Номын сан
97-р хичээл: Алма 40


97-р хичээл

Aлмa 40

Оршил

Алма хүү Кориантондоо нүглийн үр дагаврын тухай сэрэмжлүүлэхдээ үхлийн дараах амьдралын тухай мөн заажээ. Тэр Есүс Христийн Цагааатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн амилуулагдах болно гэдгийг тайлбарласан. Тэрээр сүнсний дэлхийн тухай мөн нас барсан хүмүүс амилуулалт хүртэл диваажин, сүнсний шорон хоёрын алинд хүлээх нь мөнх бус амьдрал дахь сонголтуудаас нь шалтгаална гэдгийг заасан.

Тайлбар: Энэ хичээл дээр суралцагчид бие биендээ заах боломжтой байх болно. Хичээл эхлэхээс өмнө, хамтрагчдад зориулсан нэмэлт зааварчилгааг агуулсан тараах материалуудыг бэлтгэ. Хичээл заахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд зааварчилгааны хэсэг бүрийг мэддэг бол.

Заах зөвлөмж

Aлмa 40

Алма Кориантонд сүнсний дэлхий болон амилуулалтын тухай заасан нь

Дараах асуултуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич:

  1. Юу бидэнд нас барсны дараа амьдрах боломжийг олгодог вэ? Хэн амилуулагдах вэ?

  2. Бид нас барсныхаа дараа хаашаа явах вэ? Тэнд ямар байх вэ?

  3. Амилуулалт гэж юу вэ? Бидний амилуулагдсан бие мөнх бус амьдрал дахь биеэс ямар ялгаатай байх вэ? Бид амилуулагдсаныхаа дараа юу хийх вэ?

Суралцагчдыг номлогчид бөгөөд самбар дээрх асуултуудад хариулт эрж байгаа хэн нэгэнтэй уулзах цаг тохирсон гэж төсөөлөн бодоход тэднийг урь. Алма 40 нь хүү Кориантондоо заасан Алмагийн сургаалын үргэлжлэл бөгөөд эдгээр асуултын хариултыг агуулдгийг тайлбарла.

Суралцагчдыг Алма 40:1-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдаас Алма яагаад хүүтэйгээ амилуулалтын талаар ярилцах болсныг олж мэдэхийг хүс.

  • Алма яагаад амилуулалтын тухай Кориантонд заасан бэ?

  • Та Кориантоны сонголтуудыг эргэн сана. Тэр яагаад амилуулалтын тухай санаа нь зовсон байж болох вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Бүлэг бүрд 1, 2, эсвэл 3 гэсэн тоонуудыг өг. Бүлэг бүрийг даалгасан тоонд нь тохирох самбар дээрх асуултуудад хариулан товчхон хичээл заахаар бэлтгэхдээ номлогч хамтрагчид шиг ажиллахад урь. Бэлтгэхэд нь тэдэнд туслахын тулд тэдний тоонд холбогдох зааварчилгааны хуулбарыг тэдэнд өг (доорхийг үзнэ үү). Суралцагчдыг ажиллаж байх үед та тэднийг сонсож, хэрэгтэй бол туслахын тулд анги дотор алхан явж болно.

1-р хамтрагчид—Алма 40:1–5

Асуултууд: Юу бидэнд нас барсны дараа амьдрах боломжийг олгодог вэ? Хэн амилуулагдах вэ?

Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:1–5-ыг ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:

Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа болон суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)

Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дэх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн туслахыг тайлбарла. Та ийнхүү тайлбарлахдаа Есүс Христийн ачаар бүх хүн төрөлхтөн амилуулагдана гэдгийг хүн бүр ойлгосон байх ёстойг анхаар. Та зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:1–5-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.

Амилуулалтын амлалт өөрт чинь яагаад чухал болохыг хуваалц. Та заадаг хүүхдүүдээсээ тэднийг амилуулалтын амлалтад талархдаг шалтгааныг асууж болно.

Заасан үнэнүүдээ гэрчил.

2-р хамтрагчид —Алма 40:6–14

Асуултууд: Бид нас барсныхаа дараа хаашаа явах вэ? Тэнд ямар байх вэ?

Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:6–7, 11–14-ийг ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:

Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)

Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дээрх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн туслахыг тайлбарла. (Алма “гадаад харанхуй” гэдэг хэллэгийг ашиглахдаа Сатан болон зүхэгдсэн хүмүүсийн эцсийн байдлыг хэлээгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь тустай байж болно. Тэрээр тэдний үхэх болон амилуулагдах цагийн хоорондох ёс бусчуудын байдлыг хэлсэн юм. Өнөөдөр бид энэ байдлыг ихэвчлэн сүнсний шорон гэж нэрлэдэг.) Суралцагчид эдгээр шүлгийг уншсанаар үхэл ба амилуулалтын хооронд зөв шударга сүнснүүд диваажинд, ёс бус сүнснүүд сүнсний шоронд байх болно гэдгийг хүн бүр ойлгосон байхад анхаар. Та зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:11–14-ийн дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.

