91-р хичээл
Aлмa 33
Оршил
Хэсэг зорамчууд Их Эзэний үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, итгэлээ хөгжүүлэх тухай Алмагийн зөвлөгөөг хэрхэн дагахыг мэдэхийг хүссэн. Алма судруудыг ашиглан, хүмүүст бишрэн шүтэх, залбирах, бидний Аврагчийн ачаар Бурханаас хүлээн авч болох нигүүлслийн тухай заасан. Тэрээр хүмүүсийг Есүс Христэд найдвар тавьж, Түүний Цагаатгалын хүчинд итгэхийг урамшуулан дэмжсэн.
Тайлбар: 94-р хичээл нь гурван суралцагчид заах боломж олгодог. Та гурван суралцагчийг сонгоод, тэд бэлтгэж болохын тулд 94-р хичээлийн тодорхой хэсгийг даалгавар болгон өгч болно. Тэдэнд хичээлийн материалыг залбирч судлахыг мөн суралцагчдынхаа хэрэгцээнд хичээлийг тохируулахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийг урамшуулан дэмж.
Заах зөвлөмж
Aлмa 33
Алма зорамчуудад Есүс Христэд итгэхийг заасан нь
Самбар дээр дасгал гэж бич.
-
Ямар нэгэн зүйл дээр дасгал хийсний үр дүн нь юу вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед та нэг суралцагчийг гар дээрээ суниаж, дасгал хэрхэн хийх, эсвэл дороо гүйснээр хөлийн дасгал хэрхэн хийхийг үзүүлж болно.)
Суралцагчид зорамчуудын ойлгохыг хүсч байгаа дасгалыг олж мэдэхээр Алма 33:1-ийг дор бүрд нь чимээгүй уншуул. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултыг самбар дээр бич: Бид итгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ? Суралцагчдыг Алма 33-ыг судалж, ярилцах үеэр энэ асуултын хамгийн багадаа гурван хариултыг олоход урь.
Алма зорамчуудын асуултад итгэлээ хэрхэн хөгжүүлэх тухай хариулснаар тэдний сүсэг бишрэлийн хуурамч санааг залруулсныг тайлбарла. Нэг суралцагчийг Алма 33:2-ыг чанга уншихад урь. Бурханыг шүтэн бишрэх тухай зорамчуудын хуурамч санааг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
-
Эдгээр зорамчууд өөрсдийгөө яагаад Бурханыг шүтэн бишрэх боломжгүй гэж бодсон бэ? (Учир нь тэднийг синагогууддаа орохыг нь зөвшөөрдөггүй байв.)
Суралцагчдыг Алма 31 дэх зорамчуудын сүсэг бишрэлийн хэлбэрийн тухай сурч мэдсэн зүйлээ дүгнэхийг хүс. (Алма 31:22–23-ыг үзнэ үү). Зорамчууд долоо хоногт нэг удаа яг адилхан залбирлыг синагогууддаа хэлээд долоо хоногийн үлдсэн бүх өдөрт Бурханы тухай дахин огт ярьдаггүй байжээ.)
-
Сүмд явах нь яагаад бидний итгэлийн чухал хэсэг байдаг вэ? Сүмийн цуглаанд долоо хоног бүр ирэхээс гадна Бурханаа шүтэн бишрэх өөр ямар аргууд байдаг вэ?
Алма Бурханыг шүтэн бишрэх тухай зорамчуудын хуурамч санаануудыг залруулахын тулд Зинос хэмээх бошиглогчийн сургаалаас эш татсаныг тайлбарла. Суралцагчдыг Алма 33:3-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа бишрэх гэдэг үгээр сольж болохоор Алмагийн ашигласан үгийг олохыг хүс. (Тэр үг бол залбирал юм.)
Зинос залбиралдаа хэлсэн нөхцөл бүрийг олж тогтоохыг хичээн, Алма 33:4–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Зинос хаана, хэзээ залбирсан бэ?
-
Алма Зиносын үгсийг эш татсанаар сүсэг бишрэлийн тухай юу заасан бэ? (Дараах үнэнийг тогтооход нь суралцагчдад тусал: Бид залбирлаар дамжуулан Бурханыг үргэлж шүтэн биширч чадна.)
Суралцагчдын анхаарлыг самбар дээрх асуултад хандуул: Бид итгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ? Асуултын дор Ямагт залбир гэж бич.
