58-р хичээл
Moзая 11–12:17
Оршил
Хаан Ноагийн бардамнал ба самуун амьдрал нь түүний олон хүнийг ёс бус зүйл рүү уруу татсан бөгөөд Их Эзэн Ноа болон түүний хүмүүст анхааруулахын тулд бошиглогч Абинадайг илгээсэн. Абинадай тэдэнд хэрэв тэд наманчлахгүй бол боолчлолд оруулагдах болно хэмээн анхааруулсан. Хүмүүс түүний анхааруулгыг үл ойшоон, хаан Ноа Абинадайг шоронд хорихыг тушаасан.
Заах зөвлөмж
Moзая 11:1–19
Хаан Ноа өөрийн хүмүүсийг ёс бус зүйлд уруу татав
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбарт бич:
Энэ асуултуудын тухай тунгаан бодохыг тэднээс хүс. Дараа нь асуу:
-
Энэ нөхцөл байдлууд нь яагаад тийм амар биш байна вэ?
-
Иймэрхүү нөхцөл байдалд та эцэг эх эсвэл удирдагчийнхаа зөвлөгөөг дагахын тулд юу хийх вэ?
-
Зөв шударга хүмүүс яагаад амьдралаа өөрчлөх амар бус зөвлөгөөг дагах хүсэлтэй байдаг вэ?
Энэ хичээл дээр тэд бошиглогчийн зөвлөгөөг дагах хүсэлгүй байсан хүмүүсийн тухай судлах болно гэдгийг тайлбарла.
Суралцагчдад Зениф бүлэг хүмүүсийг удирдан, Нифайн нутаг руу явсан бөгөөд тэнд тэд леменчүүдэд боолчлогдсон гэдгийг сануул. Зениф нэг зүйлийг хэт их хүссэнээс болж, леменчүүдэд хууртагдсан боловч тэр бол сайн хүн байсан бөгөөд Их Эзэнд найдахыг өөрийн хүмүүст заасан юм. Нас барахаасаа өмнө Зениф өөрийн хүү Ноаг хаан ширээнд өргөмжилсөн. (Мозая 9–10-ыг үзнэ үү.)
Ноа бол ёс бус хүн байсан гэдгийг тайлбарла. Түүнийг ямархуу ёс бус байсныг харуулахын тулд ангийнхныг хоёр бүлэг болгон хуваа. Нэг дэх бүлгийг Moзая 11:1–2, 5–7-г, хоёр дахь бүлгийг Moзая 11:14–19-ийг уншихыг хүс. Хаан Ноагийн ёс бус байдал хүмүүст хэрхэн нөлөөлсөн тухай олж уншихыг тэднээс хүс. Эдгээр шүлгийг дүгнэхэд нь туслан, дараах асуултуудыг асуу:
-
Хүмүүс яагаад Ноагийн ёс бус байдлыг дэмжих хүсэлтэй байсан бэ?
-
“Хоосон мөн зусар үгс” яагаад хүмүүсийг хууртагдахад хүргэсэн бэ? (Суралцагчид энэ талаар ярилцаж байх хооронд та зусар гэдэг нь хуурамч магтаал бөгөөд ихэвчлэн хүнийг хууран ашиглах зорилгоор ашиглагддаг гэдгийг тайлбарлаж өгч болно.)
-
Ноагийн хүмүүсийн цэдгээс бид хоосон мөн зусар үгсэд хэрхэн хариулах талаар юу сурч болох вэ? (Бид бусдын хоосон мөн зусар үгэнд итгэснээр өөрсдийгөө мэхлэгдэхэд хүргэдэг.)
-
Бидний эргэн тойрны хүмүүс зүй бусаар амьдарвал бид юу хийж чадах вэ?
Moзая 11:20–12:17
Абинадай хүмүүст хэрэв тэд наманчлахгүй бол боолчлолд орох болно хэмээн анхааруулдаг
Moзая 11:20-ийг чанга унших нэг суралцагчийг урь.
-
Их Эзэн Ноагийн хүмүүст туслахаар юу хийсэн бэ? (Тэр тэднээр наманчлуулахын тулд бошиглогчийг илгээсэн.)
Самбар дээр дараах зарчмыг бич: Бурхан биднээр наманчлуулахын тулд мөн зовлонд оруулахгүйн тулд бошиглогчийг илгээдэг. Бурхан хүмүүст анхааруулахын тулд Абинадайг хоёр удаа илгээсэн гэдгийг тайлбарла.
Дараах хүснэгтийг самбар дээр зур. Судрын эшлэл бүрийн доор тойм бичихэд зориулан, хангалттай зай үлдээ.
