Гэрээр судлах хичээл
Алма 39–44 (20-р хэсэг)
Оршил
Алма 39–42-т бичсэнээр, Алма хүү Кориантондоо бэлгийн харьцааны нүглийн ноцтой байдал, амилуулалт болон Эцсийн шүүлттэй холбоотой сургаалууд, шударга ёс болон нигүүлслийн хуулийн мөнхийн үр дагавруудыг ойлгоход нь тусалсан. Энэ хичээл нь суралцагчдыг эдгээр сургаалыг бие биедээ заах болон тайлбарлах боломжоор хангана.
Заах зөвлөмж
Хичээл эхлэхээс өмнө энэ хичээлийн заавруудыг агуулсан тараах материалыг бэлтгэ. Та заавартай танилцсанаар суралцагчдад бие биедээ заах хүч чармайлтдаа амжилт гаргахад тусална.
Aлмa 39–41
Наманчлал аз жаргал авчирдгийг Алма заасан нь
Суралцагчдыг тэдний энэ долоо хоногийн хичээлд болон чээжлэхэд урамшуулан дэмжсэн төгс эзэмших судрын хэсэг болох Алма 39:9-ийг чээжээр хэлэхэд урьснаар хичээлээ эхэл. Алма яагаад хүү Кориантондоо наманчилж, нүглээ орхихыг энэ шүлэгт зөвлөснийг ангид сануулах хүн байна уу гэж асуу.
Алма 40–41 дэх Алма мөн Кориантонд хандан нас барагсдын амилуулалт болон Эцсийн шүүлтийн тухай эргэлзсэн талаар хэлснийг суралцагчдад сануул. Сурч мэдсэн зүйлээ тайлбарлаж, Алма 39–41 дэх үнэнүүдийн тухай сэтгэгдэл болон гэрчлэлээ хуваалцахад суралцагчдад туслахын тулд хичээл эхлэхээс өмнө дараах асуултууд болон судруудын эшлэлийг самбар дээр бич:
Суралцагчдыг өөрсдийгөө номлогчид бөгөөд эдгээр асуултын хариултыг эрж байгаа хүнтэй уулзах цаг товлосон гэж төсөөлөн бодохыг хүс. Тэдэнд бэлтгэх хугацаа гаргаж өгөх бөгөөд дараа нь тэд Алма 39–41-ээс сурсан зүйлээ ашиглан эдгээр асуултын заримд хариулах боломжтой байх болно.
Хэрэв ангийн суралцагчдын тоо ийм боломж олгож байгаа бол суралцагчдыг номлолын хамтрагчид болгон хуваарил. Хамтрагч бүрд самбар дээрх асуултуудаас нэгийг даалгаж өг. (Хэрэв танай анги цөөн хүнтэй бол та асуултуудыг суралцагч бүрд даалгаж болно.) Хамтрагч бүрд доорх зааварчилгааны нэгийг өгөөд сонирхогчийнхоо асуултад хариулахын тулд даалгасан асуултын төгсгөл дэх шүлгүүдийг ашиглахыг тэднээс хүс. Шүлгүүдийг давтаж, сонирхогчдоо заах товчхон хичээл бэлтгэх хугацааг суралцагчдад гаргаж өг. Хамтрагчдыг зааврын аль хэсгийг, хэн нь заахыг шийдэхэд дэмж.
Суралцагчдыг бэлтгэх үед тэднийг сонсож, хэрэгтэй үед нь туслахын тулд дундуур нь явж болно. Хэрэв хэрэгтэй бол асуултын дагуу хариулахад нь суралцагчдад туслах сургаалуудыг Алма 39–41-ээс олоход тэдэнд тусал. Дараах сургаалуудыг удирдамж болгон ашигла:
Бэлгийн харьцааны нүгэл нь Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг юм (Алма 39:1–9-ийг үзнэ үү).
Амилуулалт нь сүнс болон бие эргэн нэгдэж, бүх зүйл өөрийн зохих төгс хэлбэрт сэргээгдэх явдал юм (Алма 40:21–26-г үзнэ үү.)