-
Залбирал нь ямар байдлаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг хөгжүүлж болдог вэ?
-
Та Зиносын дурдсан шиг нөхцөлд хэзээ залбирсан бэ? Таны залбирал хэрхэн хариулагдсан бэ? (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.)
Суралцагчдыг Алма 33:4–5, 8–9-ийг дор бүрнээ чимээгүй уншин дүгнэхэд урь. Тэднээс Бурханы нигүүлслийг дурдсан (“Та нигүүлсэнгүй билээ,” “та надад нигүүлсэнгүй байж” гэх зэрэг) өгүүлбэрүүдийг олохыг хүс.
Есүс Христийн Цагаатгал, Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл хоёр хоорондоо ямар холбоотойг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Алма 33:11–16-г чанга уншихад урь. Эдгээр шүлэгт дөрвөн удаа гарч байгаа хэллэгийг олохыг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс. (Энэ бол “таны Хүүгийн учир” гэсэн хэллэг юм. Та суралцагчдыг энэ өгүүлбэрийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.)
-
Зинос “учир нь та өөрийн Хүүгийн учир шүүлтүүдээ надаас зайлуулан буцаасан ажгуу” хэмээн хэлсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Дараах үнэнийг тогтооход суралцагчдад тусал: Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар Тэнгэрлэг Эцэгээс ач ивээл болон нүглийнхээ уучлалыг хүлээн авдаг. Та суралцагчдыг энэ үнэнийг Алма 33:11–16-гийн дэргэд судартаа бичихэд урьж болно.)
Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ач ивээлийг хүлээн авах боломжтой гэдгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах түүхийг хуваалцахыг бод:
“Багш нь, ‘Өглөөний мэнд, хөвгүүд ээ, бид одооноос сургуулийг удирдах болно’ гэж хэлэхэд тэд байдгаараа хашгиралдаж, доог тохуу хийж байлаа. ‘Одоо, би сайн сургуулийг хүсч байна, гэхдээ, хэрэв та нар надад туслахгүй бол хэрхэн яаж сургуультай болохыг мэдэхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цөөн дүрэмтэй болцгооё. Та нар хэлээрэй, би дүрмүүдээ самбар дээр бичье.’
“Нэг нь ‘Хулгай хийхгүй’ гэж хашгирав. Өөр нэг нь ‘Цаг барьдаг байя’ гэж хашгирлаа. Эцэст нь самбар дээр арван дүрэм бичигдэв.
“‘За одоо ‘Хуулинд шийтгэлийг заахгүй бол сайн хууль болж чадахгүй’ гэж багш хэлээд, энэ дүрмүүдийг зөрчсөн хүнийг бид яах ёстой вэ?’ гэж асуув.
“‘Түүнийг хүрэм өмсөөгүй байхад нь нуруун дээр нь арван удаа цохь’ гэж сурагчид хариуллаа.
“‘Энэ ч арай хэтэрнэ ээ, хөвгүүд ээ. Та нар үүнийг тэсвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Өөр нэг нь, ‘Би тоолно шүү’ гэхэд багш ‘За яахав, бид ингэхээр тогтлоо’ гэв. Анги, зэрэгцээд!’
“Нэг хоёр өдрийн дараа ‘Бүдүүн Тоом’ үдийн хоол нь алга болсныг мэдэв. Хулгайч нь ихэд өлссөн— арав орчим насны нэгэн давжаахан биетэй хөвгүүн байв. ‘Бид хулгайчийг оллоо. Одоо та нарын гаргасан дүрмээр түүнийг нуруун дээр нь арван удаа ташуурдаж шийтгэх ёстой. Жим, гараад ир!’ гэж багш хэлэв.
“Давжаа биетэй хөвгүүн чичирсээр зузаан хүрмээ хүзүүгээ хүртэл товчилчихсон, сажилсаар гарч ирээд ‘Багш аа, та намайг хэчнээн чанга ташуурдсан ч хамаагүй харин хүрмийг минь битгий тайлаач’ гэж гуйв. [Тайлбар:Та энэ түүхэн дэх ташуурдах гэдэг үг нь хүнийг цохих гэсэн үг гэдгийг тайлбарлах хэрэгтэй.]
“‘Хүрмээ тайл’ гэж багш хэлэв. ‘Чи дүрэм гаргахад тусалсан шүү дээ!’
