Номын сан
Гэрээр судлах хэсэг 7


Гэрээр судлах хичээл

2 Нифай 11–25 (Хэсэг 7)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчид 2 Нифай 11–25 (хэсэг 7)-г судлах үеэр сурч мэдсэн дараах сургаал, зарчмуудын тоймыг та хичээлийнхээ хэсэг болгон заах шаардлагагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын хэдхэн дээр нь төвлөрөх болно. Суралцагчдынхаа хэрэгцээг тодорхойлохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (2 Нифай 11–16)

Исаиа эртний Израилийн бардамнал, тэдний ёс бус явдал, түүнчлэн тэднийг хүлээж буй шүүлтийг дүрслэн өгүүлсэн юм. Тэрээр бас эцсийн өдрүүдэд баригдах нэг ариун сүмийн тухай бошиглож, Бурхан бидэнд Өөрийн замуудыг зааж, Түүний замаар алхахад бидэнд туслахын тулд ариун сүмүүдийг байгуулах болно гэдгийг заажээ. Исаиа Их Эзэнийг харж, нүглээсээ ариуссан билээ. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зохисгүй байдлаасаа ариусан цэвэршиж чадна гэдгийг суралцагчид Исаиагийн туршлагаас мэдсэн билээ.

2 дахь өдөр 2 (2 Нифай 17–20)

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгээгүйнх нь төлөө Исаиа, Иудейн хаант улсыг шүүмжилсэн юм. Хэрэв бид Бурханд итгэх юм бол хүндрэл бэрхшээл, айдас хүйдсийн үед ч Тэрээр бидэнтэй хамт байх болно гэдгийг суралцагчид ойлгож мэдсэн. Хоёр дахь ирэлтийн үеэр ёс бусчууд хэрхэн устгагдахыг Исаиа дүрсэлж, Есүс Христ бол шүүлтийн хийгээд нигүүлслийн Бурхан бөгөөд наманчилж, Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст Тэрбээр нигүүлсэнгүй хандах болно гэдгийг заасан билээ.

3 дахь өдөр (2 Нифай 21–24)

Энэ хичээлээр суралцагчид Есүс Христ зөв шударга байдлаар шүүх бөгөөд эцэстээ Их Эзэн эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулахын тулд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээх болно гэдгийг суралцаж мэдсэн билээ. Мянган жилийн үед амар амгалан болон Их Эзэний тухай мэдлэг дэлхийг дүүргэх болно гэсэн Исаиагийн бошиглолд Нифай бас баярладаг байжээ. Энэхүү үнэний тухай болон энэ цаг үед хэрхэн илүү сайн бэлтгэгдэх талаар тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмжсэн билээ.

4 дэх өдөр (2 Нифай 25)

Нифай Исаиагийн бичээсүүдийн гол захиасыг хураангуйлан, хүмүүний үрсийн дундах Бурханы ажлын талаарх энгийн үнэнүүдийг, тухайлбал: Есүс Христ бол ‘тэнгэрийн дор түүгээр хүмүүн аврагдаж чадах’ (2 Нифай 25:20) цорын ганц нэр мөн, Есүс Христ бол бид нүглийнхээ уучлалыг түүнээс олж чадах цорын ганц эх сурвалж мөн гэсэн үнэнүүдийг нэгтгэн дүгнэсэн юм. Хэрэв бид “чадах бүхнээ хийвэл,” Есүс Христ биднийг бурханлаг хүч болон хүч чадал болох ач ивээлээр адисална гэдгийг хүн бүр мэдээсэй хэмээн Нифай хүсч байлаа (2 Нифай 25:23 -ыг үзнэ үү).

Оршил

Энэ долоо хоногт суралцагчид Нифай өөрийн бичээсүүдэд оруулсан Исаиагаас сонгож авсан бүлгүүдийг судалсан билээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Исаиагийн эдгээр бүлгийн тухай: “Энэ номыг зогсолтгүй унш! Хуучин Гэрээний бошиглолын энэхүү ойлгоход хэцүү бүлгүүдээс маш бага зүйлийг ойлгож байгаа ч гэсэн зогсолтгүй урагш ахин унш. Эдгээр бүлгээс ойлголт мэдлэг авахын тулд та бүхэн дахин дахин уншиж судалбал урагш ахиж чадна” гэжээ (“The Things of My Soul,” Ensign, 1986 оны 5-р сар, 61).

