80-р хичээл
Aлмa 15–16
Оршил
Их Эзэн Алма, Амюлек хоёрыг шоронгоос чөлөөлсний дараа тэд Сайдом хотын хүмүүст номлохоор явжээ. Тэд тэнд Аммонайхагийн нутгаас хөөгдсөн итгэгчдийг гэм нүглээсээ болж биеийн болон сүнсний зовлон эдэлж байсан Зиезромын хамт олов. Зиезромыг Есүс Христэд итгэх итгэлээ тунхаглах үед Алма түүнийг эдгээж, түүнд баптисм хүртээв. Алма Сайдомд Сүмийг зохион байгуулаад Амюлектай хамт Зарахемла руу буцав. Леменчүүд Алмагийн бошиглолыг гүйцэлдүүлэн нэг өдрийн дотор Аммонайхагийн хотыг устгав. Түүнээс гадна, леменчүүд эргэн тойрны нутгуудаас нэлээд олон нифайчуудыг олзолсон ажээ. Алмагийн бошиглосон зааврыг дагахыг сонгосноор Нифайчуудын их цэрэг шоронгийн хоригдлуудаа эргүүлэн авч, леменчүүдийг нутгаасаа хөөн гаргажээ. Алма, Амюлек хоёр болон бусад олон гишүүн амар амгалангийн үед нифайчуудын газар нутаг даяар Сүмийг хүчирхэгжүүлэв.
Заах зөвлөмж
Aлмa 15
Алма Зиезромыг эдгээж, Сайдомд Сүмийг байгуулан, Амюлектай хамт Зарахемлад эргэж ирэв
Суралцагчдад Алма 11–14 дээр гардаг гол хүмүүс болон үйл явдлуудыг санахад нь туслахын тулд дараах үгсийг самбар дээр бич:
Суралцагчдад нэг минут өгөөд, самбар дээрх бүх нэр болон үгнүүдийг ашиглан, Алма 11–14 дээрх үйл явдлуудыг товчлон дүгнүүл. (Та тэдэнд бүлгийн тоймуудыг тусламж болгон ашиглахыг санал болгож болно.) Цөөн суралцагчийг хариулсны дараа Зиезром гэдэг үгнээс бусдыг бүгдийг нь арилга.
Алма, Амюлек хоёр Аммонайхаг орхисноос хойш Сайдомд ирж, Аммонайхагаас хөөгдсөн итгэгчдийг Зиезромын хамт олсныг тайлбарла. Суралцагчдыг Алма 15:3–5-ыг Зиезромын нөхцөл байдлыг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олохыг хичээн дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдыг олсон зүйлээ хуваалцах үеэр тэдний хариултуудыг самбар дээр Зиезромын нэрийн дор бич.
-
Зиезромын гэм буруу түүнийг яагаад сүнс, бие хоёулангаар нь зовоосон гэж та бодож байна вэ? Ийм нөхцөлд байгаа хүмүүс нөхцөл байдлаа өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-
Зиезром хэний тусламжийг эрэлхийлсэн бэ? (Aлмa 15:4-ийг үзнэ үү.) Тэр яагаад Алма, Амюлек хоёрын хойноос хүн явуулсан гэж та бодож байна вэ? (Тэр тэдэнд итгэсэн болон тэд тэднийг Бурханы эрчүүд бөгөөд санваарын эрх мэдэлтэйг мэдэж байсан нь хариултууд байж болно.)
Алма 15:6–10-ыг чанга уншихад цөөн суралцагчийг урь. Зиезромыг Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бодитой болгоход туслахын тулд Алмагийн хэлсэн үгсийг олохыг суралцагчдаас хүс.
-
Зиезром эдгээгдэхээсээ өмнө яагаад Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй байсан гэж та бодож байна вэ?
Зиезромд юу тохиолдсоныг олж мэдэхийн тулд Алма 15:11–12-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдаас хүс. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа самбар дээрх Зиезромын нэрний доорх бүх үг, өгүүлбэрийг арилга.
