115-р хичээл
Хиламан 15–16
Оршил
Лемен үндэстэн Самуел нифайчуудад наманчлахгүй бол устгагдах болно гэдгийг анхааруулсан. Их Эзэн нифайчуудаас илүү зөв шударга болсон леменчүүдийн өдрүүдийг уртасгана гэдгийг тэр тунхагласан. Зарим нифайчууд Самуелын номлолд итгэж, тэдэнд Нифай баптисм хүртээсэн байв. Самуелд итгээгүй тэдгээр нь түүнийг алахыг оролдсон. Гэвч Самуел Бурханы хүчээр хамгаалагдаж, төрсөн нутагтаа буцаж очдог.
Заах зөвлөмж
Хиламан 15
Самуел нифайчуудад анхааруулж, леменчүүд хэрхэн амлалтын хүмүүс болохыг тайлбарладаг
Дараах тайлбарыг чанга унш:
Есүс Христийн сургаалуудыг чухалчлан үздэггүй, Сүмийн гишүүн бус эцэг эхийн гэрт нэгэн залуу эр өсөн хүмүүжжээ. Тэд түүнд архи уухыг нь зөвшөөрч, үүнийгээ тэр коллежид орсон хойноо ч үргэлжлүүлэн хэрэглэжээ. Дараа нь тэр хожмын үеийн гэгээнтэн номлогчидтой уулзав. Номлогчидтой уулзсанаас хойш хэсэг хугацааны дараа тэр архинаас гарахаар бат шийджээ. Хэсэг өдрийн дараа тэр хуучны хэдэн андтайгаа хамт байв. Тэд түүнд архи уухыг санал болгожээ.
Бас нэг өөр залуу эрэгтэй хожмын үеийн гэгээнтэн гэр бүлд өсч хүмүүжсэн байв. Түүний эцэг, эх гэр бүлийн үдэш хийж, гэр бүлээрээ судраас суралцдаг байлаа. Тэрээр өдөр бүр судраас суралцаж, залбирдаг байв. Тэрээр Хүүхдийн хэсэгт явж, Аароны санваарын чуулгад үйлчлэн, семинарын ангиа төгсөж, Их Эзэний зарлигууд болон арга замуудын талаар мэдлэг олж авсан. Коллежид явж байхдаа тэр шинэ найз нөхөдтэй болов. Нэгэн орой нэг найз нь түүнд архи уух санал тавьжээ.
-
Согтууруулах ундаа уух саналыг хүлээн авах нь эхний эсвэл хоёр дахь залуу эрэгтэйн алинд нь илүү ноцтой буруу үйлдэл болох вэ? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
Дараах хэллэгийг самбар дээр бич:
Суралцагчдыг самбар дээр жагсаасан судрын захиасуудыг дор бүрдээ уншихад урь. (Тэднийг уншихаас өмнө, Хиламан 15:5 дээрх хянамгай гэсэн үгэнд тэдний анхаарлыг хандуулж болно. Ямар нэгэн зүйлийг хянамгай хийнэ гэдэг маш их анхааралтай үйлдэнэ гэсэн үг.) Суралцагчдаас нэгийг нь нифайчуудын, бусдыг нь леменчүүдийн сүнслэг нөхцөл байдлыг хоёр өгүүлбэрээр дүгнэн бичихийг хүс. Суралцагчдад даалгавраа дуусгах хангалттай хугацаа өгсний дараа асуу:
-
Хичээлийн эхэнд хэлэлцсэн хоёр залуугийн хэн нь энэ шүлгүүдэд тодорхойлсон нифайчуудтай адил байна вэ? Аль нь леменчүүдтэй адил байна вэ?
-
Хэдийгээр леменчүүд удаан хугацааны турш гэм нүгэлтэй байсан ч яагаад тэд ийм их адислал хүлээн авах боломжтой байсан бэ?
-
Яагаад нифайчууд устгагдах аюулд хүрсэн бэ?
