126-р хичээл
3 Нифай 17
Оршил
Аврагчийн нифайчуудтай өнгөрүүлсэн эхний өдөр дуусах дөхөхөд Тэрээр олон хүн Түүний үгсийг бүрэн дүүрэн ойлгоогүйг мэдсэн. Тэр тэдэнд нэмэлт ойлголтыг хэрхэн хүлээн авахыг заагаад мөн залбирал болон эргэцүүлэн бодохын ач холбогдлыг чухалчилсан. Тэрээр Өөрийгөө явах болно гэдгээ мэдэгдэхэд хүмүүс уйлсан. Аврагч энэрэх сэтгэлээр дүүрээд өвчтнүүдийг эдгээх, хүмүүсийн төлөө залбирах болон хүүхдүүдийг адисалж хэсэг хугацаанд үлдсэн. Нифайчууд баяр баяслаар дүүрэн байв.
Заах зөвлөмж
3 Нифай 17:1–3
Есүс нифайчуудыг Түүний үгсийг эргэцүүлэн бодож, ойлгохын төлөө залбирахыг зааварчилсан
Суралцагчдыг өөрсдийгөө дараах нөхцөлд байгаагаар төсөөлөхөд урь: Та нар найзтайгаа бошиглогчийн үг хэлж буй Ерөнхий чуулган юм уу бүсийн чуулганд хамгийн эхний эгнээнд сууж байна. Тэнд байхад та хоёрт хоёулаа түүнтэй уулзах боломж гарлаа. Чуулган дуусахад та нар найз нартайгаа гэр рүүгээ явсан.
-
Цуглааны дараа та нар болон найз нар тань юуны тухай ярина гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдад Есүс Христийг нифайчуудад бараг бүхэл өдрийн турш заасан гэдгийг сануул. Тэр явахаар бэлдэж байхдаа хүмүүс Түүний заасан зүйлсийг бүрэн дүүрэн ойлгоогүйг гадарласан. Суралцагчдыг 3 Нифай 17:1–3-ыг чимээгүй унших үедээ Аврагч нифайчуудад тэднийг илүү их ойлголт хүлээн авахын тулд юу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдад юу олж мэдсэнээ тэмдэглэхийг санал болгож болно.) Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа асуу:
-
Эргэцүүлэн бодох гэдэг нь юу гэсэн үг вэ?
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас эргэцүүлэн бодох нь юу гэсэн утгатай үг болох талаар түүний заасан зүйлийг сонсохыг хүс.
“Унших, тэдгээрийг судлах эсвэл тунгаан бодох гэдэг нь өөр өөр ойлголтууд юм. Бид үгсийг уншаад түүнээсээ санаа авдаг. Бид судрыг судалснаар доторх загвар, … болон хэсгүүдийн хоорондын уялдаа холбоог илрүүлдэг. Харин бид тунгаан бодсоноор Сүнсээр илчлэлтийг авдаг. Тунгаан бодох нь миний хувьд судрыг анхааралтайгаар уншиж, судалсны дараа эргэцүүлэн бодож, залбирах явдал юм” (“Сүнсээр үйлчлэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 60).
-
Тунгаан бодох ба залбирах нь биднийг сүм болон семинар дээрээ сурсан зүйлээ ойлгоход хэрхэн хамтран ажилладаг гэж та нар бодож байна вэ?
Аврагчийг заахаар эргэж ирэхэд нифайчууд “маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэх” ёстой хэмээсэн Түүний 3 Нифай 17:3 дээрх зааварчилгааг онцол.
-
Аливаа хүн сүм эсвэл семинарт очихоосоо өмнө оюун санаагаа бэлтгэхээр юу хийж болох вэ?
-
Бид иймэрхүү сурах боломжуудад оюун санаагаа бэлдвэл энэ нь ямар өөрчлөлтүүдийг өгөх вэ?
Суралцагчдыг 3 Нифай 17:1–3-д заасан зарчмыг олж тогтооход нь туслахын тулд дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд суралцагчдаас сурсан дээрээ үндэслэн уг өгүүлбэрийг гүйцээхийг хүс.
Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх ёстой: Бид тунгаан бодож мөн Эцэгт хандан залбирснаар илүү агуу ойлголтыг хүлээн авч чадна.