Бид мөнх бус байдал дахь ажил үйлс, хүсэл эрмэлзлийнхээ дагуу аз жаргал эсвэл зовлонгийн аль нэгэнд сэргээгдэх болно (Алма 41:1–7-г үзнэ үү).
Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй (Aлмa 41:10–15-ыг үзнэ үү).
Зааварчилгаа
Заах үедээ дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:
-
Шүлгүүдийн талаарх нөхцөл байдлын мэдээллийг өг (хэн, хэнд хандан ярьж байгаа мөн яагаад гэдгийг тайлбарлах зэрэг).
-
Даалгасан асуултад хариулахад тань туслах, өгөгдсөн судрын хэсгүүдийг унш.
-
Судалсан шүлгүүдээсээ даалгасан асуулттай холбоотой сургаал эсвэл зарчмыг бич.
-
Та нарын бичсэн сургаал эсвэл зарчим та нарт даалгасан асуултад хариулахад хэрхэн тусалдгийг тайлбарла. Та нар зааж байгаа хүүхдүүддээ энэ сургаал эсвэл зарчмыг судартаа бичихийг санал болгож болно.
-
Энэ сургаал эсвэл зарчим нь яагаад та нарт чухал болохыг хуваалцаад заасан зүйлсийнхээ үнэнийг гэрчил.
Суралцагчдыг даалгасан асуултууддаа хариулахад бэлэн болсны дараа тэднийг бие биедээ заахын тулд жижиг бүлгүүд болгон хуваарил. (Хэрэв анги цөөн суралцагчтай бол хамтрагчдаар нийт суралцагчдад заалгуул.) Суралцагчид бие биедээ зааж дууссаны дараа тэднээс дараах асуултуудыг асуу:
-
Кориантоны нүглүүдийг авч үзэхдээ эдгээр сургаалыг ойлгох нь түүнд яагаад хэрэгтэй байсан гэж та нар бодож байна вэ?
-
Амьдралдаа харилцаа холбоотой байдаг хүмүүст энэ үнэнүүдийг тайлбарлах нь яагаад чухал вэ?
-
Та нар энэ үнэнүүдийг ойлгож, үүний дагуу амьдрах нь яагаад чухал вэ?
Aлма 42
Алма Кориантонд шударга ёс болон нигүүлслийн тухай заасан нь
Самбар дээр энгийн жинлүүрийг зур. Нэг суралцагчийг үзүүлэн таниулах материал болон Алма 42 дахь Кориантонд өгсөн Алмагийн зааварчилгаанаас сурсан зүйлээ ашиглан, шударга ёс ба нигүүлслийн тухай ойлголтыг заахад урь. Суралцагчдыг судартаа Алма 42-ыг гаргаад өөрсдийн тэмдэглэсэн эсвэл доогуур нь зурсан шударга ёс ба нигүүлслийн талаарх хэллэгийг харахад урь.
Нигүүлсэл ямар нөхцөлд боломжтой байдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Нигүүлсэл бидэнд боломжтой байхын тулд Есүс Христ юу хийх хэрэгтэй байсан бэ?
-
Бид нигүүлслийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалд талархалтай байдаг шалтгааны талаар хуваалцахад урь.
Алма 43–44
Бошиглогчдын зөвлөгөөг анхааран сонсох нь биднийг дайснаас хамгаалдаг
Хэрэв цаг гарвал суралцагчдыг судар судлах тэмдэглэлдээ сүнсний тулалдаан дахь тэмцлийнхээ тухай (Дөрөв дэх өдөр, 3-4-р даалгавар) бичсэн зүйлээ хуваалцаж Алма 43–44-өөс сурсан зүйлээ давтахыг хүсч болно. Биднийг наманчилж, Есүс Христэд ирсэн үед Есүс Христ болон Түүний хүч биднийг хамгаалахын тулд нигүүлслээ үзүүлдгийг гэрчил.
Дараагийн хэсэг (Алма 45–63)
Нифайчууд дайсныхаа эсрэг тулалдахад яагаад тийм их амжилттай байсан бэ? Тэд Их Эзэний хүчээр хэрхэн тулалдсан бэ? Хариултыг ахмад Моронай, Хиламан ба түүний залуу дайчдын жишээнүүдийг судалснаар олж мэдэж болно.