128-р хичээл
3 Нифай 19
Оршил
Аврагчийг нифайчуудын дунд хийсэн анхны айлчлалаа дуусгасны дараа Түүний айлчлалын тухай зар хүмүүсийн дунд бүхэл шөнөжингөө тархав. (3 Нифай 11–18 дээрх үйл явдлууд бүгд нэг өдрийн турш улиран тохиолджээ.) Хүмүүс шөнөжингөө тэд Аврагчийн дахин үзэгдэх “тэр газар байж болохын тулд … үлэмж шаргуу” хөдөлмөрлөсөн байна (3 Нифай 19:3). Өглөө нь арванхоёр шавь хүмүүст зааж мөн тэдэнтэй хамт залбирав. Есүс Христ ирээд мөн Тэрээр хүмүүсийн төлөө Эцэгт хандан залбирахдаа тэдэнд залбирахыг зарлиг болгов. Итгэлийнхээ учир арванхоёр шавь нь цэвэршигдсэн байв. Есүсийн шавь нар нь болон тэдний үгэнд итгэсэн тэдгээр бүгд Түүнтэй мөн Түүний Эцэгтэй нэг болохын төлөө залбирсан.
Заах зөвлөмж
3 Нифай 19:1–14
Аврагчийн зарлигласны дагуу арванхоёр шавь нь хүмүүст үйлчилдэг
Суралцагчдыг хэрэв тэд маргааш Есүс Христ ариун сүмд (юм уу гадасны төв, хотын төв эсвэл суралцагчдын зүгээс нэлээд хүч хөдөлмөр гаргаж очих зарим нэгэн өөр газруудад) ирэх болно гэдгийг мэдсэн бол юу хийх байсан буюу ямар сэтгэгдэлтэй байх байснаа төсөөлөхөд урь.
-
Та нар тэнд яаж хүрэх байсан бэ?
-
Та нар хэнтэй явахыг хүсэх байсан бэ?
-
Энэ тохиолдолд бэлтгэхийн тулд та нар юу хийх байсан бэ?
Суралцагчдад Аврагчийн нифайчууд дээр хийсэн айлчлалын эхний өдрийн бараг төгсгөлд Тэрээр хүмүүсийг дараа өдрийнх нь айлчлалд бэлтгэхийн тулд гэртээ хариад Түүний сургаалуудын талаар эргэцүүлэн бодож мөн залбирахад урамшуулсан гэдгийг сануул (3 Нифай 17:3-ыг үз). Суралцагчдыг 3 Нифай 19:1–3-ыг чимээгүй уншаад Аврагчийн дараагийнх нь өдөр эргэн ирнэ гэсэн амлалтад нифайчууд хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь. Суралцагчад юу олж мэдсэнээ тайлбарласны дараа олон түмэн дараагийнх нь өдөр цугларахад арванхоёр шавь нь хүмүүсийг арванхоёр бүлэгт хувааж тэдэнд зааж эхэлсэн гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 19:4–8-ыг товчлон дүгнэ. Олон түмнийг сөхөрч суугаад залбирахыг зааварчилсны дараа арванхоёр шавь нь мөн залбираад өмнөх өдөр нь Аврагчийн заасан үнэнүүдийг хүмүүст дахин заасан. Тэгээд шавь нар нь дахин сөхөрч суугаад залбирсан.
Нэг суралцагчийг 3 Нифай 19:8–9-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, шавь нар нь юуны төлөө залбирсныг олж мэдэхийг хүс.
-
Шавь нар нь юуг хамгийн ихээр хүссэн бэ?
-
Арванхоёр шавь нь Аврагчийг явсны дараа нифайчуудын дундах сүмийн үйл хэргийг удирдсан. Тэд яагаад Ариун Сүнсийг тохинуулалдаа байлгах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна вэ?
-
Та нарын залбиралд та нарын хамгийн их хүсдэг зүйл юу вэ?
-
Та нар Ариун Сүнсний төлөө залбирдаг уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
Нэг суралцагчийг 3 Нифай 19:10–12-ыг чанга уншихад урь. Түүнийг уншиж дууссаны дараа энэ хоёр дахь баптисм онцгой нөхцөл байсан гэдгийг тайлбарла. Хэдийгээр нифайчууд өмнө нь гэм нүглийнхээ өршөөлийн төлөө баптисм хүртэж мөн Есүс Христийн өмнө зогсох зохистой байсан ч Тэрээр сүмийг шинээр зохион байгуулсан учир Аврагч тэдэнд дахин баптисм хүртэхийг зарлигласан.
