Номын сан
136-р хичээл: 4 Нифай 1


136-р хичээл

4 Нифай

Оршил

Лихайн үр удмын дунд Есүс Христ номлол хийсний дараа хүмүүс Түүний сургаалуудыг хэрэгжүүлж, даган 100 гаруй жилийн турш эв нэгдэлтэй, хөгжин дэвжиж, аз жаргалтай байлаа. Тэд “Христийн хүүхдүүдийн” адил нэгдмэл байж, өөрсдийгөө нифайчууд, леменчүүд хэмээн хуваахаа больсон байв (4 Нифай 1:17). Гэвч тэд яваандаа бардам болж, ёс бус зүйлийг ихээр үйлдэн, өөрсдийгөө дахин нифайчууд ба леменчүүд хэмээн зааглах болсон. Аврагчийг айлчилснаас хойш ойролцоогоор 300 жил өнгөрсний дараа бараг бүх хүн ёсон бус болсон.

Заах зөвлөмж

4 Нифай 1:1–18

Бүх хүн хөрвөгдөж, амар амгалан ба аз жаргалыг эдэлдэг

Хичээл эхлэхийн өмнө боломжтой бол суралцагч бүрд нэг нь цагаан, нэг нь өөр өнгийн хоёр цаас (тал хуудас байхад хангалттай) бэлтгэ. Ангид орж ирэхээс нь өмнө цагаан цааснуудыг суралцагчдын ширээ эсвэл сандал дээр тавь. Өнгийн цааснуудыг хичээлийн сүүлээр ашиглана. Самбар дээр дараах асуултыг бич: Юу та нарыг жинхэнэ аз жаргалтай болгодог вэ? Суралцагчдыг ангид орж ирэх үед, тэднийг асуултын хариултыг самбар дээр бичихийг урь.

Хичээлээ эхлэхдээ самбар дээрх асуултын хариултыг хэлэлц. Суралцагчдаас дараах асуултыг асуу:

  • Биднийг түр зуурын аз жаргал мөн мөнхийн аз жаргалд хөтлөх хоёр зүйлсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд та тэдэнд жинхэнэ аз жаргалыг алдар нэртэй болох, эд баялаг гэх мэт материаллаг юмсаас олохгүй гэдгийг онцлон хэлж болох юм.)

4 Нифай нь Есүс Христийн ирэлтийн дараа амьдарч байсан Лихайн нэлээд хэдэн үе удмынхны цэдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 4 Нифай 1:16-г дотроо уншиж, Христийн ирэлтийн дараа 100 гаруй жил амьдарсан хүмүүсийг Мормон хэрхэн тодорхойлсон болохыг олохыг хүс. Та нар суралцагчдад “илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй” гэсэн хэллэгийг тодотгохыг санал болгож болно. Суралцагчдаас өгсөн цагаан цаасны дээд талд Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй гэж бичихийг хүс. Дараа нь цааснуудынхаа голд том тойрог зурахыг тэднээс хүс.

тойрог

Суралцагчдаас 4 Нифай 1:1–2-ыг уншиж, юу хүмүүсийг ийм аз жаргалтай болгосныг олж мэдэхийг хүс. Тэднийг өөрсдийн олж мэдсэн зүйлсээ тойргийн дотор талд жагсаан бичихийг хүс. (Хариултад хүмүүс наманчилсан, баптисм хүртсэн, Ариун Сүнсийг хүлээн авсан, “бүгд Их Эзэнд хөрвөгдсөн” гэдэг багтсан байх ёстой.)

  • Хөрвөгдсөн гэдэг юу гэсэн үг вэ?

Суралцагчдад хөрвөлт нь зөвхөн гэрчлэлтэй болж эсвэл Сүмийн гишүүн болохоос илүү гүн учир утгатай гэдгийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах үгсийг уншихыг хүс. Хэрэв боломжтой бол суралцагчдад энэ мэдэгдлийн хувийг тараан, тэд хамт даган харж, хөрвөлтийг тодорхойлсон үгс ба хэллэгүүдийг тодорхойлохыг урамшуулан дэмж.

