141-р хичээл
Moрмон 8:12–41
Оршил
Өөрийн хүмүүсийн сүйрэл ба эцгийнхээ үхлийн талаар бичсэний дараа Моронай Мормоны Ном урагш авчрагдах болно гэдгийг мөн үүнийг үгүйсгэснээс үүдэх үр дагавруудын талаар анхааруулан бошиглодог. Моронай нифайчуудын энэхүү цэдэг нь олон хүн Бурханыг биш харин дэлхийн зүйлд илүү дурлах тэрхүү агуу их ёс бус байдлын өдрүүдэд урагш авчрагдахыг харсан. Тэр Мормоны Ном хожмын өдрүүдэд орших сүнслэг байдалд аюултай нөхцөл байдлуудын дунд агуу үнэ цэнэтэй байхыг гэрчилсэн.
Заах зөвлөмж
Moрмон 8:12–32
Моронай Мормоны Ном урагш авчрагдахыг бошиглодог
Хичээлийн өмнө шинэ техник технологийг төлөөлөх зүйл эсвэл зураг бэлтгэ. Хичээлийн эхэнд суралцагчдын анхаарлыг тэдгээрт хандуул. Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь:
“Орчин үед дэлхийд өгөгдсөн хамгийн чухал бэлгүүдийн талаар ярихыг хүсч байна. Миний бодож байгаа энэ бэлэг бол аж үйлдвэр, технологийн хувьсгалын үр дүнд бий болсон аль ч зохион бүтээлтээс хамгийн чухал нь юм. Энэ бол хүн төрөлхтний хувьд орчин үеийн анагаах ухаанд бидний харсан олон гайхамшигт амжилтаас ч илүү агуу үнэ цэнэтэй бэлэг мөн. Энэ нь хүн төрөлхтний хувьд нисэх хүчний хөгжил эсвэл сансрын нислэгээс ч илүү үнэ цэнэтэй юм. Би … бэлгийн талаар ярьж байна” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4).
-
Та нар ерөнхийлөгч Бэнсоны ярьсан бэлгийг авахыг хүсэж байна уу? Яагаад?
-
Та нар ямар бэлэг байна гэж бодож байна вэ?
Моронай энэ бэлгийн талаар заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдаас ямар бэлэг болохыг олж тогтоохын тулд Moрмон 8:12-ыг уншихыг хүс. Суралцагчдад “энэ хоёр дахь” гэдэг хэллэг Мормоны Номыг хэлж байгаа гэдгийг ойлгоход тусал. Ерөнхийлөгч Бэнсон Мормоны Номын бэлгийн талаар ярьсан гэдгийг тайлбарла.
Суралцагчдад Мормоны Номын үнэ цэнийг ойлгуулахын тулд тэднийг Moрмон 8:13–16-г дор бүрнээ уншихыг хүс. Тэднийг уншихын өмнө тэднээс Мормоны Номын үнэ цэнийн талаар Моронай юу заасныг олж мэдэхийг хүс. Дараа нь зарим эсвэл бүгдээс нь олж мэдсэн зүйлийнхээ талаар ярилцаж, дүгнэлт хийхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Зарим хүн алтан ялтсууд ямар их үнэ хүрэх бол хэмээн түүний мөнгөн үнэлгээний талаар бодож болох юм. Moрмон 8:14 дээр хэлсэнчлэн ялтсууд яагаад “агуу үнэтэй” байсан бэ? (Их Эзэн хэн нэгнийг алтан ялтсуудаас “эд хөрөнгө олохын” тулд эзэмшихийг үл зөвшөөрөх тул ялтсууд өөрөө “үнэ цэнэгүй” гэдгийг суралцагчид олж мэдэхэд нь тусал. Гэвч ялтас дээр бичсэн цэдэг “агуу үнэтэй.”)
-
Мормоны Ном зөвхөн “[Бурханы] алдар суугийн” (Moрмон 8:15) төлөө бүхнээ зориулах хэн нэгнээр урагш авчрагдах болно хэмээн Моронай хэлсэн. Энэ юу гэсэн утгатай вэ? (Суралцагчдыг энэ асуултын талаар ярилцаж байх үед, тэднийг Мормоны Ном урагш авчрагдахын өмнө Моронайгийн Иосеф Смитэд өгсөн зааварчилгааг багтаасан Иосеф Смит—Түүх 1:46-г уншихыг хүс.)
-
Moрмон 8:16 дээр Мормоны Ном урагш авчрагдах талаарх Моронайгийн тодорхойлолт уг номын агуу үнэ цэнийг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ?
Moрмон 8:17–21 дээр хэлсэнчлэн Моронай Мормоны Номыг үгүйсгэх эсвэл эсэргүүцэх тэдгээр хүмүүст анхааруулсан. Суралцагчдыг эдгээр шүлгийг уншиж, Моронайгийн анхааруулгыг олж мэдэхийг хүс.
-
Мормоны Номыг үгүйсгэх эсвэл эсэргүүцэх хүмүүст хандсан Моронайгийн анхааруулга юу вэ?
-
Moрмон 8:22-оос ямар үнэнд суралцсан бэ? Мормоны Ном хожмын өдрүүдэд урагш авчрагдах нь Их Эзэний мөнхийн зорилгууд бүрэн гүйцэлдэхэд хэрхэн тусалж байна вэ?
Moрмон 8:23–25 нь түүний цаг үеийн өмнө амьдарч байсан итгэлтэй гэгээнтнүүдийн залбирлын талаарх Моронайн үгсийг багтаасан гэдгийг тайлбарла. Тэр тэднийг “шорооноос” Их Эзэнд хандан залбиран гуйна гэж хэлсэн. Суралцагчдаас энэ захиасыг дор бүрнээ уншиж, эртний Америк дахь гэгээнтнүүд Мормоны Номтой холбоотой юу гэж залбирсныг олж мэдэхийг хүс.
-
Эртний гэгээнтнүүд хэний төлөө залбирсан бэ? (Тэд ахан дүүсийнхээ төлөө, леменчүүд ба тэдний үр удам, мөн Мормоны Номыг урагш авчрах хүн буюу бошиглогч Иосеф Смитийн төлөө залбирсан.)
Мормоны Ном урагш ирэх цаг үеийн нөхцөл байдлын талаар Моронай дүрслэн бичсэнийг тайлбарла. Дараа нь тэднээс өөрсдийгөө 1600 гаруй жилийн өмнө амьдарч байсан мөн бидний цаг үеийн тухай үзэгдлийг хүлээн авсан Моронайн оронд байна хэмээн төсөөлөхийг хүс.
Суралцагчдыг бидний үеийн сүнслэг байдлыг дүрсэлсэн жижиг тэмдэглэлийн дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдад бичих хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг урьж, бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэгээд суралцагчдаас Moрмон 8:26–32-ыг дор бүрнээ уншиж, өөрсдийн тэмдэглэлийг Моронайгийн бидний өдрийн тухай бошиглолын тодорхойлолттой харьцуулахыг хүс. Хоёр хоёроороо өөрсдийн болон Моронайн дүрслэлийн хоорондох хэдэн ижил төстэй ба ялгаатай зүйлээс хуваалцахыг хүс.
-
Бидний өдрийн тухай Моронайн тодорхойлолтын талаар ямар үнэнийг олсон бэ?
Самбар дээр Моронайн бошиглолын дараах товч дүгнэлтийг бич: Мормоны Ном агуу гэм нүглийн өдрүүдэд Бурханы хүчээр урагш ирэх болно. Хэрэв та нар шинэ техник технологийг төлөөлсөн зүйл авчирсан бол Мормоны Номыг түүнийхээ дэргэд тавь. Суралцагчдад тэдний амьдралд Мормоны Номын ямар үнэ цэнэтэй талаар тунгаан бодож, гэрчлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Мормоны Ном гэм нүглээс хол байхад энэ үед бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Мормоны Ном ямар арга замаар техник технологийн эсвэл эрүүл мэндийн шинэ нээлтүүдээс илүү үнэ цэнэтэй вэ?
-
Мормоны Ном ерөнхийлөгч Бэнсоны хэлсэнчлэн яагаад “орчин цагт дэлхийд өгөгдсөн хамгийн чухал бэлгүүдийн нэг” вэ?
-
Нэг найз тань Мормоны Ном яагаад та нарт үнэ цэнэтэй байдгийг асуувал та нар юу гэж хариулах вэ?
Moрмон 8:33–41
Моронай хожмын өдрүүдийг харж, бидний цаг үеийн сүнслэг байдлын доройтлыг зэмлэдэг
Нэг суралцагчаас Моронай 8:35-ыг чанга уншихад урь. Түүнийг уншихын өмнө энэ шүлэгт Моронай шууд бидэнд хандан ярьж байгааг онцлон хэл.
-
Энэ шүлэг хэрхэн Мормоны Номыг уншихад маань нөлөөлж чадах вэ?
Суралцагчид энэ асуултын хариултыг ярилцаж байх үед Мормоны Номын бошиглогчдын талаар ярьсан ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны өгсөн дараах мэдэгдлийг унш:
“Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг бичсэн юм бол бид Мормоны Номыг судлах ёсгүй гэж үү? ‘Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахаар Мормонд (Моронайд, Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад надад туслах зүйлээс би ямар сургамж авч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асуух ёстой. (“Мормоны Ном—манай шашны тулгуур чулуу,”6)
Суралцагчдыг Moрмон 8 дээрх Моронайн хэлсэн үгийн үлдсэн хэсгийг судлахдаа энэ зөвлөмжийг дагахад урамшуулан дэмж.
Суралцагчдаас хэн нэгэнд материаллаг, сэтгэл санааны, найз нөхрийн эсвэл сүнслэг тусламж шаардлагатайг анзаарч байсан үеэ санахыг хүс. Тэднийг тухайн хүнд туслахын тулд юу хийсэн эсвэл тэд тусламж үзүүлээгүй, ер нь тэд юу хийж болох байснаа эргэцүүлэн бодохыг хүс. Мөн тэднийг яагаад тэд туслахаар эсвэл туслахгүй байхаар шийдсэнээ тунгаан бодоход урь.
Хэдэн суралцагчийг Moрмон 8:33–41-ийг ээлж дараалан чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хожмын өдрүүдэд зарим хүн гачигдалтай хүмүүст туслахгүй байх шалтгааныг олохыг хүс.
-
Хожмын өдрүүдийн зарим хүн гачигдалтай нэгэндээ яагаад туслахгүй байна вэ? (Хариултад бардамнал, шударга бус явдал, гачигдалтай хүмүүсийг хайрлахаасаа илүү мөнгө ба ганган хувцас хунарт дурлах мөн дэлхийн зүйлсийг шүтэн бишрэх зэрэг орж болно.)
-
Moрмон 8:38 дээр Мормон бохирдлууд гэдэг үгийг ашигласан. Өнөөгийн дэлхийд бохирдлууд гэж юуг хэлж болох вэ? (Хариултад бардамнал, порнограф, эд хөрөнгө ба мөнгийг илүүд үзэх зэрэг байж болно.)
Суралцагчдаас Moрмон 8:36–41 дээрээс ядуус болон гачигдалд байгаа тэдний төлөө бидний хүлээсэн халамжлан асрах үүргүүдийн талаар суралцсан зүйлээ товч дүгнэн бичихийг хүс. Хоёр юм уу гурван суралцагчийг урьж, ангийнхандаа өөрсдийн бичсэн зүйлээсээ хуваалцахыг хүс. Суралцагчдын үгс ялгаатай байж болох ч тэд дараах үнэнийг тодотгосон байх ёстой: Бурхан биднийг ядуус болон гачигдалтай хүмүүсийг халамжлан асрах арга замыг хариуцах чадвартай байлгах болно.
-
Танай сургууль эсвэл байгууллагад байдаг хамгийн нийтлэг хэрэгцээ юу вэ? Сүмийн өсвөр үеийнхэн эдгээр хэрэгцээ шаардлагатай хүмүүст хэрхэн тусалж чадах вэ? (Суралцагчдыг тусламж хүссэн хүн болгонд эсвэл зөв зүйл болгонд өөрсдийн мөнгө болон цагийг зарцуулах хэрэггүйг ойлгоход тусал. Тэдний гэр бүл ба Сүмд гачигдалтай хүмүүст туслах олон янзын боломж байдаг. Мөн тэд өөрсдөө Сүнсний удирдамжийг даган, үйлчлэл үзүүлж болно.)
-
Сүмийн өсвөр үеийнхэн ядуусыг асран халамжлах юу хийж чадах вэ? (Хэрэв суралцагчид мацгийн өргөлийг дурдахгүй бол та Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], хуудас 121–122 дээрх “Мацаг барилтын ням гараг” сэдвийг уншин, мацгийн өргөлийг төлөх хэсгийг онцолж болно.)
Эдгээрийг үргэлжлүүлэн суралцагчдыг гачигдалд байгаа хүмүүсийг асран халамжлахад тэдний хийж болох нэг юм уу хоёр зүйлийг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг урь. Тэд ангид сонссон зүйлийг эсвэл өөрсдийн санаагаа бичиж болно. Дараагийн долоо хоногт эдгээрийн аль нэгийг хийх зорилго тавихыг хүс. Өөрсдийн зорилгыг биелүүлэхийг урамшуулан дэмж.