Номын сан
75-р хичээл: Алма 9–10


75-р хичээл

Aлмa 9–10

Оршил

Алма, Амюлек хоёр Сатан “хүмүүсийн зүрх сэтгэлд агуу суурь эзэлсэн байснаас” Аммонайхагийн хүмүүст номлохдоо маш бага амжилтыг олсон (Алма 8:9-ийг үзнэ үү). Тэдний олон нь сайн мэдээний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, Алма, Амюлек хоёрын наманчлах урилгыг эсэргүүцсэн. Хэдий тэгсэн ч, Алма Амюлек хоёр үнэнийг заалгаж мөн Бурханы хүчийг мэдэрсэн учир Их Эзэн тэднийг үнэний тухай заалгаагүй леменчүүдээс илүү зөв шударга хэмээн хүлээн авсныг гэрчилснээр тэднийг наманчлалд итгэлтэйгээр дуудсан. Алма Амюлек хоёр хэрэв Аммонайхагийн хүмүүс наманчлахгүй бол сүйрэлтэй учрах болно гэдгийг заасан. Тэд мөн гэтэлгэл нь зөвхөн Есүс Христээр дамжин боломжтой болсныг хүмүүст заасан ажээ.

Заах зөвлөмж

Aлмa 9

Алма Аммонайхагийн хүмүүсийг наманчилж, Есүс Христийн ирэлтэд бэлтгэхийг сэрэмжлүүлсэн нь

Дараах зохиомжийг үзүүл: Хоёр сурагчийг сургууль дээрээ ирэхэд багш нь гэнэтийн шалгалт авах болсноо хэлэв. Эхний сурагч хичээлдээ өдөр бүр ирдэг байж, харин хоёр дахь сурагч өвчтэй байсан учраас сургуульдаа хоёр долоо хоног яваагүй гэнэ.

  • Аль сурагчийг шалгалтаа сайн өгнө гэж та бодож байна?

Суралцагчдыг Алма 9:1–7-г гүйлгэж хараад Аммонайхагийн хүмүүс сайн мэдээг болон Бурханы хүчийг хэр зэрэг сайн ойлгосныг харуулсан үгс болон өгүүлбэрүүдийг хайж олоход урь. Тэднээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.

Алма 9:8–13-ыг ээлж дараалан чанга уншихыг суралцагчдаас хүс. Энэ хүмүүс сайн мэдээг заалгасан эсвэл Бурханы хүчийн тухай мэдлэгтэй эсэхийг харуулсан үгс, өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. (Хариултуудад “та нар мартсан” мөн “та нар санахгүй байна уу”гэсэн өгүүлбэрүүдийг оруулах ёстой).

  • Аммонайхагийн хүмүүс сайн мэдээг эсвэл Бурханы хүчний талаар өмнө нь сурч мөн заалгаж байсан уу?

  • Сайн мэдээг заалгасан хүмүүс сурсан зүйлээ мартдаг, эсвэл заалгасан зүйлээ ойлгодоггүй ямар шалтгаанууд байдаг вэ?

Суралцагчдыг Алма 8:9, 11; 9:5, 30 болон 12:10–11-ийг гүйлгэж хараад, Аммонайхагийн хүмүүс яагаад сурсан зүйлсээ мартдаг эсвэл заалгасан зүйлээ ойлгоогүйг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг хайж олоход урь. (“Хүмүүсийн зүрх сэтгэлд Сатан агуу суурь эзэлсэн байв”; “зүрх сэтгэлээ хатууруулж”; “тэд зүрх сэтгэл [нь] хатуу мөн зөрүүд хүмүүс байв”; “тэдний зүрх сэтгэл Бурханы үгийн эсрэг дэндүү хатуурсан байв.”)

Дараах хүснэгтийг самбар дээр зураад, суралцагчдаас үүнийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахыг хүс. (Бичихэд хангалттай зай үлдээхэд анхаар.)

