэний зарчмуудыг олох болно” (“Teach the Scriptures” [address to CES religious educators, 1977 оны 10-р сарын 14], 3–4, si.lds.org).

Мормоны Ном нь таны амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалц. Суралцагчдад Мормоны Номыг өдөр бүр уншиж, энэ жил доод тал нь нэг удаа Мормоны Номыг уншиж дуусгах зорилгыг нь сануул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Мормоны Номын тухай товч тайлбар Энэ гарын авлагын тухайд

Мормоны Номын хоёр гар бичмэл байдаг: эх бичмэл мөн хэвлэгчийн гар бичмэл. Мормоны Номын 1830 оны хэвлэлийн багахан хэсгийг эх бичмэлээс авсан бол бусад хэсгийг нь хэвлэгчийн гар бичмэл буюу эх бичмэлийн хуулбараас авсан байдаг. Иосеф Смит Мормоны Номын 1840 оны хэвлэлийг бэлтгэхдээ 1830 оны хэвлэл дээр гарсан санамсаргүй алдаануудыг засахын тулд эх бичмэлийг ашигласан юм. 1981 оны хувилбарт зохиолын эх бичмэлээс нь эш татан 20 хэсэгт эх бичмэлийг нь сэргээсэн билээ. Мормоны Номон дахь аливаа алдаа нь хүмүүний гаргасан алдаа бөгөөд Мормоны Номыг үндсэн утга, зорилгод нийцүүлж сэргээхийн тулд өөрчлөлтүүдийг хийдэг. (Book of Mormon Reference Companion, ed. Dennis Largey [2003], 124–25-г үз.)

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хэлсэн нь:

“Мормоны Номын анхны хэвлэлд хэвлэлийн зарим алдаа тэрчлэн нэг эсвэл хоёр үгийн алдаа байх нь лавтай. Мормоны Номыг хамгийн аюулгүй, аятай нөхцөл байдалд хэвлэсэн хүмүүсийн хувьд тэд хамгийн сүүлийн засвар, хяналтыг хийснийхээ дараа хэвлэлийн болон хэвлэгч машинаас үүдэлтэй алдаануудыг хараад сэтгэлээр унасан юм.

Анхааралтайгаар өөрчлөлтүүдийг хийсэн нь уг номонд эх гар бичмэлтэйгээ нийцэхгүй нэг ч өөрчлөлт эсвэл нэмэлт байхгүй гэдгийг харуулж байна. Цэг, таслалын болон засвар хэрэгтэй хэдэн хэсэгт бага зэргийн засвар хийсэн боловч эх бичмэлд ямар нэгэн өөрчлөлт, нэмэлт засвар хийгээгүй юм. Тэдгээр өөрчлөлт нь шаардлагатай өөрчлөлтүүд байсныг мөн уг номыг улам илүү ойлгомжтой болгосныг харуулж байна. Би эхний хэвлэл дэх алдаа болон дутуу үгс нь үсэг шивэгч эсвэл хэвлэгчийн алдаа байсан гэдэгт итгэлтэй байна. Эхний хяналтын үеэр гарсан алдаануудын ихэнхийг Бошиглогч Иосеф Смит өөрөө олж харж, засваруудыг хийсэн юм” (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1954–56], 2:36; эх хувьд налуу бичилттэй).