Номын сан
142-р хичээл: Moрмон 9


142-р хичээл

Moрмон 9

Оршил

Моронай өөрийн эцгийн цэдгийн төгсгөлд Есүс Христэд итгэдэггүй хүмүүсийг наманчлалаар дамжуулан Их Эзэн рүү эргэхийг хүссэн байдаг. Тэрээр Бурхан бол өөрчлөгддөггүй гайхамшгийн Бурхан мөн зөвхөн итгэлгүй байдлын учир гайхамшгууд ирэхээ зогсдог гэдгийг заадаг. Тэрээр хүмүүсийг Есүс Христэд итгэж, тэдэнд хэрэгтэй зүйлээ хүлээн авахын тулд Есүс Христийн нэр дээр Эцэгт хандан, бүх зүрх сэтгэлээрээ залбирахад урамшуулан дэмжсэн.

Заах зөвлөмж

Moрмон 9:1–6

Моронай Есүс Христэд итгэдэггүй хүмүүсийг наманчлахад уриалан дууддаг

Суралцагчдыг сэтгэл таагүй байсан нөхцөл байдлынхаа талаар бодохыг хүс. Хэдэн суралцагчийг урин, өөрсдийн туршлагаас хэлж, яагаад тэдэнд сэтгэл таагүй байснаа тайлбарлахыг хүс. Мөн эдгээр нөхцөлд юу нь илүүтэй тэднийг таагүй байдалд оруулж байсныг асуу.

Суралцагчдыг Moрмон 9:1–5-ыг дор бүрнээ уншиж, Моронайн дүрсэлсэн сэтгэл таагүй нөхцөл байдлуудын талаар олж мэдэхийг хүс (Мөн суралцагчдыг Aлмa 12:12–15-ыг уншиж, тэр эшлэлийг Moрмон 9:1–5-ын харалдаа бичихийг хүсч болно).

  • Эцсийн шүүлт дээр Бурхан Эцэг ба Есүс Христийн оршихуйд гэм нүгэлтнүүдэд ямар мэдрэмж төрөх вэ? Тэдэнд яагаад ийм мэдрэмж төрөх вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгсийг уншихад урь:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Наманчлалгүйгээр аврал гэж үгүй. Хүн өөрийн нүгэлд Бурханы хаант улсад орж чадахгүй. Өөрийн нүгэлд Эцэгийн дэргэд ирж, Бурханы оршихуйд амьдрах нь тэр хүний хувьд маш нийцгүй зүйл байх болно. …

Дэлхий дээр маш олон хүмүүс байдаг тэдний олон нь, бас Сүмд ч гэсэн зарим нэг цөөн хүн энэ амьдралынхаа турш өөрсдийнхөө хүссэн зүйлсийг хийж, Их Эзэний зарлигуудыг гуйвуулдаг ч яваандаа Бурханы оршихуйд очно хэмээн боддог. Тэд наманчилна гэж боддог байж магадгүй, сүнсний дэлхийд наманчилна гэж боддог байж болно.

“Тэд Моронайн хэлсэн эдгээр үгсийг унших хэрэгтэй [Moрмон 9:3–5-аас эш татсан].

“Гажуудал завхралаар дүүрэн амьдралтай, Бурханы эсрэг тэрсэлсэн, наманчлалын сүнсгүй хүн Бурханы оршихуйд аз жаргалтай эсвэл таатай байхаар ирэхийг зөвшөөрөх ёстой гэж үү? (Doctrines of Salvation, редактор Брүс Р.Макконки, 3 дахь хэвлэл. [1954–56], 2:195–96;).

  • Бид яагаад шүүлтийн өдрийг хүлээлгүй өнөөдөр нүглээ наманчлах хэрэгтэй вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулахад туслахын тулд тэднийг Aлмa 34:33–38-ыг уншихад урь.)

Нэг суралцагчаас Moрмон 9:6-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, тэднийг Бурханы оршихуйд таатай байхын тулд итгэлгүй хүмүүст юу хийх хэрэгтэйг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэднээс Moрмон 9:6 дээрээс Их Эзэн рүү эргэж, уучлалын төлөө залбирсан хүмүүсийг дүрсэлсэн үгс ба хэллэгүүдийг тодотгохыг хүс. Суралцагчдыг олсон үгс ба хэллэгүүдээ тодотгон, тэмдэглэхийг хүсч болно.

Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ Moрмон 9:6-г товч дүгнэн бичихийг хүс. Хоёр юм уу гурван суралцагчийг бичсэн зүйлээ уншихыг хүс. Хэдийгээр суралцагчид ялгаатай үгсийг ашиглаж болох ч тэд дараах үнэнийг илэрхийлсэн байх ёстой: Хэрэв бид наманчлах юм бол бид Бурханы оршихуйд орох үедээ толбогүй байх болно.

Наманчлал ба зөв шударга амьдралаар дамжуулан бид Их Эзэний оршихуйд амар амгалан байхад бэлтгэгдэж чадна. Суралцагчдыг Их Эзэнтэй уулзахад бэлтгэгдсэн байхын тулд одоо юу хийх хэрэгтэй талаар эргэцүүлэн бодохыг хүс.

Moрмон 9:7–20

Моронай Бурхан гайхамшгуудыг гүйцэтгэдэг ба итгэлтэй хүмүүсийн залбиралд хариулдгийг тунхагладаг

Самбар дээр гайхамшгууд гэж бич. Суралцагчдаас энэ үгийг тэд хэрхэн тодорхойлж буйг асуу. Хэдэн суралцагчийг хариулсны дараа ангийнхныг Судруудын удирдамж дээрх гайхамшиг гэснийг харахад урь. Тэмдэглэлийг уншиж, тэдний тодорхойлолт дээр нэмэх эсвэл тодруулах мэдээлэл байгаа эсэхийг олж мэдэхийг хүс.

  • Зарим хүн яагаад гайхамшигт итгэдэггүй вэ?

Моронай илчлэлт, бошиглол, сүнслэг бэлгүүд ба одоо тохиохоо больсон гайхамшгуудыг шаардах хожмын үеийн хүмүүст хандсан гэдгийг тайлбарлангаа, Moрмон 9:7–8-ыг товч дүгнэн ярилц.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Нэг хамтрагчаас Moрмон 9:9–11-ийг, бусдаас нь Moрмон 9:15–19-ийг дор бүрнээ уншихыг хүс. Суралцагч бүрээс гайхамшгуудад итгэхэд нь туслахын тулд Моронайн хийсэн гол зүйлүүдийг бичихийг хүс. Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа тэднийг бичсэн зүйлээ хамтрагчдаа тайлагнахыг хүс.

Самбарын зүүн талд Биднийг … гайхамшгууд зогсдог гэж бич.

Самбарын баруун талд Биднийг …гайхамшгууд тохиох болно гэж бич.

Нэг суралцагчаас Moрмон 9:20-ийг чанга уншихад урьж, ангийнхныг Бурхан Өөрийн хүмүүсийн дунд гайхамшгууд үйлдэхийг зогсоосон гурван шалтгааныг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчийг урьж, самбар дээр тэдгээр шалтгааныг бичиж, дараах хүснэгт дээр үзүүлсэнчлэн самбарын зүүн талд бичсэн өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс.

Суралцагчдаас гайхамшгуудыг боломжтой болгодог нөхцөл байдлыг илэрхийлсэн арга замаар яагаад гайхамшгууд зогсдогтой холбоотой үг бүрийг дахин хэлэхийг хүс. Тэдний хариулт хүснэгтийн баруун талын өгүүлбэртэй адил байх ёстой.

Биднийг … гайхамшгууд зогсдог.

Биднийг …гайхамшгууд тохиодог.

итгэлгүй байдалдаа доройтоход

итгэлээ өсгөхөд

зөв замаасаа гажихад

зөв зам дээрээ амьдрахад эсвэл Бурханы зарлигуудыг сахихад

итгэх ёстой Бурханаа мэдэхгүй байх үед

Бурханаа мэдэж, Түүнд итгэх үед

Суралцагчдыг Moрмон 9:9, 19-ийг эргэн үзэж, Бурханы бодит чанарын тухай Моронайн сургаалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцсаны дараа дараах асуултыг асуу:

  • Бурханыг өөрчлөгддөггүй, урьдын цаг үеүдэд Өөрийн хүмүүсийн дунд гайхамшгуудыг гүйцэтгэсэн гэдгийг мэдсэнээс хойш бид Түүний өнөөдөр бидний амьдралд гайхамшгуудыг гүйцэлдүүлэхийг хүсч байгаа хүслийн талаар юу мэдэж болох вэ? (Хэдийгээр суралцагчид олон ялгаатай үгсийг хэлж болох ч дараах зарчмыг хэлэх ёстой: Бурхан үргэлж гайхамшгуудыг гүйцэтгэдэг байсан бөгөөд Тэрээр өөрчлөгддөггүй учраас бидний итгэлийн дагуу Тэр гайхамшгуудыг үзүүлсээр байгаа. Энэ зарчмыг самбар дээр бичиж, үүнийг судрынхаа Moрмон 9:19–20-ийн харалдаа бичихийг санал болгож болно.)