Та суралцагчидтайгаа энэ долоо хоногт уулзахдаа Исаиагийн үгсийг шаргуу тэвчээртэй судлахад тэдэнд урам дэм өг. Бурханы ач буянд “зүрх сэтгэл нь хөөрч, баясахад” (2 Нифай 11:8) Исаиагийн бичээсүүд тэдэнд хэрхэн тусалсныг хуваалцахад та тэднийг урьж болно.

Заах зөвлөмж

2 Нифай 11–25

Нифай Есүс Христийн тухай Исаиагийн бошиглолуудаас эш татсан нь

Томруулдаг шилийг үзүүлэх буюу зургийг нь самбарт зур. 2 Нифай 25:13-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Нифай юуг “томруулдаг” байсныг эрж олохыг ангиас хүс. Нифай 2 Нифай 11–25-д Исаиагийн үгсийг цэдэглэсэн нэг шалтгаан нь Нифайн үгсийг унших хүмүүсийн амьдралд Есүс Христийн нэр, түүний үйлчлэл болон Цагаатгалын ач холбогдлыг томруулан харуулах явдал байлаа.

2 Нифай 11:4–8-ыг нэг суралцагчаар чанга уншуул. Исаиагийн үгсийг эш татсан Нифайн зорилгын тухай өгүүлсэн үгсийг судрын энэ эшлэлээс олохыг ангиас хүс.

Гэрээр судлах үедээ “Христ” гэдэг нэрийг 2 Нифай 25:20–30-д гарах бүрд тэмдэглэхийг суралцагчдаас хүссэн билээ. 2 Нифай 25:28–29-ийг гаргаж, эдгээр шүлэгт давтагдсан хэллэгийг олоход тэднийг урь. (“Христэд итгэх зөв зам бол түүнийг үгүйсгэхгүй байх явдал мөн.”)

Есүс Христэд итгэж, Түүнийг дагах нь амьдралын зөв зам гэдгийг амьдралд тань ямар туршлага та нарт заасан бэ? гэж суралцагчдаас асуу.

2 Нифай 11–25-аас суралцагчдын судалсан үнэн ба сургаал, зарчмууд дараах хүснэгтэд агуулагдаж байгаа. Дараах есөн үнэнийг самбар дээр бичих буюу суралцагч бүрд тараах материал болгон өгөхөөр бэлтгэ. Жагсаалтыг уншиж, эдгээр шүлэгт эш татагдсан үнэн ба сургаал, зарчмуудыг олоход суралцагчдыг урь.

Исаиагийн сургаалуудыг өнөө үетэй холбогдуулан ойлгох нь

  1. Бурхан бидэнд Өөрийн замуудыг зааж, Түүний замаар замнахад бидэнд туслахын тулд ариун сүмүүдийг байгуулсан юм (2 Нифай 12:2–3-ыг үзнэ үү).

  2. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зохисгүй байдлаасаа ариусан цэвэршиж чадна. (2 Нифай 16:5–7-г үзнэ үү).

  3. Биднийг Бурханд итгэсэн үед хүндрэл бэрхшээл, айдас хүйдсийн үед Тэрээр бидэнтэй хамт байх болно (2 Нифай 17:4, 7, 14).

  4. Есүс Христ бол шүүлтийн ба нигүүлслийн Бурхан. Тэрбээр Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг (2 Нифай 19:12, 17, 21; 20:4-ийг үзнэ үү).

  5. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээг сэргээсэн бөгөөд эдүгээ эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулж байна (2 Нифай 21:10, 12-ыг үзнэ үү).

  6. Мянган жилийн үед дэлхий Их Эзэний тухай мэдлэгээр дүүрэх учраас амар амгалангийн газар байх болно (2 Нифай 21:6–9 -ийг үзнэ үү).

  7. Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй байх болно, харин ёс бусчууд мөхөх болно (2 Нифай 23:22-ыг үзнэ үү).

Нифайн сургаалууд

  1. Бид өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсний эцэст Христийн ачаар, Түүний ивээлээр аврагдаж чадна (2 Нифай 25:23-ыг үзнэ үү).

  2. Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан, нүглийнхээ уучлалыг хүлээн авна (2 Нифай 25:26-г үзнэ үү).

