Номын сан
Төгс эзэмших судрын оршил


Төгс эзэмших судрын оршил

Шашны институт ба семинар нь семинарын дөрвөн курс тус бүрд зориулан төгс эзэмших 25 судрын хэсгийг сонгосон. Энэ хэсгүүд нь сайн мэдээг ойлгож, хуваалцах мөн итгэлээ хүчирхэгжүүлэхэд судрын чухал үндэс болж өгдөг. Мормоны Номын төгс эзэмших судрын хэсгүүд:

Семинарын суралцагчдыг энэ хэсгүүдийг “төгс эзэмших”-д урамшуулан дэмждэг. Та өөрөө энэ хэсгүүдийг төгс эзэмшсэн үед суралцагчдадаа туслах илүү боломжтой болно. Судрын төгс эзэмших хэсгүүд дараах зүйлсийг багтаадаг:

  • Холбогдох судрын эшлэлүүдийг ойлгосноор шүлгээ тогтоох

  • Судрын хэсгүүдийн хам сэдэв ба агуулгыг ойлгох

  • Судрын хэсгүүдэд заагдсан сургаал ба зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх

  • Судрын хэсгүүдийг чээжлэх

Тогтмол байдал, хүлээлт, арга барилууд

Та суралцагчдадаа төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд нь туслахаар төлөвлөхдөө хэрэв та төгс эзэмших судрын хэсгүүдийг тогтмол, зохих хүлээлттэйгээр судалбал мөн суралцах олон янзын арга барилуудыг ашиглавал илүү их амжилт олох болно.

Төгс эзэмших судрыг тогтмол мөн дахин давтан заах нь суралцагчид үнэнүүдийг удаан хугацаанд санаж, ирээдүйд ашиглахад нь туслах болно. Курст суралцах зүйлсийг бүтэн жилээр тоймлон гаргах нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ангид тогтмол заах төлөвлөгөө гаргахад тустай байдаг . Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд нь туслахын тулд хэдэн удаа болон хэр цаг хугацаа зарцуулах тал дээр ухаалаг ханд. Төгс эзэмших судрын үйл ажиллагаанууд судруудаас өдөр бүр дарааллын дагуу судлахад саад болохгүй байхад анхаар. Та өдөр бүр суралцагчидтайгаа төгс эзэмших судрын хэсгүүдээс суралцах цөөн хэдэн минутыг гаргаж болно. Эсвэл долоо хоног бүр нэг юм уу хоёр удаа 10 – 15 минутын төгс эзэмших судрын богино үйл ажиллагааг хийж болох юм. Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг суралцахад туслахаар хэрхэн төлөвлөснөөс үл хамааран тогтмол мөн цагаа олсон хүчин чармайлтуудыг гарга.

Төгс эзэмших судар эзэмшүүлэхдээ суралцагч бүрийн чадварт тулгуурла. Төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд суралцагчаас мөн хичээл зүтгэл шаардана. Төгс эзэмших судрыг амжилттай эзэмших нь суралцагчдын ажиллах хандлага ба хүслээс маш их шалтгаална гэдгийг суралцагчдадаа хэл. Илүү өндөр түвшинд өөрсдийнхөө чадварыг аваачих зорилгууд тавихад тэднийг урамшуулан дэмж. Чээжлэхдээ бэрхшээлтэй суралцагчдад уян хатан байж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хандлага ба заах арга барилаа өөрчлөхөд бэлэн бай.

Суралцагчдаасаа хувийн зан чанар болон суралцах хэв маягаа сайжруулахыг шаардахдаа та өөрөө төгс эзэмших судрын хэсгүүдийг суралцагчдад заахдаа ашиглаж байгаа өөрийн арга барилыг янз бүрээр өөрчил. Сайн мэдээг заах болон судлахдаа Ариун Сүнс суралцагчдыг судар болон сургаалыг эзэмшихэд тусалж болохын тул үйл ажиллагаануудыг сонгохдоо ухаалаг бай. Энэ гарын авлагын хичээлүүд дээр төгс эзэмших судар заах олон тохиромжтой аргууд байгаа. Төгс эзэмших судрыг заах нэмэлт аргуудыг доорх төгс эзэмших судрын үйл ажиллагаануудаас үз.

Сургалтын материал дахь төгс эзэмших судар

Төгс эзэмших судар нь сургалтын хөтөлбөрт олон арга замаар бичигдсэн. Төгс эзэмших судрын дүрс хичээлийн материалд төгс эзэмших судрын хэсгүүдийн хандлагыг тодорхойлдог. Төгс эзэмших судрын хэсгүүдийг бүлгийн хам сэдэвт танилцуулан, ярилцдаг. Төгс эзэмших судрын заах нэмэлт санаануудыг тухайн хичээлийн төгсгөл хэсгээс харж болно. Эдгээр нэмэлт заах санаанууд төгс эзэмших судрын хэсэг бүрд анхаарал хандуулах дөрвөн бүрэлдхүүн хэсгийг (судрын яг аль хэсэгт байдгийг тогтоох, ойлгох, хэрэгжүүлэх, чээжлэх) тэнцвэржүүлэхэд тусалдаг. Жишээлбэл: Хэрэв хичээл суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгон, хэрэгжүүлэхэд тусалж байгаа бол, нэмэлт заах санаа нь тэдэнд судрын хэсгийг чээжлэх эсвэл тогтооход туслах болно.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь танай ангийн төгс эзэмших судрын зорилготой нийцэж байгаа үед ашиглаж болох төгс эзэмших судрыг давтах үйл ажиллагаануудыг тогтмол оруулсан байдаг. Эдгээр давтах үйл ажиллагаан дор өгөгдсөн төгс эзэмших судрын нэмэлт үйл ажиллагаанууд болж болно. Та эдгээр давтах үйл ажиллагааны нэгийг хийхдээ хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд нэмэлт цаг гаргаж болох юм.

