Гэрээр судлах хичээл
Моронай 7:20–10:34 (32-р хэсэг)
Оршил
Энэ хичээл нь суралцагчдад сайн зүйл болгоноос зууран барих гэдэг нь юу гэсэн утгатайг илүү сайн ойлгоход тусална. Суралцагчдад Мормоны Номын үнэнийг өөрсдөдөө мэдэх боломжтой гэдгийг тайлбарлах боломж олдоно. Тэд Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж, гэрчлэл нь энэ жилийн турш хэрхэн хүчирхэгжсэнийг ярилцах боломжтой байх болно. Моронай 7–9 нь уг номонд Моронайн оруулсан Мормоны захидлыг багтаадаг.
Заах зөвлөмж
Moронай 7:20–48
Моронай Есүс Христэд итгэх итгэл, найдвар, энэрлийн талаар заасан Мормоны сургаалыг цэдэглэжээ
Самбар дээр хүрэх мөн барьж авах гэж бич. Нэг суралцагчаас самбарын өмнө гарч ирээд Мормоны Номонд хүрэх гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарлахыг хүс. Дараа нь суралцагчдаас Мормоны Номыг барьж авах гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарлахыг хүс.
Суралцагчдыг Моронай 7:19-ийг дотроо уншаад Моронай бид юунаас зууран барих ёстой гэж хэлснийг олж мэдэхэд урь. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Мормон биднийг юунаас зууран барих ёстой гэж хэлсэн бэ?
-
“Сайн зүйл болгоноос зууран барьж” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Суралцагчдад “сайн зүйл болгон” гэдэгт зөв шударга зорилго, үйлдэл, бодол, зарчим мөн зүйлс орж болно гэдгийг ойлгоход нь тусал.)
Мормон бид хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барьж” болохыг заахын тулд үргэлжлүүлэн ярьсан гэдгийг тайлбарла. Хэдэн суралцагчийг Моронай 7:20–22, 25-ыг ээлжлэн чангаар уншихад урь. Суралцагчдаас “сайн зүйл болгоноос зууран барьж” болохын тулд биднийг юу хийх ёстой талаар Мормоны өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Бид … сайн зүйл болгоноос зууран барьж чадна.
Дараах асуултыг асуу: Эдгээр шүлгийг уншсаны дараа та энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдын өгч болох хариултуудын нэг нь Бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлснээр сайн зүйл болгоноос зууран барьж чадна гэж байж болно.)
Уг бүлэгт Мормон мөн Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид энэрлийн бэлгээр дүүргэгдэж чадна гэж гэрчилснийг суралцагчдад сануул (Моронай 7:48-ыг үз). Суралцагчдыг Моронай 7:45, 47–48 төгс эзэмших судрын хэсгээс санаж байгаагаа хуваалцахад урь. Суралцагчид шүлгүүдийг чангаар уншиж болно.
Дараах асуултуудыг асуу:
-
Моронай 7:45, 47–48 дахь таны дуртай хэсэг юу вэ? Энэ хэсэг танд яагаад чухал санагдсан бэ?
-
Та хэн нэгэн энэрэлтэй байхыг эсвэл Их Эзэн танд энэрэлтэй байхад туслахыг хэзээ харсан бэ? (Та эдгээр асуултуудад өөрөө хариулж болно.)
Моронай 10
Моронай биднийг Мормоны Номын талаарх гэрчлэлийг олж авч, Есүс Христэд ирэхийг ухуулсан
Суралцагчидтай хамт нуман хаалганд тулгуурын чулуу ямар үүрэг гүйцэтгэдгийг хар. Уг тулгуурын чулууны жишээ нь Мормоны Номтой хэрхэн холбогдож байгаа талаар ярилц. (Та суралцагчдыг суралцах удирдамжийнхаа 3 дахь өдрийн 1-р хэсэг дэх зургийг эргэж харахад урьж болно.) Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэдний гэрчлэлийн тулгуур чулуу болж байгаа талаар хуваалцахад урь.
Нэг суралцагчаас Моронай 10:3–5-ыг уншихыг хүс. Суралцагчдаас эдгээр шүлгийг Сүмийн гишүүн эсвэл гишүүн бус байхаас нь үл хамааран бүх хүнтэй хуваалцах нь яагаад чухал болох талаар бодохыг хүс. Хэдэн суралцагчаас санал бодлоо хуваалцахыг хүсээд дараа нь дараах асуултыг асуу: Бид үнэнийг мэдэхийн тулд юу хийх ёстой гэж Моронай хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулах хооронд та тэдний хариултыг самбар дээр бичиж болно. Эдгээр хариулт нь бид “бүх зүйлийн үнэнийг” мэдэхийн тулд итгэлтэйгээр эрэлхийлж болох арга замууд гэдгийг онцол.
Нэг суралцагчийг Моронай 10:6–7-г уншихыг урьж, дараа нь дараах асуултыг асуу: Бид Мормоны Номын үнэнээс гадна Ариун Сүнсний хүчээр өөр юуг мэдэж болох вэ? (Ариун Сүнс Есүсийг Христ гэдгийг нотолно.)
Дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид Бурханаас итгэлтэй, үнэн хүсэлтэйгээр асуух юм бол Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Ном болон Есүс Христийн талаарх гэрчлэлийг хүлээн авч чадна.
Моронай Мормоны Номыг унших бүх хүнд сүүлчийн урилгаа үлдээсэн гэдгийг сануул. Нэг суралцагчийг Моронай 10:30, 32–33 дээрх түүний урилгыг уншихад урь. Ангийн гишүүдээс “Христэд ирэх” арга замуудыг олохыг хүс. (Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Моронай уг ариун цэдгийн төгсгөл хэсэгт бидэнд ямар урилгыг өгсөн бэ?
-
Энэ шүлгүүд дээрх аль хэсгүүд танд хэрхэн “Христэд ирэхийг” мэдэхэд тусалдаг вэ?
-
Та эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурч байна вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг багтааж болно: Бид Есүс Христэд ирснээр Түүний Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж, төгс болж чадна. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Та зөвхөн Есүс Христээр дамжин төгс болж чадна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Суралцагч бүрийг дараах асуултуудаас нэгийг сонгож, ямар хариулт өгөхөө бодоход урь. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно эсвэл тараах материал болгон бэлтгэж болно.) Хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс.
-
Та Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн мэдсэн бэ?
-
Аврагч танд өөрийн тань чадвараас хамаагүй илүү хүн болоход хэрхэн тусалсан бэ?
-
Та энэ жил Мормоны Номоос хэрхэн судалснаа эргэж хараад таныг илүү сайн судлахад туслах юуг хийхийг хүсч байна вэ?
Суралцагчдыг хариултуудаа хуваалцсаны дараа та Мормоны Ном болон Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно. Түүнчлэн суралцагчдын семинарын жилд суралцахын тулд гаргасан хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийл. Тэднийг судруудыг өдөр бүр үргэлжлүүлэн судалж, сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэн хичээхэд урамшуул.