Хүмүүсийн сүнслэг байдал

Их Эзэн хүмүүсээс юу хүсэн хүлээж байсан болон Их Эзэн хүмүүст юу амласан тухай

Леменчүүд (Алма 9:14–17)

Аммонайхагийн хүмүүс (Алма 9:18–24)

Суралцагчдыг бүлэг болго. Бүлэг бүрийг өгсөн судрын эшлэлүүдийг ашиглан, хүснэгтийг бөглөхөд урь. Тэднийг хүснэгтээ дуусгасны дараа сурсан зүйлээ товчхон дүгнэж, суралцагчдаар хүснэгтийн дор нэг өгүүлбэр бичүүл. Хэдэн суралцагчаас бичсэнээ хуваалцахыг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Их Эзэн сайн мэдээний мэдлэг ба адислалуудыг хүлээн авсан хүмүүсээс илүү их дуулгавартай байдлыг хүсэн хүлээдэг. Суралцагчдад энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Их Эзэн яагаад Аммонайхагийн хүмүүст илүү найдлага тавьсан гэж та бодож байна?

  • Их Эзэн сайн мэдээний мэдлэг, адислалуудыг хүлээн авсан хүмүүст илүү найдлага тавих нь яагаад шударга байдаг вэ?

Алма 9:20 дээрх “Их Эзэний маш ихээр таалсан хүмүүс” гэсэн хэллэгийг онцлон тэмдэглэ. (Та энэ хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)

  • Өнөөдөр Сүмийн гишүүд ямар байдлаар “Их Эзэний маш ихээр таалсан хүмүүс” байдаг вэ?

  • Алма 9:19–23-т өгүүлсний дагуу Их Эзэний гэрээт хүмүүс байсны учир нифайчуудын (Аммонайхагийн хүмүүсийг оролцуулан) хүлээж авсан ямар бэлэг болон адислалууд байна вэ?

  • Их Эзэний Сүмийн гишүүний хувьд таны хүлээж авсан ямар бэлэг болон адислалууд байдаг вэ?

  • Түүнээс хүлээн авсан бэлэг болон адислалуудын улмаас Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг зарим зүйл нь юу вэ?

Суралцагчдын нэг хэсэгт Алма 9:24–27-г бие даан судлахыг, нөгөө хэсэгт Алма 9:28–30-ийг хувиараа судлахыг даалга. Суралцагчдаас өөрсдөд нь даалгасан судрын хэсгийг өөрийн үгээр товч хуваалцахад бэлтгэхийг хүс. Тэднийг товчлолоо бэлтгэхэд удирдамж болох дараах асуултуудыг самбар дээр бич:

Та эдгээр шүлгүүдэд Их Эзэн сайн мэдээний илүү их мэдлэгтэй хүмүүсээс илүү дуулгавартай байхыг хүсэн хүлээдэг гэсэн ямар нотолгоог харж байна вэ?

Тэд ямар адислалуудыг тэд хүлээн авах болно хэмээн Алма хүмүүст хэлсэн бэ?

Эдгээр адислалыг хүлээн авахын тулд хүмүүсийг юу хийх хэрэгтэй гэж Алма хэлсэн бэ?

Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа нэг хэсгээс нь нэг суралцагчийг даалгасан судрын хэсгийг хураангуйлан дүгнүүлэхээр нэрийг нь дуудаж асуу. Тэгээд суралцагчдаас асуу:

  • Бид хүлээн авсан гэрэл ба мэдлэгтээ үнэнч хэвээр үлдэх ямар арга замууд байна вэ? (Суралцагчид судраас судлах, адислалуудынхаа төлөө Бурханд талархал илэрхийлэх, гэрчлэлээ тогтмол хуваалцах, долоо хоног бүр Сүмийн цуглаанд оролцох, тэмдэглэлээ бичих гэх зэргийг санал болгож болно.)

Алма 10:1–12

Амюлек Их Эзэний дуудлагад анхаарал тавьж мөн Алмагийн бурханлаг дуудлагыг баталдаг

Алмаг хүмүүст хандаж үг хэлсний дараа тэд уурлаж, түүнийг шоронд хаяхыг хүссэнийг тайлбарла. Амюлек хүмүүст зоригтойгоор үг хэлж, өөрийн гэрчлэлийг Алмагийнх дээр нэмж хэлсэн. (Алма 9:31–34-ийг үзнэ үү.) Амюлек Нифайн үр удам байсан гэдгийг тайлбарлаж, Алма 10:1–4-ийг хураангуйлан дүгнэ. Тэрээр их хэмжээний баялаг хуримтлуулсан ажилсаг хүн байсан юм. Тэр бас олон түмний дунд нэрд гарсан хүн байсан бөгөөд гэр бүлийнхээ олон гишүүн, садан төрлүүд болон найзуудынхаа дунд “нэр хүндээр багагүй” нэгэн байлаа (Алма 10:4-ийг үзнэ үү). Гэвч тэр заалгасан сайн мэдээний үнэнүүдээр амьдраагүй юм.

