Номын сан
14-р хичээл: 1 Нифай 12–13


14-р хичээл

1 Нифай 12–13

Оршил

Нифай Аврагчийн номлол болон Цагаатгалыг үзэгдэлд үзсэний дараахан зөв шударга дөрвөн үе улирч одсоны дараа түүний үр удам бардам болж, чөтгөрийн уруу таталтанд бууж өгөн устгагдахыг харжээ. Тэрээр мөн агуу хийгээд жигшүүрт сүм дэх Сатаныг дагасан хүмүүсийн алдсыг харсан байдаг. Тэр тэдгээр хүмүүс Библээс олон тодорхой болоод эрхэм үнэт үнэнийг устгаснаар, үлэмж агуу олонд бүдрэх шалтгаан болж байгааг хардаг. Эдгээр гунигт үйл явдлын хажуугаар Нифайн үзэгдэл түүнд агуу найдварын шалтгааныг өгсөн юм. Тэрээр Бурхан хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн замыг бэлтгэж байгааг харжээ. Тэрээр мөн дэлхийд алдагдсан олон тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнийг сэргээхийн тулд түүний хүмүүсийн цэдэг (Мормоны Ном) хожмын өдрүүдэд урагш авчрагдаж байгааг гэрчилжээ.

Тэмдэглэл: Танд энэ хичээлийн бүх материалыг заах хангалттай цаг байхгүй байж болно. Хичээлээ бэлтгэхдээ энэ хичээлийн аль хэсэг нь танай суралцагчдад хамгийн чухал бөгөөд тохиромжтой болохыг олохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та хамгийн чухал сургаал, зарчмуудыг үр дүнтэйгээр заахын тулд энэ хичээлийн зарим хэсгийг товчлох хэрэгтэй болно.

Заах зөвлөмж

1 Нифай 12

Нифай, нифай болон лемен үндэстний ирээдүйг харжээ

Энэ бүлэг нь Нифайн үзэгдлийн үргэлжлэл гэдгийг тайлбарласнаар 1 Нифай 12-г дүгнэ. Энэ бүлэгт тэнгэр элч Нифайд амьдралын модны үзэгдлийн тэмдгүүд хэрхэн түүний үр удамтай холбогдохыг үзүүлжээ. Тэрээр түүний зарим үр удам Цагаатгалын бүх адислалыг хүртэхийг харжээ. Гэсэн хэдий ч Нифай түүний үр удам эцэстээ ах нарынх нь үр удмаар (леменчүүд) устгагдахыг харсан байна. Суралцагчдыг 1 Нифай 12:16–19-г чанга уншихад урь. Нифайчууд устгагдсан шалтгааныг олж мэдэхийг хүс (1 Нифай 12:19-г үз). Тэд Есүс Христэд итгэлтэй байснаар бардамнал, уруу таталтыг ялж чадна гэдгийг суралцагчдад сануул.

1 Нифай 13:1–9

Нифай агуу хийгээд жигшүүрт сүмийг харав

Суралцагчдаас хэрэв тэд ямар нэгэн спортоор хичээллэдэг эсэхийг гар өргүүлэн асуу. Цөөхөн хэдэн суралцагчаас ямар спортоор хичээллэдгийг нь асуу. Спортын хувьд багууд ихэвчлэн эсрэг багийн тоглогчдынхоо өмнөх тоглолт, стратегийг судалснаар тоглолтондоо бэлтгэдэг гэдгийг тайлбарла.

  • Багуудад тэмцээнд орохоосоо өмнө эсрэг багийнхаа стратегийг судлах нь яагаад чухал байдаг вэ?

Нифай үзэгдэлд хожмын өдрүүдэд Есүс Христийн Сүмийн эсрэг тэмцэх хүмүүсийн хүсэл, стратегийг харсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг энэ бүлгийг судлахдаа тэдний стратегийг олж мэдэхэд урамшуул. Ингэснээр тэд тэдгээрийг таньж, тэдний мэхлэлтэнд орохгүй.

Хэдэн суралцагчийг 1 Нифай 13:1–4, 6-г ээлжлэн чангаар уншихыг урь. Суралцагчдаас Нифайн харсан хожмын үеийн харийнхны дунд үүсэх бүлэглэлийг олохыг хүс.

Суралцагчдад дараах шүлгүүдийн утгыг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах тайлбарыг хуваалц. Суралцагчдаас анхааралтай сонсож, агуу хийгээд жигшүүрт сүмийн тодорхойлолтыг олохыг хүс.

