103-р хичээл
Алма 52–55
Оршил
Леменчүүдтэй хийсэн дайны энэ үед нифайчууд өөрсдийн дундах зөрчилдөөнөөсөө болж олон хотоо алдсан ажээ. Моронай, Тианком, Лихай нар Мюлек хотыг эзлэн авч леменчүүдийн их цэргийг ялжээ. Моронай леменчүүдийн удирдагч Аммороны шоронгийн хоригдлуудыг солилцох саналаас татгалзаад, цус урсгалгүйгээр нифай үндэстэн хоригдлуудыг чөлөөлөх төлөвлөгөө боловсруулжээ. Моронай бат бэх зогсож, Амморон болон түүний дагалдагчдын ёс бус явдалд буулт хийгээгүй.
Тайлбар: Энэ хичээл нь Моронай, Тианком, Лихай нарын амьдрал дахь үйл явдлууд дээр төвлөрдөг. Дараагийн хичээл дээр суралцагчид Алма 53:16–23-т дурдагдсан Хиламаны 2000 залуу дайчны тухай илүү ихийг мэдэх болно.
Заах зөвлөмж
Алма 52–53
Моронай, Тианком, Лихай нар леменчүүдийг ялахад хамтран ажилласан нь
Хичээлээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич:
Хичээлийн эхэнд энэ өгүүлбэрийг уншихыг нэг суралцагчаас хүс. Дараа нь асуу:
-
Хэн дайсан бэ? Сатан
-
Та нарыг хүрээлэн буй дэлхийгээс Сатаны нөлөөний ямар нотолгоог та нар харж байна вэ? (Суралцагчид зохисгүй үг яриа ба хувцаслалт, шударга бус болон ёс суртахуунгүй зан авир, хэвлэл мэдээлэл болон харилцаа холбооны технологоос маш ихээр ирдэг уруу таталтууд зэргийг дурдаж болно.)
Суралцагчдыг Алма 52–55-д дүрсэлсэн үйл явдлууд болон нөхцөлүүдтэй тулгардаг сорилтуудаа харьцуулж болох арга замуудын тухай бодоход урамшуулан дэмж. Тэгээд ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгсийн үргэлжлэлийг унш:
“Өсвөр үеийнхэн өнөөдөр дайсны нутагт, ёс суртахууны жишиг унан доройтож байгаа нөхцөлд өсч байна. Хэрэв та нар Ариун Сүнсний ирэх өдөөлтийг сонсож дагах юм бол дайсны довтолгоонуудаас хамгаалагдаж, хуяглагдах болно гэдгийг би Их Эзэний үйлчлэгчийн хувьд амлаж байна” (“Залуучуудад зөвлөх нь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 18).
Суралцагчид хилэнцийг эсэргүүцэх чадвартай байхын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд нь тэднийг урамшуулан дэмж.
Моронай хааныг хүсэгч хүмүүсийн эсэргүүцлийг дарах үед леменчүүд нифайчуудын бэхэлсэн олон хотыг эзэлснийг суралцагчдад сануул (Алма 51:26-г үзнэ үү). Суралцагчдыг энэ үе дэх нифайчуудын байдлыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хичээн, Алма 52:14-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэгээд нэг суралцагчаас Алма 53:9-ийг чанга уншихыг хүс. Нифайчуудын нөхцөл байдал яагаад аймшигтай байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
-
Хүмүүсийн өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд аюултай нөхцөлд оруулдаг зарим арга зам юу вэ?
Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Алма 52:5–10, 16–19. Суралцагчдад эдгээр шүлгийн нөхцөл байдал, түүхийг ойлгоход нь туслахын тулд хоёр суралцагчаас Алма 52 ба 53-р бүлгийн тоймыг чанга уншихыг хүс. Тэгээд самбар дээр бичсэн шүлгүүдийг судалж, нүгэл хилэнцээс зайлсхийхэд нь суралцагчдад туслах зарчмуудыг олоход тэднийг урь. Хангалттай хугацаа өгсний дараа, асуу:
-
Бид энэ шүлгүүдээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Эдгээр зарчимд суралцагчид дараах үнэнийг тогтоож болно: Хэрэв бид дайсны цайзнаас зайлсхийвэл уруу таталтаас зайлсхийж, түүнийг эсэргүүцэх илүү их чадвартай болно.)
Мэдээллийн технологийг (интернэт зэрэг) ашиглан, суралцагчдын амьдралыг аюултай нөхцөл байдал руу удирдаж болно гэж бодож байгаа газар, олон нийтийн арга хэмжээ буюу үйл явдлууд эсвэл ийм нөхцөл байдлын тухай тунгаан бодоход тэднийг урь.
Леменчүүдийн эсрэг Тианком хэрхэн тэмцсэнийг дүрслэхдээ ялах, бэхлэх, хамгаалах, цээрлүүлэх, хүчирхэгжүүлэх зэрэг үгсийг Мормон ашигласныг тайлбарла. Сүнслэг байдлаараа илүү аюулгүй байхын тулд амьдралаасаа гаргаж хаях буюу “цээрлүүлэх” хэрэгтэй байгаа зүйлсийн тухай эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.
Нэг суралцагчийг Алма 52:19-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас асуу:
-
Нифайн удирдагчид тулалдаанд орохоосоо өмнө юу хийсэн бэ? (Тэд дайны тухай зөвлөгөөн хийсэн.)
