120-р хичээл
3 Нифай 11:1–17
Оршил
Аврагчийн үхлийг бэлгэдсэн сүйрэл болон гурав хоногийн харанхуйн дараа ойролцоогоор 2500 нифай үндэстэн эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдүүд Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд цугласан (3 Нифай 17:25-ыг үзнэ үү). Тэд өөр хоорондоо ярилцаж байхдаа тэр үед үзэгдсэн Өөрийн Хүү Есүс Христийг таниулсан Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолойг сонссон юм. Есүс Христ хүмүүсийг өөрсдийн биеэр дэлхийн гэм нүглийн төлөө Өөрийгөө алагдсан гэдгийг гэрчлэхэд урьсан. Тэд нэг нэгээрээ Түүнд хүрч, Түүний хавирган дээрх сорви ба гар, хөлөн дээрх хадаасны ормыг тэмтэрсэн.
Заах зөвлөмж
3 Нифай 11:1–17
Хүүгийнхээ үзэгдлийг зарлаж буй Эцэгийн дуу хоолойг нифайчууд сонсдог
Суралцагчдыг ангид орж ирэхэд ариун хөгжим юм уу Ерөнхий чуулганаас дуулдах төдий аяархан тоглуул. Нээлтийн залбирал болон онцгой хэсгийн цаг болоход хөгжмөө зогсоо. Залбирал хэлсний дараа суралцагчдаас бичлэгийг сонссон эсэхийг асуу. (Хэрэв танд энэ үйл ажиллагааг хөтлөн явуулах эх сурвалж байхгүй бол нэг суралцагчийг бусдыгаа өрөөнд орж ирэхэд зөөлөн дуу хоолойгоор 3 Нифай 11-ийг уншуул. Хэрэв та энэ сонголтыг хийх гэж байгаа бол ихэнхдээ эрт ирдэг суралцагчид нэг өдрийн өмнө энэ даалгаврыг өгөх нь хамгийн сайн байх болно.)
-
Хүн зөөлөн дуу хоолойг сонсож, ойлгохын тулд юу хийх ёстой вэ?
-
Та нарыг ангид орж ирэхэд сонсдож байсан дууны (Ерөнхий чуулганы яриа эсвэл судрын хэсгийн) захиас нь юу байв?
-
Бүгдийг ангид орж ирж байхад уг үгсийг сонсоод, ойлгох нь амар байсан уу эсвэл хэцүү байв уу? Яагаад?
Нэг суралцагчийг 3 Нифай 11:1–3-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчуудад ойлгоход хэцүү зүйл юу байсныг олж мэдэхийг хүс.
-
3 Нифай 11:3-т дуу хоолойг хэрхэн дүрсэлсэн бэ? (Та суралцагчдад дуу хоолойг тодорхойлсон тодорхойлолтыг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Дуу хоолой нь үүнийг сонссон хүмүүст ямар нөлөө үзүүлсэн бэ?
Суралцагчдыг 3 Нифай 11:4–7-г чимээгүй уншаад, нифайчууд гурав дахь удаагаа дуу хоолой сонсоод үүнийг ойлгохын тулд юуг өөрөөр хийснийг хайж олохыг хүс.
-
Нифайчууд гурав дахь удаагаа дуу хоолой сонсоод юуг өөрөөр хийсэн бэ?
-
3 Нифай 11:7-г уншсанаас харахад хүмүүс хэний дуу хоолойг сонссон бэ? (Өөрийн Хүү Есүс Христийг танилцуулсан Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолойг тэд сонссон.)
Суралцагчдыг Хиламан 5:30-ийг уншиж байхдаа Их Эзэний дуу хоолойн өөр дүрслэлийг хайж олуулахыг бодоорой.
-
Нифайчуудын сонссон дуу хоолой Ариун Сүнснээс хүлээн авдаг өдөөлтүүдтэй хэр төстэй вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Aриун Сүнс ихэнхдээ бидний мэдрэмжээр дамжуулан ярьдаг.)
-
Их Эзэнээс Ариун Сүнсээр дамжуулан бидний хүлээн авдаг илэрхийлэлтүүдэд анхаарал тавих нь яагаад чухал вэ?
Суралцагчдыг оюун санаа болон зүрх сэтгэлд нь Ариун Сүнсний нөлөөлөл мэдрэгдсэн туршлагаасаа хуваалцахад урь. Тэднээс ямар мэдрэмжтэй байснаа дүрслэхийг хүс. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сонсож ойлгохын тулд бидэнд юу хийх хэрэгтэй талаар хэлсэн дараах үгийг уншихад урь:
“Сүнс хашгирснаараа бидний анхаарлыг татдаггүй. Тэр бидний гарыг хэзээ ч барьдаггүй. Сүнс шивнэдэг. Энэ нь маш зөөлнөөр энхрийлдэг, үнэндээ хэрэв бид өөр зүйл анзаарч байвал үүнийг бүр мэдрэх ч үгүй.
Сүнс заримдаа бидний анхаарлаа төвлөрүүлэхүйц хүчээр мөн хангалттай олон удаа шахалт үзүүлдэг. Гэхдээ туршлагаасаа харахад ихэнх тохиолдолд хэрэв бид энэ зөөлөн мэдрэмжид анхаарал хандуулахгүй бол, мөн бид эдгээр мэдрэмжийг сонсохгүй бол Сүнс биднээс холдоод биднийг өөрсдийн маань арга маяг мөн илэрхийлэлтээр эрэлхийлж, сонсох хүртэл хүлээх болно” (“How Does the Spirit Speak to Us? (Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг вэ?)” New Era, 2010 оны 2-р сар, 3).
