Номын сан
Хичээл 30: 2 Нифай 9:27–54, 2 Нифай 10


Хичээл 30

2 Нифай 9:27–54 , 2 Нифай 10

Оршил

Есүс Христ Уналтын үр дагавруудаас бүх хүн төрөлхтнийг чөлөөлж, нүглийн уучлалыг бидэнд санал болгосон тухай гэрчилсний дараа Иаков номлолоо өндөрлөжээ. Тэрээр Их Эзэнээс тусгаарлагдаж болох зан авир болоод үйлдлүүдээс сэрэмжлүүлж, харин Христэд ирж, аврагдах боломжийг хүмүүст олгодог зан төлөв хийгээд үйлдлүүдийн тухай гэрчилсэн ажээ. Израилийн угсаа хэдийгээр тараагдсан ч, тэднийг наманчлан Өөр рүү нь эргэж ирэх үед Их Эзэн тэдэнтэй хийсэн гэрээгээ санан, цуглуулах болно гэдгийг Иаков маргааш нь дахин нотолсон юм. Иаков Есүс Христийн цовдлолтын тухай бошигложээ. Тэр бас түүний хүмүүст амлагдсан нутаг нь бүх үндэстнүүдээс бат бөх хамгаалагдсан, хаадын хаанчлалгүй, эрх чөлөөний нутаг байх болно хэмээн бошиглосон юм. Иаков өөрийн хүмүүсийг Бурханы хүсэлтэй өөрсдийгөө эвлэрүүлэхийг мөн тэд зөвхөн Бурханы ач ивээлээр аврагдаж болно гэдгийг санах ёстойг тэдэнд ухуулжээ.

Заах зөвлөмж

2 Нифай 9:27–54

Иаков Христэд ирэхэд бүхнийг урьж, биднийг Их Эзэнээс тусгаарлахад хүргэх зан авир болон үйлдлүүдээс сэрэмжлүүлсэн юм

Яагаад надад тусламж хэрэгтэй вэ? Би юу хийх ёстой вэ? гэсэн өгүүлбэрүүдийг самбар дээр бич. Нэг хүн маш хүндээр өвчилжээ гэж суралцагчдаар төсөөлөн бодуул.

  • Энэ хүн бусдаас тусламж эрэх хэрэгтэй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Уг тусламжийг хүлээн авахын тулд тэр хүн юу хийх ёстойг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Тухайн хүн бусдын тусламж хэрэгтэйг ойлгосон ч тусламжийг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо ойлгоогүй бол үр дүн нь юу болох вэ?

Өмнөх хичээлээр тэд Уналтын болон бидний нүглийн үр дагавруудыг судалж, бидэнд Аврагч яагаад хэрэгтэйг мэдсэн гэдгийг суралцагчдад сануул. Тэрбээр бидэнд тусалж, биднийг гэм нүглээс чөлөөлөхийг хүсдгийг гэрчил. Цагаатгалын бүх адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо мэдэж байна уу гэдгээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

Иаков өөрийнхөө хүмүүст “мөнх амьдралын замыг” (2 Нифай 10:23) сонгоход нь туслахыг хүсч байсныг тайлбарла. Хэрэв тэд “Их Эзэнд ирэх” ( 2 Нифай 9:41) аваас мөнх амьдралтай болно гэдгийг ойлгоход тэрээр тэдэнд тусалсан юм. 2 Нифай 9:41-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Бидний дагах ёстой “замын” тухай Иаковын дүрслэлийг олохыг ангиас хүс.

  • Их Эзэнд ирэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Амьдралаа замтай зүйрлүүлэн төсөөлөн бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Амьдралын зам нь тэднийг хааш нь удирдаж байгааг тэднээр чимээгүй тунгаан бодуул. Өдөр тутмын сонголт нь тэднийг Аврагчид улам ойртуулдаг уу?)

  • Иаков тэр “замыг” дүрслэхийн тулд ямар үгс ашигласан байна вэ? Нaрийн бөгөөд шулуун гэдэг үгс амьдралдаа бидний дагах ёстой замын тухай юу зааж байна вэ?