-
Их Эзэний зэмлэл нь хэрхэн Түүний хайрын тэмдэг болдог вэ? (Шийтгэл гэдэг нь хэн нэгэн ямар нэгэн хэлбэрийн зэмлэлээр дамжуулан алдааг засах гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болох юм.)
Дараах хэллэгийг самбар дээр бич:
Суралцагчдыг самбар дээрх хэллэгийг хэрхэн бөглөхийг Хиламан 15:7 дотроос уншин олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас мэдэгдлийг хэрхэн бөглөхийг нь асуу. (Жишээлбэл, суралцагчид дараах зарчмыг хэлж болно: Хүмүүс үнэнийг мэдэж, судруудад итгэхэд тэдэнд зүрх сэтгэлийн өөрчлөлт авчрах итгэл ба наманчлал бий болдог.)
Нэг суралцагчаас Хиламан 15:8-ыг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн леменчүүдийг Самуел хэрхэн дүрслэн илэрхийлснийг олуул. (Тэд “итгэлдээ чанд гуйвшгүй” байсан.)
Суралцагчдад судруудаас суралцаж байх үедээ Их Эзэнд итгэх итгэл нь агуу ихээр өссөн тухайгаа эргэцүүлэн бодох хугацаа өг. Мөн энэ нь тэднийг чанд гуйвшгүй итгэлд хөтөлсөн эсэхийг асуу. Нэг, хоёр суралцагчаас судраас суралцах нь Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хэрхэн өсгөсөн болохыг тайлбарлахыг хүс.
Суралцагчдын анхаарлыг Хиламан 15:9–17 дээр төвлөрүүл. Эдгээр шүлэгт та нар гэдэг нь нифайчуудад, тэд ба тэдэнд гэдэг нь леменчүүдэд хандаж хэлсэн үг гэдгийг тайлбарла. Анги руу хандан, шаардлагатай үедээ түр зогсож, хэрэгтэй үед тайлбар эсвэл асуултуудын хариултыг тайлбарлан хэлж, шүлгүүдийг чанга унш. Дараа нь суралцагчдад шүлгүүдийг дахин харж, эдгээр шүлэгт заасан үнэнийг илэрхийлэх нэг өгүүлбэр бичих хугацаа өг.
Хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ уншихад урь. Бусад үнэн дотор суралцагчид магадгүй үүнтэй ижил ямар нэгэн зүйлийг бичиж болно: Хэрэв хүмүүс сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа итгэлгүй байх юм бол хамгийн агуу зэмлэлийг хүлээн авах болно. Та нар суралцагчдадаа судрынхаа Хиламан 15:9–17-ийн дэргэд энэ үнэнийг бичихийг санал болгож болно.
Суралцагчдыг энэ үнэний талаар хэлэлцэх хооронд сайн мэдээг ойлгож, түүний дагуу амьдарснаар агуу адислалууд ирдэг гэдгийг тэдэнд онцлон хэл. Самуелын сургаалууд Сүмийн шинэ гишүүнийг ч нүгэл үйлдэхийг зөвтгөхгүй. Сайн мэдээний талаар суралцахыг эсэргүүцсэн мөн түүнд хариуцлагагүй хандсан хоёуланд нь ижил хамаатай гэсэн үг юм. Сайн мэдээний мэдлэг олж авсан тэр нь илүү их хариуцлага хүлээх нь үнэн бөгөөд хэрэв бид ямар нэгэн буруу зүйл хийвэл энэ нь биднийг зөв зүйлийг илүү их хүч чармайлтаар хийхэд хүргэдэг. Тэгээд бид Бурханы хүслийг дагаж, бусдад сайн үйлс хийхэд нь тусалснаар Тэрээр биднийг аливаа өөр арга замаар хүлээн авах боломжгүй амар амгалан, аз жаргалаар адисалдаг.
Хиламан 16
Самуелд итгэсэн тэдгээр нь наманчилж, баптисм хүртэж байхад бусад нь зүрх сэтгэлээ хатууруулсан
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн одоогийн ерөнхийлөгчийн зургийг үзүүл. Суралцагчдаас хүмүүс (Сүмийн гишүүн болон гишүүн бус) бошиглогчдын захиасуудад олон янзын арга замуудаар хариулдаг байдлыг тодорхойлон хэлэхийг хүс.
