Номын сан
147-р хичээл: Ифер 6


147-р хичээл

Ифер 6

Оршил

Жаредчууд Их Эзэний зарлигуудын дагуу бэлтгэсний дараа, Их Эзэн тэдний хүнд хүчир аяныг удирдан, амлагдсан нутагт аваачна гэдэгт итгэн, усан онгоцуудыг хийжээ. Их Эзэн усан онгоцуудыг салхиар үлээлгэн, онгоцууд далайн давалгаанд шидэгдэн, олон удаа далайн гүнд живэх шахсан ч, салхи тэднийг амлагдсан нутгийн зүг урагшлуулж байв. Хүмүүс шинэ газарт суурьшин төвхнөсний дараа Жаредын ахын сэрэмжлүүлгийг эс хайхран, өөрсдөдөө хаан сонгосон ажээ.

Заах зөвлөмж

Ифер 6:1–12

Их Эзэн жаредчуудын усан онгоцуудыг амлагдсан нутгийн зүг салхиар үлээлгэн хөдөлгөв

Хичээлийн өмнө дараах зүйлсийг самбар дээр бич:

Сайн мэдээг найзтайгаа хуваалцах нь

Ёс суртахууны хувьд цэвэр ариун байх нь

Өндөр жишигтэй найз нөхдийг сонгох нь

Амьдралдаа энэ тэргүүнд анхаарах зөв зүйлсийг сонгох нь

Эдгээр нь Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг зүйлсийн жишээ болохыг заа. Гэсэн ч зарим хүмүүс эдгээрийг маш хэцүү гэж боддог. Жагсаалтанд нэмж жишээ олж хэлэхэд суралцагчдыг урь. Амлагдсан нутаг руу хийх аяныг харуулсан жаредчуудын цэдэгт, биднийг удирдан дагуулах, Их Эзэний зарлигласан, биелүүлэхэд хэцүү тушаалууд ордог. Ифер 6-г судлан, түүнд буй зарчмуудыг олж, энэ нь самбарт бичсэн үгстэй адил бидэнд тусална гэдгийг хэл.

Нэг суралцагчийг Ифер 2:24{еn}25-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, амлагдсан нутгийг зорих жаредчуудын аяны туршид тохиолдох сорилт бэрхшээлүүдийн талаарх Их Эзэний сэрэмжлүүлгийг олохыг хүс.

  • Амлагдсан нутагт аюулгүй хүрэхэд нь туслахын тулд Их Эзэн жаредчуудад юуг хийхээр амласан бэ?

Жаредчууд давалгаа болон салхинаас тэсч үлдэхийн тулд “таваг шиг нягт” (Ифер 2:17) доод, дээд талдаа агаар нэвтрүүлэх нүхтэй усан онгоцуудыг хийснийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Ифер 6:1–-ийг чангаар уншихад урь. Жаредчууд эдгээр бэрхшээлийг ялахын тулд өөр ямар арга хэрэглэснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • “Өөрсдийгөө Их Эзэнд даатган” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? (Тэд өөрсдийгөө Бурханы анхаарал халамж, хамгаалалтад найдан үлдээсэн.)

  • Жаредчууд яагаад чадах бүхнээ хийсний дараа, өөрсдийгөө Их Эзэнд даатгах нь чухал байсан гэж та нар бодож байна вэ?

  • Ийм нөхцөлд Их Эзэнд итгэх нь яагаад хэцүү байсан байж болох вэ? (Хэрэв суралцагчид санахгүй байвал та тэдэнд, жаредчууд өөрсдөө усан онгоц хийх ёстой байсан, тэд усан онгоц яаж хийхийг мэдэхгүй байх байсан, мөн амлагдсан нутаг руу явах замыг мэдэхгүй, хэр зэрэг удаан аялахаа мэдэхгүй байсан зэргийг сануулж болно.)

Ифер 6-д гардаг үйл явдлыг төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд жаредчуудын усан онгоцны энгийн зургийг дэвтэртээ буюу судрын тэмдэглэлдээ зурахыг тэднээс хүс. Дараа нь Ифер 6:1–4-д өгүүлснээр, онгоцон доторх зүйлсийг зуруул.

Хэдэн суралцагчийг Ифер 6:5–11-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас судрыг сонсонгоо зурсан зургуудаа харан иймэрхүү онгоцоор аялахад ямархуу байхыг төсөөлөн бодохыг хүс.

  • Жаредчуудад ийм онгоцоор аялсан нь хэцүү байсан гэж та бодож байна уу?

