3-р хичээл
Авралын төлөвлөгөө
Оршил
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр семинарын багш нарт бүх хичээлийн жилийн эхэнд авралын төлөвлөгөөний тоймыг танилцуулж байхыг зөвлөсөн юм:
“Хэрэв ‘Аз жаргалын төлөвлөгөөг’ хичээлийн жилийн эхэнд танилцуулж, тухайн жилийн турш дахин давтах юм бол энэ нь танай суралцагчдад агуу үнэ цэнэтэй байх болно. …
Залуу хүмүүс ‘яагаад?’ гэж гайхширдаг. Тэд бидэнд яагаад зарим зүйлийг хийхийг харин зарим зүйлсийг хийхгүй байхыг зарлигладаг юм бол хэмээн гайхдаг. Аз жаргалын төлөвлөгөөний талаарх өчүүхэн ч гэсэн мэдлэг залуу хүмүүст ‘яагаад’ гэдэг бодлыг төрүүлдэг.
Уг төлөвлөгөөний талаар үндсэн ойлголтыг эсвэл бүр өчүүхэн ч гэсэн ойлголтыг өг. Тэдэнд энэ нь бүхэлдээ юуны тухай болохыг мэдүүл. Дараа нь тэд ‘яагаад’ гэж асуух болно. …
Хэрэв та тэдэнд “яагаад” гэдэг бодлыг төрүүлэхийг хүсвэл [дараах] загварыг дагаарай: ‘Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн юм. ’ [Алма 12:32; налуу бичилт нэмэгдсэн.]” (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, 1993 оны 8-р сарын 10], 2–3, si.lds.org).
Ерөнхийлөгч Пакэрийн зөвлөгөөний дагуу уг хичээл судрууд дээр заасанчлан авралын төлөвлөгөөний товч тоймыг танилцуулдаг. Энэ хичээл нь “хамгийн чухал үйл явдал, тулгуур суурь, авралын агуу бөгөөд мөнхийн төлөвлөгөөний гол чухал сургаал” (Jeffrey R. Holland, “Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8) болох Есүс Христийн Цагаатгалд төвлөрдөг. Суралцагчид авралын төлөвлөгөөг ойлгосноор Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх тэдний итгэл өсдөг. Тэд зарлигуудыг сахиж, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүддээ үнэнч байх шийдвэр төгс болдог.
Заах зөвлөмж
Мормоны Номон дахь авралын төлөвлөгөө
Бид мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд байхдаа бидний авралын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг суралцсан гэдгийг тайлбарла (Мосе 4:1–2; Абрахам 3:22–28-г үз). Энэ төлөвлөгөөгөөр дамжин бид Түүнтэй адил болж, Түүний оршихуйд мөнх амьдрах боломжтой болдог.
Самбар дээр Авралын төлөвлөгөө нь … багтаадаг гэж бич.
Суралцагчдаас энэ өгүүлбэрийг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бөглөж бичихийг хүс.
Суралцагчдад бичих цаг өгсний дараа авралын төлөвлөгөөний дараах тодорхойлолтыг хуваалц. Та уг тодорхойлолтыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж эсвэл нааж болно.
Авралын төлөвлөгөө бол “хүн төрөлхтөнд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрахын тулд зохион байгуулагдсан Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдал” юм. Энэ нь Бүтээлт, Уналт, Цагаатгал, Бурханы өгсөн бүх хууль, ёслол болон сургаалыг багтаадаг. Энэ төлөвлөгөө нь бүх хүмүүнд өргөмжлөгдөж, Бурхантай үүрд хамт амьдрах боломжийг олгосон” (Guide to the Scriptures, “Plan of Redemption,” scriptures.lds.org).
Суралцагчдаас хэрэв тэдний бичсэн үгс ямар нэгэн замаар энэ тодорхойлолттой тохирч байвал гараа өргөхийг хүс. Дараа нь дараах асуултуудыг гараа өргөсөн зарим суралцагчаас асуу:
-
Таны тодорхойлолт энэ тодорхойлолттой юугаараа адилхан байна вэ? Та яагаад энэ санааг тодорхойлолтондоо багтаасан бэ?