Энэхүү үнэний тухай таны ойлголт энэ амьдралд хийсэн сонголтуудад тань хэрхэн нөлөөлсөн тухай хуваалц. Та зааж байгаа хүүхдүүдээсээ үхлийн дараах амьдралын тухай ойлголт нь тэдэнд хэрхэн тусалсныг асууж болно.

Заасан үнэнүүдээ гэрчил.

3-р хамтрагчид —Алма 40:21–26

Асуултууд: Амилуулалт гэж юу вэ? Бидний амилуулагдсан бие мөнх бус амьдралын үе дэх биеэс ямар ялгаатай байх вэ? Бид амилуулагдсаныхаа дараа юу хийх вэ?

Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:21–26-г ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:

Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа болон суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)

Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дэх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн тусалж байгааг тайлбарла. (Та нар заахаар бэлтгэхдээ сүнс гэдэг үг нь энэ шүлгүүдэд хүмүүний сүнсийг хэлж байгааг ойлгох нь тустай байж болно.) Амилуулалт гэдэг нь сүнс болон бие бүх талаар, зохих төгс хэлбэртээ сэргээгдэхээр эргэн нэгдэх болно гэдгийг хэлж байгааг хүн бүр ойлгосон байх ёстойг анхаар. Та нар зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:21–23-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.

Бие болон сүнс тань нэг өдөр өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэхийг мэдэхдээ та нар талархалтай байдаг шалтгаанаа хуваалц. Та нар мөн нэгэн цагт Бурханы өмнө зогсоод, шүүгдэх болно гэдэг мэдлэг тань та нарын сонголтуудад хэрхэн нөлөөлснийг дүрсэлж болно. Зааж буй хүмүүсээс амилуулалт ба эцсийн шүүлтийн сургаалын тухай сэтгэгдлээ хуваалцахыг хүс.

Заасан үнэнүүдээ гэрчил.

Суралцагчид эдгээр асуултад хариулахад бэлтгэсний дараа номлогчийн жүжигчилсэн тоглолтоор бие биедээ заахын тулд тэднийг жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүр нь гурван хамтрагчаас бүрдэх бөгөөд өөр өөр асуултуудад хариулахаар бэлтгэсэн байх ёстой. (Хэрэв анги цөөн хүнтэй бол бүлэг бүрээр ангийнханд бүгдэд нь заалга.) Суралцагчдыг жүжигчилсэн тоглолтын үеэр заах болон бусдаас суралцахдаа энгийн, чөлөөтэй байхад урамшуулан дэмж. Хэрэв суралцагчид зааж байгаа хичээл болон асуултуудад чин сэтгэлээсээ хандвал Ариун Сүнс тэднийг болон тэдэнд зааж байгаа хүмүүст нөлөөлж, урамшуулан дэмжих болно гэдгийг анхааруул. Тэднийг бие биедээ хэрхэн зааж байгааг сонсоод өөрт төрсөн сэтгэгдэл болон мэдрэмжийг хуваалц.

Суралцагчид бүлгүүд болж бие биедээ заасны эцэст, дараах асуултуудын заримыг нь суралцагчдаас асуу:

  • Та нар даалгасан асуултуудад хариулахаар бэлтгэхдээ юу сурсан бэ? Та нар бусад хамтрагчдаар заалгах үедээ юу сурсан бэ?

  • Кориантон ариун явдлын хуулийг сахих талаар асуудалтай байсныг мэдсэнээр үхлийн дараах амьдралын мөн чанарыг ойлгох нь цаашдын уруу таталтуудыг эсэргүүцэхэд түүнд хэрхэн тусалсан байж болно гэж та нар бодож байна вэ?

  • Бидний ярилцсан үнэнүүд өнөөдөр та нарт яагаад хамаатай вэ?

Суралцагчдыг зөв шударга хүмүүсийн эцсийн байдал, ёс бусчуудын эцсийн байдал хоёрын хоорондох ялгааг олж мэдэхийг хичээн, Алма 40:25–26-г дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ ярилцсаны дараа судрын энэ хэсэг нь сайн мэдээгээр амьдрахад шийдвэр төгс байхад тэдэнд хэрхэн нөлөөлснийг хуваалцахыг хүс. Та мөн энэ асуултад өөрөө юу гэж хариулахаа хуваалцахыг хүсч болно. Есүс Христ амилуулалтын адислалуудыг боломжтой болгоход ямар үүрэг гүйцэтгэснийг гэрчил.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судрын дүгнэлт

Суралцагчид судрын энэ хэсгийн тухай өөрсдийн асуултуудыг зохиовол тухайн судрын хэсгийн талаарх тэдний ойлголт нэмэгдэнэ. Суралцагчдыг анги эсвэл жижиг бүлгүүд болон хамт ажиллаж, төгс эзэмших судрын аль нэг хэсгийг чээжээр бичихэд урь. (Та суралцагчдаар судлуулж, давтуулахыг хүссэн судрын хэсгүүдийг сонгож болно.) Суралцагчид дараа нь өөрсдийн хариултыг танд уншиж өгөх болно. Хэрэв та төгс эзэмших судрыг зөв таавал оноогоор шагнуулна. Хэрэв та зөв тааж чадахгүй бол анги оноогоор шагнуулна.