  • Олон түмний дунд нэрд гарсан Амюлект Алмаг дагах нь яагаад тустай байж болно гэж та бодож байна вэ?

Суралцагчдаас өнөө өглөө хэрхэн сэрснийг нь асуу. (Жишээ нь: тэд цагийн сэрүүлгийн дуунаар сэрсэн үү, эсвэл гэр бүлийн өөр нэгэн гишүүн тэднийг сэрээсэн үү?) Хэрэв танд сэрүүлэгтэй цаг эсвэл сэрүүлэгтэй цагны зураг байгаа бол үүнийгээ үзүүлж болно.) Тэдний хэд нь орноосоо босохын тулд нэгээс илүү “дуудуулсныг” суралцагчдаас асуу.

Нэг суралцагчийг Алма 10:5–6-г чанга уншихад урь. Их Эзэнээс ирсэн сүнсний “сэрээх дуудлагуудад” Амюлекийн хариултуудыг хайж олохыг суралцагчдаас хүс.

  • Амюлек “би сонсохоос татгалзсан” бөгөөд “би мэдэхийг хүссэнгүй” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Их Эзэн биднийг ямар арга замуудаар дууддаг вэ? (Байж болох хариултуудад Ариун Сүнсний өдөөлтүүд, эцэг эхчүүд болон Сүмийн удирдагчдын заавар зөвлөгөө, Сүмийн дуудлага зэрэг нь орно.)

Алма 10:7–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа өөрийн хүмүүст хандаж Амюлекийн хэлсэн эхний гэрчлэлийн гол санаануудыг хайж олоход суралцагчдыг урь.

  • Амюлект тохиолдсон явдал түүнийг Аммонайхагийн хүмүүст Алмагийн өгсөн захиасын хоёр дахь гэрч байхад хэрхэн бэлтгэсэн бэ?

  • Амюлекийн дуулгавартай дагах шийдвэр түүний амьдралд ямар өөрчлөлт гаргасан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчаас Алма 10:11–12-ыг чанга уншихыг хүсээд, Амюлек Их Эзэний дуудлагад анхаарал тавихаар шийдсэн нь бусдад нөлөөлсөн арга замуудыг эрж олохыг суралцагчаас хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Их Эзэний дуудлагыг анхааралтай сонсож, дуулгавартай дагахад бидэнд болон бусдад адислалууд ирдэг (Та суралцагчдад энэ зарчмыг судартаа Алма 10:11–12-ын дэргэд бичихийг санал болгож болно). Суралцагчдад энэ зарчмын үнэн болон чухлыг мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Та Их Эзэнээс ирсэн дуудлагыг дуулгавартай дагасан учраас адислагдсанаа хэзээ мэдэрсэн бэ?

  • Та эсвэл өөр хэн нэгэн Их Эзэний дуудлагад хариулсан учраас бусдад адислалууд ирснийг хэрхэн харсан бэ?

  • Энэ туршлагууд нь Их Эзэний дуудлагыг анхааралтай сонсож, дуулгавартай дагах өөрийн тань хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Алма 10:13–32

Амюлек өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст хариулж мөн хүмүүсийг наманчлахад уриалсан нь

Дараах асуултуудыг самбар дээр бич:

  1. Ууртай бөгөөд биеэ өмөөрдөг болох

  2. Зөвлөгөөний ач холбогдолд эргэлзэх

  3. Зөвлөгөө өгсөн хүнийг шүүмжлэх

  4. Зөвлөгөөг сөрж, үгээр маргалдах

  5. Даруухнаар сонсож, дуулгавартай дагах

Хэрэв эцэг эх эсвэл Сүмийн нэг удирдагч тэдний бурууг залруулах юм уу тэдний хийж байгаа зарим зүйлийг өөрчлөхийг тэднээс хүсвэл тэд хэрхэн хариулж болохыг самбар дээрх өгүүлбэрүүдээс аль нь хамгийн сайн харуулж байгааг дотроо бодохыг суралцагчдаас хүс.

