133-р хичээл
3 Нифай 27
Оршил
Аврагчийн нифайчуудын дунд хийсэн тохинууллын дараахан шинэхэн дуудагдсан Нифай үндэстэн арванхоёр шавь нь хүчит залбирал болон мацаг барилтад нэгдэн цугласан. Есүс Христ тэдэнд үзэгдэж, Сүмд өгөх ёстой нэрний талаарх асуултад хариулсан. Тэр тэдэнд Өөрийн сайн мэдээний тухай заагаад Түүн шиг байхыг тушаасан.
Заах зөвлөмж
3 Нифай 27:1–12
Есүс Христ арванхоёр шавьдаа Түүний сүм Түүний нэрийг авч явах ёстойг заадаг
Ангийг гурав, дөрвөөр нь бүлгүүдэд хуваарил. Танай анги цөөн суралцагчтай бол суралцагч бүрээр бие даан ажиллуул. Бүлэг бүрийг (юм уу хувь хүн бүр) шинэ клуб эсвэл спортын баг эхлүүлж байна гэж төсөөлөхийг хүс. Бүлэг бүрээс шинжлэх ухааны клуб эсвэл хөл бөмбөгийн баг гэх зэрэг ямар төрлийн клуб эсвэл спортын баг бий болгохоор шийдсэнийг нь асуугаад тэгээд байгууллагадаа нэр сонгож өгүүл. Бүлэг бүрийг нэрсүүдээ хуудас цаасан дээр бичихийг хүс. Тэгээд бүлгүүдийн цааснуудыг хураа. (Энэ үйл ажиллагаа богино хугацаанд үргэлжлэх ёстой. Энэ нь 3 Нифай 27 дахь сургаал болон зарчмуудаас хэт их цаг авч эсвэл анхаарал татах ёсгүй.)
Цаас бүр дээрх нэрсийг чанга унш. Та бүх нэрийг уншсаныхаа дараа ангийнхнаас нэрнээс нь үндэслээд уг бүлэг ямар төрлийн клуб буюу баг болохыг таахыг хүс.
-
Нэр, байгууллага буюу эдгээрт хамрагдах хүмүүсийн талаар юу хэлж чадах вэ?
Есүс Христийг нифайчууд дээр айлчилсны дараахан Түүний нифай үндэстэн арванхоёр шавь нь залбирал болон мацаг барилтад нэгдсэн гэдгийг тайлбарла (3 Нифай 27:1-ийг үзнэ үү). Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 27:2–7-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, шавь нарын асуулт болон Аврагчийн хариултыг хайж олохыг хүс.
-
Аврагч сүмээ юу гэж нэрлэх ёстой гэж хэлсэн бэ?
-
Тэрээр сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэх ямар шалтгаануудыг хэлж өгсөн бэ?
Суралцагчдыг 3 Нифай 27:8–12-ыг чимээгүй уншаад Аврагчийн үнэн сүмийн тодорхойлолтыг хайж олоход урь. Тэднийг суралцаж байхад дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич:
Суралцагчдад эдгээр шүлгийг судлах хангалттай цаг өгсний дараа тэднээс тухайн уншсан шүлгүүд дээрээ тулгуурлан самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээхийг нь асуу. (Суралцагчид дараах үнэнүүдийг тодорхойлох ёстой: Есүс Христийн үнэн сүм Түүний нэрээр нэрлэгдэж, Түүний сайн мэдээн дээр тулгуурласан байх ёстой.
-
Аврагчийн сүм Түүний нэрийг авч явах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Сүмийн хувьд “[Түүний] сайн мэдээнд дээр тулгуурлана” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (3 Нифай 27:10). Сүм хүмүүсийн үйлс дээр байхаасаа илүү Түүний сайн мэдээн дээр баригдах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг дараах өгүүлбэрийг дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ гүйцээн бичихэд урь: “…учраас Есүс Христийн сүмийн гишүүн байх нь надад чухал.”