“Та нарын одоогийн болон мөнхийн аз жаргал нь та нарын хөрвөлт ба уг хөрвөлтийн амьдралд тань авчрах өөрчлөлтүүдээс шалтгаална. Та нар хэрхэн жинхэнээр хөрвөгдөж болох вэ? Ерөнхийлөгч [Maрион Г.] Ромни та нарын дагах ёстой алхмуудыг тодорхойлохдоо:

Ахлагч Ричард Г.Скотт

“‘Сүм дэх гишүүнчлэл ба хөрвөлт нь заавал ижил төстэй байх албагүй. Хөрвөгдсөн байх ба гэрчлэлтэй байх гэдэг нь ч ижил утгатай биш юм. Чин сэтгэлээсээ эрэлхийлэгч хүмүүнд Ариун Сүнс үнэний гэрчийг өгөх үед гэрчлэл ирдэг. Жинхэнэ гэрчлэл итгэлийг хүчирхэг хүч болгодог. Энэ нь наманчлал ба зарлигуудад дуулгавартай байх байдлыг бий болгодог. Хөрвөлт нь наманчлал ба дуулгавартай байдлын үр жимс буюу шагнал юм.’ [In Conference Report, Guatemala Area Conference 1977, 8–9.]

“Үүнийг энгийнээр хэлбэл, жинхэнэ хөрвөлт нь итгэл, наманчлал ба байнгын дуулгавартай байдлын … үр жимс мөн.

“Жинхэнэ хөрвөлт бол дэлхий даяараа үймээн самуунтай, ихэнх хүмүүс аз жаргалгүй байгаа үед ч баяр баясгалантай байж чадах туйлбартай аз жаргалын үр жимсийг бий болгодог” (“Full Conversion Brings Happiness,” Ensign, 2002 оны 5-р сар, 25, 26).

  • Хөрвөлтийг тодорхойлох ямар үгс ба хэллэгийг та нар сонссон бэ?

  • Хэрэв эргэн тойрны чинь хүн бүр Их Эзэнд хөрвөгдсөн байсан бол ямар байх байсан бэ?

Самбар дээр дараах судруудын эшлэлийг бич: 4 Нифай 1:2–3, 5, 7, 10–13, 15–18. Хэдэн суралцагчийг ээлж дараалан эдгээр шүлгүүдийг уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Их Эзэнд хөрвөгдсөн байсан учраас хүмүүс юу мэдэрснийг илэрхийлсэн үгс ба хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг эдгээр үгс ба хэллэгүүдийг цаасны тойрог дотор бичихийг хүс. (Хариултад дараах зүйлс орж болно: ямар ч зөрчилдөөн эсвэл маргаан байгаагүй, тэд бие биендээ шударгаар хандаж байсан, тэдний бүх зүйлс нэгдмэл байсан, олон гайхамшиг Есүс Христийн нэрээр гүйцэтгэгдсэн, Их Эзэн хүмүүсийг цэцэглэн хөгжүүлж, тэд устгагдсан хотуудыг сэргээн босгосон, тэд гэрлэж, гэр бүлүүдийг үүсгэн, өсөн үржиж, хүчтэй болсон, Бурханы хайр тэдний зүрх сэтгэлд байж тэд аз жаргалтай, нэгдмэл байсан.)

Суралцагчдаас 4 Нифай 1-ийн эхний хэсгээс суралцсан аз жаргалын тухай нэг зарчмыг олохыг хүс. Суралцагчид хэдэн зарчмыг олж болох ч тэд хүмүүс Их Эзэнд хөрвөгдсөн байхын төлөө хамтран ажиллаж, тэд нэгдмэл болж, илүү их аз жаргалыг эдэлдэг гэдгийг олсон байх ёстой. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.