  • Ийм арга замуудаар алдааг залруулах үед хүмүүсийн хариулж болох ямар шалтгаанууд байна вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Алма 9:2–3; Алма 9:4–5; Алма 10:13, 16–17; Алма 10:24, 28–30

Суралцагчдыг самбар дээрх судрын хэсгүүдээс нэгийг нь сонгож, бие даан судлахад урь. Алма, Амюлек хоёрын захиасанд Аммонайхагийн хүмүүсийн хариулсныг уг судрын хэсэг хэрхэн дүрсэлснийг хайж олохыг тэднээс хүс. Мөн хүмүүсийн хариултуудыг самбар дээрх өгүүлбэртэй таарч байгаагаар тэднээр сонгуул. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас судалсан судрын хэсэгтэй нь хамгийн сайн тохирч буй самбар дээрх таван хариултыг тайлбарлахыг хүс.

  • Самбар дээрх эхний дөрвөн хариулт сүнслэг байдлын хувьд яагаад аюултай вэ?

Алма 10:19–23-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Гэм нүглийн үр дагаврууд болон зөв шударга хүмүүсийг зайлуулах тухай Амюлекийн юу заасныг хайж олоход тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчдад гэм нүглээ наманчлахгүй байхын хор уршигтай үр дагавруудын талаар эргэцүүлэн бодоход нь туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах үгсийг унш:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Нүгэл хилэнц хаа сайгүй маш их байна. Уруу таталт, хор уршигтай нөлөө бидний эргэн тойронд хаа сайгүй байна. Харамсалтай нь, бид эдгээр сүйрүүлэгч хүчинд заримыгаа алддаг. Бид алдагдсан хүн бүрийн төлөө харамсдаг. Бид тэдэнд тусалж, тэднийг аврахаар очдог ч, тэд бидний хүсэлтийг ихэнхдээ ойшоодоггүй. Тэдний дагаж байгаа зам бол эмгэнэл юм. Энэ зам доош сүйрэл рүү хөтөлдөг” (“My Testimony,” Ensign, 2000 оны 5-р сар, 69).

  • Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаагүй хүмүүс эсвэл хэсэг бүлэг хүнд ирэх хор уршигтай зарим үр дагавар нь юу байдаг вэ?

Хэрэв хугацаа байвал суралцагчдыг дараах асуултад хариулж бичихэд урь:

  • Өнөөдрийн хичээл дээр сурч мэдсэн үнэнүүд таныг хэрхэн адислах вэ?

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 9:19–23. “Тийм их гэрэл мөн тийм их мэдлэг … тэдэнд өгөгдсөний дараа”

Аммонайхагийн хүмүүс сайн мэдээний илүү их мэдлэгийг хүлээн авсан учраас, ёс бус байдлынх нь улмаас леменчүүдэд ирсэн үр дагавруудаас илүү чухал үр дагаврууд Аммонайхагийн хүмүүст ирсэн юм. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан Шэри Л.Дью эгчийн хэлсэн дараах үгс Сүмийн эмэгтэйчүүдэд хандсан ч Сүмийн бүх гишүүдэд хамаатай юм:

Бид бол онцгой хүмүүс. Бид гэрээнүүдийнхээ учраас, сүнсний онцгой боломжуудынхаа учраас түүнчлэн энэ хоёр зүйлийн төлөө хүлээдэг үүрэг хариуцлагынхаа учраас онцгой хүмүүс юм. Бидэнд Ариун Сүнсний хүчээр хишиг хүртээгдэж, бэлэг өгөгдсөн. Биднийг удирддаг амьд бошиглогч бидэнд байдаг. Биднийг Их Эзэнтэй болон бие биетэйгээ холбох ёслолууд, санваарын хүч бидний дунд буй. Бид аз жаргалын агуу төлөвлөгөөний хаана нь зогсохоо ойлгодог. Мөн бид Бурхан бол бидний Эцэг, Түүний Хүү бол бидний үнэнч Өмгөөлөгч гэдгийг мэддэг.

“Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах” (С ба Г 82:3) учир эдгээр боломжуудтай хамт агуу үүрэг хариуцлага ирдэг” (“We Are Women of God,” Ensign, 1999 оны 11-р сар, 98).