-
Зиезром наманчилж, Их Эзэний энэрлийг хүлээн авсны баталгаа болох юуг та харж байна вэ? (Тэр Есүс Христэд итгэх итгэлээр эдгээгдэж, баптисм хүртэн, сайн мэдээг номлож эхэлсэн.)
Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан эдгээгдэн, хүчирхэгжиж чадна.
Алма санваарын удирдагчийн хувьд өөртөө анхаарал тавиагүй гэдгийг хэл. Зиезромтой хийсэн энэхүү ярилцлагын зорилго нь Зиезромыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Цагаатгалаар дамжуулан энэрлийг хүлээн авахад туслах явдал байлаа. Бидэнд Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад туслах санваарын удирдагчдын нэг арга замыг харуулахын тулд Далын ахлагч Жэй Э.Жэнсэний хуваалцсан дараах туршлагыг унш:
“Би бишопоор үйлчилж байхдаа ноцтой гэм буруу үйлдсэн сүмийн гишүүдийн амьдралд Цагаатгалын адислалууд хэрхэн ирснийг харсан. …
“Нэг залуу манай тойргийн нэг залуу эмэгтэйтэй болздог байлаа. Тэд дур хүсэлдээ бууж өгөн, биеэ барих чадвараа бүрмөсөн алдсан ажээ. Тэр залуу зөвлөгөө, тусламж хүсч, над дээр ирлээ. Тэр гэм буруугаа хүлээсэн болон надад төрсөн Сүнсний мэдрэмж түүнчлэн бусад зүйл дээр үндэслэн, би түүнийг хэсэг хугацаанд ариун ёслолоос хүртэхийг зөвшөөрсөнгүй. Түүнийг зохих ёсоор наманчилж байгаад хяналт тавихын тулд бид хоёр тогтмол уулзаж ярилцдаг байсан бөгөөд тодорхой хугацааны дараа би түүнийг ариун ёслолоос дахин хүртэхийг зөвшөөрсөн.
“Би ариун ёслолын цуглаанд индэр дээр сууж байхдаа ариун ёслолыг зохистойгоор хүртэж байгаа түүнийг харлаа. Би амлагдсан уучлал, амар амгалан, аз жаргал үр дүнд нь ирдэг Цагаатгалын эдгээгч хүч түүний бодгалийг дулаацуулж, ачааг нь өргөснөөр энэрэл, хайр, хамгаалалтын гар түүнийг тэврэхийг гэрчилсэн билээ” (“Аюулгүйн гар,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 58).
Бишоп болон санваарын бусад удирдагч бидэнд хэрэгтэй ач ивээл болон хүчийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авахад бидэнд тусалж чадна.
Суралцагчдад Сүмийн удирдагчид бүлэг хүмүүс болон хувь хүмүүст үйлчлэхийг харахад нь туслахын тулд тэднээр Алма 15:13–18-ыг судлуул. Тэднийг бүлгээрээ ажиллахад урь. Бүлэг бүрээс нэг суралцагчийг Алмагийн номлолын ачаар Сайдомын хүмүүс хэрхэн адислагдсан арга замуудыг олж мэдэхийн тулд Алма 15:13–15, 17-г судлахад урь. Бүлэг бүрээс өөр нэг суралцагчийг Алмагийн номлолын ачаар Амюлек хэрхэн адислагдсан арга замуудыг олж мэдэхийн тулд Алма 15:16, 18-ыг судлахад урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь.
Бүлэг бүрийг өнөөдөр Сүмийн удирдагчдад, мөн туслах бүлгүүдэд болон хувь хүмүүст тусалж чадах гурваас таван арга замыг бодож олоход урь. Суралцагчдыг санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудын удирдагчийн үүргийнхээ тухай бодоход урамшуулан дэмж. Бүлэг бүрээс өөрсдийн санаануудаас нэгийг бусадтайгаа хуваалцахыг хүс.