  • Хэрэв бид бүгд эдгээр хүмүүсийн адил амьдардаг байсан бол ангийнханд маань ямар адислалууд ирэх байсан бэ? Танай тойрог эсвэл салбарт ямар адислалууд ирэх байсан бэ?

Суралцагчдыг зөв шударга байдалд нэгдсэн гэр бүл, чуулга, анги, бүлэг найз нөхдийн нэг хэсэг нь болж байсан туршлагаасаа хуваалцахад урь. Та мөн туршлагаа хуваалцаж болно.

  • Та нарын зөв шударга байхыг хичээх зүтгэл тань хэрхэн эргэн тойрны тань хүмүүст аз жаргал, сайн сайхны нөлөө болох вэ? (Бидний хөрвөлт ба зөв шударга байдлын үйлдлүүд зөвхөн хувийн аз жаргалыг авчраад зогсохгүй бусдад аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг магадал. Гэр бүл, чуулга, анги эсвэл бусад бүлгийн гишүүд зөв шударга байдалд нэгдсэн байхад тэд ганцаараа хүлээн авахаас илүү их агуу аз жаргалыг амсаж чадна.)

  • Нэг хүний гэм нүгэл зөв шударга байхыг хичээж байгаа бусад хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдыг Их Эзэнд хөрвөгдсөн хөрвөлтөө хүчирхэгжүүлж, эргэн тойрондоо байгаа хүмүүст яг ижил зүйлийг хийхэд нь туслахыг урамшуулан дэмж. Суралцагчдад үүнийг хийхэд нь туслахын тулд цаасан дээрээ жагсаасан үгс ба хэллэгүүдийг эргэн харахыг хүс. Тэднийг амьдралдаа туршиж үзэхийг хүсч байгаа амьдралын хэв маягуудыг тодорхойлсон нэг юм уу хоёр хэллэгийг сонгохыг урь. Тэд хэрхэн эдгээр арга замаар амьдрахыг эрэлхийлэх талаараа дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэсэг хугацааг тэдэнд өг. Жинхэнэ хөрвөлт ба зөв шударга байдалд нэгдсэн байдлаас ирдэг аз жаргалын талаар гэрчил.

4 Нифай 1:19–49

Нифайчууд ёс бусад унасаар цөөн хэдхэн зөв шударга хүнтэй үлддэг

  • 4 Нифай 1:1–18 дээр дүрсэлсний дагуу нийгмийг юу устгалд хүргэсэн бэ?

Суралцагчдыг 4 Нифай 1:20, 23–24-ийг дор бүрнээ уншиж, хүмүүсийн нэгдмэл байдал ба аз жаргалд юу заналхийлдгийг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болго. Тэднийг мэдсэн зүйлээ тайлагнасны дараа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах үгсийг самбар дээр бич. (Энэ үгсийг “Зүрх сэтгэлээрээ нэгдмэл байх нь,” Ensign эсвэл Лиахонa 2008 оны 11-р сар, 78 дээрээс уншиж болно) Та тэдэнд энэ үгсийг судар дээрээ 4 Нифай 1:24-ийн хажууд бичиж авахыг санал болгож болно.

“Бардамнал нь нэгдмэл байдлын том дайсан” (Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг).

  • Бардамнал ямар арга замуудаар нэгдмэл байдлын дайсан болдог вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, eрөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг уншихад урь. Ангийнхныг бардамнал нэгдмэл байдлыг устгаж болох нэг арга замыг олж сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бардамнал нь нүгэл юм. Учир нь энэ нь ихэвчлэн ‘Хар даа, би ямар гайхамшигтай юм бэ, ямар агуу зүйлсийг хийснийг минь хараач’ гэсэн хандлагаас эхэлж, ‘Тийм учраас би чамаас илүү’ гэсэн маягаар төгсдөг.