Хангалттай цаг гаргаж өгсний эцэст дараах асуултуудыг асуу:

  • Исаиа, Нифай хоёрын эдгээр сургаалаас та нар ямар сэдвийг олж харав? (Байж болох сэдвүүд: Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ аврал болоод амар амгаланг бэлэглэхийн тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Бид ямар ч нөхцөлд Бурханд итгэж болно. Ариун сүм бидэнд Бурханы тухай заадаг.)

  • Эдгээр есөн үнэнээс алийг нь та нар хамгийн чухал гэж үзэж байна? Яагаад?

Дээрх жагсаалтаас суралцагч бүрд нэг сургаал буюу зарчмыг даалгаж, дараах даалгавруудыг тэднээр хийлгэ:

  1. Уг сургаал буюу зарчим агуулагддаг судрын хэсгийг унш.

  2. Энэ асуултад хариул: Их Эзэнд “баясахад” танд энэ сургаал буюу зарчим өөрт тань хэрхэн тусалж болох вэ? (2 Нифай 11:4–6-г үзнэ үү.)

  3. Энэ сургаал буюу зарчмын тухай мэдлэг танд итгэл найдвар, хүч чадал авчрах нөхцөл байдлын тухай бодно уу.

Бодол санаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Ийнхүү бодол санаагаа хуваалцсаны дараа та “Энд заагдсан зүйлсийн талаар гэрчлэлээ буюу бодол санаагаа хуваалцах хүн байна уу?” гэж асууж болно. Тэдэнд бодол санаа, гэрчлэлээ хуваалцах боломж олгох нь дээрх үнэнүүдийг тэдний болон бусдын зүрх сэтгэлд батлах болно. Хичээлд идэвхтэй оролцсонд нь суралцагчдад талархал илэрхийл.

2 Нифай 25:13-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Түүнийг унших үед судар дээрээ дагаж харан, Нифай Их Эзэний нэрийг өндөрт өргөхдөө баярласны шалтгааныг олохыг ангиас хүс. Олж мэдсэн зүйлээ ярихыг суралцагчдаас хүс.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах гэрчлэлийг уншихад нэг суралцагчийг урь.

“Бидний хэн нь ч Гетсеманид өөрсдийнхөө төлөө Христийн хийсэн зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй ч, бидний төлөө хийсэн Түүний цагаатгагч золиослолын төлөө миний бие өдөр бүр баярлан талархаж явдаг билээ.

“Тэрбээр эцсийн мөчид шантран буцаж болох байсан. Гэвч тэгээгүй юм. Тэрбээр бүх зүйлийг аврахын тулд бүхнээс доогуур байж насаа юүлсэн билээ. Тэрбээр ингэснээрээ бидэнд энэхүү мөнх бус оршихуйгаас цааш үргэлжлэх амьдралыг өгч, биднийг Адамын Уналтаас эргүүлэн татсан юм.

Би Түүнд сэтгэл зүрхнийхээ гүнээс баярлан талархаж явдаг. Тэрбээр бидэнд хэрхэн амьдарвал зохихыг заасан юм. Тэрбээр бидэнд бас хэрхэн үхэхийг заасан юм. Тэрбээр бидний авралыг баталгаатай болгосон билээ” (“At Parting,” Ensign, 2011 оны 5-р сар, 114).

Асуулт: 2 Нифай 25:13 дахь Нифайн үгс, ерөнхийлөгч Монсоны үгс хоорондоо юугаараа адил төстэй байна вэ?

Хичээл хожмын үеийн залуу гэгээнтнүүд Их Эзэний нэрийг ямар замаар өндөрт өргөж чадахыг суралцагчдаас асууж, өнөөдрийн хичээлийг дуусга. Суралцагчдыг хариулсны дараа Их Эзэний нэрийг өдөр бүр өндөрт өргөж явахад тэдэнд урам дэм өг.

Дараагийн хэсэг (2 Нифай 26–31)

Дараагийн хэсгээр суралцагчид хожмын өдрүүдийн тухай Нифайн зарим бошиглолыг судлах болно. Хуурамч сүмүүд болон нууц хуйвалдаанууд газар авахыг Нифай харжээ. Тэр бас Их Эзэн “гайхамшигт ажил болон гайхамшгийг” (2 Нифай 27:26) үйлдэх болно гэдгийг мөн олон хүн өөрсдөд нь Библи байгаа учраас Мормоны Номыг эсэргүүцэх болно гэдгийг харсан ажээ. Түүнээс гадна Нифай Христийн сургаалыг тайлбарласан юм.