3 Нифай 27:13–22
Есүс Христ сайн мэдээгээ тодорхойлоод биднийг Түүний болон Түүний Эцэгийн өмнө гэм нүгэлгүй зогсохын тулд юу хийх ёстойг заадаг
Суралцагчдыг ямар нэгэн буруу зүйл хийж байгаад баригдахдаа ямар сэтгэгдэлтэй байснаа бодохыг хүс. (Тэднээс туршлагуудаа хуваалцахыг бүү хүс.) Тэгээд тэднээс шүүгдэхээр Их Эзэний өмнө зогсох нь ямар байхыг төсөөлөхийг хүс. Тэднийг дараах асуултыг эргэцүүлэн бодоход урамшуул:
-
Та нар гэм нүгэлтэй бол Их Эзэний өмнө ямар сэтгэгдэлтэй байх вэ?
Сайн мэдээ гэдэг нь “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 27:13–16-г чанга уншихад уриад ангийнхныгаа эдгээр шүлэг дэх сайн сайхан мэдээг хайж олохыг хүс. Тэднээс мөн энэ сайн сайхан мэдээ нь тэднийг Бурханы өмнө шүүгдэхээр зогсох тэр өдрийн талаар юу өгүүлж байгааг бодохыг хүс.
-
Аврагч Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн гэдгээ гэрчилсэн. 3 Нифай 27:14-ийн дагуу Тэнгэрлэг Эцэг юу хийлгэхээр Есүс Христийг дэлхий рүү илгээсэн бэ?
-
3 Нифай 27:13–14 дээр үндэслэн сайн мэдээний суурь юу вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой: Есүс Христ Цагаатгалыг хийснээрээ Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн гэдэг нь сайн мэдээний суурь юм. Та энэ мэдэгдлийг самбар дээр бичээд суралцагчдыг судар дээрээ 3 Нифай 27:13–14-ийн дэргэд бичихэд урьж болно.
-
Аврагч Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн учраас бүх хүн төрөлхтөнд юу тохиолдсон бэ? (Бид Түүний өмнө үйлсээрээ шүүгдэхээр өргөгдөх болно.)
Суралцагчдыг 3 Нифай 27:16-г чимээгүй уншаад Цагаатгалын бүх адислалыг хүлээн авч мөн шүүлтэд бэлтгэхийн тулд бидний хийх ёстой ажлуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Нэг суралцагчаар тэдний хариултуудыг самбар дээр бичүүл.
-
Энэ шүлгийн дагуу наманчилж, баптисм хүртэж мөн эцсээ хүртэл тэвчсэн хүмүүст ямар адислалууд ирсэн бэ? (Суралцагчдын хариултууд янз бүр байж болох ч дараах үнэнийг тусгасан байна: Хэрэв бид наманчилж, баптисм хүртэж мөн эцсээ хүртэл тэвчвэл бид Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо гэмгүй байна.)
Нэг суралцагчийг 3 Нифай 27:17–19-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, наманчлаагүй эсвэл эцсээ хүртэл тэвчээгүй хүмүүст юу тохиолдохыг хайж олохыг хүс.
-
Та нар Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Есүс Христийн Цагаатгал шаардлагатай байх шалтгааны талаар юунаас уншсан бэ?
-
Бид Их Эзэний өмнө шүүгдэхээр зогсох талаар бодох үед ямар сайн сайхан мэдээ бидэнд байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь:
“‘Сайн мэдээнүүд’ [нь] үхэл болон тамаас зугтаж [чадаж], алдаа болон нүглүүдийг ялж [чадаж], найдвар нь [байж], тусламж нь [өгөгдөж], шийдэж болшгүй нь шийдэгдэх [болж], дайснууд нь ялагдаж [чадахыг] хэлнэ. Сайн сайхан мэдээ[нь] нэг л өдөр бүгдийн шарил хоосон [болж], бүгдийн сүнс дахин цэвэр болж [чадаж], Бурханы хүүхэд бүр тэдэнд амьдрал өгсөн Эцэгтээ дахин эргэн очиж [чадна] гэсэн үг юм” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3 сар, 8, 10).