“Зүрх сэтгэл маань бардамналаар дүүрэх үед бид хоёр агуу зарлигийг зөрчиж, ноцтой гэм нүглийг үйлддэг [Maтай 22:36–40-ийг үзнэ үү]. Бурханаа бишрэн шүтэж, хөршөө хайрлахын оронд бид өөрийгөө бишрэн шүтэх, тийм ээ, толинд тусах дүрсийг хайрлах бодит эрмэлзэлтэй болдог” (“Бардамнал ба санваар” Ensign эсвэл Лиахонa 2010 оны 11-р сар, 60).

  • Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үгээс үзэхэд бардамнал нь хэрхэн нэгдмэл байдлыг устгадаг вэ?

Хэдэн суралцагчаас 4 Нифай 1:24–35, 38–45-ыг ээлж дараалан чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүсийн дундах бардамналын нөлөөнүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэж авахыг санал болгож болно. (Асуултад дараах зүйлсийг оруулж болно: үнэтэй хувцас өмсөх, анги давхаргын ялгаа гаргах эсвэл найз нөхдийг шилж сонгох, ашиг орлогын төлөө сүмүүдийг барих, үнэн сүмийг үгүйсгэх, итгэлтэй байдлыг дарамтлан хавчих, нууц хуйвалдаануудыг бүрдүүлэх гэм нүгэл)

Нэг нэгээр нь суралцагч бүрийг олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс (Суралцагчид бие биенийхээ хариултуудыг давтаж болно). Суралцагч бүрийг хариулах үед хичээлийн өмнө бэлтгэсэн өнгийн цаасны аль нэгэн дээр хариултаа бичихийг хүс. Өнгөт цаасыг суралцагчдад өгч, хүмүүсийн аз жаргал ба нэгдмэл байдлыг тодорхойлсон цагаан цаасаар соль. Үйл явцыг суралцагч бүр өөрсдийн өнгөт цаасыг цагаан цаасаар сольж дуусах хүртэл үргэлжлүүл.

Суралцагчдаас эргэн тойрноо харж, хэн нэгэн бардамналыг төлөөлж буй өнгөт цаастай эсэхийг олохыг хүс. Тэднийг Христийн гурван шавь тийм их аз жаргалтай, нэгдмэл байсан хүмүүсийн дунд бардамнал ба гэм нүгэл тархсаныг хараад юу мэдэрсэн талаар тунгаан бодохыг хүс.

  • Эдгээр шүлгээс бид ямар үнэнийг суралцаж болох вэ? (Хэдийгээр суралцагчид олон янзын үг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг илчлэх ёстой: Бардамнах нүгэл хагарал үүсгэж, гэм нүгэл рүү хөтөлдөг. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

  • Хэдхэн хүний бардамнал бүхэл бүлэг хүмүүсийн аз жаргалд хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг дараах үлгэр жишээн дээр хэрхэн нэг хүний бардамнал бусдад нөлөөлж болох талаар тунгаан бодохыг урь.

  1. Гэр бүлийнхэн нь ууган хүүгээ номлолд явахыг дэмжсэн ч тэр хувийн сонирхлоо дагахаар шийддэг.

  2. Залуу эмэгтэйчүүдийн анги эсвэл Аароны санваарын чуулгын нэгэн гишүүн зориуд үймүүлж, хичээлд оролцохоос татгалзан, дагах заавруудыг эсэргүүцдэг.

  3. Нэгэн залуу эрэгтэй эсвэл эмэгтэй нэг найзаа үргэлж элэглэн шоолж эсвэл дорд үздэг.

Суралцагчдаас аз жаргал ба нэгдмэл байдалд хохирол учруулах бардам авир гаргаж байгаа тохиолдлыг харсан туршлагаасаа бодохыг хүс.