Иаков нарийн бөгөөд шулуун зам гэдэг хэллэгээр хаалгыг дүрсэлснийг хэл. Тэрээр Аврагчийг уг хаалганы сахиултай зүйрлэн дүрсэлжээ. Бид зөвхөн Есүс Христ болон Түүнийг Цагаатгалаар дамжуулан нүглээсээ уучлагдаж, мөнх амьдралтай болж чадна гэсэн гэрчлэлээ хуваалц. Бидний хийдэг юм бүхэн түүний дотор бидний хүлээн авдаг ёслол, хэлдэг залбирал, хуваалцдаг гэрчлэл, бидний амьдралын хэв маяг-энэ бүхэн Есүс Христийн нэрээр хийгддэг байх ёстой.

  • Аврагч “тэнд нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг” нь яагаад таны хувьд чухал вэ? (Их Эзэн Өөрийнх нь өмнөөс хүмүүсийн шүүгч болж үйлдэх бишоп, гадасны ерөнхийлөгч зэрэг үйлчлэгчдийг дууддагийг та онцлон тэмдэглэж болно. Гэвч Аврагч бидний эцсийн Шүүгч байж, бидэнд амьдралдаа дагаж байсан замын дагуу эцсийн дүнг бидэнд тавих болно.

  • Их Эзэн “мэхлэгдэх боломжгүйг” мэдэх нь Түүнд ирэх бидний хүч чармайлтанд хэрхэн нөлөөлж болох вэ?

2 Нифай 9 дэх сануулагчууд нь бидний зан төлөв болон үйлдлүүд Аврагчид ирэх бидний чадварт хэрхэн нөлөөлдөг тухай Иаковын сургаалуудыг ойлгоход бидэнд тусалдгийг тайлбарла. Зарим зан авир, үйлдэл Христэд ирэхэд бидэнд тусалдаг бол зарим нь Түүнд ирэхэд бидэнд саад болдог.

Судрын эшлэлүүд дэх зан авир болон үйлдлүүдийг олоход суралцагчдад туслахын тулд самбарын голд босоо шугам зур. Шугамны нэг талд Биднийг Христээс холдуулдаг зүйлс гэж бич.Доод талд нь:

1. 2 Нифай 9:27–33

2. 2 Нифай 9:34–39 гэж бич.

Шугамны нөгөө талд Христэд ирэх нь гэж бич. Доод талд нь:

3. 2 Нифай 9:23, 39, 42, 45–46

4. 2 Нифай 9:49-52 гэж бич.

Суралцагч бүрд 1-4 хүртэлх дугаарын шүлгүүдийг даалгавар болгон өг. Даалгасан дугаарууд дахь шүлгүүдийг чимээгүй уншихад суралцагчдыг урь. 1, 2 дугаарын шүлгүүдийг даалгасан суралцагчдаас биднийг Аврагчаас холдуулдаг зан авир болон үйлдлүүдийг олохыг хүс. 3, 4 дугаарын шүлгүүдийг даалгасан суралцагчдаас Аврагчид ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг авахад бидэнд тусалдаг зан авир болон үйлдлүүдийг олохыг хүс. Олж мэдсэн зүйлээ судартаа тэмдэглэхэд нь суралцагчдыг урамшуулан дэмж.

Хэдэн минутын дараа 1, 2 дугаарын шүлгүүдээр даалгавар авсан суралцагчдаас сайн дураараа ангийн өмнө гарч биднийг Аврагчаас холдуулдаг зан авир болон үйлдлүүдийг самбарт жагсаан бичих суралцагчдыг урь. Дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асууж, Иаковын сэрэмжлүүлгийн тухай ярилц:

  • Иаков хоёул ашигтай зүйл болох эрдэм мэдлэг болон мөнгөний тухай дурджээ. Эрдэм мэдлэг ба мөнгийг сонгох нь Их Эзэнд ирэхэд бидэнд хэрхэн саад учруулж болох вэ? (2 Нифай 9:28–29 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсэгт тэмдэглэгээ хийхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.)

