Номын сан
156-р хичээл: Моронай 7:20–48


156-р хичээл

Moронай 7:20–48

Оршил

Моронай өөрийн эцэг Мормоны олон жилийн өмнө синагогт номлосон сүүлийн номлолыг цэдэглэжээ. Уг номлолдоо Мормон сонсогчдод хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барих” (Моронай 7:20, 25) талаар заажээ. Тэрээр итгэл, найдвар, энэрлийн уялдаа холбоог тайлбарлаж, эцэст нь өөрийн хүмүүсээс энэрлийн бэлэг болох “Христийн цэвэр хайрын” (Моронай 7:47) төлөө Эцэгт бүх хүчин чадлаараа залбирахыг гуйсан байдаг.

Заах зөвлөмж

Моронай 7:20–39

Мормон Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид сайн зүйл болгоноос зууран барьж чадна хэмээн заажээ

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах асуултыг бич:

Тэнгэрлэг Эцэг чамайг ямар сайн зүйлсээр адисалсан бэ?

Хичээлийн эхэнд суралцагчдад уг асуултад дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичих нэгээс хоёр минутыг өг. Дараа нь тэднийг бичсэн зүйлсээсээ хуваалцахад урь.

Моронай 7:24-ийг чангаар унш. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, тэдэнд ирсэн сайн болох бүх зүйл хаанаас ирснийг олж мэдэхийг хүс.

  • Та нарт ирсэн сайн болох бүх зүйл хэнээс ирсэн бэ? (Суралцагчид өөр өөр хариулт хэлж болох ч дараах үнэнийг илэрхийлэх ёстой: Бүх сайн зүйл Есүс Христээс ирдэг.)

Суралцагчдад Моронай 7:24 дээрх сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Адам, Ева хоёрын үр удмын хувьд бид “унасан”, өөрсдөө ямар нэгэн адислал хүлээн авах боломжгүй байсан гэдгийг тайлбарла (Алма 22:14; Ифер 3:2; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү). Есүс Христ болон Түүний Цагаатгалгүйгээр “[бидэнд] ямар ч сайн зүйл ирэх аргагүй байсан”. Бидний Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан бүх сайн зүйл Аврагч болон Түүний Цагаатгалаар дамжин ирсэн юм.

Тэнгэрлэг Эцэгт бидэнд нөөцөлсөн олон адислал бий гэдгийг тайлбарла. Тэрээр биднээс “сайн зүйл болгоноос зууран барихыг” (Моронай 7:19) хүсдэг ба бидэнд Өөрт байгаа бүх зүйлийг өгөхийг хүсдэг (С ба Г 84:38-ыг үз).

Нэг суралцагчийг Моронай 7:20-д дурдсан Мормоны асуултыг чангаар уншихад урь. Дараа нь суралцагчдыг Моронай 7:21–24-г дотроо уншиж, эдгээр шүлэг сайн зүйл болгоноос зууран барих талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Моронай 7:21–24-д тулгуурлан, та Моронай 7:20 дээрх Мормоны асуултад хэрхэн хариулах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд тэдэнд дараах зарчмыг олж мэдэхэд нь тусал: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр сайн зүйл болгоноос зууран барьж чадна.)

Суралцагчдад тэд хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барьж” болохыг ойлгоход нь туслахын тулд хэсэг суралцагчаас Моронай 7:25–26, 32–38-г ээлжлэн чангаар уншихыг хүс. Ангийн хэсэг суралцагчаас Есүс Христэд итгэх итгэлээ үзүүлэх ёстой арга замуудыг таньж мэдэхийг хүс. Бусад суралцагчаас үр дүнд нь бидэнд ирдэг сайн зүйлсийг хайж олохыг хүс. (Та суралцагчийг 33-р шүлгийг унших үед “миний хувьд шаардлагатай болох аливаа зүйл” гэдэг нь Их Эзэний таалалтай нийцэх зүйлсийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэднээс Есүс Христэд итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлж, Тэнгэрлэг Эцэгийн өгөхийг хүсч буй бүх сайн зүйлээс зууран барихад туслах зорилгоо бичихийг хүс. Агуу адислалууд нь Аврагч, Түүний сайн мэдээ болон Цагаатгалаас ирдэг гэдгийг гэрчил. Суралцагчдыг Түүнд итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэхэд нь урамшуулан дэмж.