Чөтгөрийн сүм, агуу хийгээд жигшүүрт сүм хэмээх тодорхойлолт нь хүмүүнийг Бурханаас болон түүний хууль, улмаар Бурханы хаант улс дахь авралаас холдуулахын тулд зохион байгуулагдсан улс төр, гүн ухаан, боловсрол, эдийн засаг, нийгэм, нийгэмлэг, иргэншил, шашны бүх нийгэмлэг, байгууллагыг хэлж байгаа юм” (Mormon Doctrine,2 дахь хэвлэл [1966], 137–38).

“Агуу хийгээд жигшүүрт сүм” хэмээх өгүүлбэр нь тодорхой нэг шүтлэг эсвэл сүмийг илэрхийлээгүйг анхаарна уу. Энэ нь хүмүүсийг Бурхан болон Түүний хуулиас холдуулахын тулд зохион байгуулагдсан аливаа байгууллагыг хэлж байгаа хэрэг юм.

Та мөн суралцагчдыг дараах өгүүлбэрийг 1 Нифай 13:6-ийн хажууд судар дээрээ бичихийг урамшуулж болно: Хүмүүнийг Бурхан болон Түүний хуулиас холдуулахын тулд зохион байгуулагдсан бүх байгууллага

  • Сатан биднийг Бурхан болон Түүний хуулиудаас холдуулахаар өөрийн хүчнүүдийг зохион байгуулдаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Нифай агуу хийгээд жигшүүрт сүмийг тодорхойлсон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Нифай 13:5–9-г чангаар уншихыг урь.

  • Агуу хийгээд жигшүүрт сүмийн хүсэл нь юу вэ? (1 Нифай 13:7–8-г үз.)

  • 1 Нифай 13:5, 9 дээр гардагчлан агуу хийгээд жигшүүрт сүм юу хийхийг эрэлхийлдэг вэ? Яагаад? (Та дараах үнэнийг самбар дээр бичиж болно: Сатан болон түүний дагалдагчид Бурханы гэгээнтнүүдийг устгаж, тэднийг боолчлолд авчрахыг хүсдэг.)

  • Сатан болон түүний дагалдагчдын хүсэл, төлөвлөгөөг мэдэх нь тэдний эсрэг тулалдахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Тэд энэ бүлгээс Бурханыг эрэлхийлдэг хүмүүсийг устгахыг оролдох агуу хийгээд жигшүүрт сүмийн нэг арга замыг олж мэдэх болно гэдгийг суралцагчдад хэл.

1 Нифай 13:10–19

Нифай сайн мэдээ сэргээгдэх чөлөөт газар нутгийн зохион байгуулалт дахь Бурханы мутрыг харав

Их Эзэн хүмүүсийг сүнсээр унагахыг хүсдэг агуу хийгээд жигшүүрт сүмийн оролдлогыг үл хайхран Түүний ажил урагшлах болно гэдгийг баталсан болохыг гэрчил. Тэрээр Өөрийн сайн мэдээний cэргээлтийн замыг бэлтгэснээр үүнийг хийсэн юм.

Дор дурдсан өгүүлбэрүүд Нифайн үзэгдэлд харсан чухал үйл явдлуудыг дүгнэсэн байгаа. Суралцагчдыг 1 Нифай 13:10–19-ийг уншиж, доор дурдсан судрын эшлэлүүдийг тохирох үйл явдалтай нь тохируулахад урь. (Та хичээл эхлэхээс өмнө эдгээр судрын эшлэл, өгүүлбэрүүдийг самбар дээр тавьж болно. Эсвэл та судрын эшлэл, өгүүлбэрүүдийг багтаасан тараах материал бэлтгэж болно. Доор судрын эшлэлүүдийг тохирох өгүүлбэртэй нь тааруулсан байгаа. Энэ үйл ажиллагааг амжилттай болгохын тулд та судрын эшлэл, өгүүлбэрүүдийг самбар дээр тавих эсвэл тараах материал болгохоосоо өмнө байрлалыг нь сольж, замбараагүй болгох хэрэгтэй.)

1 Нифай 13:12Кристофер Колумб Америк руу аялсан нь

1 Нифай 13:13Шашны эрх чөлөөг хайн Америкт ирсэн хүмүүс

1 Нифай 13:14Америкийн уугуул иргэд өөрсдийн нутгаас хөөгдөв

1 Нифай 13:15Харийнхан Америк тивд дэгжив

1 Нифай 13:16–19Хэдийгээр тоогоор цөөн байсан ч Америкийн хувьсгалт арми ялалт байгуулав

Суралцагчдыг хариултаа хуваалцах зуур та судрын эшлэл бүрийн хажууд судар дээрээ түлхүүр үгс ба судрын хэсгийг бичихийг урамшуулж болно. Жишээлбэл, тэд 1 Нифай 13:12-ын хажууд Колумб гэж бичиж болно.