“‘Өө, багш аа, намайг битгий ингээч!’ Түүнийг хүрэмнийхээ товчийг тайлж эхлэхэд багш юу харсан гээч? Тэр хөвгүүн цамцгүй байсан бөгөөд яс нь хэрзийсэн туранхай бие ил гарч ирэв.
“‘Би энэ хүүхдийг яаж ташуурдах юм бэ?’ хэмээн багш бодов. ‘Гэвч би ямар нэг зүйлийг заавал хийх ёстой, үгүй бол энэ сургууль дэг журамгүй болно.’ Ангид ялаа ниссэн ч сонсогдохооргүй нам гүм болов.
“‘Жим, чи яагаад цамц өмсөөгүй байдаг билээ?’
“‘Аав нас барсан. Ээж минь юу ч үгүй ядуу. Би ганцхан цамцтай. Ээж өнөөдөр миний цамцыг угаасан, тиймээс би даарахгүйн тулд ахынхаа хүрмийг өмссөн юм’ гэж тэр хариуллаа.
“Багш гартаа саваагаа барин эргэлзэн зогсоно. Тэгтэл ‘Бүдүүн Тоом’ огло үсрэн босч ирээд ‘Багш аа, хэрэв та дургүйцэхгүй бол Жимийн оронд намайг ташуурдаж болно’ гэж хэлэв.
“‘Маш сайн байна, тэгвэл хэн нэгэн нь өөр хүний оронд ташуурдуулж болох дүрэм гаргая.’ Бүгд зөвшөөрч байна уу?’
“Тоом хүрмээ тайлаад гарч ирэв, харин таван удаа цохисны дараа саваа хугарав! Багш гараараа толгойгоо барин бөхийгөөд ‘Би энэ аймшигт даалгаврыг яаж дуусгадаг юм билээ?’ Тэгтэл ангийнхан мэгшин уйлж байхыг тэр сонсов. Тэгээд юу харсан гээч? Жижиг Жим Тоом дээр очоод хүзүүгээр нь хоёр гараараа тэвэрчихсэн байв. ‘Тоом, үдийн хоолыг чинь хулгайлсныг минь өршөөгөөрэй, би маш их өлссөн. Тоом оо, миний орноос ташуурдуулсны чинь төлөө би чамайг үхэн үхтлээ хайрлах болно! Тийм ээ, би чамайг үхэн үхтлээ хайрлана!’” [Нэр нь үл мэдэгдэх зохиолч.]
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ түүхийг эш татсаныхаа дараа “Энгийн энэ түүхэн дэх нэгэн чухал хэллэг бол Есүс Христ бол миний Гэтэлгэгч, тэрээр та нарын төлөө болон ‘миний төлөө ташуурдуулсан юм’ гэж хэлжээ (“The Wondrous and True Story of Christmas,” Ensign, 2000 оны 12-р сар, 4).
-
Энэ түүх Аврагчийн Цагаатгалын тухай Алмагийн сургаалтай ямар холбоотой вэ? (Хэрэгтэй бол, Тоом “Жимийн оронд ташуурдуулахыг” хүссэн нь Цагаатгалыг төлөөлж байгааг тайлбарла. Аврагч бидний нүглийн төлөөх шийтгэлийг өөр дээрээ авснаар хэрэв бид нүглээ наманчилбал тэрхүү шийтгэлийг биеэр үзэх шаардлагагүй болно.)
Алма Зиносын үгсээс эш татсаныхаа дараа өөр нэгэн бошиглогч Зинокийн үгсийг эш татсаныг тайлбарла. Алма 33:15–16-г суралцагчдад чанга уншиж өг. Өөрсдийнх нь төлөө Түүний Хүүгийн хийсэн зүйлсийг ойлгохоос татгалздаг хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг таалдаггүй гэдгийг онцлон тэмдэглэ.
Суралцагчдыг энэ сургаалуудыг хуваалцахдаа Алмагийн ашигласан эх сурвалжийг олж мэдэхийг хичээн, Алма 33:12–14-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс.
-
Алма яагаад Зинос, Зинок нарын үгсийг мэддэг байсан бэ? (Учир нь тэр үгс сударт байсан юм. Та 12 болон 14-р шүлгүүд дэх Алмагийн үгс зорамчууд бас энэ судруудыг унших боломжтой байсан тухай өгүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсч болно. Судрууд Есүс Христийг гэрчилдэг гэдгийг онцлон тэмдэглэ.)