Моронай 7:40–43

Есүс Христэд итгэх итгэл биднийг мөнх амьдралд найдах найдвартай байхад хөтөлдөг гэж Мормон заажээ

Самбар дээр гурван хөлтэй сандал зур (эсвэл гурван хөлтэй сандал үзүүл).

гурван хөлтэй сандал

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М. Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг унш:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Гурван тэнгэрлэг зарчим нь бидэнд амьдралаа барьж байгуулж болох суурийг бий болгодог. … Тэд хамтдаа яг л гурван хөлтэй сандал шиг тусламж дэмжлэгийн түшиг тулгуур болдог” (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, 1992 оны 11-р сар, 33).

Сандлын нэг хөлөн дээр Есүс Христэд итгэх итгэл гэсэн бичигтэй цаас наа. Бусад хоёр хөл нь юуг төлөөлж болох талаар бодохыг суралцагчдаас асуу. Дараа нь суралцагчдаас хоёр дахь хөл юуг дүрсэлж байгааг олж мэдэхийн тулд Моронай 7:40-ийг дотроо уншихыг хүс. (Хоёр дахь хөл найдварыг төлөөлж байна.)

Найдварын талаарх дараах тодорхойлолтыг чангаар унш. Суралцагчдыг эдгээр хоёр тодорхойлолтын ялгааг олж сонсоход урь.

  1. Би өнөөдөр бороо орно гэж найдаж байна.

  2. Би наманчлалаар дамжуулан амар амгаланг мэдэрч чадна гэсэн Их Эзэний амлалтад найдаж байна.

  • Эдгээр хоёр тодорхойлолт хэрхэн өөр байна вэ? (Суралцагчдад эхний жишээн дээр найдах хэмээх үг нь тодорхой бус, эргэлзээтэй хүслийг харуулж байгааг мэдэхэд нь тусал. Хоёр дахь жишээн дээр найдвар хэмээх үг нь итгэлтэй байдлын илэрхийлэл болж байна. Энэ нь үйлдэл хийх учир шалтгаан болж байгаа бөгөөд Есүс Христийн Цагаатгал дээр төвлөрч байна.)

Суралцагчдад судрууд дээр хэрэглэгддэг найдвар гэдэг үгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг уншихад урь:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Найдвар бол Сүнсний бэлэг. …

Найдвар бол мэдлэг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх болно гэсэн гуйвшгүй итгэл юм. Энэ нь бид одоо Бурханы хуулиуд болон Түүний бошиглогчдын үгсийн дагуу амьдарвал ирээдүйд адислалуудыг хүлээн авах болно гэсэн итгэл юм. Энэ нь бидний залбирал хариулагдана хэмээн итгэж, хүсэн хүлээхийг хэлдэг. Энэ нь итгэл, өөдрөг үзэл, урам зориг, эцсээ хүртэл тэвчих гуйвшгүй байдлаар илэрхийлэгддэг” (“The Infinite Power of Hope,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 21–22).

Нэг суралцагчийг Моронай 7:41-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Мормон бид юунд найдах ёстой хэмээн заасныг олж сонсохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд сандлын хоёр дахь хөлөн дээр Мөнх амьдралд найдах найдвар гэсэн бичигтэй цаас наа.

Моронай 7:41 бол төгс эзэмших судар гэдгийг онцол. Та суралцагчдад энэ шүлгийг өөр тэмдэглэгээгээр тэмдэглэхийг зөвлөж болно. Ингэснээр тэд уг судрыг амархан олох боломжтой болно.

  • Моронай 7:41-д гарсанчлан бид мөнх амьдралд босгогдох найдварыг хэрхэн олж авах вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой: Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж чадвал Түүний Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралд босгогдох найдварыг олж авч чадна.)

Суралцагчдыг Моронай 7:42–43-ыг өөрсдөө уншиж, итгэл мөн найдвартай байхын тулд бидэнд ямар зан төрх байх ёстойг олж мэдэхэд урь. Суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцахыг хүс. (Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон гэдэг нь эелдэг даруу мөн Их Эзэний хүсэлд дуулгавартай захирагдахыг хэлж байгааг та тайлбарлаж болно.)