Дараахыг самбар дээр бич:
Суралцагчдыг самбар дээр бичсэн үйлдлүүдийн нэгийг сонгоход урь. Тэдэнд (1) тэд үүнийг хэрхэн хийсэн болон (2) энэ нь тэдэнд сүм болон семинарын туршлагаасаа илүү сурахад хэрхэн тусалсан талаар бодох хэсэг хугацаа өг. Цөөн хэдэн суралцагчдыг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдыг гурван бүсийн нэгнийг хэрхэн сайжруулахаа бодох мөн тэд үүнийг хэрхэн хийх төлөвлөгөө гаргахад нь урамшуул. Та тэдэнд төлөвлөгөөгөө дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ бичихийг санал болгож болно. Суралцагчдад хичээлийн дараагийн хэсэг нь тэдэнд эргэцүүлэн бодох дадлага хийх боломж олгоно гэдгийг хэл.
3 Нифай 17:4–25
Аврагч нифайчуудын дунд байсан өвчтэй хүмүүсийг эдгээж, хүмүүсийн төлөө Эцэгтээ хандан залбирч мөн хүүхдүүдийг нь адисалдаг
Есүс Америк тивд сургаалыг заасан нь зургийг үзүүл (62380; Сайн мэдээний Уран зургийн цуглуулга [2009], 82-р дугаар). Нэг суралцагчийг 3 Нифай 17:4-ийг уншихад урь. “Эдүгээ би Эцэгт очиж” гэсэн үгийг онцол. Суралцагчдыг Аврагчтай нэг өдрийг өнгөрүүлээд байтал Тэрээр Түүний явах цаг боллоо хэмээн мэдэгдсэн хэмээн төсөөлөхийг хүс. Цөөн суралцагчийг ийм нөхцөлд ямар сэтгэгдэлтэй байх байснаа хуваалцахад урь. Нэг суралцагчийг 3 Нифай 17:5-ыг чанга уншихад уриад Их Эзэнийг явахаар зэхэж байгаагаа илэрхийлэхэд нифайчууд хэрхэн хариулсныг олж тогтоохыг ангийнхнаас хүс.
Хэрэв энэ нь нифайчуудын зөв шударга хүслүүдээс бус аваас 3 Нифай 17 болон 18 дээр бичигдсэн үйл явдлууд хэзээ ч улиран тохиолдохгүй байсан гэдгийг тайлбарла. Дараах үйл ажиллагаа суралцагчдыг хүмүүсээ гэсэн Есүс Христийн хайрыг илүү бүрэн дүүрэн ойлгоход туслах мөн тэднийг судруудаас Есүс Христийн зан чанарын тухай үнэнүүдийг бие даан олж мэдэхэд туслахын тулд зохиогдсон. Дараах судрын заалтуудыг самбар дээр бичээд суралцагчдаас тэдгээрийг дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хуулж бичихийг хүс:
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг хуваалц:
“Тэр хүн бол амьдрал нь Христийн загварт хамгийн ойр дөхөж очсон хамгийн агуу мөн хамгийн адислагдсан мөн баяр баяслаар дүүрэн нэгэн юм. Энэ нь дэлхийн баялаг, эрх мэдэл юм уу гарал үүслээс үл хамаардаг билээ. Агуу байдал, адислагдсан байдал, дүүрэн баяр баяслын цорын ганц үнэн сорил бол амьдрал нь Эзэн, Есүс Христэд хэр ойр ирснээс болно. Тэр бол зөв зам, бүрэн дүүрэн үнэн мөн элбэг баян амьдрал юм (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).
Суралцагчдад самбар дээр бичсэн судрын хэсэг бүрийг чимээгүй судлах 5-10 минут өг. Тэднийг Аврагчийн зан чанарын тухай үнэнүүдийг тогтооход урь. Тэд судалж байх үедээ судрын хэсэг бүрээс ядаж нэг үнэнийг олж мэдэх ёстой. Тэднээс олж мэдсэн үнэнүүдээ бичиж авахыг хүс.
Суралцагчдыг судлаад дуусах үед тэдний цөөн хэдийг нь холбогдох судрын заалтуудын дор Аврагчийн талаар сурсан нэг үнэнээ самбар дээр бичихэд урь. Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгасны дараа дараах асуултуудыг асуу:
-
Аврагчийн талаарх эдгээр үнэнүүдийг мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?
-
Аврагч бидний хэрэгцээ ба хүслүүдэд мэдрэмтгий байдаг гэсэн ямар баталгааг та нар олж мэдсэн бэ?
-
Энэ түүхийн ямар хэсэг нь та нарын сэтгэлийн хөдөлгөсөн бэ? Яагаад?