  • Ифер 6:11-д өгүүлснээр, жаредчууд энэ замаар хэр зэрэг удаан аялсан бол?

  • “Уулс мэт давалгаанууд” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? Ифер 6:6. Хэрэв та нар жаредчуудын хөлөг дотор байж, аймшигт давалгааны улмаас далайн гүнд живэх шахан явсан гэж бодвол та нарт ямар байх байсан бол, та нар юу гэж бодож байна?” (Жаредчууд дээш гарч ирэх бүрдээ онгоцны нүхийг тагласан бөглөөг авч агаар оруулахын тулд хүлээдэг байсныг та суралцагчдад сануулж болно. )

Зарчмыг олоход нь суралцагчдад туслахын тулд асуу:

  • Жаредчууд далайг гатлах үедээ Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? (Ифер 6:7,9-ийг үзнэ үү.)

  • Ифер 6:5–11-д Их Эзэнд итгэх жаредчуудын итгэлээс болж, тэдний төлөө Бурханы хийсэн зүйлсийг харуулсан ямар өгүүлбэрүүд байна вэ?

Суралцагчдыг Ифер 6:12-ыг чимээгүй уншихдаа, жаредчуудын аяны үр дүн ямар болсныг олж мэдэхэд урь.

  • Яагаад жаредчууд баярласнаасаа болж нулимс дуслуулсан бэ? Их Эзэн тэдэнд ямар “эрхэм их нигүүлслийг” үзүүлсэн бэ?

Жаредчуудын туршлагаас чухал зарчмыг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд асуу:

  • Жаредчуудын аянаас сурсан зүйлсээс харахад, Их Эзэнд итгэж, Түүний хүслийг биелүүлбэл, Тэр бидний төлөө юу хийх вэ? (Суралцагчдын мэдэж авах ёстой зарчмуудын нэг бол: Бид Их Эзэнд итгэж, Түүний хүслийг биелүүлэх юм бол Тэр биднийг насан туршид удирдах болно.. Энэ зарчмыг самбар дээр бич. Суралцагчдаас энэ зарчмын талаар тунгаан бодож, энэ нь үнэн гэдгийг мэдсэн туршлагаасаа хуваалцахыг хүс. Та бас энэ зарчим үнэнийг мэдсэн тухайгаа хуваалцаж болно.

Бэрхшээл сорилтын үед, магадгүй, одоо та нарт бэрхшээл сорилт тулгараад байж болох юм. Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн сайжруулж, Түүний удирдамжийг хүлээн авах талаар суралцагчдыг эргэцүүлэн бодоход урь. Тэд Ифер 6:1–12-оос өөр зарчмуудыг олж болохыг тайлбарла. Их Эзэнд найдах тухай үгсээс бусад бүх зүйлийг самбараас арилга. Самбарын нэг талд энгийн усан онгоц зур. Нөгөө талд нь Амлагдсан нутаг гэж бич.

  • Амлагдсан нутгийг Авралын төлөвлөгөөн дэх юутай адилтгаж болох вэ?(Мөнх амьдрал)

  • Бид амьдралын сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан үед жаредчуудын жишээг хэрхэн дагаж болох вэ? Их Эзэн жаредчуудад тусалсан шигээ, мөнх бус амьдралын аяны туршид бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг гаргасан байх хэрэгтэй: Бид Их Эзэнд найдах юм бол, Тэр биднийг мөнх амьдралыг хүлээн авахад бэлтгэж өсгөх болно.Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Ифер 6:5–12-ын дэргэд тэмдэглэхийг санал болгож болно.

Суралцагчдаас өөрсдийнх нь амьдралд гардаг, одоо ч мөн тулгараад байж болох сорилт бэрхшээлүүдийн талаар бодохыг хүс. Итгэлтэй байснаар, эдгээр бэрхшээлийг даван туулахад Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан тухай бодлоосоо дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичихэд урь.

Хэдэн суралцагчийг бичсэнээ хуваалцахад урь. Тэгээд дараах асуултуудыг асуу:

  • Өнөөдрийн сурсан зүйлсээсээ санаа аван бэрхшээл сорилт тулгараад байгаа хэн нэгэнд та нар ямар зөвлөгөө өгч чадах вэ?