  • Есүс Христийн Цагаатгалд итгэл, найдвартай байхад хүлцэнгүй даруу, зүрх сэтгэлдээ номхон байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг дараах асуултад дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь:

  • Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх таны итгэл мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг хэрхэн танд өгч байна вэ?

Moронай 7:44–48

Мормон энэрлийн ач холбогдлын тухай заажээ

Гурван хөлтэй сандлыг дахин дурд. Суралцагчдыг Моронай 7:44-ийг дотроо уншаад гурав дахь хөл юуг төлөөлж байгааг олж мэдэхэд урь: Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа гурав дахь хөлөн дээр Энэрэл гэсэн бичигтэй цаас наа. Тэднээс энэрлийг өөрсдийн үгээр тодорхойлохыг хүс.

Нэг суралцагчийг Моронай 7:45–47-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, Мормон энэрлийг хэрхэн дүрсэлж, тодорхойлсныг хайж олохыг хүс.

  • Моронай 7:47-д Мормон энэрлийг хэрхэн тодорхойлсон бэ? (“Христийн цэвэр хайр.”)

  • Энэрэл хэзээ ч дуусдаггүй гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Та яагаад хэрвээ бидэнд энэрэл байхгүй бол бид юу ч биш гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Моронай 7:45 дахь энэрлийн тодорхойлолтуудыг сонгож, тэдгээр тодорхойлолтууд юу гэсэн утгатай болохыг тайлбарлахад урь. Шаардлагатай бол тэдний тайлбарыг тодруул. (Жишээлбэл: “удаан тэсвэрлэдэг” гэдэг нь зовлон бэрхшээлийг тэвчээртэйгээр туулах гэсэн үг. “Атаархаж, жөтөөрхөх нь үгүй” гэдэг нь бусдад атаархахгүй байх гэсэн үг юм. “Онгирч хөөрдөггүй” гэдэг нь даруу байхыг хэлнэ. “Өөрийнхийгөө эрэлхийлдэггүй” гэдэг нь Бурхан болон бусад хүмүүсийг өөрөөсөө түрүүнд бодох гэсэн үг юм. “Амар өдөөн хатгагддаггүй” гэдэг нь амархан уурладаггүй гэсэн үг. “Бүх зүйлд итгэдэг” гэдэг нь бүх үнэнийг хүлээн авах гэсэн үг юм.)

Хэрэв тэдэнд энэрэл байхгүй бол тэд дараах нөхцөл байдалд хэрхэн хандахыг асуу. Дараа нь хэрэв тэдэнд энэрэл байвал тэд хэрхэн хандахыг асуу. (Та эдгээр нөхцөл байдлуудыг суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд тохируулан өөрчилж болно.)

  1. Хүмүүс сургууль дээр танаар эсвэл хэн нэгнээр доог тохуу хийжээ.

  2. Байнга садаа болж, таныг уурлуулж байдаг ах эсвэл эгч танд байжээ.

  3. Таны мэддэг хэн нэгэн ноцтой гэм нүгэл үйлджээ.

  4. Танд шинэ чуулга эсвэл ангийн тань зөвлөх өмнө байсан зөвлөх шиг таалагдсангүй.

Нэг суралцагчаас Моронай 7:48-ыг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, энэрлийн бэлгээр адислагдахын тулд бид юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг асуултуудад хариулах хооронд тэднийг дараах зарчмыг ойлгосон эсэхийг баталгаажуул: Хэрэв бид Эцэгт бүх зүрх сэтгэлээрээ залбирч, Есүс Христийн үнэн дагалдагчийн амьдралаар амьдрах юм бол бид энэрлээр дүүргэгдэх болно.

Моронай 7:45, 47–48 бол төгс эзэмших судар гэдгийг онцол. Та суралцагчдад эдгээр шүлгүүдийг өөр тэмдэглэгээгээр тэмдэглэхийг зөвлөж болно. Ингэснээр тэд эдгээр судрыг амархан олох боломжтой байх болно.

  • Бид яагаад энэрлийн бэлгийн төлөө бүх зүрх сэтгэлээрээ залбирах ёстой гэж та бодож байна вэ?

  • Та энэрлийн жишээг хэзээ харсан бэ? (Хэдэн суралцагчийг туршлагаа хуваалцахад урь. Та мөн өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно.)