  • 1 Нифай 13:12 дээр гарсанчлан Колумб яагаад Америк руу аялсан бэ?

  • 1 Нифай 13:13 дээр гарсанчлан хүмүүс яагаад Америк руу цагаачилсан бэ?

  • 1 Нифай 13:15–19 дээр гарсанчлан яагаад Харийнхан дэгжиж, “бусад бүх үндэстнээс” чөлөөлөгдсөн бэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгсийг уншихыг урь:

“Хожмын өдрүүдэд Бурханы хаант улс дэлхий дээр байгуулагдах боломжтой болохын тулд Бүхнийг Чадагч өөрийн бүх хүч чадлыг эзэмшигч мутрынхаа хүчээр энэхүү Агуу Америк үндэстнийг өсгөсөн юм. Хэрэв Их Эзэн энэхүү гайхамшигтай үндэстний суурийг тавих замыг бэлтгээгүй бол түүний агуу хаант улсын суурь (дэлхийн хатуу чанга хууль, хаант төрийн засаглалын сохор шүтлэг дор) тавигдах боломжгүй байх байсан. Их Эзэн үүнийг хийсэн юм” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл. [1939], 409).

Тэрээр Өөрийн Сүмийг сэргээж болох шашны эрх чөлөөтэй орныг зохион байгуулснаар Сэргээлтийн замыг бэлтгэсэн гэдгийг гэрчил. Их Эзэн Түүний сайн мэдээ бүх үндэстэнд нэвтрэх замыг бэлтгэсэн, бэлтгэх болно гэдгийг гэрчил.

Хэрэв та энэ хичээлийг Америкийн Нэгдсэн Улсаас өөр оронд зааж байгаа бол дараах асуултыг асуу:

  • Их Эзэн манай оронд сэргээгдсэн сайн мэдээг хүргэх замыг хэрхэн бэлтгэсэн бэ?

1 Нифай 13:20–42

Нифай Библи, Мормоны Ном бүхий ирээдүйн харийнхныг болон хожмын өдрүүдийн судруудыг харжээ

Нэг суралцагчийг 1 Нифай 13:20–24-г уншихыг урь. Дараа нь түүнээс Нифайн харсан эртний Америкийн оршин суугчдын “дунд тараагдсан” нэгэн зүйлийг олохыг хүс. Библийг барьж, энэ нь Нифайн үзэгдэлд үзсэн ном гэдгийг тайлбарла. Та мөн суралцагчдыг Библи гэдэг үгийг 1 Нифай 13:20-н хажууд бичихэд урьж болно.

Тэнгэр элч Нифайд Библи бол “агуу их үнэт зүйл” (1 Нифай 13:23) гэж хэлсэн гэдгийг тайлбарла. Библи дэх илчлэлтүүд эхэндээ “Их Эзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулж байв” (1 Нифай 13:24). Нэг суралцагчийг 1 Нифай 13:26–27-г чангаар уншихыг урь.

  • Агуу хийгээд жигшүүрт сүм Библээс ямар зүйлийг хассан бэ? Яагаад эдгээр зүйл хасагдсан бэ?

Өөр нэг суралцагчийг 1 Нифай 13:29-г чангаар уншихыг урь.

  • Библээс тодорхой болоод хамгийн эрхэм үнэт зүйлс, Их Эзэний гэрээнүүд хасагдсаны үр дүнд юу болсон бэ?

Хэдэн суралцагчийг 1 Нифай 13:34–36, 39-г ээлжлэн чангаар уншихыг хүс. Суралцагчдаас Их Эзэн хүмүүст агуу хийгээд жигшүүрт сүмийн оролдлогыг ялахад нь туслахын тулд юу хийснийг олохыг хүс.

  • 1 Нифай 13:34-т гарсанчлан Их Эзэн Өөрийн нигүүлслийн улмаас юуг авчрах вэ?

  • 1 Нифай 13:35–36 дээр гарсанчлан Харийнханд ирэхийн тулд юу “далдлагдах” вэ? (Та суралцагчдад 1 Нифай 13:35-ын хажууд “эдгээр зүйл” гэдэг нь Мормоны Ном гэдгийг бичихийг зөвлөж болно.)