Бид амьдралдаа Бурханы гайхамшигт хүчийг олон удаа харж чадна гэдгийг тайлбарла. Суралцагчдад Бурхан гайхамшгийн Бурхан хэвээр байсаар байгаа арга замуудыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Сиднэй С.Рэйнолдс эгчийн хэлсэн дараах үгсийг уншихыг хүс:

“Бид Түүнд туслахыг хичээж, Түүний тааллын дагуу үйлдэх үед Их Эзэн бидний амьдралын юм бүхэнд туслах болно гэдгийг би мэдсэн.

“Бид бүгд энэ жижиг гайхамшгуудыг гэрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна. Алдсан зүйлээ олоход туслахыг гуйн залбирдаг хүүхдүүдийг бид мэднэ. Бурханы гэрчлэгч болон зогсож, Түүний дэмжлэгийг мэдрэх залуучуудыг бид мэднэ. Өөрсдийн сүүлийн мөнгөнөөс аравны нэгээ төлж, дараа нь гайхамшгаар дамжуулан сургалтын төлбөр, байрны түрээс эсвэл гэр бүлийнхээ хоол хүнсийг цуглуулах мөнгөтэй болсон найз нөхдөө бид мэднэ. Залбирлууд хариулагдсан мөн эр зоригийг өгч, тайвшралыг авчирсан эсвэл эрүүл болгосон санваарын адислалуудын талаар бид хуваалцаж чадна. Эдгээр өдөр тутмын гайхамшгууд амьдралдаа Их Эзэний нөлөөг мэдрэхэд маань тусалдаг” (“A God of Miracles,” Ensign, 2001 оны 11-р сар, 12).

  • Та нарт Бурхан гайхамшгийн Бурхан гэдгийг баталсан ямар зүйл тохиосон бэ?

Moрмон 9:21–37

Моронай үл итгэгчдийг Есүс Христэд итгэж, Түүний нэрээр залбирахыг ятган сануулдаг

Нэг суралцагчийг Moрмон 9:21-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах талаар Моронай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Моронай ямар амлалт өгсөн бэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим тусгагдсан байх ёстой: Христийн нэрээр бид итгэлтэйгээр юуг ч болов асууж залбирах юм бол Тэнгэрлэг Эцэг хариултыг маань өгдөг.)

Суралцагчдад “Христийн нэр дээр” гэсэн үгийн утгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах үгсийг уншихад урь:

“Бидний бодол санаа Христийн бодол санаа болж, бидний хүсэл Христийн хүсэл байж, Түүний үгс бидний дотор байх (Иохан 15:7) үед бид Христийн нэрээр залбирдаг. Бид дараа нь зөв зүйлүүдийг хүсэхэд энэ нь Бурханы хувьд өгөхөд боломжтой байдаг. Олон залбирал хариулагдахгүй үлддэг, учир нь тэдгээр нь Христийн хүслийг төлөөлөх байдлаар биш, харин хүмүүний амин хувиа хичээх үзлээс үүдэлтэй байдаг” (Судруудын удирдамж, “Залбирал”).

Та нар дараах асуултуудыг асууж болох юм:

  • Бидний залбирч байгаа зүйлс Их Эзэний биднээс хүссэн зүйл гэдгийг бид хэрхэн мэдэх вэ?

  • Та нар Moрмон 9:21 дээрх амлалт биелж байгааг харж байсан уу? (Тэдэнд энэ асуултын талаар бодох хугацаа өгөх хэрэгтэй.)

Аврагч Өөрийн шавь нарыг сайн мэдээг заалгахаар илгээх үедээ тэдэнд адислалуудыг Тэрээр амласан гэдгийг тайлбарлангаа, Moрмон 9:22–25-ыг товч дүгнэн ярилц. Суралцагчдаас Moрмон 9:22–25-ыг гүйлгэн хараад эдгээр адислалуудын заримаас нь олж мэдэхийг хүс.

  • Аврагч “өөрийн бүх үгийг нотлох” болно гэсэн нь ямар утгатай вэ? (Moрмон 9:25).

Суралцагчдыг Moрмон 9:27–29-ийг дор бүрнээ уншиж, Бурханы тусламжийг гуйн мөн хүлээн авахад туслах ямар зан төлөв ба үйлдлүүдийг өөрсдөдөө хөгжүүлж болохыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг шүлгүүдийг товч дүгнэн, дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүсч болно.