-
Гэр бүлийн зөвлөл эсвэл Сүмийн зөвлөл нь ямар байдлаар “дайны зөвлөгөөнтэй” адил вэ? Иймэрхүү зөвлөгөөн биднийг дайсны эсрэг тулалдахад хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Дайны зөвлөгөөний дараа ахмад Моронай болон түүний их цэрэг леменчүүдийг бэхлэлтүүдээс нь гаргаснаар Мюлек хотыг эргүүлэн авсныг тайлбарлаж, Алма 52:20–40, Алма 53-ыг дүгнэ. Нифайчууд олон лемен үндэстэн хоригдлуудыг аваад Өгөөмөр хотод бэхлэлт хийх ажилд дайчилсан ажээ. Гэвч, нифайчуудын дундах урвагчдын улмаас бусад бүс нутагт леменчүүд амжилт олж байлаа.
Алма 54–55
Моронай хоригдлуудаа солилцох Аммороны нөхцөлүүдийг үл зөвшөөрч, нифай үндэстэн хоригдлуудыг чөлөөлөх заль мэхийг ашиглажээ
Алма 54 нь (леменчүүдийн хаан) Амморон болон ахмад Моронайн бие биедээ илгээсэн захидлуудын тэмдэглэл юм. Үүнээс өмнө, леменчүүд, нифайчуудын аль аль нь дайны олон хоригдлыг олзолсон байлаа. Энэ бүлэгт Аммороны хүсэлтэд Моронай хэрхэн хариулсан болон леменчүүд болон нифайчуудын хоригдлуудаа солилцсон тухай цэдэглэжээ.
Алма 54:9–12 нь Амморонд хэлсэн ахмад Моронайн үгсийг агуулдгийг тайлбарла. Нэг суралцагчийг шүлгүүдийг чанга уншихад урь. Тэгээд өөр нэг суралцагчаас Алма 54:18–20 дахь ахмад Моронайд өгсөн Аммороны хариултыг уншихыг хүс.
-
Хоригдлуудыг солилцох гэсэн ахмад Моронайн учир шалтгаан Аммороныхоос хэрхэн өөр байсан бэ? (Амморон нифайчуудыг устгахыг хүсч байсан учраас зөвхөн дайнд оролцсон эрчүүддээ санаа зовж байхад Моронай тэдний гэр бүлүүдэд санаа нь зовж байсныг та онцлон хэлж болно.)
-
Алма 54:18–20 дахь Аммороны мэдэгдлүүд Сатаны бидний эсрэг хийдэг дайны учир шалтгааныг хэрхэн тусган харуулж байна вэ?
Нэг суралцагчийг Алма 55:1–2ыг чанга уншихад урь. Аммороны шаардлагад өгсөн Моронайн хариултыг олохыг суралцагчдаас хүс.
-
Моронай яагаад Аммороны санал болгосон зүйлсийг хийх дургүй байсан бэ? (Тэрээр Амморон худлаа хэлж байгааг мэдсэн бөгөөд Амморонд байгаагаас илүү хүчийг түүнд өгөхийг хүсээгүй.)
-
Бид Амморонд өгсөн Моронайн хариултаас юу сурч болох вэ? (Суралцагчид нэлээд хэдэн үнэнийг хэлж болох ч бид зөв зүйлийн төлөө бат зогсвол хилэнцэт нөлөөнүүдийг өөрсдийн дээр хүчтэй болохоос сэрэмжилж чадна гэдгийг ойлгосон байхад анхаар.)
Эдгээр шүлгийн талаар ярилцахад Иосеф Смитийн хэлсэн дараах үгс та нарт тусалж болно:
“Хэрэв бид сэтгэл зүрхээрээ зөвшөөрч, боломж олгохгүй бол Сатан биднийг уруу татаж чадахгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 213).
“Хэрэв бид чөтгөрт боломж олгохгүй л бол биднийг уруу татах хүч түүнд байхгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 214).
Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Алма 55:15–24, 28–31.
Алма 55-д Ахмад Моронай нифай хоригдлуудыг Гид хотоос овсгоо самбаагаар (дайны үед дайснуудаа хуурах, залилах аргаар) чөлөөлснийг бид мэдсэн гэдгийг тайлбарла. Алма 55:3–14-д Моронай Лемен гэдэг нифай цэргийг ашиглан, нифайчуудын хоригдлуудыг харгалзаж байсан лемен үндэстэн цэргүүдийг согтоосныг бид мэдсэн билээ. Ахмад Моронай Гид хотод бүслэгдсэн леменчүүдэд юу хийснийг олж мэдэхийн тулд самбар дээр бичсэн шүлгүүдийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Судруудыг судлах үедээ зарчмуудыг эрж олохыг суралцагчдад сануул. Хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс. Мөн доорх асуултыг асууж болно:
-
Моронайн тухай эдгээр шүлэг та нарт юу зааж байна вэ?
Дараах үгсийг самбар дээр бичээд суралцагчдыг хоосон зайг бөглөхөд урь:
-
Моронайн цус урсгахад баясдаггүй үлгэр жишээг бид хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Жишээлбэл, бид уншдаг, үздэг зүйлдээ эсвэл тоглодог тоглоомдоо Моронайн үлгэр жишээг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодоход урь:
-
Мормон та нарыг дайсны эсрэг тулалдаанд итгэлтэй байхад тань туслах юуг өнөөдрийн хичээлээс сурахыг хүссэн гэж та нар бодож байна вэ?
Сатаны нутаг руу орохоос зайлсхийж, түүний дайралтын эсрэг бат зогсоход суралцагчид юу хийх тухай дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хугацааг тэдэнд өгөхийг бодолц.
Өнөөдөр ангид ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэн, хичээлээ дуусга.