Нэг суралцагчийг 3 Нифай 27:20–21-ийг чанга уншихад уриад ангийнхнаас Аврагчийн бидэнд өгсөн урилгыг хайж олохыг хүс.
-
Эдгээр шүлэг дэх Аврагчийн урилга нь юу вэ?
Суралцагчдыг энэ урилгыг хүлээн авахын тулд хэрхэн хичээж зүтгэх талаар бодоход нь туслах зорилгоор тэднийг дараах асуултад дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хариулан бичихэд урь. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих юм уу суралцагчид өөрсдөө бичиж авч болохоор удаан уншиж өгч болно.)
-
Аврагч та нарыг наманчилж мөн Түүн дээр ирээсэй гэж яагаад хүсдэг вэ?
-
Та нар 3 Нифай 27:20–21 дээрх Аврагчийн урилгыг ямар замуудаар хүлээн авдаг вэ?
-
Их Эзэний өмнө толбогүй зогсоход бэлтгэхийн тулд та нар өнөөдөр юу хийж чадах вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:40–42-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, сайн мэдээ нь яагаад сайн сайхан мэдээ байдаг талаар нэмэлт санаануудыг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдад C ба Г 76:40–42-ыг судар дээрээ 3 Нифай 27:13-ын дэргэд бичихийг санал болгож болно.)
Хичээлийн эхэн үед та суралцагчдаас хэрэв тэд гэм нүгэлтэй байгаад Их Эзэний өмнө зогсвол ямар сэтгэгдэлтэй байх бол гэдэг талаар эргэцүүлэн бодохыг хүссэн. Хичээлийн энэ үед тэднийг хэрэв тэд Түүний Цагаатгал болон сайн мэдээний зарчим, тушаал, ёслолуудаар цэвэр болгогдсоноо мэдэж байвал Аврагчийн өмнө ямар сэтгэгдэлтэй байхыг эргэцүүлэн бодоход урь.
-
Хэрэв та нар тэр үед Аврагчтай ярьж чадсан бол юу хэлэх байсан бэ?
-
Өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан Есүс Христийн сайн мэдээний сайн сайхан мэдээг найздаа хэрхэн тайлбарлах вэ?
3 Нифай 27:23–33
Есүс Христ шавь нараа Түүн шиг болохыг зааварчилдаг
Аврагч Нифай үндэстэн арванхоёр шавьдаа зааварчилгаа өгч, тэдэнд үүргийг нь заасан гэдгийг тайлбарлан, 3 Нифай 27:23–26-г товчлон дүгнэ. Суралцагчдыг 3 Нифай 27:27-г чимээгүй уншаад Түүний шавь нартаа хүмүүсийн шүүгчид байх үүргээ биелүүлэхэд туслахын тулд Түүний өгсөн зарлигийг хайж олоход урь.
-
Хүмүүсийн шүүгчдийн хувьд Аврагч шиг байх нь яагаад чухал вэ?
Суралцагчдаас 3 Нифай 27:21-ийг дахин уншихыг хүс.
-
Аврагч шавь нартаа юу хийхийг тушаасан бэ?
-
Аврагчийн ажлыг хийх болон Түүнтэй адил болох хоёрын хооронд ямар холбоо байна вэ?
Суралцагчдыг энэ асуултыг ярилцаж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Их Эзэн шавь нараа Өөрийнх нь ажлыг хийж, Өөртэй нь адил болохыг хүлээдэг.
-
Аврагчтай адил болж чадах ямар арга замууд байна вэ? Түүний жишээг дагаснаараа бидний хийж чадах ямар ажлууд байна вэ?
-
Та нар Аврагчийн жишээг дагахыг хичээснээрээ ямар арга замуудаар адислагдсан бэ?
Есүс Христтэй адил болохыг хичээснээр ирэх адислалуудынхаа тухай гэрчилснээр хичээлээ дуусга.