Номын сан
Гэрээр судлах хичээл Хэсэг 29


Гэрээр судлах хичээл

Мормон 8:12Ифер 3 (29-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Та Мормон 8:12Ифер 3 (хэсэг 29)-ыг судлах үедээ суралцагчдын сурсан дараах сургаал, зарчмуудын хураангуйг заах шаардлагагүй. Та зөвхөн эдгээр сургаал, зарчмаас цөөнийг зааж болно. Суралцагчдын хэрэгцээг таньж мэдэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр Мормон (8:12-41)

Моронай манай өнөө үеийг угтан харсан бөгөөд бидний амьдарч буй өнөөгийн нөхцөл байдлын талаар бошиглон бичсэнийг суралцагчид мэдсэн. Мормоны Ном нь яагаад эцсийн энэ үеийн турш биднийг удирдах хөтөч байхаар Их Эзэнээс өгсөн үнэтэй бэлэг болохыг тэд ойлгох болно. Бурхан ядуус, тусламж хэрэгтэй хүмүүст туслах үүрэг хариуцлагыг бидэнд өгснийг суралцагчид эцсийн өдрүүдийн тухай Моронайн тодорхойлолтоос мэдэх болно.

Хоёр дахь өдөр (Moрмон 9)

Хэрэв бид Бурханд хандан залбирч, наманчлах юм бол, Түүний өмнө очихдоо толбогүй байх болно хэмээн тунхагласнаар Моронай эцгийнхээ цэдгийг дуусгажээ. Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй учраас, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгтээ хандан итгэлээр залбирсан Өөрийн хүүхдүүдэд Тэрээр гайхамшгуудыг тохиолгож, бидэнд авралыг авчрах гайхалтай адислалуудыг амласан билээ.

Гурав дахь өдөр (Ифер1–2)

Иферийн ном бол Лимхайн хүмүүсийн олсон 24 алтан ялтсаас Моронай хураангуйлан Мозаягийн номонд оруулсан товч хураангуй гэдгийг суралцагчид мэдсэн. Эдгээр ялтсууд Их Эзэнээр удирдуулан, амлагдсан нутаг руу аялсан жаредчуудын түүхийн цэдгийг бидэнд өгсөн юм. Суралцагчид жаредчуудын туршлагыг судалснаар, хэрэв бид Их Эзэний өгсөн удирдамжийн дагуу итгэлээр үйлдэх юм бол, Түүнээс цаашид удирдамжуудыг хүлээн авч чадна гэдгийг мэдсэн. Амлагдсан нутаг руу хийсэн аяны нэгэн үед, Их Эзэн Жаредын ахыг, Өөрт нь хандан залбираагүйн учир зэмлэсэн ажээ. Суралцагчид энэ туршлагаас Тэнгэрлэг Эцэгт хандан үргэлж залбирахын чухлыг мэдсэн юм. Их Эзэний хамт усан онгоцуудыг хийсэн Жаредын ахын туршлага, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд Их Эзэнээс асууж, өөрийн үүрэгт ажлыг хийснээр, Түүний тусламжийг хүлээн авч чадна гэдгийг тэр тэдэнд харуулсан юм.

Дөрөв дэх өдөр (Ифер 3)

Жаредын ах усан онгоцуудыг гэрэлтүүлэх асуудлыг шийдэхийг хичээсэн нь, хэрэв бид Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгах юм бол, Тэр бидний итгэл, Өөрийн хүслийн дагуу биднийг адисална гэдгийг харуулсан юм. Их Эзэнд итгэх итгэлээ хэрэглэх нь биднийг Түүнд улам ойртуулж, өсч хөгжих боломжийг бидэнд олгодгийг суралцагчид мэдсэн. Жаредын ах энэ зарчмуудаар амьдарснаар, Аврагчийн сүнсэн биеийг харж, гайхалтай үзэгдлийг дэлхийн оршин суугчдад таниулсан билээ.