Суралцагчдаас гэр бүл, чуулга, анги, тойрог, салбар болон семинарын анги зэрэг өөрсдийн хамрагддаг бүлгүүд дэх үүргийнхээ талаар тунгаан бодохыг урь (Та суралцагчдынхаа хамрагддаг бусад бүлгүүдийг нэрлэж болно). Эдгээр бүлэгт хамт явдаг хүмүүстэй харьцах харьцаандаа ямар нэгэн байдлаар бардамнал илрэхээр зүйл хийсэн эсвэл хийж байгаа эсэх талаараа тунгаан бодохыг тэднээс хүс. Тэднийг наманчилж, бардамналыг даван туулах арга замуудын талаар бодож, эдгээр бүлэгтээ нэгдмэл байдал болон зөв шударгыг дэмжихийг урамшуулан дэмж. Мөн Их Эзэнд хөрвөгдсөн Лихайн үр удмынхантай хэрхэн илүү адил амьдрахыг төлөвлөх талаар юу бичсэнээ эргэцүүлэн бодохыг урамшуулан дэмж.

Бусадтай эв найртай амьдарч, Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхийг эрэлхийлэх тусам бид 4 Нифай 1:1–18 дээр дүрсэлсэн аз жаргалыг амсах болно гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

4 Нифай 1:1–2. “Бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв”

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Maрион Г.Ромни хөрвөлтийн үйл явцыг ийн тайлбарласан:

“Хөрвөлт нь нүглийг өршөөдөг бурханлаг уучлалын үр дүн мөн. Үр дагавар нь яг үүнтэй адил. Шударга эрэлхийлэгч захиасыг сонсдог. Тэр Их Эзэнээс залбирлаар энэ нь үнэн эсэхийг асуудаг. Ариун Сүнс түүнд гэрчийг өгдөг. Энэ бол гэрчлэл. Хэрэв хэн нэгний гэрчлэл хангалттай хүчтэй бол тэр наманчилж, зарлигуудад дуулгавартай байдаг. Ийм дуулгавартай байдлаар тэр нүглийг өршөөх бурханлаг уучлалыг хүлээн авдаг. Тиймээс тэр шинэ амьдралд хөрвөгдөж, түүний сүнс нь анагаагддаг” (Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс, 1963 оны 10-р сар, 24).

4 Нифай 1:1–18. Нэгдмэл байх шаардлага

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа:

“Их Эзэний бошиглогчид үргэлж нэгдмэл байдлын төлөө дуудагддаг. Нэгдмэл байж, энэ байдлаа хадгалан авч үлдэхийн төлөөх сорилт нь цаашид улам өсөх бөгөөд бид үүнд бэлтгэгдсэн байх гайхамшигтай хувь тавилантай хүмүүс юм.

“… Нэгдмэл байдлаар адислагдан, баяр баяслаар дүүрэн байх тохиолдлуудыг мэднэ. Бид Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн хувьд энэ амьдралын өмнөх амьдралд Түүнтэй хамт байхдаа мэдэрсэн тэрхүү баяр баяслыг мэдрэхийг эрмэлзэн тэмүүлдэг. Тэрээр бидэнд хайртай учраас энэ бүх ариун хүслийг өгөхийг хүсдэг.

Түүний бидэнд өгөхийг хүсч байгаа нэгдмэл байхын жаргал нь ганцаараа эзэмших зүйл бус бөгөөд хувь хүн тус бүрдээ үүнийг амсаж чадахгүй ээ. Бид түүнийг эрэлхийлж, бусадтай хамт түүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь гэнэтийн юм бус, тиймээс Бурхан биднийг адисалж болохын тул Тэрээр биднийг хамтдаа цугларахыг хүсдэг. Тэр биднийг нэг гэр бүл болон нэгдэхийг урьдаг. Тэрээр биднийг анги, хэсэг, салбаруудыг байгуулж, тогтмол хамтдаа уулзахыг зарлигласан. Эдгээр цугларалтын ачаар Бурханы бидний төлөө зохион байгуулан төлөвлөсөн агуу боломжууд бидний өмнө минь дэлгэгддэг. Бидний үйлчлэх хүчийг өсгөн нэмэгдүүлж баяр баяслыг авчрах нэгдмэл байдлын төлөө бид залбирч, ажиллаж чадна” (“Зүрх сэтгэлээрээ нэгдмэл байх нь,” Ensign эсвэл Лиахонa, 2008 оны 11-р сар, 78, 79).