Ангийн нэг хэсгийг Хиламан 16:1–5-ыг дотроо уншиж, Самуелын захиаст итгэсэн хүмүүсийн үйлдлүүдийг олохыг хүс. Ангийн нөгөө хэсгийг Хиламан 16:2–3, 6–7-г дотроо уншиж, Самуелын захиаст итгээгүй хүмүүсийн үйлдлүүдийг олж мэдэхийг хүс. (Самбар дээр унших эдгээр судруудыг бичиж болно.) Хэдэн суралцагчийг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Бошиглогчид ба тэдний захиасуудад хүмүүс яагаад ийм ялгаатай арга замуудаар хариулдаг вэ?
-
Зарим хүн яагаад бошиглогчдыг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх үгс зэргээр зөвлөмж өгч байхад уурладаг вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг нэг суралцагчаар уншуул:
“Бошиглогчийг дэлхийн нүглүүдийг илчлэн хэлэх үед дэлхийнхэн өөрсдийн нүглүүдийг наманчлахын оронд бошиглогчийн амыг хамхихыг хүсдэг эсвэл бошиглогчийг байдаггүй мэт үйлддэг. Нэр алдартай байх нь хэзээ ч үнэний шалгуур байгаагүй. Олон бошиглогч алагдаж эсвэл хөөгдсөн. Их Эзэний Хоёр дахь ирэлт ойртож байгаагийн хэрээр дэлхийн хүмүүс илүү их гэм нүгэлтэй болж, бошиглогчийг мэдэхгүй байх тохиолдол олонтоо гарч байгааг бид харж болно” (The Teachings of Ezra Taft Benson [1988], 133).
-
Бусад хүмүүс зөвлөмжийг үгүйсгэсээр байсан ч зарим нь бошиглогчийн зөвлөмжийг дагасан ямар жишээ байдаг вэ?
Судруудаа хаахыг тэднээс хүс. Нэг суралцагчаас судраа нээж, Хиламан 16:13–14-ийг уншихыг хүсч, бусад суралцагчийг сонсоход урь. Үл итгэгчид эдгээр тэмдэг ба үзэг-дэлд хэрхэн хандсаныг ангийнхнаас асуу.
Суралцагчид судруудаа нээж, таныг Хиламан 16:15–16-г унших үед шүлгийг дагуулан харахыг тэднээс хүс. Дараа нь Зарахемлад байсан тэмдгүүд өгөгдсөн хүмүүстэй өөрсдийгөө ярьж байна хэмээн төсөөлөхийг хүс. Итгэгч эсвэл үл итгэгчээс асуух байсан асуултуудынхаа талаар бодохыг тэднээс хүс. Асуултуудынхаа талаар бодох хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас ангийнхантайгаа өөрсдийн асуултыг хуваалцахыг хүс.
Суралцагчдыг хариултаа хэлэлгүй дор бүрдээ дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодоход урь:
-
Хэрэв та нар тэнд байж, тэмдэг болон гайхамшгуудын гэрч болсон бол хэрхэн хандах байсан бэ?
Суралцагчдыг эргэцүүлэн бодох хооронд дараах асуултыг асуу:
-
Хиламан 16:16 дээр өгүүлсэнчлэн зарим хүн яагаад тэнгэрээс ирсэн тэмдгүүдийг оролцуулан бошиглогчдын бошиглолын биелэлтийг үгүйсгэдэг вэ?
Суралцагчдад Хиламан 16:17–21-ийг дотроо унших хэдэн минутыг гаргаж, шударга бус хүмүүс Самуелын бошиглолуудад үл итгэх болсон нэмэлт шалтгуудыг олуул. Хэдэн суралцагчаас тэд ямар шалтгуудыг энэ шүлгүүдээс олж тогтоосноо хэлэхийг хүс.
-
Бошиглогчдын эсрэг тэдгээр шалтаг эсвэл нотолгооны аль нь өнөөгийн өдрүүдэд хамгийн нийтлэг байдаг вэ?