-
Хүмүүс яагаад баяслаар дүүрсэн гэж бодож байна вэ? (3 Нифай 17:18-ыг үзнэ үү.)
-
Аврагчийн баясал тэр өдөр яагаад дүүрэн байсан гэж та нар бодож байна вэ? (3 Нифай 17:20-ийг үзнэ үү.)
Суралцагчдыг 3 Нифай 17:6–25-аас мэдсэн зүйлээ товчлон дүгнэхийг хүс. Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Тэдний олж тогтоосон нэг үнэн бол Аврагч бидний төлөө агуу өрөвдөх сэтгэлээр дүүрсэн гэдэг үнэн юм. Энэ үнэнийг самбар дээр бич. Та суралцагчдад энэ үнэн юм уу өөрсдийн олж тогтоосон өөр үнэнийг судрынхаа 3 Нифай 17:6-ийн дэргэдэх хэсэгт бичихийг санал болгож болно.
Суралцагчдад Есүс Христийн зан чанарыг ойлгох нь биднийг итгэлээ хөгжүүлэхэд хэрхэн тусалдагт талархалтай байхад туслахын тулд дараах мэдэгдлийг унш:
“Та Есүс Христийг амьдардаг, Түүний зан харьцааны зөв бодол хийгээд Түүний хүслийн дагуу амьдрахыг хичээж байгаа мэдлэгтэй байгаадаа итгэлтэй байхдаа Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 54).
-
Аврагчийн өрөвч сэтгэлийн мөн чанарын ойлголт та нарыг Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд хэрхэн туслах вэ?
3 Нифай 17:9 дэх “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн” гэсэн үгийг онцол.
-
Ямар төрлийн өвчин хууч нь “ямар нэгэн байдлаар” зовлон зүдгүүрт багтах вэ? (Бие махбодын, сэтгэл санааны, оюун ухааны мөн сүнслэг зэрэг бүх төрлийн өвчнүүд.)
Суралцагчдаас “зовж зүдэрсэн” байж болох арга замуудыг эргэцүүлэн бодоод Аврагч тэднийг хувь хувьд нь адислах бол Түүнээс юу гуйх байсныг нь асуу. Тэдэнд Аврагч хэдийгээр энд биечлэн тохинуулахаар бидэнтэй байхгүй ч Түүний адислах болон эдгээх хүч нь санваараар дамжуулан боломжтой болдгийг сануул.
-
Санваарын адислалуудын төлөө та нар хэн рүү очих ёстой вэ?
-
Та нар Аврагчийн анагаах нөлөөг амьдралдаа хамгийн сүүлд хэзээ мэдэрсэн бэ?
Суралцагчдад хичээлийн эхэнд ярилцсан эргэцүүлэн бодох тухай зарчмыг сануул. Эргэцүүлэн бодохын нэг арга зам нь тэдний уншсан судрын хэсэгт дүрсэлсэн нөхцөл байдалд өөрсдийгөө оролцуулан төсөөлөхийг санал болго. Суралцагчдыг 3 Нифай 17-д өгүүлэгдсэн үйл явдлуудын цаг үед өөрийгөө нифайчуудын дунд байгаагаар төсөөлөхөд урь. Суралцагчдад дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хэрэв тэд нифайчуудын дунд байгаад Аврагчтай тэр тохиолдолд харьцсан бол юу сонсож, харж, мэдэрч мөн сурч болох байсан тухайгаа бичих хэсэг хугацаа өг. Та тэдэнд Аврагчаас анагааж өгөхийг хүсэх байсан зүдгүүрийн тухай бичихийг санал болгож болно. Тэднийг бичиж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчийг юу бичсэнээ ангийнхандаа уншиж өгөхөд урих талаар бод. Тэднийг хэт хувийн юм уу нууцлах ямар нэгэн зүйлээ хуваалцах шаардлагагүй гэдгийг ойлгосон эсэхэд анхаар.
Суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцсаны дараа та тэднээс нэг, хоёрыг нь урьж, Есүс Христ тэдэнд хайртай бөгөөд тэднийг гэсэн нинжин сэтгэлтэйг хэрхэн мэдсэн талаараа хуваалцахад урьж болно. Суралцагчдыг энэ хичээлийг эргэцүүлэн бодоод Аврагчийг өөрсдийн хүсэл, сул талууд, шаналал болон сорилтуудад туслахад нь найдахдаа Түүний нигүүлсэлд итгэхэд урамшуул.