Алма 10:6–11. Их Эзэний дуудлагад анхаарал хандуулах нь бусад хүмүүст адислалуудыг авчирдаг

Ерөнхийлөгч Томас С. Монсон Ариун Сүнсний удирдамжийг дагахын ач холбогдлыг харуулсан нэгэн түүхийг хуваалцжээ:

“Нэг үдээс хойш оройхон би Дезерет Жим дээр нуруугаараа хэвтэн гараар даллан сэлж, тааз өөд ширтэж байтал “энд чиний усанд сэлэх ч дэмий л байна даа. Найз Стан чинь эмнэлгийн орон дээр хөдөлж чадахгүй зовж байна шүү” гэх намуухан мөртлөө тод томруун бодол зурсхийн орж ирэв. “Эмнэлэг дээр очиж түүнд адислал өг” гэсэн сүнсний өдөөлтийг би мэдэрлээ.

“Усанд сэлэхээ больж, хувцаслаад, эмнэлгийн Станы өрөө руу яарлаа. Ор нь эзгүй байв. Тэр усан сангийн дэргэд эмчилгээндээ бэлтгэн, тэргэнцэртээ сууж байгаа гэж сувилагч хэллээ. Намайг тэнд яаран очтол Стан ганцаархнаа, усан сангийн хамгийн гүнзгий хэсгийн ирмэг дээр байж байлаа. Бид хоёр мэндлээд түүний өрөөнд буцаж ирэн, би түүнд санваарын адислал өглөө.

“Станы хоёр хөл аажмаар хүч тэнхээтэй болж, хөдөлгөөн орж байгаа нь тодорхой байлаа.

“Стан Сүмийн цуглаануудад байнга үг хэлж, Их Эзэн түүнд нинжин сэтгэлээр хандсан тухай ярьдаг байлаа. Ерөнхийлөгч Монсон цааш нь ийн ярьжээ: “Стан тэр нэгэн үдээс хойш усан сангийн ирмэг дээр тэргэнцэрт сууж байх үед өөрт нь төрсөн эвгүй муухай бодлын тухай зарим хүмүүст илчлэн ярьсан байлаа. Тэр өөр нэг хувилбарын тухай бодсон гэж ярьжээ. Хараал идсэн тэр муу тэргэнцрийг нам гүмхэн мэлтийх усан сангийн гүнзгий ус руу түлхээд оруулчих шиг амархан юм хаа байхав. Тэгсэн бол амьдрал төгсгөл болох нь тэр. Гэвч яг тэр агшинд тэр өөрийн найз, намайг харсан ажээ. Бид хэзээ ч ганцаараа байдаггүйг тэр өдөр Стан ойлгосон юм. Би ч бас тэр өдөр: Өдөөлтийг дагахаа хэзээ ч, хэзээ ч, бүр хэзээ ч бүү хойшлуул гэсэн нэгэн сургамж авсан юм” (“The Spirit Giveth Life,” Ensign, 1985 оны 5-р сар, 70).

Алма 10:22–23. “Зөв шударгыг үйлдэгчдийн залбирлууд”

Аммонайхагийн хүмүүсийн төлөө зөв шударгыг үйлдэгчдийн хийсэн залбирлуудын үр нөлөөг ажигла. Хожим нь, зөв шударгыг үйлдэгчдийн залбирлууд нифайчуудыг Ахмад Моронай болон лемен үндэстэн Самуелын өдрүүдэд устгагдахаас хамгаалсан юм (Aлма 62:40; Хиламан 13:12–14-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл өнөө үед хэлсэн залбирлуудын тухай дараах зүйлийг ярьжээ:

“Бүх зарлигуудын дагуу амьдардаг, мөн амьдрал болон залбирлууд нь дэлхийг сүйрлээс хамгаалж байдаг үнэнч шударга бөгөөд итгэлтэй хүмүүс үй олон байдаг” (“Voices of the Past, of the Present, of the Future,” Ensign, 1971 оны 6-р сар, 16).

Зөв шударгыг үйлдэгчид устгагдсаны дараа эсвэл тэд Аммонайхагийн нутгаас хөөгдсөний дараа зөв шударгыг үйлдэгчдийн залбирлууд уг хотыг хамгаалахаа больж, леменчүүдээр “Аммонайхачуудын амьд бодгаль бүхэн … устгагдав” (Aлмa 16:9).

Хэвлэх