Номын сан
Гэрээр судлах 30-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Ифер 4–12 (30-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Та суралцагчдын Ифер 4–12 (30-р хэсэг)-ийг судлах үедээ сурсан дараах сургаал, зарчмуудын хураангуйг заах шаардлагагүй. Та зөвхөн эдгээр сургаал, зарчмын цөөхнийг нь л зааж болно. Суралцагчдын хэрэгцээг таньж мэдэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Ифер 4–5)

Моронай, Жаредын ахын бичээсийг лацадсан бөгөөд бид уг цэдгийг хүлээн авахын өмнө ямар нөхцөлд байх тухай заасан. Суралцагчид эдгээр сургаалаас Их Эзэний үгэнд итгэх агуу итгэлтэй болох юм бол Тэр бидэнд цаашид илчлэлтүүдийг өгч биднийг адислах болно.

2 дахь өдөр (Ифер 6)

Ифер 6:3-т усан онгоцоор “агуу их усыг гатлан” Их Эзэнд итгэх агуу итгэлийн жишээг үзүүлсэн жаредчуудаас, бид Их Эзэнд итгэж Түүний хүслийг биелүүлснээр, Тэр биднийг амьдралын аяны туршид удирдах болно гэдгийг суралцагчид сурч мэдсэн. Салхи усан онгоцуудыг амлагдсан нутгийн зүг үлээж байсан бөгөөд хэрэв бид Их Эзэнд итгэх юм бол, зовлон бэрхшээл бидэнд өсч хөгжихөд туслан, амлагдсан адислалуудыг бидэнд илгээх болно гэдгийг суралцагчид мэдэх болно.

3 дахь өдөр (Ифер 7–11)

Жаредчууд Жаредын ахын сэрэмжлүүлгийг эс хайхран хаанаа сонгосон нь бошиглогчдын үгийг эсэргүүцвэл энэ нь боолчлол руу хөтөлдгийг суралцагчдад харуулсан юм. Шуле хаан зөв шударга байдлаар удирдаж байв. Түүний хүмүүс бошиглогчдыг сонсож, наманчилж эхэлсэн тул тэд хөгжин дэвжиж эхэлжээ. Хэрэв бид гэм нүглээ наманчилбал, хөгжин дэвжиж эхэлдгийг суралцагчид мэдсэн. Жаредчууд ёс бус байдалд унаснаар, нууц хуйвалдаануудыг дэмжих нь нийгмийг устгал руу хөтөлдгийг харуулсан юм.

4 дэх өдөр (Ифер 12)

Бид Есүс Христэд итгэх итгэл, найдвартай байснаар гуйвшгүй тууштай байж, сайн үйлсээр бялхах хүч чадалтай болно гэдгийг суралцагчид бошиглогч Иферээс суралцсан. Хэрэв бид эхлээд гэрчлэлтэй болохыг хүсвэл, Есүс Христэд итгэх итгэлээ ашиглах хэрэгтэй гэж Моронай бичжээ. Моронай өөрийнхөө болон Мормоны Номын зохиогчдын бичгийн сул дорой чадварт сэтгэл зовнисны хариуд Их Эзэний өгсөн хариултаас хэрэв бид өөрсдийгөө даруусган Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал, Тэр бидний сул дорой байдлыг хүчирхэг болгоно гэдгийг суралцагчид мэдсэн билээ.

Оршил

Энэ хичээл нь Ифер 12:23–41 дээр төвлөрч байгаа болно. Моронай яагаад хүмүүст сул дорой тал байдаг, үүнийг даван туулахын тулд тэд юу хийх ёстойг заажээ.

Заах зөвлөмж

Ифер 4–11; 12:6

Жаредчууд зөв шударга байснаар адислагдаж, цэцэглэн хөгжсөн нь

Бүлгийн тоймыг ашиглан дараах бүлгүүдийг нэгтгэн дүгнэхийг гурван суралцагчид даалга: Ифер 4–5; Ифер 6; мөн Ифер 7–11. Өөр нэг суралцагчаас Ифер12:6-г нэгтгэн дүгнэхийг хүс. Тэднээс судалсан 2 буюу 3 зарчмыг ангийнхантай хуваалцахыг хүс.

Ифер 12:23–41

Харийнхан Мормоны Номонд хэрхэн хариулах талаар Моронай өөрийн бодлыг илэрхийлсэн нь

Самбарын нэг талд хүчтэй нөгөө талд сул дорой гэдэг үгийг бич. Суралцагчдад өөрсдийн хүчтэй болон сул дорой талууд, дутагдлынхаа талаар мэдэрч, бодох хугацааг өг. Ифер 12-т Моронай бидний сул дорой зүйлсийг хэрхэн хүчирхэг болгох талаар заасныг тайлбарла.

Нэг суралцагчийг Ифер 12:23–25-ыг чангаар уншихад урь. Моронай өөрийнхөө болон Мормоны Номын зохиогчдын ямар сул дорой зүйлсэд санаа зовж байсныг олж мэдэхийг хүс. Тэгээд дараах асуултуудыг асуу:

  • Моронай эдгээр шүлэгт ямар сул дорой зүйлсийг дурдсан бэ?

  • Мормоны Номыг бичсэн хүмүүсийн сул дорой байдлаас болж юу тохиолдох вий хэмээн Моронай санаа зовсон бэ?

Суралцагчид хариулсны дараа, Ифер 12:26–27 дахь Моронайн бодолд Их Эзэний өгсөн хариултыг чимээгүй уншиж, Бурхан яагаад бидэнд сул дорой байдлыг өгдгийг олж мэдэхэд тэднийг урь. Суралцагчдад шүлгүүдийг унших цаг өгсний дараа, Ифер12:27 бол төгс эзэмших судар гэдгийг тэдэнд хэл.