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон ажиллуул. Бүлэг бүр дэх нэг суралцагчаас Алма 22:12–14-ийг уншиж, нөгөө суралцагчаас 2 Нифай 2:25–28-ыг уншихыг хүс. (Та эдгээр судрыг самбар дээр бичиж болно.) Суралцагчдаас өөрсдөд нь өгсөн судрын эшлэлээс авралын төлөвлөгөөний хэсгүүдийг олж уншихыг хүс. Суралцагчдыг уншиж дууссаны дараа олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахыг хүс.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: 2 Нифай 9:6; 2 Нифай 11:5; Алма 12:25; Алма 24:14; Алма 42:8; Алма 42:15. (Та эдгээр судрыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно.)
Мормоны Номонд бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг илэрхийлэхийн тулд маш олон нэр томъёо ашиглаж байсныг тайлбарла. Суралцагчдыг 2 Нифай 9:6 дээр очихыг урьж, нэг суралцагчаас уг судрыг чанга уншихыг хүс.
-
Энэ шүлэгт Бурханы төлөвлөгөөг ямар үгсээр тодорхойлж байна вэ? (“Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө.” Үүнийг 2 Нифай 9:6-ийн хажууд самбар дээр бич.)
Суралцагчдаас самбарт жагсаасан бусад судрыг уншиж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг тодорхойлсон үгсийг олохыг хүс. Суралцагчийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг тодорхойлсон үгсийг олсны дараа холбогдох судрын хажууд самбар дээр бичихэд урь. Самбар дээрх бүх судрын хажууд холбогдох үгсийг тавьсны дараа дараахтай адил харагдана:
(Суралцагчдад Мормоны Номон дахь сургаалуудад илүү талархалтай ханддаг болоход нь туслахын тулд та “авралын төлөвлөгөө”, “аз жаргалын төлөвлөгөө”, “гэтэлгэлийн төлөвлөгөө” нь Мормоны Номонд дахин дахин гардаг боловч Библид гардаггүй гэдгийг онцолж болно.)
-
Эдгээр нэр томъёо Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар юуг онцолж байна вэ? (Суралцагчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдэд мөнхийн аврал, аз жаргалыг авчрахын тулд зохион байгуулагдсан гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул.)
Бид тэнгэрлэг тусламжгүйгээр Бурханы оршихуйд эргэн очиж, мөнхийн авралыг хүлээн авч чадахгүй гэдгийг гэрчил. Суралцагчдыг Мозая 3:17-г дотроо уншиж, авралын төлөвлөгөөн дэх гол цөм хэсгийг олоход урь. Тэднийг олсон зүйлээ хуваалцсаны дараа нэг суралцагчаар 2 Нифай 2:8-ыг чангаар уншуул. Есүс Христ бол авралын төлөвлөгөөний гол цөм хэсэг бөгөөд Түүний Цагаатгал Бурханы бүх хүүхдэд төлөвлөгөө хэрэгжих боломжтой болгодог гэдгийг онцол. Бошиглогч Иосеф Смитийн дараах үгсийг нэг суралцагчаар уншуул:
“Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ нас барж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээш одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 49).
Та мөн модны мөчиртэй адилхан ямарваа нэгэн өөрөөсөө илүү чухал зүйлтэй холбогдсон биет эсвэл ойлголтыг хавсралт гэж хэлдгийг тайлбарлаж болно. Мод нь мөчиргүйгээр амьдарч чадна, гэвч мөчир нь модны үндэс, ишгүйгээр амьдарч чадахгүй. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Есүс Христийн Цагаатгал бол “Христийн сургаалын үндэс мөн. Та модны үндэснээс салаалах сайн мэдээг сайн мэддэг байж болох ч, хэрвээ зөвхөн мөчрүүдийг мэддэг мөн тэр мөчрүүд нь модны үндсэнд залгагдаагүй бол, хэрвээ тэдгээр нь тэрхүү үнэнээс салсан бол тэнд ямар нэгэн амьдрал, утга учир, гэтэлгэл гэж байхгүй байх болно” (“The Mediator,” Ensign, 1977 оны 5-р сар, 56) хэмээн заасан билээ.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь бидний авралыг багтаадаг учраас ихэвчлэн авралын төлөвлөгөө гэж нэрлэгддэг гэдгийг тайлбарла. Цагаатгалаар дамжуулан бидний авралыг боломжтой болгосон нэгний хувьд Есүс Христийг Аврагч гэж нэрлэдэг.
Самбар дээр Бид … -с аврагдах ёстой гэж бич.