  • Их Эзэн бусдад илүү энэрэлтэй хандахад тусалсныг та хэзээ мэдэрсэн бэ?

Суралцагчдыг Моронай 7:45-ыг уншиж, сайжруулах шаардлагатай нэг зан чанараа сонгоход урь. Уг зан чанараа сайжруулахыг хичээх үедээ энэрлийн бэлгийн төлөө залбирахад урамшуулан дэмж. Итгэл, найдвар, энэрлийн таны амьдралд үзүүлсэн нөлөөний талаар гэрчил.

төгс эзэмших судрын заалтТөгс эзэмших судар—Моронай 7:41

Суралцагчдад Моронай 7:41-ийг чээжлэхэд нь тусал. Уг гарын авлагын эцэст байгаа хавсралтад тайлбарласан нэг арга замыг ашигла.

төгс эзэмших судрын заалтТөгс эзэмших судар—Моронай 7:45, 47–48

Суралцагчдыг дараах жагсаалтаас хэнд илүү их энэрэлтэй хандахыг хүсч байгаагаа сонгоход урь: гэр бүлийн гишүүн, чуулга эсвэл ангийн гишүүн, ангийн хүүхэд, найз эсвэл хөрш. Тэднийг Моронай 7:45-ыг унших хооронд тэр хүнийхээ талаар бодож, түүнд илүү их Христтэй адил хайрыг үзүүлэх арга замыг олж мэдэхэд урь. Тэднийг сонгосон хүндээ энэрлийг үзүүлэх нэгээс хоёр арга замыг дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг уг хичээл зүтгэлээ ирэх долоо хоногт залбирлынхаа нэг хэсэг болгоход урь. Та суралцагчдад өөрсдийн туршлагыг хуваалцах боломжийг дараагийн хичээлүүдэд олгож болно.

Тайлбар: Хичээлийн үргэлжлэх хугацаанаас хамааран та энэ үйл ажиллагааг цаг гарсан өөр өдөр ашиглаж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Моронай 7:29–31. Тэнгэр элчүүдийн тохинуулал

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тэнгэр элчүүдийн тохинууллыг ийн дүрсэлжээ:

‘Судар дээр хэрэглэгддэг “Тэнгэр элч” гэдэг үг нь Бурханы захиасыг дамжуулж буй бурханлаг биеийг хэлдэг’ (George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54). Судрууд тэнгэр элчүүдийн хувийн айлчлалын талаар олон жишээг дурддаг. Захариа болон Мариа (Лук 1-г үз) мөн Хаан Бенжамин, Нифай болон түүний хүү Хиламанд (Мозая 3:2; 3 Нифай 7:17–18-ыг үзнэ үү) айлчилсан тэнгэр элчүүдийн айлчлал нь зөвхөн цөөхөн хэдхэн л жишээ юм.

“… Тэнгэр элчүүдийн айлчлал нь үл харагдаж болно. Тэнгэр элчүүдийн захиас нь дуу хоолой, оюун санаанд ирэх бодол эсвэл мэдрэмжээр ирж болно. Ерөнхийлөгч Жон Тэйлор ‘бидний оюун ухаан дахь тэнгэр элч буюу Бурханы элчүүдийн үйлдэл нь бидний зүрх сэтгэлд мөнхийн дэлхийгээс ирсэн илчлэлтийг ойлгох боломжийг өгдөг’ (Gospel Kingdom, sel. G. Homer Durham [1987], 31).

“Нифай эсэргүүцэгч ах нартаа (1) тэд ‘тэнгэр элчийг харсан’, (2) тэд ‘түүний дуу хоолойг цагаас цагт сонссон’, (3) мөн тэд ‘[тэдэнд] намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьсан’ боловч тэд ‘мэдрэхээс өнгөрсөн’ мөн ‘түүний үгсийг мэдэрч чадсангүй’ (1 Ни. 17:45) гэдгийг сануулахдаа тэнгэр элчүүдийн тохинууллын гурван илэрхийллийг дүрсэлсэн байдаг. Судрууд мөн тэнгэр элчүүд сайн мэдээг зааж, Христэд хүмүүсийг авчрахын тулд илгээгддэг гэдгийг харуулсан олон судрыг агуулдаг (Еврей. 1:14; Алма 39:19; Моро. 7:25, 29, 31–32; С ба Г 20:35-ыг үзнэ үү). Ихэнх тэнгэр элчүүдийн тохинуулал нь харагдахаас илүүтэйгээр мэдрэгдэж, сонсогддог” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 38–39).