Алма 16:1–12
Леменчүүд аммонайхачуудыг устгасан ч Алмагийн зөвлөгөөг дагасан нифайчуудыг ялж чадаагүй
Гайхсан эсвэл гэнэт айснаа мэдэрсэн үеийнхээ тухай бодохыг суралцагчдаас хүс. Нэг буюу хоёр суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүсч болно. Аммонайха дахь нифайчууд хэрхэн гайхаж, мөн зарим нь яагаад айсныг олж мэдэхийн тулд Алма 16:1–3-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. (Хэрэв шаардлагатай бол, леменчүүд Аммонайха хот руу гэнэт дайрч, нифайчууд их цэрэг босгоод тэдний эсрэг очихоос өмнө оршин суугчдыг нь устгасныг олж мэдэхэд тусал.)
Нэг суралцагчийг Алма 16:4-ийг чанга уншихад урин, зөв шударга нифайчууд хаанаас заавар эрэлхийлснийг олж мэдэхийг тэднээс хүс. Ангийн бусад гишүүн хүлээн авсан тусламжийнхаа үр дүнг хайж олох үед Алма 16:7–8-ыг чанга уншихыг өөр нэг суралцагчаас хүс.
-
Алмагийн бошиглолын удирдамж нифайчуудад хэрхэн тусалсан бэ?
-
Бид энэ түүхээс ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид олон янзын зарчмуудыг олж тогтоож болно. Тэд Их Эзэний бошиглогчдоос заавар зөвлөгөөг эрж хайн, тэдгээрийг дагах юм бол Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, хамгаалах болно гэдгийг ойлгосон байхыг анхаар. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Өсвөр үеийнхэн бошиглолын удирдамжийг дагаснаар хэрхэн адислагддаг вэ? (Суралцагчдад энэ асуултанд хариулахад туслахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь хоёроос гурван хэсгийг тэднээр уншуулна уу. Тэднийг өөрийн сонгосон хэсэг бүрийн дагуу энэ асуултад хариулахад урь.)
Бошиглолын удирдамж тэднийг хүнд нөхцөлд зөв сонголт хийхэд тусалсан туршлагуудаа бодохыг суралцагчдаас хүс. Өөрсдийн туршлагаас ангитайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь. (Тэдэнд хэт хувийн эсвэл өөрсдийнхөө аливаа нууц зүйлийг хуваалцах шаардлагагүйг сануул.) Та өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно. Бошиглогчдын үгс ямагт биелдэг гэсэн үнэнийг батжуулах үүднээс та Алма 16:9–11 дээр Алмагийн Аммонайхагийн хүмүүсийн тухай бошиглол биелснийг онцлон хэлж болно (Aлмa 9:12-ыг үзнэ үү).
Алма 16:13–21
Алма, Амюлек болон бусад хүмүүс нифайчуудын дунд Сүмийг байгуулсан нь
Суралцагчид Алма 16-г судалж дууссаны дараа самбар дээр бичсэн хоёр зарчмын талаар жишээ олоход тэднийг урамшуулан дэмж. Алма 16:13–15-ыг Алма Амюлек хоёр “мөн түүнчлэн уг ажилд сонгогдсон” (Алма 16:15) бусад хүмүүсийн тусламжтайгаар Бурханы үгийг бүх нутаг даяар номлохоо үргэлжлүүлснийг тайлбарлаж, хичээлээ нэгтгэн дүгнэ. Эдгээр хүч чармайлтынхаа үр дүнг олохын тулд Алма 16:16–21-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэднээс эдгээр жишээ нь самбар дээр бичсэн хоёр зарчмын нэгийг эсвэл хоёуланг нь хэрхэн харуулж байгааг асуу.
Суралцагчдыг энэ зарчмуудын нэгийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж бичихэд урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга. Тэднийг энэ зарчмын талаар өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай товч дүгнэлт бичихэд урь. Тэднээс бас сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхийг төлөвлөж байгаагаа бичихийг хүс.