Ифер 6:13–18

Жаредчууд хүүхдүүддээ Их Эзэний өмнө даруухнаар алхахыг заадаг байв

Ифер 6:13–18-ыг дүгнэн, жаредчууд амлагдсан нутагт ирсний дараа гэр орноо төвхнүүлэн, тариа будаа тариалж эхэлснийг тайлбарла. Суралцагчдыг Ифер 6:17-г чимээгүй уншин, жаредчууд хүүхдүүддээ юу заадаг байсныг олж мэдэхийг хүс. Тэгээд дараах асуултуудыг асуу:

  • Тэднээс “Их Эзэний өмнө даруухнаар алхах гэдэг нь ямар утгатайг асуу. Энэ зарчмыг дагадаг хүмүүсийн жишээг та нар харсан уу? Танай эцэг эх болон бусад хүмүүс та нарт Их Эзэний өмнө даруухнаар алхахыг заан дэмжиж байсан уу?

  • “Дээрээс”заагдсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Их Эзэний өмнө даруухнаар алхах, дээрээс заалгах хоёр хоорондоо ямар холбоотой гэж та боддог вэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг тусгасан байх хэрэгтэй: Хэрвээ бид Их Эзэний өмнө даруухнаар алхах юм бол дээрээс заалгах болно.)

Та суралцагчдыг “дээрээс заалгасан” үеийнхээ тухай бичихэд урьж болох юм. Бичсэн зүйлсээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Ифер 6:17 дахь зарчмуудыг дагахад суралцагчдыг урамшуул.

Ифер 6:19–30

Жаредчууд хаанаа сонгосон нь

Ифер 6:19–22-ыг дүгнэн, Жаред болон түүний ах нас өндөр болж, жаредчууд хаантай болохыг хүссэн тухай тайлбарла. Суралцагчдыг Ифер 6:23-аас хэрэв тэд хааныг сонгох юм бол юу тохиолдоно хэмээн Жаредын ах сэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.

Энэ хичээл дэх зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан хичээлийг дуусга.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ифер 6:1–12. Жаредчууд далайг эсэн мэнд туулсан нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд тулгардаг сорилтуудад бид хэрхэн бэлтгэлтэй байх талаар заасан:

“Бид дэлхий дээр олон хүн зарлигуудыг биелүүлснээр олдог аюулгүй, найдвартай хамгаалалтаа алдаж буй цаг үед аж төрж байна. Өнөө үе бол ёс суртахуунгүй явдлыг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, Бурханы хуулиудыг үл тоомсорлон зөрчдөг болсон цаг үе юм. Бид заримдаа энэ цаг үеийн урсгалыг сөрдөг, заримдаа энэхүү урсгал биднийг замаас гарган урсгах гээд байх шиг санагддаг.

“Мормоны Номын Иферийн номон дахь Их Эзэний дараах үгсийг би санасан юм. Их Эзэн ийн хэлсэн байдаг, “Би та нарыг далайн давалгаа, мөн урагш түрэх салхи, мөн ирэх үерийн эсрэг эс бэлтгэх аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна” [Ифер 2:25].Ифер 2:25. Ах эгч нар минь, Тэр биднийг бэлтгэсэн юм. Хэрэв бид Түүний үгсэд анхаарал тавьж, зарлигуудаар амьдарвал, устгах аюул бүхий далайн давалгаа, хүчит салхи, үертэй зүйрлүүлж болох, ёс бус явдлуудад хүлцэнгүй ханддаг болсон өнөө үед бид тэсэн гарч, эсэн мэнд үлдэх болно. Тэр бидний төлөө үргэлж санаа тавьдаг. Тэр бидэнд хайртай, бид зөв зүйлсийг хийвэл Тэр биднийг адислах болно ” (“Closing Remarks,” Ensign ба Лиахона, 2009 оны 11-р сар, 109).

Ифер 6:22–24. Жаредчууд хаанаа сонгосон нь

Бошиглогчид хаантай байхын аюулыг судруудад сэрэмжлүүлсээр иржээ. Дараах жишээнүүдийг эргэцүүлэн бод:

  1. Жаредын ах өөрийн хүмүүст, хаантай болох юм бол, хаан тэднийг боолчлол руу удирдах болно хэмээн сэрэмжлүүлжээ (Ифер 6:23-ыг үз).

  2. Мозая хаан өөрийн хүмүүст, ёс бус хаан тэднийг удирдах юм бол ямар аюул тэдэнд нүүрлэж болохыг сэрэмжлүүлж, хааны оронд шүүгчдийн засаглалыг тогтоохыг санал болгожээ. (Moзая 29-ийг үзнэ үү.)

  3. Хуучин Гэрээний бошиглогч Самуел, өөрийнх нь хүмүүс “бусад бүх үндэстнүүдийн адил” хаантай болохыг хүссэнд тэр, хаанаар удирдуулах асуудлыг мөн сэрэмжлүүлсэн ажээ (1 Самуел 8-ыг үз).