Самбар дээрх асуултын доор Судруудыг судалж, тэдгээрт итгэ гэж бич.
Алма, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь зорамчуудад туслахын тулд судрын өөр нэгэн түүхийг ашигласныг онцлон тэмдэглэ. Мосе ба гуулин могойн зургийг үзүүл (62202; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 16). Энэ түүхийг Мосег аглаг буйдад израильчуудыг удирдаж байхад олон хүн түүнийг болон Их Эзэнийг эсэргүүцэж эхэлснийг тайлбарласнаар дүгнэ. Их Эзэн энэхүү дуулгаваргүй байдлын хариуд хүмүүсийг хатгуулахаар хортой могойнуудыг илгээсэн. Хүмүүс Мосе дээр ирж, тусламж хүсчээ. Мосе залбираад таягныхаа үзүүрт могойг өргөж, хүмүүст харуулах заавар хүлээн авсан ажээ. Тэр уг зааврыг дуулгавартай дагаж, гуулин могойг хийсэн ажээ. (Тооллого 21:4–9-ийг үзнэ үү.) Нэг суралцагчаар Алма 33:19–20-ийг чанга уншуул. Гуулин могой руу харсан болон түүн рүү хараагүй хүмүүст юу тохиолдсоныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
-
Алма 33:20-д өгүүлснээр яагаад тийм олон хүн могойг харахгүй байхаар шийдсэн бэ?
Хэрэв тэд ийм нөхцөлд байсан бол могойг харах байсан эсэхийг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.
Цовдлолтын зургийг үзүүл (62505; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 57). Таяган дээрх гуулин могой нь “хэв шинж” (Aлмa 33:19) байсныг тайлбарла. Өөрөөр хэлбэл, энэ нь ирээдүйд болох зүйлийн бэлгэдэл байлаа. Энэ нь загалмай дээрх Есүс Христийг төлөөлсөн ажээ (Иохан 3:14-ийг үзнэ үү).
Алма энэ түүхийг зорамчуудтай хэрхэн адилтгасныг олж мэдэхийг хичээн, Алма 33:21–23-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцсаны дараа самбар дээрх асуултад дахин анхаарлаа хандуулахыг хүс: Бид итгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ?
-
Биднийг сүнслэг байдлаараа эдгээгдэхийн тулд юу хийх ёстой талаар израильчуудын түүх болон гуулин могой юу зааж болох вэ?
-
Алма 33:22–23 энэ асуултад хэрхэн хариулсан бэ? (Суралцагчид дараах үнэнийг таньж мэдсэн байх ёстой: Бид Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэхийг сонгосноор итгэлээ хөгжүүлж чадна.)
Самбар дээрх асуултын доор Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх нь гэж бич.
-
Аврагчийн Цагаатгалд итгэдэг хүмүүсийн үйлдлээс эсвэл зан чанараас нь та нар юуг олж мэддэг вэ?
Есүс Христэд итгэх нь бидний хийх сонголт гэдгийг онцлон тэмдэглэхийн тулд суралцагчдын анхаарлыг Алма 33:23 дээрх өгүүлбэрт хандуул: “Мөн хэрэв та нар хүсвэл бүр энэ бүгдийг та нар хийж чадах нь тэр бөлгөө.” Та суралцагчдыг энэ өгүүлбэрийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.
Дараах үгсийг самбар дээр бичээд суралцагчдыг судартаа бичихэд урамшуулан дэмж. (Энэ мэдэгдэл “Inquire of the Lord”-д байгаа [СБС-ийн шашны сургагчдад хандаж хэлсэн үг, 2001 оны 2-р сарын 2], 1, si.lds.org.)
Дараах асуултуудын нэгэнд дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ хариулахыг суралцагчдаас хүс. (Та асуултуудыг самбар дээр бичиж, асуултуудыг бичсэн тараах материалуудыг бэлтгэж болно, эсвэл суралцагчид өөрсдөө бичихийн тулд тэдэнд удаан уншиж өгөхийг хүсч болно.)
-
Аврагчид итгэх таны сонголт өдөр тутмын амьдралд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Хувиараа судар судлах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
-
Хувиараа өдөр бүр залбирах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
-
Та нарыг итгэлээ илүү их хөгжүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
Хариултуудаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Аврагчид итгэхээр сонгохын чухал болохыг гэрчил.