Моронай 7:45{ en}48. Энэрэл бол “Христийн цэвэр хайр”

Ерөнхийлөгч Томас С.Монсон энэрлийн бэлэгтэй байхын ач холбогдлын тухай заажээ:

“Хэн ч тоодоггүй хүмүүст анхаарал тавьдаг, сэтгэл санаагаар унасан хүмүүст найдвар төрүүлдэг, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст тусламж хайрладаг энэрэлтэй байх нь үнэхээр чухал билээ. Жинхэнэ энэрэл бол хайрын үйлдэл юм. Хаа сайгүй энэрэл хэрэгтэй байна.

“Энэрэл нь биднийг сэтгэлээр унагасан тэдгээр хүмүүст тэвчээртэй хандаж, амархан уурлаж, гомдох явдлыг эсэргүүцэхийг шаарддаг. Мөн сул дорой байдал, хүмүүний дутагдлыг ойлгож, хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ нь хүмүүсийн гадаад төрхийг биш харин цагийн уртад үл бүдгэрэх дотоод сэтгэлийг харж, бусдыг ангилж, ялгаварлах сэтгэлийг эсэргүүцэхийг хэлдэг.

“… Амьдрал хүн бүрд адил төгс биш байдаг. Нэг нэгнээ шүүмжилж, шүүхийн оронд бид энэ амьдралын аялалынхаа туршид хөршдөө Христийн цэвэр хайрыг харуулах болтугай.

“… [Энэрэл] хийж буй үйлдэл бүрийг тань удирдах болтугай. Энэрэл таны сэтгэл зүрхэнд нэвтрэн орж, бодол санаа хийгээд үйлдэлд тань нөлөөлөх болтугай” (“Charity Never Faileth,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 124–25).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштон энэрлийг үзүүлж болох арга замуудыг дурджээ:

“Жинхэнэ энэрэл нь бидний хэн нэгэнд өгдөг зүйл биш; энэ нь танд байдаг мөн таны нэг хэсэг болдог зүйл юм.

Хамгийн агуу энэрэл нь биднийг нэг нэгэндээ эелдэг хандаж, бусдыг шүүж, шүүмжлэхгүй байж, бие биенийхээ сайн сайханд итгэн, тайван дөлгөөн байснаар ирдэг гэж болно. Энэрэл нь хэн нэгний ялгаатай зан байдал, дутагдлыг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Мөн сэтгэлээр унагасан хүмүүст тэвчээртэй хандаж, хэн нэгэн бидний хүссэнээр ямар нэгэн зүйлийг хийгээгүйгээс болж гомдохгүй байхыг хэлдэг. Энэрэл нь хэн нэгний дутагдлыг ашиглахыг эсэргүүцэж, биднийг гомдоосон хүмүүсийг уучлахад бэлэн байхыг хэлдэг. Энэрэл нь бие биедээ хамгийн сайнаараа байхыг шаарддаг” (“The Tongue Can Be a Sharp Sword,” Ensign, 1992 оны 5-р сар, 19).

Моронай 7:45–48. “‘Христийн цэвэр хайрын’ илүү агуу тодорхойлолт”

Моронай 7:45–48 дахь Мормоны үгсийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заажээ:

“Бидний эзэмших ёстой энэрэл буюу ‘Христийн цэвэр хайрыг’ хоёр аргаар тайлбарлаж болдог. Үүний нэг утга нь Христийн дагалдагчдын нэг нэгэндээ үзүүлэх ёстой өршөөхөд бэлэн байдаг хайр, нигүүлсэл гэсэн үг юм. Христэд итгэгч бүх хүмүүс Аврагчийн адилаар хайрлаж, цэвэр хийгээд чин сэтгэлийн нигүүслийг үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Харамсалтай нь цөөхөн хүн энэ хичээл зүтгэлдээ бүрэн амжилтыг олсон юм. Гэвч энэ нь үнэндээ бүх хүмүүст өгсөн урилга билээ.