Оршил

Иферийн ном бол Моронайн хураангуйлсан жаредчуудын цэдэг юм. Бошиглогч Ифер Лимхай хааны бүлэг хүмүүсийн олсон 24 алтан ялтсаас авч үүнийг бичсэн ажээ. Дараах заах санаа нь суралцагчдад Ифер 1-д заадаг залбирлын тухай зарчмуудыг ойлгоход нь тусална.

Заах зөвлөмж

Ифер 1

Жаред болон түүний гэр бүл, найз нөхөд Жаредын ахын залбирлаар дамжуулан хайр ивээл, удирдамжийг олж авч чадсан.

Тусламж гуйж, залбирах нь онцгой хэрэгтэй байсан үеийнхээ бодохыг суралцагчдаас хүсч, хичээлээ эхэл. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь, эсвэл та өөрийн туршлагаас хуваалцаж болно.

Иферийн ном бол жаредчуудын цэдгийн хураангуй юм. Жаред болон түүний ах, тэдний гэр бүл, найз нөхөд Бабелын цамхгийн үед, Их Эзэн хүмүүсийн хэлийг будлиулсан тэр үед амьдарч байсныг (ойролцоогоор МЭӨ 2200 он) суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Ифер 1:33–35-ыг чангаар уншихад урьж, яагаад Жаред ба түүний ах туслахыг гуйн залбирсан шалтгааныг олохыг хүс. Суралцагчийг уншихын өмнө та “Их Эзэнээс гуйх” гэдэг нь “залбирах” гэсэн үг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болох юм. Тэгээд дараах асуултуудыг асуу:

  • Жаред болон түүний ах хоёрт Их Эзэнээс ямар тусламж хэрэгтэй байсан бэ?

  • Энэ шүлгүүдээс харахад Жаред, өөрийн ахын итгэлийг хэрхэн мэдэрдэг байсан гэж та бодож байна?

Суралцагчдыг хосууд болгон хуваа. Хос бүрийг Ифер 1:35–42-ыг бие биедээ ээлжээр, чангаар уншиж өгөхөд урь. Тэднийг уншихын өмнө (1) Жаредын ах Их Эзэнд хандан залбирсан, мөн (2) Түүний хариуд Их Эзэн нинжин сэтгэлийг үзүүлсэн тохиолдол бүрийг хайж олоход урь. Цаг дуусахад цөөн хосыг урьж, Жаредын ах болон түүний гэр бүлийнхэн байнга залбирсны хариуд, Их Эзэний харуулсан нинжин сэтгэлийн жишээнээс хуваалцуул.

Асуулт: Бид залбирлын тухай ямар зарчмуудыг энэ шүлгүүдээс сурч болох вэ? (Суралцагчид олсон зарчмуудаа хуваалцах үед дараах зарчмыг онцол: Их Эзэнд хандан итгэлтэйгээр байнга залбирвал, Тэр бидэнд нинжин сэтгэлээр хариулах болно: Энэ зарчмыг самбарт бич. )

“Залбирал нь Эцэгийн хүсэл, залбирч буй хүүхдийн хүсэл хоёр харилцан нэгдсэнээр бий болдог үйлдэл” гэдгийг санах нь маш чухал гэдгийг суралцагчдад тайлбарла. Бид залбирахдаа Бурханы тааллыг өөрчилдөггүй ч, өөрсдийгөө хамгаалан, Бурханаас бидэнд болон бусад хүмүүст өгөхөөр бэлтгэсэн адислалуудыг олж авахын төлөө гуйх ёстой” (Судруудын Удирдамж, Иосеф Смитийн орчуулга “Залбирал”).

Суралцагчдыг Ифер 1:34, 36, 38 Жаредын ах залбирлууддаа юу гуйсныг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэн зүйлсийг самбар дахь “Бурханд хандан залбирах” гэсэн зарчмын дор жагсаан бичихийг нэг суралцагчаас хүс.

