101-р хичээл
Aлмa 45–48
Оршил
Алма хүү Хиламандаа сүүлийнхээ зааварчилгааг өгсний дараа Нифайн хүмүүсийг орхиж явснаас хойш дахин сураг нь сонсогдсонгүй. Нифайчуудын хүнд бэрх үеийн туршид Хиламан нөлөө бүхий сүнсний удирдагч, харин Ахмад Моронай цэргийн захирагч болсон юм. Нифайчуудаас урвагчдын бүлгийн удирдагч Амаликая нифайчуудын дээр эрх мэдэлтэй болох зальт санаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Ахмад Моронай нифайчуудад эрх чөлөө, шүтэн бишрэх эрхээ хадгалж үлдэхэд нь туслахын тулд дайсны довтолгооны эсрэг өөрсдийгөө бэхжүүлэхэд тусалсан ажээ.
Заах зөвлөмж
Aлмa 45
Хиламан Алмагийн үгсэд итгэж үйлчлэлээ эхэлсэн нь
Суралцагчдыг эцэг эх эсвэл санваарын удирдагчтай хийсэн ярилцлагынхаа тухай бодоход урь.
-
Эцэг эхчүүд ба санваарын удирдагчид ярилцлага хийхдээ ихэвчлэн юу асуудаг вэ?
Товчхон ярилцсаны дараа, Алма хүү Хиламандаа ариун нандин цэдгүүдийг хариуцуулан өгөөд уг нутгаас гарч явахаасаа өмнөхөн (Aлмa 45:18–19-ийг үзнэ үү) Хиламанаас хэдэн асуулт асуусныг тайлбарла. Суралцагчдыг Алмагийн асуусан асуултууд болон Хиламаны өгсөн хариултыг олж мэдэхийг хичээн, Алма 45:2–8-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь.
-
Алма, Хиламан хоёрыг энэ ярилцлагыг хийж байхад нифайчууд леменчүүдтэй байлдаж байв. Хиламаны итгэл түүнд дайны туршид мөн үйлчлэлийнх нь туршид хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?
-
Та Есүс Христэд итгэх итгэлээсээ, бошиглогчдын үгсээс мөн зарлигуудыг сахих амлалтаасаа хүч чадлыг хэзээ хүлээн авсан бэ?
Нифайн ард түмэн сүйрч болзошгүй тухай Алма бошиглосныхоо дараа уг нутгаас гарч яваад дахиж хэзээ ч сураг нь сонсогдоогүйг суралцагчдад хэлж, Алма 45:9–19-ийг дүгнэ. Тэр явахаасаа өмнө сүүлчийнхээ бошиглолыг өгсөн. Нэг суралцагчийг Алма 45:16-г чанга уншихад урь.
-
Бид энэ бошиглолоос ямар үнэнүүдийг мэдэж болох вэ? (Суралцагчид хэд хэдэн зарчмыг хэлж болох ч Их Эзэн нүглийг хамгийн бага хэмжээгээр ч хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдгийг тэд ойлгосон эсэхийг анхаар.)
Хиламан уг нутаг даяар Сүмийг удирдах санваартнуудыг болон багш нарыг томилсноор үйлчлэлээ эхэлснийг тайлбарла. Хүмүүс Сүмийн удирдагчдад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хичээн, Алма 45:23–24-ийг судлахад суралцагчдыг урь.
-
Хүмүүс Сүмийнхээ удирдагчдад хэрхэн хариулж байсан бэ? Зарим хүн яагаад Сүмийн удирдагчдыг сонсохоос татгалзсан бэ?
Алма 46
Ахмад Моронай зөв шударга хүмүүсийг эрх болон сүсэг бишрэлээ хамгаалахын тулд цуглуулдаг байв
Сүмийн удирдагчдыг анхааран сонсоогүй хүмүүс Амаликая гэгч хүнээр удирдуулдаг байсныг тайлбарлаж, Алма 46:1–3-ыг дүгнэ. Амаликая болон түүнийг дагагчдын хүссэн зүйлсийг олж мэдэхийг хичээн, Алма 46:4–5-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлбарлахад урь.
Өөрийн дагалдагчдад Амаликаягийн үзүүлсэн нөлөөний үр дагавруудыг олж мэдэхийг хичээн, Алма 46:6–7-г дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Амаликаягийн нөлөөний үр дагавар болж юу тохиолдсон бэ?