Тайлбар: Энэ хичээлийн хэсэг төгс эзэмших судрын үйл ажиллагааг боломжтой болгож болно. Гэвч, суралцагчид энэ хичээлд бэлтгэж, оролцохын тулд хангалттай цагтай байхыг анхаарч, цаг гарвал та энэ үйл ажиллагааг хичээлийн төгсгөлд ашиглаж болно. Хэрэв энэ үйл ажиллагааг энэ хичээлийн хэсэг болгон явуулах цаг байхгүй бол та үүнийг өөр өдөр ашиглаж болно. Давтах болон дүгнэх бусад үйл ажиллагааны талаар энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтыг үзнэ үү.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлма 40:11. “Өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Алма 40:11 дэх үгс нь бид нас барсныхаа дараа тэр дороо Бурханы дэргэд аваачигддаг тухай заадаггүй гэдгийг ийн тайлбарлажээ:

“[Алма 40:11–14] дэх Алмагийн эдгээр үгс миний ойлгосноор бүх сүнснүүд амар амгалангийн газар эсвэл шийтгэлийн газрын аль нэгийг хүлээн авахаа мэдэхийн тулд мөн өөрийнхөө ялыг сонсохын тулд, Бурханы дэргэд очихын тулд эргэн явдаг гэсэн бодлыг төрүүлэх зорилготой биш юм. ‘Бурхандаа буцах ажгуу’ [Номлогчийн үгс 12:7-той харьцуул] гэдэг нь энгийнээр өгүүлбэл, тэдний мөнх бус оршихуйд төгсгөл ирж, ажил үйлс нь зөв шударга эсвэл зөв шударга бусаас хамааран, хуваарилагдах ёстой газраа хүлээж авахаар сүнсний дэлхийд буцаж очин, тэндээ тэд амилуулалтыг хүлээх болно. ‘Бурхан руу эргэж очих’ гэдэг нь бидний сайн мэдэх бусад олон нөхцөл байдалтай адил юм. Жишээ нь: Нэг хүн гадаад орнуудын номлолын талбарт заасан хугацаанд үйлчилжээ гэж бодьё. Тэр хүн номлолоосоо чөлөөлөгдөж, Нэгдсэн Улсад эргэж ирээд ‘Гэртээ эргэж ирэх нь үнэхээр гайхамшигтай сайхан байна’ гэж хэлнэ. Гэвч түүний гэр Юта эсвэл Айдахогийн хаа нэгтээ, эсвэл Өрнөд нутгийн хаа нэгтээ өөр газар байж болно” (Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 vols.(1957-66), 2:85].)

Aлма 40:11–14. Сүнсний дэлхий хаана байдаг вэ?

Ерөнхийлөгч Бригам Янг

Сүнсний дэлхий хаана байдаг вэ? Сүнсний дэлхий ердөө бидний дэргэд байдаг. Тэдгээр нь [нас барсан хүмүүсийн сүнс] зохион байгуулагдсан дэлхийн хил хязгаараас гадагшаа явдаг уу? Үгүй ээ, тэгдэггүй. Нас барагсдын сүнс энэ дэлхий дээр байдаг” (Discourses of Brigham Young, эмхтгэсэн Жон А.Видцөү, [1954], 376).

Aлма 40:11–14. Сүнсний дэлхий дэх сүнснүүдэд юу тохиолддог вэ?

“Бие махбод үхэхэд сүнс хэвээр үлдэж амьдардаг. “Мөнхүү тэгээд зөв шударга тэдний сүнс тэд өөрийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт болон харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн болоод энхийн байдалд хүлээн авагдах болно.(Aлма 40:12). ‘Үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэдэнд’ зориулан бэлтгэсэн газрыг сүнсний шорон гэдэг (C ба Г 138:32). Шоронд байгаа сүнснүүдэд ‘Бурханд итгэх итгэл, нүглээ наманчлах, нүглүүдийн уучлалын төлөө төлөөлөн хийх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээхийг, … тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг [заадаг байлаа]’ (C ба Г 138:33–34). Хэрэв тэд сайн мэдээний зарчмуудыг хүлээн авч, гэм нүглүүдээ наманчилж мөн өөрсдийн төлөө ариун сүмд гүйцэтгэгдэх ёслолуудыг хүлээн авбал диваажинд хүлээн авагдана” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын эшлэлүүд [2004], 46–47).

Aлма 40:9–14. Гадаад харанхуй

Алма “гадаад харанхуй” гэсэн өгүүлбэрийг мөнх бус байдлын дараах сүнсний дэлхийд ёс бусчуудын амилуулалтаа хүлээх түр зуурын газар хэмээн тайлбарласан байдаг (Aлмa 40:13–14-ийг үзнэ үү). Бусад бошиглогчид энэ газрыг шорон гэж үздэг ажээ (1 Петр 3:18–20; C ба Г 76:73; 138:28–42-ыг үзнэ үү).