Гэрээр судлах хичээл
3 Нифай 1–11:17 (24-р хэсэг)
Оршил
Энэ хичээл дээрх 3 Нифай 1–7-д зориулсан үйл ажиллагаа нь суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлэгдсэн байх нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход тусалдаг сургаал болон зарчмуудын заримыг чухалчилдаг. 3 Нифай 8–10-т зориулсан заах үйл ажиллагаанууд нь суралцагчдыг 3 Нифай 11-ээс Аврагч Лихайн үр удам дээр айлчилсан талаар судалж байхдаа Түүний тухай гэрчлэлүүдээ тунгаахад бэлтгэнэ.
Заах зөвлөмж
3 Нифай 1–7
Тэмдгүүд болон гайхамшгууд Есүс Христийн төрөлтийг зарлаж, хүмүүс засгийн газрыг унатал зөв шударга байдал болон ёс бус байдлын хооронд эргэлдэв
Дараахтай адил шугамыг самбар дээр зур:
Асуу: Энэ өнгөрсөн долоо хоногт сурсан зүйл дээрээ тулгуурлан энэ шугам 3 Нифай 1–7 дээрх нифайчуудыг хэрхэн төлөөлж байна вэ? (Та суралцагчдад нифайчууд МЭ 1 оноос МЭ 33 он хүртэл зөв шударга байдал болон ёс бусын хооронд хэрхэн хэлбэлзэж байсныг сануулахын тулд 3 Нифай 1–7-р бүлгийн гарчгийг эргэн харахад урьж болно.)
3 Нифай 1–7 бидэнд Есүс Христ болон Түүний сайн мэдээнд чин үнэнээр хөрвөгдөх тухай юу зааж чадахыг бодоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн дараах үгийг уншихад урь. (Хэрэв боломжтой бол суралцагч бүрд хувь өгөөд, тэднээс хөрвөгдсөн хүнийг хамгийн сайнаар дүрсэлсэн гэж мэдэрч байгаа үг болон өгүүлбэрийн доогуур зурахыг хүс.)
“Хөрвөлт нь сүнслэг болоод ёс суртахууны өөрчлөлт юм. Хөрвөгдсөн байхад зөвхөн Есүс болон түүний сургаалыг оюун санаандаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй мөн түүнд болон түүний сургаалд итгэх урам бүхий итгэлийг багтаадаг. … Үнэхээр бүрэн хөрвөгдсөн нэгэнд Есүс Христийн сайн мэдээний эсрэг зүйлс хийх хүсэл нь бөхдөг. Харин үүнийг орлон үл өөрчлөгдөх мөн шийдэмгий байдлаар түүний зарлигуудыг сахих Бурханы хайр ирэх болно (in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8).
Асуу: Ямар үг болон өгүүлбэр нь хөрвөгдсөн хүнийг хамгийн сайнаар дүрсэлсэн гэж та нар бодож байна вэ?
Дараах хүснэгтийг самбар дээр зур эсвэл суралцагчдад тараах материал болгон бэлд.
Хөрвөлт рүү хөтөлдөг итгэл ба үйлдлүүд |
Хөрвөлт рүү хөтөлдөг итгэл ба үйлдлүүд | |
---|---|---|
Хүснэгтээс судрын хэсгүүдийн нэгийг суралцагч бүрд даалга. Ангийн гишүүдэд хөрвөлт рүү хөтөлдөг эсвэл сулруулдаг итгэл болон үйлдлүүдийн талаарх оноогдсон судрын хэсгээ судлах хугацаа өг. Суралцагчдын олж мэдэж болох олонх зарчим нь энэ хичээлийн эхэнд 1–3 дахь өдөрт зориулсан өдөр бүр гэрээр судлах хичээлийн тоймоос олдоно. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнаж байх хооронд тэдний хариултуудыг самбарт бичих юм уу тэднийг тараах материал дээрээ бичиж авахад урамшуул. Суралцагчдыг өөрсдийн тогтоосон нэг, хоёр үнэнүүдийн талаарх дараах асуултуудыг асууснаар олж мэдсэн зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал.
-
Та нар болон та нарын мэдэх хэн нэгэн хэрхэн тэр үнэний дагуу амьдарч эсвэл тэр зарчмыг мэдсэн бэ?
-
Та нар олж мэдсэн үнэн дээрээ тулгуурлан, хэн нэгэнд илүү хөрвөгдөж мөн сүнслэг байдлаараа тогтвортой болоход туслах ямар зөвлөгөөг өгөх вэ?