Төгс эзэмших сударт зориулсан санал болгож буй санаанууд

Суралцагчдыг судрын яг аль хэсэгт байдгийг тогтоох чадварт нь туслахын тулд курс эхлэх үед 25 төгс эзэмших судрын хэсгүүдийг танилцуулж, дараа нь курсын турш тэдгээрийг улам гүнзгийрүүлэн ажиллахаар төлөвлөж болно. Эсвэл сар бүр хэдэн хэсгийг танилцуулж, тухайн сардаа тэр хэсгүүдийг эзэмшүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж болно. Иймэрхүү оршлууд нь суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг судар дээрээ тэмдэглэх, түлхүүр үгс ба эшлэлүүдийг чээжлэхийн тулд арга замуудыг бодоход нь туслах мөн хэсэг бүрд байгаа сургаал ба зарчмуудыг тайлбарлах зөвлөгөөнүүдийг агуулж болно. Та мөн суралцагчдадаа төгс эзэмших судрын хэсгүүдийг сүнслэг хэсгүүдэд ашиглахыг даалгаснаар эсвэл хэсгүүдийг хэрхэн тогтоож, чээжлэхийг бие биедээ заахад урьснаар тэднийг төгс эзэмших судрыг танилцуулахад оролцуулж болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэхэд нь туслахын тулд тогтмол асуулт хариултууд болон судрын яг аль хэсэгт байдгийг тогтоох үйл ажиллагаануудыг (төгс эзэмших судрын үйл ажиллагаануудыг доорх жишээнүүдээс үз) хий. Энэ хөтөлбөрийн 25 төгс эзэмших судрын хэсгүүдийн жагсаалтыг суралцагчийн номын тэмдэглэгээ ба төгс эзэмших судрын картууд дээрээс олж болно.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгоход туслахын тулд өдөр тутмын хичээлүүд дээр гарч ирэх үед эдгээр хэсгийг онцлон тэмдэглэ. Та доорх төгс эзэмших судрын үйл ажиллагаануудыг суралцагчийн мэдлэг ба хэсгүүдэд агуулагдаж буй үнэнүүдийг тайлбарлах чадварыг өсгөх зорилгоор ашиглаж болох юм. Суралцагчдад сүнслэг хэсэг эсвэл анги дээр төгс эзэмших судрууд дээрх үнэнүүд нь хэрхэн Үндсэн сургаалуудыг илүү сайн ойлгоход нь тусалсан талаар тайлбарлах боломж олго.

Төгс эзэмших судрын хэсгүүд дээрх үнэнүүдийг хэрэгжүүлэхэд суралцагчдыг дэмжих зорилгоор тэдний амьдралд эдгээр үнэн хэрхэн хэрэгжиж болохыг ойлгохын тулд Ариун Сүнсний өдөөлтийг дагахад нь тэднийг урамшуулан дэмж. Суралцсан үнэнүүдийнхээ дагуу үйлдэхэд нь тэдэнд туслахын тулд төгс эзэмших судрын хэсгүүдтэй холбоотой гарч байгаа саад бэрхшээлийн талаар заримдаа ангийн буланд тавьж болно. Эсвэл та суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглан сайн мэдээний сургаалууд болон зарчмуудыг ангидаа давтах боломжийг олгож болно. Мөн та суралцагчдыг төгс эзэмших судруудыг гарч ирэх үед хичээл дээр суралцсан зарчмуудыг ангид хэрэгжүүлэхэд урьж болох юм. Суралцагчдыг сүнслэг хэсэг эсвэл бусад үед сурсан зүйлсээ хуваалцах боломжоор ханга. Энэ нь тэдний төгс эзэмших судрын хэсгүүдээс суралцсан үнэнүүдийн талаарх гэрчлэлийг нь өсгөхөд туслах болно.

Суралцагчдад 25 төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэхэд нь туслахын тулд сар бүр ангид хоёр юм уу гурван хэсгийг чээжлүүлэхээр төлөвлөж болно. Та мөн суралцагчдад гэртээ тодорхой хэсгүүдийг чээжлэх даалгавар өгч болно (тэд үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийж болно. Эсвэл эцэг эхдээ эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд чээжилснээ уншиж болно). Та өдөр тутмын хичээл дээрээ ангийнхнаас шүлгийг чээжээр унших эсвэл хоёр хоёроороо хамтдаа чээжлэх цаг гаргаснаар чээжлэх үйл ажиллагааг явуулж болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг хосоороо эсвэл жижиг бүлгээр эсвэл ангийн өмнө гарч унших боломжуудыг суралцагчдадаа олгох нь хичээл зүтгэл гарган, хариуцлагатай хандахад тусалж чадна. Доорх төгс эзэмших судрын үйл ажиллагаанууд олон төрлийн чээжлэх аргуудыг багтаасан. Суралцагч бүрийн чээжлэх чадвар болон нөхцөл байдалд тааруулан хандахыг хичээгээрэй. Суралцагчид чээжлэх боломжгүйгээс болж тэднийг ичээж, эсвэл сэтгэлээр унагаж болохгүй.

Хэвлэх