  • 1 Нифай 13:39 дээр гарсанчлан Их Эзэн Мормоны Номоос гадна юуг хожмын өдрүүдэд авчрах вэ? Их Эзэн Сэргээлтийн нэг хэсэг болгож ямар “бусад ном”-ыг авчирсан бэ? (Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Библийн Иосеф Смитийн орчуулгаас авсан түүврүүд)

Нэг суралцагчийг 1 Нифай 13:40–41-ийг уншихыг урь. Тэднээс Сэргээлтийн судруудын бүх хүмүүнд мэдүүлэх зүйлсийн тодорхойлолтыг олохыг хүс. Суралцагчдыг олсон зүйлээ хуваалцсаны дараа Библийг барьж, үүний үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Мормоны Номыг барьж, дараа нь үүнийг Библээр сольж барь. Мормоны Ном болон хожмын өдрүүд дэх судрууд нь бидэнд Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мөн хэрхэн Түүнд ирэхийг мэдэхэд туслах тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээсэн гэж гэрчил.

Суралцагчдаас Их Эзэний иудейчүүдийн цэдэг (Библи) болон Нифайн үр удмын цэдэгтэй (Мормоны Ном) холбоотой хийх зүйлийг тодорхойлсон хэсгийг 1 Нифай 13:41 -ээс олохыг хүс. Эдгээр цэдгүүд нь бидэнд хэрхэн Аврагчид ирэхийг тодорхой ойлгоход туслахын тулд “нэгдмэл байдлаар бүтээгдэж” (1 Нифай 13:41), “хамтран нэгдэх” (2 Нифай 3:12) болно.

Суралцагчдад тэрхүү тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийн сэргээлт нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлснийг ойлгоход нь туслахын тулд тэднээс дараах асуултыг тунгаан бодохыг хүс.

  • Мормоны Ном хэрхэн Есүс Христийн талаарх таны гэрчлэлд нөлөөлж, Түүнд ирэхэд тусалсан бэ?

Суралцагчдад тунгаан бодох цаг өгсний дараа хэдэн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс. Та мөн Мормоны Номын талаарх өөрийн гэрчлэлийг болон энэ нь Есүс Христийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж, Түүнд ирэхэд танд хэрхэн тусалсныг хуваалцаж болно. Хичээлийн төгсгөлд та суралцагчдыг Мормоны Номыг жилийн турш анхааралтай судалж, Есүс Христийн талаарх тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, тэдэнд Түүнд хэрхэн ирэхийг заах сургаал, түүхүүдийг хайж олоход урамшуул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 12–14. Тойм

Дараах хүснэгт бидэнд дэлхий дээрх Бурханы хаант улсыг зохион байгуулахад удирдсан чухал үйл явдлуудыг төсөөлөн бодоход тусална.

түүхэн үйл явдлууд

1 Нифай 13. Мормоны Номон дахь Харийнхан гэдэг үг юу гэсэн утгатай вэ?

Харийнхан гэдэг нь “үндэстэн” гэсэн үг. Энэ нь (1) Израилын овгийн бус хүмүүс, (2) Израилын Бурханд итгэдэггүй эсвэл өвөг дээдэс, гарал угсаанаасаа үл хамааран сайн мэдээгүй хүмүүсийг мөн (3) Иудейгээс ирээгүй мөн Иудейн газар нутагт амьдардаггүй хүмүүсийг хэлдэг. Жишээлбэл, Америкт ирсэн колоничлогч, цагаачдыг 1 Нифай 13:3–13-д Харийнхан гэж нэрлэдэг. Мормоны Номыг урагш авчирсан хүмүүсийг 1 Нифай 13:34-д Харийнхан гэж нэрлэсэн байдаг. Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдыг мөн Харийнхан урагш авчирсан юм (1 Нифай 13:39-г үз). Америкийн Нэгдсэн Улсыг 1 Нифай 13:34, 39-д харийнхан гэж нэрлэсэн байдаг.

1 Нифай 13:20–29. Библээс авагдсан тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд ийн заасан юм: “Библээс авагдсан хэсгүүд ‘тодорхой болоод хамгийн эрхэм үнэт’ байсан юм. Энэ нь ‘бүх хүмүүнд ойлгоход хялбар’ илэрхий, тод байсан бөгөөд аврах ач холбогдол, мөнхийн утга учраараа Бурханы хүүхдүүдэд эрхэм үнэт, цэвэр ариун, өгүүлшгүй үнэ цэнэтэй байсан юм” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 5).

Иосеф Смит “хүмүүний авралд хүрэх олон чухал зүйл Библээс авагдсан буюу эмхэтгэгдэхээс өмнө гээгдсэн юм” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 217) хэмээн заажээ. 207).Тэрээр мөн хэлэхдээ “Эх зохиолчдын бичсэнээр байгаа Библид би итгэдэг “ харин мэдлэггүй орчуулагчид, хайхрамжгүй хуулагчид, эсвэл хутган үймүүлэгч, ариун бус пристүүд олон алдаа гаргасан байдаг” гэжээ (Teachings: Joseph Smith, 207).