Нэг суралцагчаас 2 Нифай 9:6–10-ыг, мөн өөр нэг суралцагчаас 3 Нифай 9:21–22-ыг чанга уншихыг хүс. Бусад суралцагчийг судруудыг дагуулж харан самбар дээрх өгүүлбэрийг бөглөх арга замыг хайж олоход урь. Та мөн тэдэнд олсон зүйлээ судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.
Суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцахыг хүсээд, тэдний хариултыг самбар дээр бич. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүмүүн биеийн үхлээс аврагдана гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Цагаатгалаар дамжуулан бид нүглээс аврагдах боломжтой бөгөөд бусдаар бол бид Бурханы оршихуйд амьдрах боломжгүй гэдгийг тайлбарла.
Бошиглогч Иаковын дараах үгсийг унш: “Ай Бурханы маань сайн сайхан хэчнээн агуу билээ” (2 Нифай 9:10). “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” 2 Нифай 9:13).
-
2 Нифай 9:6–10 дахь Иаковын үгс тэр яагаад ингэж дуу алдсаныг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?
-
2 Нифай 9:7, 9 дээр гарсанчлан, хэрэв Цагаатгал байхгүй бол юу тохиолдох байсан бэ? (Бидний бие махбод үхэж, дахин хэзээ ч амилахгүй байсан бөгөөд бидний сүнс чөтгөрийн элчүүд болох байсан.)
Энэ хичээлийн эхэнд хуваалцсан авралын төлөвлөгөөний тодорхойлолтын хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин дурд: “Энэ төлөвлөгөө бүх хүмүүнд өргөмжлөгдөж, Бурхантай үүрд хамт амьдрах боломжийг олгосон.”
-
Авралын төлөвлөгөө бидний өргөмжлөлийг боломжтой болгосон боловч баталгаатай болгоогүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? (Суралцагчдыг энэ асуултанд хариулах зуур бидэнд өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар буюу сонгох эрх байгаа гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Бидний өргөмжлөл бид Бурханы бидэнд бэлтгэсэн адислалуудад хэрхэн хандаж байгаагаас мөн шалтгаалдаг.)
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: 2 Нифай 2:25–28; 2 Нифай 31:17–20; Алма 34:15–16. Суралцагчдаас энэ судруудыг хувиараа судалж, Бурхан Өөрийн авралын төлөвлөгөөгөөр дамжуулан бидэнд бэлтгэсэн бүх адислалыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг энэ судруудаас олж, судрын тэмдэглэл дээрээ жагсааж бичихийг хүс.
Суралцагчдад энэ даалгаврыг гүйцэтгэх хангалттай цаг өгсний дараа тэднийг хариултаа бие биетэйгээ хуваалцахад урь. Тэднийг энэ дасгалыг хийх зуур хичээлийн дундуур хуваалцсан авралын төлөвлөгөөний тодорхойлолтонд дурдсан “Бурханы өгсөн хууль, ёслол, сургаалууд”-ын дуулгавартай байх жишээнүүдийг онцол. (Эдгээр шүлгэн дэх жишээнүүдэд наманчилж, итгэлээ хөгжүүлэн, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг орно.) Суралцагчдыг хариулсны дараа дараах асуултуудыг тавь:
-
Бидний үйлдэл Цагаатгалын адислалуудыг хүлээн авах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг вэ? Суралцагчдыг хариулах зуур бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Бурханы төлөвлөгөөг дагахыг сонгосноор Аврагчийн Цагаатгалаар дамжин мөнх амьдралыг хүлээн авахад бэлтгэдэг гэдгийг гэрчлэх боломжийг эрж хай.)
-
Авралын төлөвлөгөөний тухай ойлголт нь зарлигуудыг сахихад бидэнд хэрхэн туслах вэ?
Нэг суралцагчаас 2 Нифай 2:25-ыг чанга уншихыг хүс.
-
Авралын төлөвлөгөөг дагах нь танд ямар замаар баяр баясгаланг авчирсан бэ?
Хичээлийн төгсгөлд суралцагчид Мормоны Номыг судалснаар авралын төлөвлөгөөтэй холбоотой илүү олон сургаалыг суралцах болно гэдгийг тайлбарла; энэ хичээл зөвхөн товч тоймыг л танилцуулсан байгаа болно. Суралцагчдыг суралцах зуураа авралын төлөвлөгөөний нэг хэсэг болгож Бурхан тэдний төлөө юу хийснийг мөн тэдэнд нөөцөлсөн Бурханы бүрэн дүүрэн адислалыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг олж харахад урамшуул. Энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалц.