90-р хичээл
Aлмa 32
Оршил
Алма болон түүний хамтрагчид зорамчуудын сүсэг бишрэлийн хэлбэр урвалтын шинжтэйг гэрчилсний дараа Бурханы үгийг тэдэнд номлож эхэлсэн. Тэд ядуу болон синагогоосоо хөөгдсөн хүмүүсийн дунд зарим амжилтыг олжээ. Алма Бурханы үгийг үртэй харьцуулснаар Бурханы үгийг хэрхэн хүлээн авч мөн итгэлээ хөгжүүлэхийг хүмүүст заав.
Заах зөвлөмж
Aлмa 32:1–16
Даруусгагдсан зорамчууд Бурханы үгийг сонсоход бэлтгэгдсэнийг харуулсан
Та өөрийгөө Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг яаж мэдэх вэ? хэмээн суралцагчдаас асуусан тэдний нэг найз хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Гэрчлэл хүлээн авахад тань туслах юуг тэд хэлэхийг нь асуу.
Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа самбар дээр Гэрчлэлийг хэрхэн хүлээн авч, бэхжүүлэх вэ? гэж бич. Та хичээлийн үед гэрчлэлийг хэрхэн хүлээн авч, бэхжүүлэх талаар суралцагчдын олж мэдсэн зарчмууд болон санаануудыг жагсаан бичнэ гэдгээ тэдэнд хэл.
Алма болон түүний ах дүүс нифайчуудаас урвасан бүлэг болох зорамчуудын хуурамч сүсэг бишрэлийг ажигласныг суралцагчдад сануул. Тэрбээр хүмүүсийн ёс бус явдалд харамссан учраас тайтгарлын төлөө мөн тэдэнд заах хүч чадлын төлөө залбирчээ. (Aлмa 31-ийг үзнэ үү.)
Нэг суралцагчийг Алма 32:1–3-ыг чанга уншихад урь. Зорамчуудын ямар бүлэг номлогчдын захиасыг сонирхож байгаагаа харуулсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Тэднийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.
-
Алма 32:3-т өгүүлснээр энэ хүмүүс юугаар ядуу байсан бэ? (“Тэд дэлхийн зүйлүүдээр ядуу байв; мөн түүнчлэн тэд зүрх сэтгэлдээ ч ядуу байв.”)
-
“Зүрх сэтгэлдээ ядуу” байх нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг энэ асуултад хариулахад нь туслахын тулд хэд хэдийг нь Алма 32:4–12-ыг ээлж дараалан чанга уншихад урь. (Суралцагчид зүрх сэтгэлдээ ядуу байна гэдэг нь даруу, наманчилдаг, мөн Бурханы үгийг сонсоход бэлэн байх явдал гэдгийг хэлж болно.)
-
Алма 32:5 дахь асуултууд зорамчууд зүрх сэтгэлдээ ядуу байсныг хэрхэн харуулсан бэ?
-
Ядуурал зорамчуудын энэ бүлэг хүмүүсийг адислал руу хэрхэн хөтөлсөн бэ?
-
Эдгээр шүлэг гэрчлэл хүлээн авах болон бэхжүүлэх талаар юу заасан бэ? (Суралцагчдыг өөр өөр зарчмуудыг хуваалцах үед тэдгээрийг нь самбар дээрх гарчгийн доор бич. Тэд дараах зарчмыг хэлэх ёстойг анхаар: Даруу байдал нь Бурханы үгийг хүлээн авахад биднийг бэлтгэдэг.)
-
Даруу байдал нь гэрчлэлийг хүлээн авч, бэхжүүлэх үйл явцад яагаад чухал вэ?
Цөөн суралцагчийг Алма 32:13–16-г ээлж дараалан чанга уншихад урь. Хүмүүс даруу төлөв болдог хоёр өөр арга замыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. (Хүмүүс даруу байхаар өөрөө сонгох буюу даруу байхаар албадуулж болно.)
-
Бид энэ шүлгүүдээс даруу байдлын талаар юу сурсан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг тогтооход нь тусал: бид даруу байхаар албадуулахаас сонголтоороо даруу байх нь илүү адислагдана.) Даруу байхыг сонгох нь яагаад илүү дээр гэж та бодож байна вэ?
-
“Үгийн учир” өөрсдийгөө даруусгах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (Aлмa 32:14). Үүнийг бид сүмд болон семинар дээр эсвэл гэр бүлээрээ судар уншихад хэрхэн ашиглаж болох вэ?
Aлмa 32:17–43
Алма зорамчуудад итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг заасан
Алма гэрчлэл хүлээн авах тухай олон хүнд байдаг хуурамч санааг олж тогтоосныг тайлбарла. Ангийг энэ хуурамч санааг олох үеэр нэг суралцагчийг Алма 32:17–18-ыг чанга уншихад урь.
-
Гэрчлэл хүлээн авах тухайд ямар хуурамч санаа ихэнх хүнд байдаг вэ?
-
Итгэхээсээ өмнө тэмдэг шаардах нь яагаад буруу вэ? (Та суралцагчдад Иаков 7:13–16 дахь Шерим болон Алма 30:43–52 дээрх Нихорын түүхийг сануулах хэрэгтэй байж болно. Тэмдэг нь итгэлийн үр дүн болохоос итгэхээсээ өмнө шаардах ёстой зүйл биш гэдэгт онцгой анхаарал хандуулахын тулд та Сургаал ба Гэрээ 63:9-ийг тэднээр уншуул.
Алма итгэл гэж юу болохыг хүмүүст заасныг тайлбарла. Суралцагчдыг Алмагийн итгэлийн тодорхойлолтыг олж мэдэхийн тулд Алма 32:21-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Энэ шүлэг бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Та суралцагчдад дараа үүнийг олоход амархан болгохын тулд онцлог аргаар тэмдэглэхийг санал болгож болно.
Суралцагчдыг хэрхэн гэрчлэл хүлээн авч, гэрчлэлээ бэхжүүлэх зөвлөгөөг олж мэдэхийн тулд Алма 32:22-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.
Самбар дээрх жагсаалтад Бурханы нигүүлслийг сана ба Бурханы үгэнд итгэ гэсэн санаануудыг нэм.
-
Эдгээр үйлдэл итгэлээ хөгжүүлэхэд яагаад чухал вэ?
Бурханы үгэнд хэрхэн итгэхийг ойлгуулахад зорамчуудад туслахын тулд Алма нэгэн туршилт хийхийг санал болгосныг тайлбарла.
-
Хүмүүс яагаад шинжлэх ухааны туршилтуудыг хийдэг вэ? (Аль нэг онол буюу санаа нь үнэн эсэхийг мэдэхийн тулд)
Суралцагчдаас шинжлэх ухааны хичээл эсвэл өөр байдалд хийсэн туршилтуудаа дүрслэн хэлэхийг хүс. Туршилт нь таамаглал төдий зүйл бус харин судлаачийн зүгээс үйлдэл шаарддагийг харахад нь тэдэнд тусал. Гэрчлэл хүлээн авах болон хүчирхэгжүүлэх үйл явц нь үйлдлийг шаарддаг
Нэг суралцагчаар Алма 32:27-г чанга уншуул. Зорамчуудаас хийж үзүүлэхийг Алмагийн урьсан туршилтыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Самбар дээрх жагсаалтад Үгсийг турших гэсэн санааг нэмж бич.
-
Алма “[түүний] үгсийг турш” гэж хэлэхдээ юу гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн гэж та нар бодож байна вэ?
-
Алма “сэрж мөн чадвараа сэргээх” гэж хэлэхдээ ямар санааг илэрхийлэхийг хүссэн гэж та нар бодож байна? (Та чадвар гэсэн үг нь бидний бодох, үйлдэх, мөн юмсыг биелүүлэх чадварыг харуулж байгааг тайлбарлаж болно. Алма хүмүүсийг түүний үгээр үйлдэхэд урьсан. Самбар дээрх жагсаалтад сэрж мөн чадвараа сэргээх гэсэн санааг нэмэхийг хүсч болно.)
-
“Итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болгох” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Амьдралдаа энэ туршилтыг хэрхэн хийж эхлэхийг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг Алма 32:28-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь.
-
Алма Бурханы үгийг юутай харьцуулсан бэ? (Үртэй)
-
Бурханы үг байдаг зарим эх сурвалж юу вэ? (Хариултууд нь судар, хожмын үеийн бошиглогчдын сургаал, Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлт зэрэг байж болно.)
-
Алма биднийг энэ “үр”-ээр юу хийх ёстой гэж хэлсэн бэ?
Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич. Та тэднийг үгсийг турших гэж түрүүнд бичсэн үгийнхээ доор бичихийг хүсч болно. Жагсаалт нь дараах хэсгүүдийг багтааж болно:
Суралцагчдад туршилтын талаар уншсан зүйлээ ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Бурханы үг нь бид зүрх сэтгэлдээ ургуулж болох үртэй хэрхэн адилхан бэ? (Хариулт нь үр ургадаг, энэ нь биднийг хүчирхэгжүүлж чадна, бид үрийг арчлах хэрэгтэй зэрэг санаанууд байж болно.)
Суралцагчид Бурханы үгийг үртэй харьцуулан ярилцах үеэр тэднийг Алма 33:22–23-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдыг уншихаас өмнө “энэ үг” гэсэн Алмагийн тайлбарыг олохыг тэднээс хүс. Энэ гэдэг нь Есүс Христ болон Түүний Цагаатгалыг хэлж байгааг ойлгоход нь тэдэнд тусал.
-
Зүрх сэтгэлд тань үг суулгагдахын тулд “зай тавьж өг” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? (Алма 32:28-ыг үзнэ үү. Хариулт нь бид зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй, бид амьдралдаа судраас суралцах зайтай байх хэрэгтэй зэрэг санаанууд байж болно.)
-
Бурханы үг та нарын чээжинд “өсөх” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Хэрэв Бурханы үг та нарын чээжинд өсвөл та нарын гэрчлэл болон итгэлд юу тохиолдох вэ?
-
Бурханы үг хэзээ бодгалийг тань тэлж, ойлголтыг тань гэгээрүүлсэн бэ?
Цөөн суралцагчаас Алма 32:29–34-ийг ээлж дараалан уншихыг хүс. Бурханы үгийн тухай бидний юу мэддэгийг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олж мэдэхийг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс. Тэгээд олсон үгс болон өгүүлбэрүүдээ уншиж, яагаад тэдгээрийг сонгосноо тайлбарлахыг суралцагчдаас хүс. Самбар дээрх зурганд тэдний анхаарлыг хандуулан, асуу:
-
Энэ туршилтыг хийсний дараа бидний итгэл яагаад төгс бус хэвээр байх вэ? Бид сайн мэдээний бат бөх гэрчлэлийг хүлээн авахын тулд өөр юу юу хийх хэрэгтэй гэж та бодож байна?
-
Модны ургалтыг дэмжиж туслах үйл явц гэрчлэлээ хүчирхэгжүүлэх үйл явцтай хэрхэн адилхан бэ?
Алма 32:35–40-ийг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Туршилтыг хэрхэн гүйцэтгэж болох тухай Алмагийн өгсөн зөвлөмжийг олохыг суралцагчдаас хүс.
-
Алма 32:37–40-д өгүүлснээр Бурханы үгэнд итгэх бидний итгэл үргэлж өссөөр байхын тулд бид юу хийх ёстой вэ? (Самбар дээрх жагсаалтад Үгийг арчил гэсэн санааг нэмж бич.)
-
Бид үгийг арчлахын тулд юу хийж болох вэ? (Хариулт нь бид судраа өдөр бүр судлах, суралцахдаа зааварчилгааны төлөө залбирах, судар болон хожмын үеийн бошиглогчдын сургаал бидний амьдралд хэрэгжих арга замыг хайх болон сурч мэдсэн зүйлээ хуваалцах зэрэг санаанууд байж болно.)
-
Бид модыг хайхрахгүй буюу арчлахгүй бол юу тохиолдох вэ? Бид зүрх сэтгэлдээ суулгасан Бурханы үгийг хайхрахгүй бол юу тохиолдох вэ?
Суралцагчдыг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ Алма 32-оос хэрхэн гэрчлэл хүлээн авч, гэрчлэлээ хэрхэн бэхжүүлэх талаар сурсан зүйлээ тэмдэглэхийг хүс. Та тэдэнд эдгээр дүгнэлтийг Алма 32:37–43-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.
Бичсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэднийг бичсэн зүйлээ хуваалцах үеэр хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы үгийг тууштай арчилбал Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай бидний итгэл мөн гэрчлэл өснө гэдгийг тэд хэлэх ёстойг анхаар.
Суралцагчдыг мод болон жимсний тухай Алмагийн тодорхойлолтыг олж мэдэхийг хичээн, Алма 32:41–43-ыг уншихыг хүс.
-
Мормоны Номын өөр хаана “амтат бүхнээс дээд амтат” жимстэй модыг дүрсэлсэн байдаг вэ? (Та суралцагчдад 1 Нифай 8:11–12 болон 1 Нифай 11:9–24 дээр гардаг амьдралын модны тодорхойлолтыг сануулж болно.)
-
Амьдралын модны тухай Лихай, Нифай хоёрын үзэгдэлд мод болон жимс нь юуг төлөөлдөг вэ? (Мод нь Аврагч болон Түүний Цагаатгалыг илэрхийлдэг учраас Бурханы хайрыг төлөөлдөг харин жимс нь Цагаатгалаар бидэнд ирдэг адислалуудыг төлөөлдөг. Энэхүү авлагын 12-р хичээлийг үзнэ үү.)
-
Лихай, Нифай хоёрын үзэгдэлд хүмүүс уг мод руу хэрхэн ирдэг вэ? (Бурханы үгийг төлөөлсөн төмөр бариулыг дагаснаар.) Энэ нь Алма Бурханы үгийг үртэй харьцуулсантай хэрхэн адилхан байна вэ?
Цөөн суралцагчийг Алма 32 дээр дүрсэлсэн туршлагыг хэрхэн дагаснаа хуваалцахад урь. Тэднээс энэ туршлага амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асуу. Бурханы үгийн хүчийг мэдэрсэн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг бод.