-
3 Нифай 11:1–7 болон ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгээс бид ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчдын хариултууд ялгаатай байж болох ч тэд дараах үнэнийг тусгасан байхад анхаар: Бид Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсохыг сурч авснаар Түүний бидэнд өгч байгаа харилцаа холбоог ойлгож чадна.)
-
Ариун Сүнсний шивнээг сонсож мөн ойлгохын тулд оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэхэд та нарт юу туслах вэ?
3 Нифай 11:8–17
Есүс Христ нифайчуудад үзэгдээд тэднийг нэг нэгээрээ Түүний гар, хөл, мөн хавирган дээрх сорвины ормыг тэмтэрч үзэхэд урьдаг
Нэг суралцагчийг 3 Нифай 11:8–10-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, нифайчуудын дунд тухайн цаг үед амьдарч байсан бол ямар байх байсныг төсөөлөн бодохыг хүс. Есүсийн Америк тивд сургаал зааж байгаа зургийг үзүүлээд (62380; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 82), асуу:
-
Аврагчийг нифайчуудын дунд айлчлахад тэдний дунд та нар байсан бол та нарт ямар бодол, сэтгэгдэл төрөх байсан гэж бодож байна вэ?
Суралцагчдад Аврагчийг үзэгдэхээс өмнөхөн нифайчуудад тохиолдсон харанхуй болон сүйрлийн тухай сануул. Тэгээд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн Аврагчийн нифайчуудад үзэгдсэний ач холбогдлын тухай дараах үгийг уншихад урь:
“Тэрхүү үзэгдэл болон тунхаг нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн сүрлэг мөч болох гол санааг илэрхийлдэг. Энэ бол өнгөрсөн зургаан зуун жилийн турш нифай үндэстэн бошиглогч бүрийн мөн үүн дээр тэдний израйль болон жаред үндэстэн болох өвөг дээдсээр нь олон мянган жилийн тэртээгээс мэдээлж мөн урамшуулагдаж байсан илрэл болоод тунхаг юм.
“Бүгд түүний талаар ярьж, түүний тухай дуулж, түүнийг мөрөөдөж, түүний дүр төрхийн төлөө залбирч байсан ч тэрээр энд үнэхээр байсан юм. Өдрүүдийн өдөр! Шөнийн харанхуй бүрийг өглөөний гэрэлд хувиргасан тэр Бурхан иржээ” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (Христ ба Шинэ гэрээ: Мормоны Номын Мессиа захиас) [1997], 250–51).
Ангийнхандаа хичээлийн дараагийн хэсэг нь тэдэнд Аврагчийн айлчлалыг өөрсдийнхөөрөө эргэцүүлэн бодох боломжийг өгөх зорилготой гэдгийг тайлбарла. Хичээл эхлэхээс өмнө дараах зааварчилгаа болон асуултуудыг хүүхэд бүрд тараах материал болгон бэлд (эсвэл самбар юм уу үзүүлэн дээр бич). Суралцагчдад 3 Нифай 11:11–17-г унших мөн тараах материал дахь заавруудыг дагах хангалттай цаг өг. Тэднийг энэ шүлгүүдийг судлах үед утга санааг нь анхааралтай уншин, эргэцүүлэн бодоход урамшуул.
Суралцагчдад энэ үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай цаг өгсний дараа нэг суралцагчийг 3 Нифай 11:16–17-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүс Аврагчийг ийнхүү мэдрэх боломжой байсныхаа дараа тэдний юу хийснийг хайж олохыг хүс. Хосанна гэдэг үг нь “одоо аварна уу” буюу “биднийг аварна уу” гэсэн утгатай бөгөөд судруудын турш магтаалын хашгираан болон залбиралд хэрэглэгддэг гэдгийг тайлбарлаж болно (Bible Dictionary, “Hosanna”; Судруудын удирдамж, “Хосанна,” scriptures.lds.org-ыг үзнэ үү).
-
Аврагчтай өнгөрүүлсэн энэ туршлагынхаа дараа хүмүүс яагаад “хосанна” гэж хашгирсан гэж бодож байна вэ?
Суралцагчдыг 3 Нифай 11:15-ыг илүү сайн ажиглахад урь. Хүмүүс Аврагчийн сорвийг харж мөн мэдэрснийхээ дараа юу хийснийг олж тогтоохыг тэднээс хүс. (Хүмүүс энэ нь Есүс Христ байсан гэдгийг гэрчилж мөн цэдэг хөтөлсөн.)
-
Бид Аврагч амьд гэдгийг мэдэхийн тулд харж мөн тэмтрэх хэрэгтэй юу? (Moронай 10:5-ыг үзнэ үү.) Бид Есүс Христийг хэрхэн “гэрчилж” чадах вэ?
-
Бид 3 Нифай 11:15-ыг өөрсөдтэйгөө хэрхэн адилтгаж болох вэ? Бид бүгд Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн авсныхаа дараа юу хийх ёстой вэ? (Бид Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн авснаар Түүний тухай гэрчлэх үүрэг хариуцлага хүлээдэг.)
Суралцагчдыг Есүс Христийн тухай гэрчлэлээ бусадтай хуваалцсан мөчийнхөө тухай хэлэхэд урьснаар хичээлээ дуусга. Цаг гарвал, Аврагчийн тухай гэрчлэл болоод магадгүй гэрчлэлтэй болохын тулд юу хийснээ товчхон хуваалцах хүсэлтэй бүгдийг урь. Хэрэв цаг гарвал, та мөн өнөөдөр 3 Нифай 11-ийг судалж байхдаа юу бичсэн эсвэл юу мэдэрснээ хуваалцахыг тэднээс хүсч болно.