Амаликаягийн үйлдлүүдээс биднийг ямар сургамж авахыг Мормон хүссэнийг олохыг хичээн, Алма 46:8–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Та энэ сургамжуудад “бид ийн харлаа,” “бид харлаа” гэсэн өгүүлбэрүүд нэлээд хэдэн удаа давтагдсаныг хэл. (Та эдгээр сургамжийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.) Суралцагчид дараах сургамжуудыг олж болно:
Олон хүн Их Эзэнийг түргэн мартаж, алдас үйлддэг.
Ёс бус ганцхан хүн их хэмжээний ёс бус явдлыг бий болгож чадна.
Амаликаяг Ахмад Моронайтай харьцуулахын тулд Алма 46:11–18, Алма 48:11–13, 17-г дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Моронайн хүссэн зүйлийг эрж олоход хэсэг суралцагчдаас хүс. Нэг хэсгийг Моронай юутай адил байсныг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олохыг урь. ( Моронайн зөв шударга, Амаликаягийн ёс бус учир үндэслэлийн хоорондын ялгааг олж харахад нь суралцагчдад тусал. Моронай эрх чөлөө болон зөв шударга байдлын шалтгааныг дэмжиж байхад Амаликая эрх мэдлийн төлөө улайран тэмцэж, нифайчуудыг боолчлолд авчрахыг эрэлхийлж байлаа.
-
Та уншсан зүйл дээрээ үндэслэн Ахмад Моронайг хэрхэн дүрслэх вэ? Бид эдгээр шүлгээс ямар зарчмуудыг мэдэж болох вэ? (Зөв шударга ганцхан эрэгтэй хүн зөв шударга олон зүйлийг авчирч чадна гэсэн үнэний хамт хэд хэдэн өөр зарчмуудыг суралцагчид хэлж болно.)
-
Алма 46:11–18-д өгүүлснээр Моронай юуны төлөө залбирсан бэ? (Нифайчуудад чөлөөт байдал болон эрх чөлөөний адислалууд хэвээр байхын төлөө, “Христийнхний хөдөлгөөн” Бурханы тааллыг олохын төлөө)
Моронай “Христийнхний хөдөлгөөний” тухай залбирсан. Алма 46:12-т өгүүлснээр, Христийнхэн хамгаалж, өндөрт өргөж явах ёстой ямар гурван туйлын зорилго байх ёстой гэж Моронай бодсон бэ? (Гэр бүл, сүсэг бишрэл, эрх чөлөөгөө хамгаалах нь бидний үүрэг мөн гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Мөн Алма 43:45–48-ыг үзнэ үү.)
-
Өнөөдөр гэр бүлүүдэд, Христийнхэнд, мөн эрх чөлөөнд ямар сорилтууд тулгарч байна вэ? Гэр бүл, сүсэг бишрэл, эрх чөлөөгөө хамгаалж болох тохиромжтой ямар арга замууд бидэнд байдаг вэ?
Моронай өөрийн хүмүүсээс юу хийхийг хүссэнийг олохыг хичээн Алма 46:18–22-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. (Та суралцагчдад энэ шүлгүүд дэх гэрээ гэдэг үгийг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Хүмүүс юу хийхээр гэрээ хийсэн бэ? (Өөрсдийн эрх болон сүсэг бишрэлээ хэвээр хадгалах, Их Эзэнийг орхихгүй байх, Бурханы зарлигуудыг зөрчихгүй байх, Христийн нэрийг өөрсөд дээрээ авахаас ичихгүй байх)
-
Алма 46:22-т өгүүлснээр хүмүүс хийсэн гэрээнийхээ бэлгэдэл болгон юу хийсэн бэ? (Тэд өмсгөлүүдээ Моронайн хөлд хаясан.)
Даавууны тасархай өргөж харуулаад түүнийг хоёр хувааж ур. Хүмүүс өмсгөлүүдээ урж тасдсанаар хийсэн гэрээндээ тууштай үнэнч байгаагаа харуулж байгааг та тайлбарлахыг хүсч болно.
-
Алма 46:21–22-т өгүүлснээр хэрэв хүмүүс гэрээгээ зөрчвөл тэдэнд юу тохиолдох болно хэмээн тэд хэлсэн бэ?