Энэ хичээлийг дуусгахын өмнө эдгээрийг бичсэн хүмүүсийн төгс бус байдал, бичигдсэн хэл зэргээс болон Мормоны Номын захиасыг үгүйсгэх хожмын өдрүүдийн зарим хүмүүсийн талаар Моронай зовнисон гэдгийг тайлбарлангаа, Moрмон 9:30–34-ийг товч дүгнэн ярилц. Нэг суралцагчийг Moрмон 9:35–37-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Моронай болон бусад хүмүүс Мормоны Ном хожмын өдрүүдэд урагш авчрагдаж болохын төлөө залбирсан шалтгаануудыг олж мэдэхийг хүс (Тэдний ахан дүүс, леменчүүдийн үр удмын “Христийн мэдлэг” болон Израилийн овогтой хийсэн Бурханы гэрээнүүд сэргээгдсэн байж болохын тулд).

Суралцагчдад өнөөдөр суралцсан зүйлээ товч дүгнэхэд туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Мормоны Ном хэрхэн Бурхан бол гайхамшгуудын Бурхан бөгөөд Тэр залбирлуудад хариулдаг гэдгийн баталгаа болдог вэ?

  • Хувийн залбирлуудад тань нөлөөлөх ямар үнэнүүдийг өнөөдөр та нар суралцсан бэ?

Мормоны Номын тухай дүгнэлт

Суралцагчдад Мормоны Номын тухай товч дүгнэлт хийх хугацаа өг. Тэднийг семинарын болон хувийн суралцах цагаараа энэ номноос юу суралцсан талаараа бодохыг хүс. Тэднийг санахад нь туслахын тулд Мормоны Ном дээрх зарим бүлгийн товч дүгнэлтүүдийг гүйлгэн үзэхийг урь. Хэдэн суралцагчаас Мормон тэднийг сүнслэгээр урамшуулсан эсвэл Есүс Христэд итгэх итгэлийг улам өсгөсөн ямар нэгэн зүйлээсээ хуваалцахыг хүс.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moрмон 9:9–10. “Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил”

Моронай Бурхан бол “өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил” (Moрмон 9:9) өөрчлөгддөггүй гэдгийг тунхагласан. Сургаал ба Гэрээ 20:11–12 дээр өгүүлсэнчлэн Мормоны Ном урагш ирэх нь Тэрээр өнгөрсөн үед ч “Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил” байсан шигээ бидний өдөр “хүмүүнд бурханлагаар нөлөөлж, өөрийн ариун ажилд дууддагийг” баталдаг.

Итгэлийн тухай сургамжууд хүн Бурханд төгс итгэлийг олохын тулд “[Бурханы] зан араншин, төгс байдал ба зан төлөвийн талаар зөв санаатай” (Итгэлийн тухай сургамжууд [1985], 38) байх ёстой хэмээн тунхагласан байдаг. Бурханы зан чанаруудын нэг нь Тэр хэзээ ч өөрчлөгддөггүй: “түүнтэй хувирамтгай хандсан ч [Бурхан] өөрчлөгддөггүй; харин тэр мөнхөөс мөнхөд адил тийм ээ, өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил байсан; энэ бол түүний замнал болох өөрчлөгдөшгүй мөнхийн тойрог билээ” (Итгэлийн тухай сургамжууд, 41).

Бурхан Өөрийн ариун ажлыг бидний өдөр ч үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил үлдэх болно гэдгийг мэдсэнээр ирэх адислалуудын талаар бод.

Moрмон 9:10–26. Гайхамшгууд

Моронай тэнгэр ба дэлхийн бүтээлт, хүний бүтээлт—ба Есүс болон Төлөөлөгчдийн хийсэн гайхамшгууд зэрэг Бурханы гайхамшгуудыг гэрчлэх олон баталгааг өгсөн (Moрмон 9:17–18-ыг үзнэ үү). Моронайгийн тодорхойлсон “гайхамшгуудын Бурхан”-ыг бид өнөөдөр ч харж болно. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бидний өнөө үед мөн өнөөдөр Есүс Христийн үнэн Сүмд олон гайхамшиг тохиож буйг заасан:

“Манай Сүмд, гишүүдийн маань амьдралд өдөр бүр олон гайхамшиг тохиодог. Бидний олонх маань магадгүй та нарын төсөөлөхөөс ч илүүтэй гайхамшгуудыг гэрчилж чадна.