Христэд итгэгчдийн хувьд бид уг хайрыг бусдад үзүүлэхийг хичээдэг боловч ихэнхдээ бүтэлгүйтдэг. Харин ‘Христийн цэвэр хайрын’ илүү агуу тодорхойлолт нь Христийн бидэнд бүрэн дүүрнээр үзүүлсэн хайрыг хэлдэг. Жинхэнэ энэрлийг ганц л удаа үзүүлсэн юм. Үүнийг Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр цэвэр, төгс төгөлдрөөр харуулсан. ‘Удаан тэсвэрлэдэг, сайхан сэтгэлтэй, атаархаж жөтөөрхөх нь үгүй’ хайр бол Христийн бидний төлөөх хайр юм. ‘Онгирч хөөрдөггүй, … , амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй’ хайр бол бидний төлөөх түүний хайр юм. Христийн бидний төлөөх хайр ‘бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг’. ‘Энэрэл хэзээ ч дуусдаггүй’ гэдэг нь Христээр батлагдсан юм. Энэрэл—буюу бидний төлөөх түүний цэвэр хайргүйгээр—бид хэн ч биш байж, найдвараа алдаж, бүх хүмүүн дундаас хамгийн зовлонтой нь байх болно. Үнэндээ эцсийн өдөр түүний цэвэр хайрын адислалууд болох— Цагаатгал, Амилалт, мөнхийн амьдрал, мөнх амлалтыг —өөртөө эзэмшсэн хэнд боловч түүнд сайн байх болно.

Энэ нь ямар ч байдлаар бид ийм хайрыг нэг нэгэндээ үзүүлэх ёстой хэмээх зарлигийн утга учрыг бууруулдаггүй Бид ‘түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирах’ ёстой.[1 Коринт 13:4–5, 7–8; Моронай 7:48. Бид бусадтай харилцах харилцаандаа илүү тууштай, үнэнч, удаан тэсвэрлэдэг, эелдэг мөн атаархаж, жөтөөрхдөггүй, онгирч хөөрдөггүй байх ёстой. Христ амьдарсан учраас бид ч бас амьдрах ёстой. Христ хайрласан учраас бид ч бас хайрлах ёстой. Гэсэн ч Мормоны хэлсэн ‘Христийн цэвэр хайр’ нь— Христийн хайр юм. Уг тэнгэрлэг бэлэг, гэтэлгэгч шагнал бидэнд байгаа бол бидэнд бүх зүйл байна гэсэн үг; хэрэв байхгүй бол бидэнд юу ч байхгүй мөн бид юу ч биш гэсэн үг бөгөөд эцэстээ “чөтгөрүүд [мөн] чөтгөрийн элчүүд болох” байсан.2 Нифай 9:9.

“Амьдралд нулимс унагаж, сэтгэлээр унах үе бий. Зарим зүйлс бидний санаснаар болдоггүй. Мөн эдийн засаг, бизнес эсвэл засгийн газар биднийг сэтгэлээр унагадаг. Цагаас цагт үүрд мөнхөд биднийг сэтгэлээр унагадаггүй нэг зүйл бол— Христийн цэвэр хайр …юм.

“… Христийн энэрлийн гайхамшиг биднийг аварч, өөрчилдөг. Түүний цагаатгагч хайр биднийг үхэл, там хийгээд бие махбодын хүсэл тачаангүй мэдрэмж, хилэнцэт зан авираас авардаг. Тэрхүү гэтэлгэгч хайр нь зүрх сэтгэлийг өөрчилж, биднийг унасан жишгээс илүү журамт, ариун жишигт ойртуулдаг. Иймээс бид ‘энэрлээс зууран барих’ ёстой. — Бидэнд хандсан Христийн цэвэр хайраас зууран барьж, түүнд болон бусдад цэвэр хайрыг үзүүлэхийн тулд хичээх ёстой.—Үүнгүйгээр бид юу ч биш бөгөөд мөнхийн аз жаргалын төлөөх бидний төлөвлөгөө үгүй болох болно. Бидний амьдралд Христийн гэтэлгэгч хайр байхгүй бол мөн бусад бүх зан байдлууд —тэрчлэн ариун журамт чанарууд болон үлгэр жишээ сайн ажлууд —байхгүй бол аврал хийгээд баяр баясгалан байхгүй байх болно” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 336–37).