-
Энэ нь Бурхантай хийсэн бидний гэрээнүүдийн нухацтай шинж чанарыг ойлгоход танд хэрхэн тусалдаг вэ?
Моронай болон түүний хүмүүс тэднийг устгахыг хүссэн дайснуудтай учирсныг суралцагчдад сануул.
-
Алма 46:18-д өгүүлснээр юу түүний хүмүүст устгал авчирч болно гэж Моронай хэлсэн бэ?
Дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид гэрээгээ сахивал, Бурхан …
Суралцагчдыг Алма 46:18–22-оос сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болох тухай хуваалцахад урь. Мөн энэ өгүүлбэр үнэн гэдгийг хэрхэн мэдсэн тухайгаа жишээ гаргахыг тэднээс хүс. Тэдний хариулт өөр өөр байж болно. Самбар дээрх өгүүлбэрийг дараах байдлаар гүйцээж, хариултуудыг нэгтгэн дүгнэ: Хэрэв бид зарлигуудыг сахивал Бурхан биднийг адислах болно. Алмагийн үлдсэн бүлгүүдээс суралцагчдын сурч мэдэх энэ зарчмыг дэмжих баталгааг олоход тэднийг урамшуулан дэмж. Та Их Эзэн таныг гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандахад тань адисалсан үеийн тухай ярихыг хүсч болно.
Алма 46:29–41-ийг нэгтгэн дүгнэ. Амаликая болон түүнийг дагалдагчид тоогоор цөөн байгаагаа мэдээд леменчүүдтэй нэгдэхийг эрэлхийлэн, Нифайн нутаг тийш явсан. Моронайн их цэрэг амаликаячуудын ихэнхийг Нифайн нутагт хүрэхээс өмнө барьж авчээ. Амаликаячуудын дагалдагчдын олон нь эрх чөлөөг дэмжихээр гэрээнд орсон байлаа. Гэрээнд ороогүй цөөн нь үхлийг үзсэн. Амаликая болон түүний цөөн тооны эрчүүд зугтаж, леменчүүдтэй нэгджээ.
Aлмa 47
Амаликая заль мэхээр леменчүүдийн хаан болсон ажээ
Суралцагчдыг хэрэв тэд өрсөлдөөнтэй тоглоом эсвэл уралдаанд оролцож байгаа бөгөөд тэдний гарт өрсөлдөгч тал нь тэмцээнд түрүүлэхийн тулд хийх гэж байгаа зүйлсийн жагсаалтыг агуулсан ном байвал юу мэдэрч болохыг нь асуу. Суралцагчид Алма 47-г өөрсөдтэйгөө адилтгаснаар биднийг ялагдуулахыг оролддог Сатаны арга мэхийн талаар зарим чухал сургамжийг мэдэх болно гэдгийг тэдэнд хэл.
Амаликая нифайчуудын дээр эрх мэдэлтэй болох зорилгоосоо няцаагүй гэдгийг суралцагчдад хэлж, Алма 47:1–6-г дүгнэ. Тэрээр бусармаг зальт төлөвлөгөө боловсруулан, леменчүүдийн хааныг суудлаас нь унагаж, яваандаа леменчүүдийг нифайчуудын эсрэг тулалдаанд удирдахаар өөрөө тэдний хаан болжээ. Амаликаяг леменчүүдтэй нэгдсэн үед түүнд леменчүүдийн их цэргийн нэг хэсгийг захирах эрхийг өгсөн хааны ивээлд тэрээр оржээ. Хаан Амаликая болон түүний их цэргийг Лихонти гэгч хүнээр удирдуулсан леменчүүдийн их цэргийн дуулгаваргүй хэсгийн араас мөрдөхийг тушаасан. Амаликая Лихонтийн их цэргийг нифайчуудын эсрэг хүчээр зэвсэг бариулах тушаалтай байсан ч Амаликая өөр төлөвлөгөөтэй байв.
Суралцагчдыг тэд Лихонти шиг, харин Амаликая яг Сатан шиг байсан гэж бодон Алма 47:7–19-г судлахад урь. Лихонти өөрийн их цэргийг хамгаалахаар хаашаа явсан, Амаликая Лихонтигоор юу хийлгэхийг оролдсоныг олж мэдэхийг хичээн, Алма 47:7–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.