  • Сүнслэг байдлын хувьд дүлий буюу харалган гэсэн нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (2 Нифай 9:31–32-ыг үз.)

  • “Зүрх сэтгэл нь хөндөгдөөгүй” (2 Нифай 9:33) гэдэг нийлмэл үг Бурханд зүрх сэтгэлээ нээгээгүй эсвэл Түүнтэй гэрээнд орох хүсэлгүй хүмүүсийг хэлж байгаа юм. Ийм байдал Цагаатгалын бүрэн адислалыг хүлээн авахад бидэнд хэрхэн саад болдог вэ?

  • Өнөөдөр хиймэл шүтээний ямар хэлбэрүүд байдаг вэ? (2 Нифай 9:37-г үзнэ үү.)

3, 4 дугаарын шүлгүүдийг даалгасан суралцагчдыг ангийн өмнө гаргаж Аврагчид ирж, Цагаатгалын бүрэн адислалыг авахад бидэнд туслах зан авир болон үйлдлүүдийг самбарт жагсаахыг тэднээс урь. Олж мэдсэн зүйлдээ дүн шинжилгээ хийхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:

  • 2 Нифай 9:23-т Иаков наманчилж, баптисм хүртэх тухай Их Эзэний зарлигийг бидэнд сануулж байна. Ариун ёслолоор дамжуулан баптисмын гэрээгээ шинэчлэх нь Их Эзэнд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • “Сүнсээ бодох” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (2 Нифай 9:39). Ямар үйл ажиллагаанууд бидэнд сүнсээ бодоход тусалж чадах вэ?

  • “Нүглүүдээсээ салах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (2 Нифай 9:45).

  • Иаков идэх, уух болон “шимт болгонд баяс” гэдэг үг хэллэгээр ямар санааг илэрхийлсэн гэж та боддог вэ? (2 Нифай 9:50–51-ийг үз.) Эдгээр шүлэг сүнсний тэжээлийн тухай өгүүлж байгааг та тайлбарлаж болно.)

Бид Их Эзэнд ирж, Түүний хүслийн дагуу амьдарснаар Цагаатгалын бүрэн адислалыг авах болно гэдгийг гэрчил. Энэ зарчмыг суралцагчдаар бичүүлсэн хүснэгтийн дээд талд самбар дээр бич.

Энэ зарчмыг амьдралдаа үзсэн нотолгооны тухай тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Самбар дээрх хоёр дахь жагсаалтанд буй зан чанарууд болон үйлдлүүдийн аль нэгээр нь буюу хэд хэдээр нь дамжуулан Аврагчид хэрхэн улам ойр дотно болсон тухайгаа судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичихэд тэднийг урь. Бичсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь (гэвч нэн хувийн шинжтэй туршлагаа хуваалцах албагүй гэдгийг ойлгоход суралцагчдад тусал).

2 Нифай 10

Иаков өөрийн хүмүүсийг Их Эзэнд ирж, баяртай байхад урамшуулан дэмжсэн нь

Хүч чармайлт юм уу золиослол шингэсэн онцгой тийм бэлгийг хэн нэгнээс авч байсан эсэхийг суралцагчдаас асуу. Энэ тухай туршлагаа хуваалцахад нэг юм уу хоёр суралцагчийг урь.

  • Ийм бэлгийн төлөө бид талархлаа хэрхэн илэрхийлж болох вэ?

  • Бид Аврагчийн Цагаатгалын бэлгийн төлөө талархлаа хэрхэн илэрхийлж болох вэ?

Иаков Есүс Христийн Цагаатгалын тухай заасныхаа маргааш нь Их Эзэн нүглийн үр дагавруудаас чөлөөлдөг тухай дахин гэрчилжээ. Тэр өөрийн хүмүүст тэд Цагаатгалын бэлгэнд хэрхэн хариулбал зохих тухай заасан байна.

