Номын сан
3 Нифай


ОРШИЛ Нифайн гуравдугаар ном

Энэ номыг яагаад судалдаг вэ?

Суралцагчид 3 Нифайг судалж байхдаа нифайчуудын дунд өнгөрүүлсэн Аврагчийн гурав хоногийн тохинууллын үгс болон үйлүүдийг сурах болно. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заахдаа: “3 Нифай нь бүх судрын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөн хүчирхэг хэсгүүдийн заримыг агуулдаг. Энэ нь Есүс Христ, Түүний бошиглогчид болон авралын сургаалуудын тухай гэрчилдэг” хэмээн хэлжээ. (“The Savior’s Visit to America,” Ensign, 1987 оны 5-р сар, 6). Суралцагчид Есүс Христийг хүмүүсийн “хүн нэг бүрд” өрөвдөх сэтгэлээ хэрхэн үзүүлснийг хараад хүн тус бүрийн төлөөх Түүний зовнилыг илүү хүндэтгэж чадна (3 Нифай 11:15; 17:21-ийг үзнэ үү). Тэд Аврагчтай уулзахаар бэлдсэн хүмүүсийн зөв шударга жишээнээс чухал хичээлүүдийг сурч чадна. Тэд мөн Аврагчтай уулзахаар бэлтгээгүй хүмүүсийн зөв шударга бус жишээнээс суралцаж чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон 3 Нифай номыг Нифайн том ялтсууд дээрх бичээсүүдийг хураангуйлснаар бүтээсэн. Ном болон үйл хэрэг нь Аврагчийг хүмүүстээ үзэгдэхээс өмнө, тэр үед болон дараа нь амьдарч байсан (Нифайгийн хүү болох) Нифайн нэрээр нэрлэгдсэн. Есүс Христийн айлчлалын өмнөх агуу ёс бус цаг хугацааны турш Нифай “хүчтэйгээр мөн агуу эрх мэдэлтэйгээр” тохинуулсан (3 Нифай 7:17). Есүс Христийн үгс болон үйлүүд нь 3 Нифайн үндэс болдог бөгөөд Нифайн хичээл зүтгэл Түүний тохинуулалд удиртгал болдог байна. Нифайн бичээсүүдийг хураангуйлж байхдаа Мормон өөрийн тайлбар болон гэрчлэлийг мөн багтаасан (3 Нифай 5:8–26; 26:6–12; 29–30-ийг үзнэ үү).

Энэ номыг хэнд зориулж, юуны учир бичсэн бэ?

Мормон 3 Нифай дахь бичээсүүдийг хоёр бүлэгт хуваах санаатай байжээ. Эхлээд, тэрээр тэдгээрийг Лихайн үр удамд зориулан бичсэн хэмээн тайлбарласан (3 Нифай 26:8-ыг үзнэ үү). Хоёрдугаарт, Мормон хожмын өдрүүд дэх Харийнханд хандсан бөгөөд тэд Түүн дээр ирж, Түүний гэрээт хүмүүсийн хэсэг болох Их Эзэний сануулгыг бичиглэсэн (3 Нифай 30-ийг үзнэ үү). 3 Нифайн ном нь энэ урилгыг Есүс Христийн хүчтэй гэрчлэл болон гэрээнүүдийн ач холбогдол дээр цохон тэмдэглэснийг онцолдог.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

3 Нифай номонд эх сурвалж болгон ашигласан эх бичээсүүд нь МЭӨ 1 оноос МЭ 35 оны хооронд бичигдсэн болно. Мормон тэдгээрийг МЭ 345 оноос МЭ 385 оны хооронд хураангуйлан эмхэтгэсэн байна. Мормон хаана байснаа мөн хэзээ энэ номыг хураангуйлснаа цэдэглээгүй.

Энэ номын зарим нэг өвөрмөц онцлог нь юу вэ?

3 Нифай Есүс Христийн төрөлт, үхэл болон aмилалтын талаарх бошиглолуудын биелэлтийг баримтжуулсан (3 Нифай 1; 8; 11-ийг үзнэ үү). Аврагчийн нифайчуудад үзэгдсэн тухай бичээс нь Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэнчлэн “голлох санаа, агуу мөчүүд мөн Мормоны Номын бүхэл бүтэн түүх” юм (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (Христ ба Шинэ гэрээ: Мормоны Номын Мессиа захиас) [1997], 250). 3 Нифайн гучин бүлгийн хорь нь Аврагчийн хүмүүст шууд заасан сургаалуудыг багтаадаг (3 Нифай 9–28-ыг үзнэ үү).