Энэ шүлгүүд дэх сул дорой байдал гэдэг үгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, Арванхоёрын чуулгын ахлагч Нийл А.Максвеллын дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс:

“Бид судруудаас хүмүүний ‘сул дорой байдал’ гэдэг үгийг уншаад … энэ нэр томьёо нь, хүнд ерөөсөө заяамал байдаг бөгөөд сүнсэнд нөлөөлдөг, махан биеийн төрөлх [хувиршгүй] чанар гэж ойлгодог. … Үүнчлэн сул дорой байдалд бидний хувь хүн бүрийн даван туулах ёстой өөрийнх нь өвөрмөц сул дорой байдал бас багтдаг” Lord, Increase Our Faith [1994], 84).

Та ахлагч Максвеллын ярьсан, Адам Ева хоёрын уналтаар дамжин бүх хүнд ирдэг хүмүүний ерөнхий нөхцөл байдлыг тайлбарлаж болно. Бид бүгд Уналтын улмаас өөрсдийн алдаа дутагдлаас гадна хүмүүний төгс бусын уршгаар уруу татагддаг билээ.

Суралцагчдыг Ифер 12:27-д заасан зарчмыг олоход урь. (Хэрэв бид өөрсдийгөө даруусган Есүс Христэд итгэх итгэлээ ашиглах юм бол, Тэр бидний сул дорой зүйлсийг хүчтэй болгож өгнө.)

Ифер 12:27-д заасан зарчмыг хэрэгжүүлэхийг урамшуулан, дараах зүйлсийг самбарт бич.

1. Өөрийн сул дорой зүйлсийг таньж мэдэх 2. Өөрийгөө даруусгах 3. Христэд итгэх итгэлээ ашиглах

Суралцагчдыг эдгээр үгсийг цаасныхаа дээд талд бичихэд урь. Гарчгийн дор одоо эсвэл дараа нь юу бичихээ тунгаан бодохыг (1) өөрсдөд нь байдаг гэж боддог сул тал, (2) сул дорой байдлаа бодон өөрсдийгөө хэрхэн даруусгаж болох, мөн (3) Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр, Түүний тусламж, ач ивээлийг хүлээн авч, бичсэн сул дорой зүйлсээ хэрхэн даван туулахыг суралцагчдаас асуу.

Тэднийг дууссаны дараа, суралцагчдыг бичсэн цаасаа хувийн тэмдэглэлдээ эсвэл сул дорой зүйлсээ ялах хүслийг өдөөн, байнга харагдаж байх газарт байрлуулахыг урамшуул. Сул дорой байдлаа даван туулахыг хичээн тэмцэх юм бол, Их Эзэн, “тэдний сул доройг хүчирхэг болгон” (Ифер 12:27) тусална гэдгийг тэдэнд гэрчил.

Суралцагчдыг Ифер12:26, 28-ыг уншин, Моронай өөрийн сул дорой байдлын талаар асуухад, Их Эзэн хэрхэн хариулсныг олоход урь. Та дараах асуултуудыг асууж болно:

  • Ифер 12:26-д Моронай даруу зан, Бурханы хүсэлд захирагдах явдал бол номхон дөлгөөн зан гэж дурдсан байдаг. Номхон дөлгөөн байхын тулд яагаад бусдын сул дорой байдлыг хайхрахгүй байх шаардлагатай гэж та боддог вэ?

  • Их Эзэний ач ивээл (Түүний тусламж эсвэл боломж олгогч бурханлаг хүч) бусдын сул дорой талыг хараад өөрийгөө тэднээс давуу гэж бодон бардамнахгүй байхад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Бид итгэл найдвар, энэрлээ хөгжүүлэх юм бол, бусдын сул дорой байдлыг харсан үед, Их Эзэний ач ивээл бидэнд туслах болно гэдгийг онцол. Ифер 12:29–32-ыг дүгнэн, Моронай итгэл, гэрчлэлээ ашиглах нь гайхамшгуудыг авчирдаг ач холбогдолтой болохыг дүгнэснийг тайлбарла. Ифер 12:33–35-ыг уншиж, Моронай энэрлээ ашиглахын ач холбогдлын тухай юу гэж бичсэнийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Асуулт: Бид бусдын сул дорой байдлыг харсан үедээ яагаад тэдэнд энэрэнгүй хандах нь чухал вэ?

Суралцагчид амьдралдаа Есүс Христийн ач ивээлийг бүрэн авахыг хичээхийн тулд хийдэг зүйлээ нэг найзтайгаа хуваалцахад тэднийг урь. Цаг гарвал, та цөөн суралцагчийг Есүс Христэд ойр байж, Түүний нөлөөг амьдралдаа авахын тулд юуг хүсдэг тухай ангийнхантай нь хуваалцуулж болно.

Дараагийн хэсэг (Ифер 13 Moронай 7)

Суралцагчдыг дараагийн хэсгийг судлахад бэлтгэхийн тулд, доорх зүйлсийг бодоход урь: Та нарын бүх найз нөхөд, гэр бүлийнхэн алагдаж, Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байсан учраас чи ганцаархнаа үлдсэн бол яах бол? Ифер, Моронай нар хоёул ийм ганцаардлыг амссан юм. Чи аливаа бэрхшээлийг хэрхэн даван туулж, мөнх амьдралыг хэрхэн олж авч чадах вэ? Moронай 7 нь итгэл, найдвар, энэрэл нь энэ бэлгүүдийг олж авахад хэрхэн зайлшгүй чухал болохыг тайлбарладаг.

Хэвлэх