Нэг суралцагчийг 3 Нифай 19:13–14-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, шавь нар нь зөв шударга хүслүүдийнхээ хариу болгон хүлээн авсан адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг хүсэх хүслээ амьдралдаа нэмэгдүүлэхэд нь туслах дараах үйл ажиллагааг хий:
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс зохистой амьдарч байгаа тэдгээр хүмүүсийн төлөө Ариун Сүнс юу юу хийдгийг дэвтэр дээрээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ жагсаан бичихийг хүс. Дараа нь суралцагчдыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдэлтэй жагсаалтыг нь харьцуулахад урь. (Хичээл эхлэхээс өмнө мэдэгдлийг хувилах юм уу самбар дээр бич.) Суралцагчдаар уг мэдэгдлийг уншаад олж мэдсэн шинэ санаануудаа жагсаалтад нь нэмүүл.
“Ариун Сүнс нь … бидний Эцэг болон Түүний Хүүгийн тухай гэрчлэлийн эх сурвалж мөн. …
“Бидэнд өдөр бүр тулгарч байдаг шийдвэрүүддээ илүү сайн сонголтуудыг хийхэд туслах байнгын хамтрагч болох Ариун Сүнс хэрэгтэй. … Сүнстэй хамтрагч байх нь тэдэнд [өсвөр үеийнхэнд маань] хилэнцийг эсэргүүцэх, шаардлагатай бол наманчлаад нарийн болон давчуу зам дээр эргэн ирэх хүчийг өгдөг. … Бид бүгдэд Ариун Сүнсээр дамжуулан боломжтой болдог хамгаалалт хэрэгтэй. … Ариун Сүнсний бэлэгтэй байх нь гэр бүлийн гишүүдийг гэр бүлтэйгээ хамт Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү, Есүс Христтэй мөнхөд амьдрахаар эргэн, тэдэн дээр очиход туслах ухаалаг сонголтуудыг хийхэд тусалдаг (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom (Баптисмын гэрээ: Хаант улсад байх ба түүний нэг хэсэг нь байх),” Ensign, 2000 оны 11-р сар, 8).
-
Таны жагсаалт дээрх адислалууд нь ямар арга замуудаар Сүмийн өсвөр үеийнхэнд тусдаг вэ?
Суралцагчдыг өөрсдийн бичсэн адислалуудын жагсаалтыг эргэн хараад эдгээр адислалд зохистой байхаар юу хийх хэрэгтэйгээ бодоход урь. Суралцагчдыг 3 Нифай 19:9, 13-ыг уншаад Ариун Сүнсний нөлөөг хүлээн авах тухай зарчмыг хайж олоход урь. Суралцагчдаар олж тогтоосон зарчмыг нь бичүүл. Тэдний цөөн хэдийг нь юу бичсэнээ хуваалцахыг хүс. (Суралцагчдад дараахтай адил зүйлийг хуваалцаж болно: Бидний зөв шударга хүсэл болон залбирлууд нь биднийг Ариун Сүнсээр дүүргэгдсэн байхаар тохирохуйц болгодог.
-
Та нарын зөв шударга хүсэл болон залбирлууд хэзээ та нарт Сүнсний нөлөөг мэдрэхэд тусалсан бэ?
Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич: Суралцагчдаас энэ өгүүлбэрийн хэсгээс бичиж аван, дараа нь өөрсдийн үгээр гүйцээхийг хүс.
3 Нифай 19:15–36
Аврагч үзэгдэж, хүмүүс итгэлээрээ дамжуулан цэвэршигдэхийн төлөө залбирдаг
Нэг суралцагчаас 3 Нифай 19:15–16-г чанга уншихыг хүс. Хүмүүс сөхрөн сууж байхдаа Есүс Христийн гурван ялгаатай залбирлыг Өөрийн шавь нар болон цугласан олонд зориулан өргөхийг гэрчилсэн гэдгийг тайлбарла. (Хичээлийн төгсгөл хэсэгт ангийнхан Аврагчийн гурав дахь залбирлын талаар судална гэдгийг тайлбарла.)
Ангид хичээл орохоос өмнө дараах судрын заалтууд болон асуултуудыг самбар дээр бич (эсвэл тэдгээрийг суралцагч бүрд өгөх гарын авлага болгон бэлд):
Ангийнхныг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарил. (Хэрэв танай анги цөөн суралцагчтай бол та жижиг бүлгүүдэд хуваарилж болно.) Бүлэг бүрээс нэг суралцагчид самбар дээр бичсэн судрын хэсгүүдийн нэгийг уншихыг даалга. Суралцагчид бүгдээрээ самбар дээрх асуултуудад өөрсдийн бүлгүүдэд хариулахад бэлтгэх ёстойг мэдэгд.