Хэдийгээр Израилийн угсаа нүглийнхээ улмаас тараагдсан ч, Их Эзэн тэдэнтэй хийсэн гэрээнүүдээ санаж, тэднийг наманчилсан үед Өөртөө эргэж ирэхэд нь цуглуулах болно гэдгийг Иаков дахин давтан сануулсныг тайлбарлаж, 2 Нифай 10:1-19-ийг нэгтгэн дүгнэ. 2 Нифай 10:3  бол Аврагчийг Христ хэмээн нэрлэсэн Мормоны Номон дахь анхны шүлэг юм гэдгийг та тайлбарлаж болно.

2 Нифай 10:20, 23-25-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Цагаатгалын бэлгэнд хариулахын тулд Иаков биднийг юу хий хэмээн ухуулсныг олохыг суралцагчдаас хүс. Энэ шүлгүүдээс олсон зүйлээ судартаа тэмдэглэж авахыг та суралцагчдад зөвлөж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь.

Дараах асуулт бүхий тараах материалыг бэлтгэсэн бай (эсвэл асуултуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн бай). Нэг асуултыг сонгож аван хамтрагчтайгаа уг асуултын талаар санал бодлоо хуваалцахад суралцагчдыг урь.

  • Бид Аврагчийн тухай судалсан зүйлүүдээсээ юуг нь үргэлж санаж байх ёстой вэ?

  • Наманчлал нь яагаад бидний төлөө Их Эзэний хийсэн зүйлд талархлаа харуулах чухал арга зам байдаг вэ?

  • Аврагчийн талаар итгэл найдварыг мэдрэхэд тань тусалсан чухам юуг чи мэдэж авсан бэ?

2 Нифай 10:24 дэх эвлэрүүл гэдэг үг нь хүмүүс буюу юмсыг бие биетэй нь эв нийцтэй, эв найртай байлгах гэсэн утгатайг тайлбарласнаар хичээлээ төгсгө. Жишээ нь, хоёр найз хоорондоо санал зөрөлдөж маргасны дараа эвлэрэх хэрэгтэй.

  • Өөрийгөө Бурханы таалалтай эвлэрүүлнэ гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?

2 Нифай 9-10-ыг судалж, ярилцах явцад сурч мэдсэн зүйлээ тунгаан бодоход суралцагчдыг урь. Цагаатгалын адислалуудыг бүрэн хүлээн авахын тулд Өөрийгөө Бурханы таалалтай эвлэрүүлэх шаардлагатай ямар зүйл байгааг мэдэхэд тэднийг урь. Жишээ нь, суралцагч нь аль нэг тодорхой зөвлөгөөнд илүү анхаарал тавих буюу (2 Нифай 9:29-ийг үз) ямар нэг тодорхой нүгэл үйлдэхээ болих (2 Нифай 9:45-ыг үз), эсвэл Аврагчийг өдөр бүр санаж байх арга замыг бодож олох хэрэгтэй байж болно (2 Нифай 10:20-ийг үзнэ үү). [Өөрсдийгөө] Бурханы таалалтай эвлэрүүлэх шаардлагатай юуг ч болов хийхэд суралцагчдыг урамшуулан дэмж ( 2 Нифай 10:24). Ингэснээр ирэх адислалуудын тухай гэрчил.

Төгс эзэмших судар 2 Нифай 9:28-29

Анхааруулга: Дараах үйл ажиллагаа нь 2 Нифай 9:28-29-ийг төгс эзэмшихэд суралцагчдад туслах зорилготой юм. Энэ хичээл их материалтай учраас та уг үйл ажиллагааг цагийн боломж илүү сайтай өөр өдөр ашиглаж болно.

2 Нифай 9:28-29-ийг хамтдаа чанга уншихад суралцагчдыг удирд.

  • Эрдэм мэдлэгт шамдан суралцахад ямар нүх бидэнд урхи болж болох вэ? Бид эрдэм мэдлэгийг эрэлхийлэхийн хамт эдгээр урхинаас хэрхэн зайлсхийж болох вэ?

  • Эрдэм мэдлэгийг эрэлхийлэхийн хамт “Бурханы зөвлөгөөг анхааран сонсоход бидэнд юу тусалж болох вэ?

Одоо семинартаа сайн явж, семинараа төгссөний дараа институтэд явахаар төлөвлөхөд суралцагчдыг урамшуулан дэмж.

Хэвлэх