“Мөнх бус хүмүүс үл ойлгох бурханлаг хүчээр дамжуулан авчрагддаг ба тэдгээрийг дууриах аргагүй буяны үйлс” хэмээн гайхамшгийг тодорхойлсон байдаг. [Даниел Х.Ладлоу, хэвлэл, Encyclopedia of Mormonism, 5 дахь хэвлэл (1992), 2:908.] Бурханлаг хүчээр дамжуулан авчрагддаг үйл явдлуудын гол санааг шашныг үгүйсгэн, хүндэтгэдэггүй ихэнх хүмүүс бүр шүтлэгтэй зарим хүмүүс ч хүлээн зөвшөөрдөггүй.

“… Гайхамшгууд санваарын хүчээр ажилладаг ба энэ нь Есүс Христийн Сүмд үргэлж байсан. [Жорж К.Каннон, Gospel Truth (1987), Жэррэлд Л.Ньюкюстын сонголт, 151–52-ыг үзнэ үү.] Мормоны Ном ‘хүмүүн итгэлээрээ дамжуулан, агуу гайхамшгуудыг хийж болох нэгэн аргаар Бурхан хангажээ’ (Moзая 8:18) гэж заадаг. Хангасан ‘арга’ нь санваарын хүч (Иаков 5:14–15; C ба Г 42:43–48-ыг үзнэ үү) бөгөөд энэ хүч итгэлээр дамжуулан гайхамшгуудыг авчирдаг (Ифер 12:12; Moро 7:37-г үзнэ үү)” (“Miracles” Ensign 2001 оны 6-р сар, 6, 8).

Moрмон 9:32–34. Моронай шинэчлэгдсэн Египет хэл дээр бичсэн

Моронай хоёр хэл дээр бичих чадвартай гэдгээ дурдсан: Еврей ба шинэчлэгдсэн Египет. Тэр хэрэв “ялтсууд хангалттай том байсан аваас” еврей хэл дээр бичих байсан; гэвч зай бага байсан тул цэдгийг хадгалсан хүмүүс “шинэчлэгдсэн египет” (Moрмон 9:32–33-ыг үзнэ үү) хэлийг ашигласан гэдгийг хэлсэн. Мормоны Номон дээр өмнө нь Нифай ба Бенжамин хаан хоёул Египет хэлийг мэддэг байснаа мэдэгдсэн байдаг. Нифай жижиг ялтсуудыг сийлбэрлэх үедээ “египетчүүдийн хэл” дээр бичсэнээ тунхагладаг (1 Нифай 1:2). Гуулин ялтсуудын чухал ач холбогдлын талаар өөрийн хөвгүүддээ ярьж байхдаа Бенжамин хаан Лихай “Египетийн хэл заалгасан байсан” (Moзая 1:4) учраас цэдгийг уншиж чадсан гэдгийг хэлдэг. Түүнчлэн бид Лихай сайн мэдээ ба египет хэлийг “хүүхдүүддээ заажээ, тэгээд тэд түүгээр нь хүүхдүүддээ зааж чадсан” (Moзая 1:4) гэдгийг ойлгож мэддэг. Энэ нь цэдэг хадгалагч хүмүүст үеэс үед дамжин Моронай хүртэл эцгээсээ энэ хэлийг сурсныг баталдаг. Гэвч Моронай Лихайн үеэс хэдэн мянган жилийн туршид хэлэнд зарим тохируулга ашиглан, “бидний ярианы маягийн дагуу, биднээр доош дамжигдан өөрчлөгдсөн” (Moрмон 9:32) “шинэчлэгдсэн египет хэл” дээр бичсэнээ хэлдэг. Энэ нь яагаад Моронай “өөр ямар ч хүн бидний хэлийг эс мэднэ” харин Бурхан цаашид цэдгийн хөрвүүлэг ба орчуулга хийхэд зориулан “нэгэн хэрэгслийг бэлтгэсэн” (Moрмон 9:34) хэмээн төгсгөснийг тайлбарлаж байна. Египет хэлийг Лихайн өдрүүдэд ялангуяа Иерусалимын эргэн тойрны орон нутгаар тойрон аялдаг худалдаачид ба наймаачид нийтлэг хэрэглэдэг байжээ. Зарим хүмүүсийн хэлснээр, Лихайн мэргэжил орон нутгаар аялахыг шаарддаг байсан тул тэр өөрийн хөвгүүдэд гэр бүлийнхээ ажлыг дэмжихийн тулд египет хэл заасан байж болох юм.