Хангалттай хугацааны дараа суралцагчдаас бүлгийнхээ бусад гишүүнд өөрсдийн хариултын талаар хуваалцахыг хүс. Хэрэв суралцагчид шавь нар нь яагаад Аврагчид хандан залбирсныг асуувал хариулахад бэлэн бай (3 Нифай 19:18-ыг үзнэ үү). Энэ ер бусын тохиолдолд шавь нар Есүс Христ Эцэгийг төлөөлөн тэдэнтэй биечлэн хамт байсан учир Түүнд хандан залбирсан гэдгийг онцол (3 Нифай 19:22-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг 3 Нифай 19:31–34-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагчийн залбирал яагаад хүмүүст тийм гүн нөлөөлсөн талаар бодохыг хүс. Цөөн суралцагчийг хайж олсноо хариулахад урь. Суралцагчид бие биетэйгээ хуваалцаж байхдаа олон үнэнийг сурах боловч дараах үйл ажиллагаа нь суралцаж байхдаа олж илрүүлэх хоёр зарчмыг онцгойлдог.
Дараахыг самбар дээр бич: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр …
Суралцагчдаас 3 Нифай 19:28-ыг чимээгүй уншаад самбар дээр бичсэн өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг хайж олохыг хүс. (Суралцагчдыг хариултуудаа бичихэд урь. Дараах нь суралцагчид өгүүлбэрийг гүйцээж болох нэг арга юм: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр цэвэршигдэж чадна.)
-
Цэвэршигдэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь биднийг цэвэршигдэхэд хэрхэн туслах вэ?
-
3 Нифай 19 дээр тэмдэглэгдсэн үйл явдлуудын турш шавь нар ямар арга замуудаар итгэлээ хөгжүүлсэн бэ?
Суралцагчдад Ариун Сүнсээр цэвэршигдэнэ гэдгийг ойлгоход туслахын тулд шавь нар Ариун Сүнсийг хүлээн авч мөн “галаар дүүргэгдэв” гэдгийг сануул (3 Нифай 19:13). “Галаар дүүргэгдэв” гэсэн нь бэлгэдэл бөгөөд Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан цэвэр болох адислалыг хэлсэн гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг 3 Нифай 19:23, 29-ийг чимээгүй уншин, Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгадаг хүмүүст ирэх өөр адислалын талаар олж мэдэхийг хүс. (Суралцагчдыг уншсаны дараа та тэдэнд хоёр шүлэг дээрх “бид нэг байж болохын тулд” гэсэн үгийг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Эцэг болон Есүс Христ яагаад нэг вэ? (Тэд тусдаа биес ч гэсэн зорилго болон сургаалын хувьд нэг юм. Тэд төгс байдлаар нэгдэн, Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг улируулан авчирдаг.)
-
Бидний хувьд Бурхан Эцэг болон Хүүтэй нэг болно гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Бид 3 Нифай 19:23, 29-ээс Тэдэнтэй хэрхэн нэг болж чадах талаар юу сурдаг вэ? (Итгэлээр дамжуулан бид цэвэршигдэж, Бурхантай Тэр нэг байдаг шиг Есүс Христтэй нэг болж чадна.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас бид хэрхэн Эцэг болон Хүүтэй нэг болж чадах талаар сонсохыг хүс.
Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулан Эцэгтэй төгс эв нэгдэлд хүрсэн. Түүний тохинуулал нь үргэлж төвлөрөлд байсан бөгөөд ямар ч саад болох эсвэл сулруулах санаа Түүнд байгаагүй. Есүс Эцэгтээ хандан, “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иoхан 8:29) хэмээн хэлсэн юм. …
“Үнэхээр бид Бурхан болон Христийн хүсэл хийгээд сонирхлыг өөрсдийн хамгийн агуу хүсэл болгохгүйгээр Тэдэнтэй нэг болж чадахгүй. Иймэрхүү хүлцэнгүй байдал нь нэг өдрийн дотор төлөвшихгүй ч Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэн хэрэв бид хүсэх хүртэл, цаг хугацааны явц дунд, Түүн дотор Эцэг байдагчлан Тэр бидэн дотор байна хэмээн хэлсэн шиг байхыг бидэнд заах болно” (“That They May Be One in Us,” Ensign, 2002 оны 11-р сар, 72, 73).
Суралцагчдыг 3 Нифай 19:35–36-г чимээгүй уншаад, залбирлуудынх нь хүчийн талаар эргэцүүлэн бодоход урь. Суралцагчдад бид итгэлээ өсгөж, Сүнсний нөхөрлөлийн төлөө хичээнгүйлэн залбирвал илүү агуу сүнслэг туршлагуудтай байж мөн Эцэг болон Хүүтэй нэг болохоор өсөн хөгжих болно гэдгийг амла.