3 Нифай 8–11:17
Агуу сүйрэл хийгээд харанхуй нь Есүс Христийн үхлийг сануулдаг; Амилуулалтынхаа дараа Тэр Лихайн үр удмууд дээр айлчилдаг
Нэг суралцагчийг 3 Нифай 8 дээрх үйл явдлыг товчлон хэлээд өнгөрсөн долоо хоногийн турш энэ бүлгийг судлахад төрсөн мэдрэмж юм уу сэтгэгдлээсээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Нэг суралцагчаас 3 Нифай 8:20–23-ыг уншихыг хүс. Ангийнхнаасаа энэ шүлгүүд дээр дүрсэлсэн тэмдэг нь яагаад Есүс Христийн үхлийг тодорхойлох тэмдэг байх нь тохиромжтой байгааг тайлбарлахад урь. Нифайчуудын мэдэрсэн харанхуйг онцлохын тулд та дараах үйл ажиллагааг ашиглаж болно:
Суралцагч бүрд гар чийдэн өгөөд өрөөний бүх гэрлийг унтраа. (Хэрэв танд хангалттай гар чийдэн байхгүй бол суралцагчид дундаа хэрэглэж болно.) Суралцагчдыг гар чийдэнгээ асаахыг хүсээд тэдний цөөн хэдийг ээлжлэн 3 Нифай 9:13–20-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Есүс Христийн үхлийн дараах харанхуйг мэдэрснээр Түүний тухай хүмүүсийн мэдсэн үнэнүүдийг хайж олохыг хүс. Гэрлийг эргээд асахад суралцагчдын олж тогтоосон үнэнүүдийг самбарт товчлон бич. Дараах зарчмыг цохон тэмдэглэ: Eсүс Христ бол энэ дэлхийн гэрэл бөгөөд амьдрал юм. Хэрэв бид Есүс Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирвэл Тэр биднийг хүлээн авч, биднийг анагааж, мөн бидэнд мөнх амьдралыг өгөх болно.
Сүйрлээс амьд гарсан хүмүүс Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугларсан гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 11:1–7-г товчлон өгүүл.
Есүс Америк тивд сургаалыг заасан нь (62380; Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 82-р зураг) эсвэл Есүс нифайчуудыг анагаасан нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 83-р зураг). Та тэдэнд 3 Нифай 11:8–17-г уншиж өгч байхад тэднээс үүнийг төсөөлөн бодохыг хүс. Уншиж байх үедээ түр зогсоож, суралцагчдыг 3 Нифай 11:15-д дүрслэн үзүүлсэн энэ тохиолдлыг, ялангуяа нифайчууд Аврагчтай “нэг нэгээрээ” уулзсан тохиолдлыг төсөөлөхөд ямар сэтгэгдэлтэй байснаа хуваалцахад урь.
3 Нифай 11:8–17-г уншсаны дараа суралцагчдаас дараах асуултуудыг асуу. Тэднийг асуултуудад хариулахаасаа өмнө чимээгүй эргэцүүлэн бодох цөөн хором өг. (Суралцагчид сэтгэгдэл болон гэрчлэлээ эргэцүүлэн бодож, хуваалцахдаа яарч сандрахгүйн тулд эдгээр асуултад хариулах хангалттай цаг тэдэнд үлдээхээ мартуузай.)
-
Хэрэв та нар нифайчуудын дунд байгаад Аврагчийн шархыг тэмтрэх боломжтой байвал Түүнд юу гэж хэлэх байсан бэ?
-
Есүс Христ Өөрийгөө нифайчуудад танилцуулахдаа Тэрээр “гашуун аяга”-нд анхаарал татах нь яагаад чухал байсан бэ? (3 Нифай 11:11).
-
Есүс Христийн өгүүлсэн “гашуун аяга” нь юу байсан бэ? (C ба Г 19:16–19-ийг үзнэ үү.)
Түүнийг дагаснаар амьдралд тань ирж байгаа гэрэл болон Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалц. (Та мөн суралцагчдыг энэ хичээлийн турш мэдэрсэн мэдрэмжээ санаад гэртээ очсоныхоо дараа хувийнхаа тэмдэглэлд тэдгээрийг тэмдэглэж авахад урамшуулж болно.)
Дараагийн хэсэг (3 Нифай 11:18–16:20)
Суралцагчдаас дараагийн хэсгийг судалж байхдаа дараах асуултуудыг бодохыг хүс: Би хэн нэгнийг дайснаа гэж үздэг үү? Хэрэв тийм бол тийм хүмүүст би хэрхэн ханддаг вэ? Бурханы мэдэрдэг ямар шинж чанар нь миний амьдралд чухал вэ? Бусдыг шүүж болох уу? Суралцагчид эдгээр асуултын хариултыг 25-р хэсэг дэх Аврагчийн үгсийг судлахдаа олно.