Абинадайн захиас |
Хүмүүсийн хүлээн авсан байдал | |
---|---|---|
Эхний анхааруулга | ||
Хоёрдахь анхааруулга |
Абинадайн захиасыг ойлгоход нь туслахын тулд суралцагчдын нэг хэсгийг Абинадайн эхний анхааруулгыг агуулсан Moзая 11:20–25-ыг уншиж, нөгөө хэсгийг нь түүний хоёр дахь анхааруулгыг агуулсан Moзая 12:1–8-ыг уншихыг хүс. Бүлэг бүрээс суралцагчдыг урьж гарган, тоймлон ярихыг хүс. Тэднийг ярьж байх хооронд самбар дээр нэг суралцагчаар тохирох эшлэлийн дор тэдний ярьсан зүйлийг тоймлон бичүүл.
-
Абинадайн хоёр анхааруулга юугаараа ялгаатай байна вэ?
Суралцагчдад эдгээрийн ялгааг харахад нь туслахын тулд дахин давтан бичсэн “тэд наманчлахгүй аваас”, “энэ хүмүүс наманчлахгүй аваас” гэсэн үгсэд болон Moзая 11:20–25 руу тэдний анхаарлыг хандуул. Та тэднийг эдгээр үгсийг тэмдэглэхэд нь дэмжиж болно. Тэгээд эдгээр үгс ба Moзая 12:1–8 дахь үгсийн хоорондын ялгааг олоход нь тэднийг дэмж. Та тэднийг ялангуяа болно ба тэгнэ гэдэг үгсэд анхаарлаа хандуулахыг хүс. (Эхний анхааруулгын дараа хүмүүс наманчилсан бол ийм үр дагаврыг амсахгүй байсан гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Абинадайн хоёр дахь анхааруулга дээр хүмүүс наманчлахаас татгалзсан тул уршиг нь илүү хатуу ширүүн байсан.)
-
Эдгээрийн ялгаа нь бошиглогчийн анхааруулгыг сонсохгүй байхын уршгийн талаар юу зааж байна вэ?
-
Нүглээсээ татгалзахгүй мөн нүглээ наманчлахгүй байхын хор уршиг нь юу вэ?
Суралцагчдад Абинадайн захиаст хүмүүс хэрхэн хариулсан тухай ойлгоход нь туслахын тулд тэдний нэг хэсгээр нь Moзая 11:26–29-ийг уншуул. Нөгөө хэсэг суралцагчаар Moзая 12:9–17-г уншуул. Бүлэг бүрийн суралцагчдаар Абинадайн захиасыг хүмүүс хэрхэн хүлээн авсан тухай нэгтгэн дүгнүүлж, нэг суралцагчаар хүснэгтэд бичүүл.
-
Хүмүүс яагаад Абинадайд уурлаж байсан бэ? Хэн түүнд туслахыг хичээсэн бэ? Хүмүүс яагаад өөрсдийг нь зовлон руу удирдан чиглүүлж байгаа Ноаг өмөөрч байсан бэ?
-
Moзая 11:29 дээр бид “хүмүүсийн нүд харалган болсон байв” хэмээн уншдаг. Энэ хүмүүс үнэнд хэрхэн харалган болсон бэ?
Суралцагчид эдгээр асуултын тухай ярилцаж байх үед та тэдэнд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Нүгэл биднийг бошиглогчийн үгсийн үнэнийг ялган харахад харалган болгодог. Хүмүүс харалган болсон учраас Ноаг тэдний найз, харин Абинадайг тэдний дайсан хэмээн бодсон. Энэ нь харин эсрэгээрээ байсан юм. Дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс:
-
Хэн нэгэн таны алдааг залруулахад түүний зөв гэдгийг мэдсээр байж, та уурлаж эсвэл гомдож байсан уу?
-
Гэр бүлийн гишүүн, Сүмийн орон нутгийн удирдагчид ба бошиглогчид танд Бурханы үгийг хэрхэн дагах тухай зөвлөгөө өгвөл та тэрхүү зөвлөгөөг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
Олон хүн биднийг Бурханы үгийн дагуу амьдрахад урамшуулан дэмждэг гэдгийг онцлон хэл. Бидэнд өөрчлөгдөж эсвэл наманчлахыг зөвлөх хүмүүст хэрхэн зөв зохистой хандах талаар тунгаан бодоход нь туслахын тулд хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж бэлтгэсэн гурван асуулт руу тэдний анхаарлыг хандуул. Суралцагчдыг судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ эдгээр асуултын нэгэнд нь хариулан бичихийг хүс. Тэдэнд үүнийг бичих хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас эцэг эх эсвэл удирдагчийнхаа үгийг дагаад, адислагдсан тухайгаа хуваалцахыг хүс. Тэднийг эцэг эх, сүмийн орон нутгийн удирдагч ба бошиглогчдын зөвлөгөөг дагахыг эрэлхийлэхэд нь урамшуулан дэмж.