Тойм

3 Нифай 1–5 Нифай эцгээсээ бичээсүүдийг хүлээн авдаг. Христийн төрөлтийн тэмдгүүд өгөгдөж, итгэгчдийг сүйтгэх төлөвлөгөө нурж, олон хүн хөрвөгдсөн. Нифайчууд болон леменчүүд Гадиантоны дээрэмчдийн эсрэг тэмцэхээр нэгддэг. Тэд гэм нүглүүдээ наманчилж, эцэстээ Лаконеус болон Гидгиддонайгийн удирдлага дор дээрэмчдийг ялсан. Мормон Христийн шавь болон бичээсийг хөтлөгчийн хувьд үүргүүдээ тайлбарласан.

3 Нифай 6–7 Нифайчуудын дундах хөгжил цэцэглэлт нь бардамнал, ёс бус байдал болон нууц бүлэглэлүүд рүү хөтөлдөг. Засгийн газар нуран унаж, хүмүүс омгуудад хуваагдсан. Нифай агуу хүчтэйгээр тохинуулсан.

3 Нифай 8–10 Газар хөдлөлт, сүйрэл болон харанхуй Аврагчийн цовдлолт хийгээд үхлийг зөгнөсөн. Хүмүүс сүйрэлд амиа алдсан тэдгээр үхэгсдийн төлөө гашууддаг. Есүс Христийн дуу хоолой амьд үлдэгсдийг наманчилж мөн Түүнд ирэхэд урьдаг.

3 Нифай 11–18 Есүс Христ ариун сүм дээр цугласан олонд үзэгдээд, хүн бүрийг Түүний гар, хөлөн дээрх сорвийг тэмтэрч үзэхэд урьсан. Тэрээр арванхоёр шавиа томилоод, тэдэнд ёслолуудыг гүйцэтгэх болон сүмд үйлчлэх эрх мэдлийг өгсөн. Аврагч сургаалаа зааж, зөв шударгын хуулийг урагш авчирч мөн Мосегийн хуулийг биелүүлснээ тайлбарласан. Тэрээр хүмүүсийн өвчнүүдийг эдгээж, тэдний төлөө залбирч мөн хүүхдүүдийг нь адисалдаг. Ариун ёслолыг зохион байгуулж мөн нэмэлт сургаалуудыг өгөөд, Тэрээр тэдний дундаас одсон.

3 Нифай 19–26 Арванхоёр шавь нь хүмүүст тохинуулж, Ариун Сүнс тэдэн дээр асгаран буув. Есүс Христ хоёр дахь удаагаа үзэгдээд Түүнд итгэсэн бүгдийн төлөө залбирдаг. Тэрээр ариун ёслолыг гүйцэтгэж, Израильтай хийсэн гэрээгээ Эцэг хэрхэн биелүүлэхийг заадаг. Аврагч хүмүүст Исаиа болон бошиглогчдын үгсийг судлахыг тушаадаг бөгөөд Тэрээр Нифайд лемен үндэстэн Самуелын зарласан бошиглолын биелэлтийг цэдэглэхийг зааварчилдаг. Тэрээр Малахид өгсөн Эцэгийн үгсийг хэлээд “бүх зүйлийг … бүр эхлэлээс тэрбээр алдар суундаа ирэх тэр цагийг хүртэл буюу” гэж тайлбарладаг (3 Нифай 26:3). Тэгээд Тэр дээшлэн одсон.

3 Нифай 27–28 Есүс Христ арванхоёр шавь дээрээ хүрч ирээд, Сүмийг Түүний нэрээр нэрлэхийг зааварчилжээ. Тэр сайн мэдээг урагш авчраад, шавь нараа Өөрийн адил болоход чиглүүлдэг. Есүс Христ арванхоёр шавийнхаа хүслийг биелүүлдэг.

3 Нифай 29–30 Мормоны Номын урагш гарч ирсэн нь Бурхан хожмын өдрүүдэд Израилийг цуглуулж эхлэхийн тэмдэг болохийг Мормон тайлбарласан. Их Эзэн Харийнхныг наманчилж мөн Түүний гэрээт хүмүүсийн нэг хэсэг болохыг сануулсан.