-
Лихонти тулалдаанд бэлтгэхдээ өөрийн их цэргийг хаана цуглуулсан бэ? Хэрэв цэрэг нь дайснаасаа илүү өндөр газар байвал энэ нь ямар ашигтай вэ?
-
Амаликая Лихонтиг юу хийхийг хүссэн бэ? Сатан биднийг өндөр газраас доош нь буулгахын тулд ашигладаг зарим ямар арга байдаг вэ? (Байж болох хариултуудад биднийг жишгээ бууруулах болон сүнслэг байдлаараа аюулгүй байж чадахгүй газруудад очуулахаар уруу татах зэрэг нь орно.)
Алма 47:11–19-ийг ээлж дараалан чанга уншихад хэдэн суралцагчийг урь. Амаликаягийн арга ухаан биднийг устгахын тулд Сатаны хэрэглэдэг арга мэхтэй хэрхэн адилхан байгааг харахын тулд дагаж уншихыг суралцагчдаас хүс.
-
Амаликаягийн арга мэх биднийг устгах гэсэн Сатаны арга мэхтэй ямар байдлаар адилхан байна вэ? (Байж болох хариултуудад Сатан хууран мэхлэхдээ уйгагүй шаргуу, хуурамч, зальтай, хатуу хахир зэрэг нь багтана.)
-
Сатан биднийг “бага багаар” хордуулахыг хичээдэг зарим аргуудын жишээ юу вэ?
Амаликая леменчүүдийн хаан болтлоо хууран мэхэлж, хүний амь хөнөөсөөр байсныг тайлбарлаж, Алма 47:20–36-г нэгтгэн дүгнэ. Амаликаягийн санаархал болон арга мэх бидэн рүү чиглэсэн Сатаны санаархал, арга мэхтэй ихэд адилхан гэдгийг онцлон тэмдэглэ. Дараах зарчмыг самбар дээр бич: Сатан биднийг устгахыг эрэлхийлдэг бөгөөд биднийг жишгээ бага багаар бууруулуулахын тулд уруу татдаг.
Aлмa 48
Ахмад Моронай нифайчуудыг бэлтгэлтэй бөгөөд итгэлтэй байхад урамшуулан дэмжсэн нь
Амаликаяаг леменчүүдийн дунд эрх мэдлийг эрэлхийлж байхад Моронай юу хийж байсныг олж мэдэхийг хичээн, Алма 48:7–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Амаликая леменчүүдийн дунд эрх мэдлийг эрэлхийлж байхад Моронай юу хийж байсан бэ?
-
Моронай ирээдүйн довтолгоонуудаас хамгаалахын тулд өөрийн хүмүүс болон хотуудыг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийсэн бэ? Моронай ямар онцгой газруудад илүү их анхаарал тавьсан бэ?
Өөрсдийн амьдрал дахь сул талуудаа мөн эдгээрийг хүчирхэгжүүлэхийн тулд тэд юу хийж болох тухай эргэцүүлэн бодох хугацааг суралцагчдад олго. Бодол санаагаа бичихийг тэднээс хүс.
-
Алма 48:10-т өгүүлснээр Моронай яагаад өөрийн хүмүүсийг дайсны довтолгооноос хамгаалахын төлөө шаргуу ажилласан бэ? (Моронай нифайчуудад шүтэн бишрэх эрх чөлөөтэй байхад нь туслахыг хүссэнийг онцлон хэл.)
-
Орчин цагийн Сүмийн удирдагчид бидний сүнслэг байдлын сул талыг бэхжүүлэхэд туслахын тулд тэдний заадаг зүйлсийн зарим жишээ юу вэ?
-
Сүмийн удирдагчид биднийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлэхийн тулд яагаад маш шаргуу ажилладаг вэ?
Бид Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагаснаар уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй болно гэдгийг суралцагчдад батал.
Гэрээнүүдээ сахихын үнэ цэнэ болон Сатаны эсрэг өөрсдийгөө бэхжүүлэхийн ач холбогдлын тухай зарчмуудыг Алмагийн үлдсэн бүлгүүдээс анхааралтай ажиглахад суралцагчдыг урамшуулан дэмж.