Та мөн суралцагсдад Иосеф Смитийн хэлсэн эдгээр үгс Библийн толь бичигт орсон байгаа гэдгийг харуулж болно (Bible Dictionary, “Bible”-г үз). Та мөн суралцагсдыг эдгээр өгүүлбэрүүдийг судар дээрээ тэмдэглэхийг урамшуулж болно.

1 Нифай 13:32–40. Тодорхой болоод эрхэм үнэт зүйлс сэргээгдэв

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жеймс Е.Фауст Сүмийн жишиг бүтээлүүд алдагдсан үнэнүүдийн сэргээлтэнд чухал утга учиртай байсан гэжээ.

“Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ. Энэ нь Уналт, Цагаатгал, Амилалт болон үхлийн дараах амьдралын талаар эрхэм үнэт үнэнүүдийг сэргээсэн.

Энэхүү сэргээлтээс өмнө тэнгэр хэдэн зууны туршид хаалттай байсан юм. Гэсэн хэдий ч дэлхий дээр бошиглогчид, төлөөлөгчид дахин ирснээр тэнгэр илчлэлт, үзэгдлүүдийн хамт дахин нээгдсэн юм. Бошиглогч Иосеф Смитэд ирсэн илчлэлтүүдийн ихэнх нь Сургаал ба Гэрээнд бичигдсэн билээ. Сургаал ба Гэрээ нь зарчмууд, ёслолуудын талаар нэмэлт ойлголтыг багтаадаг бөгөөд санваарын зохион байгуулалтын тухай үнэ цэнэтэй эх сурвалж болдог. Нэмж хэлэхэд бидэнд Агуу Үнэт Сувд хэмээх өөр нэгэн жишиг судар байдаг. Энэ нь Бошиглогч Иосеф Смитэд илчлэлтээр ирсэн Мосегийн ном болон Түүний Египтийн хуйлмалыг худалдаж аваад орчуулсан Абрахамын номыг багтаадаг. Энэ номноос бид зөвхөн Мосе, Абрахам, Инох болон бусад бошиглогчдын талаар илүү агуу зүйлсийг сураад зогсохгүй Бүтээлтийн талаар олон зүйлийг сурдаг. Бид Есүс Христийн сайн мэдээ эхлэлээс, бүр Адамын цаг үеэс авахуулаад бүх бошиглогч нарт заагдаж байсныг суралцдаг” (“The Restoration of All Things,” Ensign мөн Лиахона, 2006 оны 5-р сар, 67–68).

Библийн Иосеф Смитийн орчуулгаас авсан түүврүүд нь мөн олон тодорхой, эрхэм үнэт үнэнүүдийг сэргээхэд тусалсан юм. Иосеф Смитийн орчуулга нь “Англи хэл дээрх Хаан Жеймсийн хувилбарын орчуулга эсвэл засвар юм. Бошиглогч Иосеф Смит 1830 онд орчуулгаа эхэлсэн бөгөөд тэрээр Бурханаас энэхүү орчуулгыг хийх зарлигийг хүлээн авсан төдийгүй үүнийг бошиглогчийн дуудлагынх нь нэг хэсэг хэмээн үзсэн байдаг.

Иосеф Смитийн орчуулга Библиэс алдагдсан зарим тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг сэргээсэн байдаг (1 Ни. 13). Энэ нь хэдийгээр Сүмийн албан ёсны Библи биш ч гэсэн маш олон сонирхолтой ойлголтыг өгдөг төдийгүй Библийг ойлгоход маш чухал юм. Энэ нь мөн Бошиглогч Иосеф Смитийн бурханлаг дуудлага, номлолын гэрч юм” (Судруудын удирдамж, “Иосеф Смитийн орчуулга,” scriptures.lds.org; 2 Нифай 3:11-г үз; Сүмийн Түүх, 1:238).

Их Эзэний Сүмд тасралтгүй ирсээр буй илчлэлтүүдийн хамт сайн мэдээний тодорхой бөгөөд үнэ цэнэтэй сургаал болон зарчмуудыг дэлхий даяарх хүмүүст хүргэх үйл явц өрнөсөөр байна. Их Эзэний бошиглогчид, төлөөлөгчдийн сүнслэг сургаал сайн мэдээний тодорхой болоод эрхэм үнэт үнэнүүдийг ойлгоход зайлшгүй чухал юм.

1 Нифай 10–14. Нифайн үзэгдлийн тойм

Нифайн үзэгдэл