Нэг суралцагчийг Хиламан 16:22–23-ыг чангаар уншихад урьж, ангийнхныг олон хүн Самуелын анхааруулгыг үл тоомсорлосоор байх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.
-
Хэрэв бид Их Эзэний хожмын үеийн бошиглогчдыг үгүйсгэх юм бол бидэнд юу тохиох вэ?
Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг онцлон хэл: Бид Их Эзэний гэрчийг үгүйсгэх аваас Сатанд зүрх сэтгэлээ эзэмдүүлэх болно. (Энэ мэдэгдлийг самбар дээр бичиж болно.)
Өнөөдрийн хичээлээ дуусгахдаа нэг суралцагчийг урьж, Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн өгсөн дараах мэдэгдлийг уншуул. Хожмын үеийн бошиглогчдоор дамжин ирдэг Бурханы зөвлөмжийг эсэргүүцэх үедээ бид чухамдаа юуг сонгодог болохыг олж сонсохыг ангийн үлдсэн хэсгээс хүс:
“Үнэн хэрэгтээ Бурханаас ирдэг зөвлөмжийг үгүйсгэх үедээ бид гаднын нөлөөллөөс хамгаалалтгүй үлдэхийг л сонгож байгаа юм. Бид өөр нэгэн нөлөөг сонгодог. Тэнгэрлэг Эцэгийн маань бүрэн зорилго нь Өөрийн Хайрт Хүүгийн адил бидэнд мөнх амьдралыг өгч, Өөрт байгаа бүхнийг бидэнд өгөх, гэр бүлүүдийг гэртээ хайрын мутартаа дахин авчрахыг хүсдэг байхад төгс хайрлагч, бүхнээс хүчит, бүхнийг мэдэгч Түүний хамгаалалтыг бид үгүйсгэдэг. Түүний зөвлөмжийг үгүйсгэснээр бид бүх л зорилго нь биднийг золгүй болгож, үүний шалтаг нь өшөө хонзон болсон өөр нэгэн хүчний нөлөөг сонгодог. Бидэнд Бурханы бэлэг болох ёс суртахууны чөлөөт сонголт бий. Нөлөөллөөс чөлөөт байх эрхийг сонгохоосоо илүү биднийг хэзээ ч тавихааргүй тийм хүчинд бид өөрсдийгөө аваачих сонголт хийдэг” (“(Finding Safety in Counsel,)” Ensign, 1997 оны 5-р сар, 25).
-
Ерөнхийлөгч Айрингийн хэлсэнчлэн, хэрэв бид Бурхан ба Түүний бошиглогчдыг үгүйсгэх юм бол үнэндээ юуг сонгодог вэ?
Суралцагчдыг тэд аливаа арга замаар бошиглогчид ба төлөөлөгчдөөр дамжуулан Бурханы өгсөн зөвлөмжийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан эсэхээ дотроо тунгаан бодоход урь. Тэднийг сайн мэдээний дагуу амьдарч, Их Эзэний бошиглогчдоос ирдэг Түүний зөвлөмжийг анхааран үзэж, тэдгээрт чанд гуйвшгүй байхад урамшуулан дэмж. Энэ хичээлээр ярилцсан үнэнүүдийг гэрчил.
Хиламаныг тоймлон үзнэ үү
Суралцагчдад Хиламаны номыг тоймлон үзэхэд нь туслах цаг гарга. Тэднээс семинар, өөрсдийн хувийн судар судлах цагаар энэ номоос суралцсан зүйлийнхээ талаар бодохыг хүс. Тэдэнд санахад нь туслах Хиламаны зарим бүлгийн дүгнэлтийг товчхон тоймлон үзэхэд урь. Хэдэн суралцагчаас Хиламанаас тэдэнд сүнслэг урам өгсөн эсвэл Есүс Христэд итгэх агуу итгэлтэй болоход нь тусалсан ямар нэгэн зүйлийг хуваалцахыг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас бодол санаа ба мэдрэмжээсээ хуваалцахыг хүс.