Жаред, түүний ах хоёр Их Эзэнд итгэлтэй, Түүнд дуулгавартай байсныг онцол. Ифер 1:38-ын төгсгөл дэх “Их Эзэнд итгэлтэй байцгаая” гэсэн өгүүлбэрийн утгыг тодруулахыг санал болго.

Ифер 1:35, 37, 40–42-ыг уншин, Жаредын ах болон түүний гэр бүл, найз нөхдийг Бурхан адисалсан тодорхой арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Эдгээр адислалыг эрж олоод самбарт бичсэн нинжин сэтгэл зарчмын доор нэг суралцагчаар жагсаан бичүүл. Жаредын ахын залбирлуудын хариуд Их Эзэний өгсөн адислалуудыг онцлон заа.

Дараах асуултуудыг самбарт бич, эсвэл тараах материал болгон өг. Суралцагчдыг самбарт бичсэн зарчмыг харж хоорондоо ярилцахыг урь. Эдгээр асуулт нь тэдэнд уг зарчмыг ойлгоход тусална.

“Бурханд хандан гуйх” гэдэг нь “залбирал хэлэх”-ээс ямар ялгаатай вэ? Та нар юу гэж бодож байна?

Та нар болон та нарын таньдаг хэн нэгэн залбирлынхаа хариуд Тэнгэрлэг Эцэгийн нинжин сэтгэлийг хэзээ мэдэрсэн бэ?

Жаредын ахын залбиралд хариулсан Их Эзэнээс, мөн Түүний хариултуудаас та нар юу сурч болох вэ?

Эдгээр асуултаар ярилцах цаг дууссаны дараа, та суралцагчдыг, бүлгээрээ ярилцсан туршлага болон төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахад урь.

Түүнтэй байнга харилцаатай байснаар биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай, Тэр биднийг үргэлж адислахыг хүсдэг тухай гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг самбар дээрх зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг тунгаан бодоход урь. Жишээ нь, тэдэнд залбирлаа хэрхэн чин сэтгэлээсээ хийх болон тогтмол болгоход юу хийх талаар зорилго дэвшүүлэн судрын тэмдэглэлдээ бичих цагийг гарган өгч болно.

Жаредын ахын залбирлуудыг судлах нь бидэнд, Их Эзэний хайрыг болон залбирлаар дамжин ирдэг адислалуудын талаар илүү гүн ойлголтыг өгч чадна гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Ифер1:43-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Жаред ба түүний ахад амласан Бурханы нэмэлт адислалуудыг олохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ хуваалцсаны дараа, Жаредын ах өөрийн үр удмыг агуу үндэстэн болгон адислахыг онцлон гуйж залбираагүйг анхааруул. Ифер1:43-ын төгсгөл дэх Бурхан Жаредын ахын залбиралд хариулсан арга замыг харуулсан: “Чи надад хандан ийм удаан хугацаагаар залбиран гуйсны учир” гэсэн өгүүлбэрийг судартаа тэмдэглэхийг та санал болгож болно.

Асуулт: Бид Ифер 1:43 дахь Жаред ба түүний ахад Их Эзэний харуулсан өгөөмөр сэтгэлээс ямар зарчмуудыг сурч болох вэ?

Энэ судраас хэд хэдэн зарчмыг сурч болно. Нэг чухал зарчим бол: Хэрэв би Бурханд хандан итгэлээр тогтмол залбирах юм бол, хүссэн адислалуудаа хүлээн авч чадна.

Асуулт: Энэ зарчим үнэн болохыг харуулсан ямар туршлага танд байдаг вэ? Ийм туршлагатай хэн нэгнийг, эсвэл сударт гардаг хэнийг та мэдэх вэ? (Суралцагчдад хариулахаас нь өмнө бодох цаг өг. Та мөн өөрийн амьдралын жишээнээс хуваалцахыг хүсч болно. )

Хичээлийг дүгнэхдээ, Бурхан бидний залбирлуудыг сонсож хариулдаг тухай гэрчлэлээ хуваалц. Тэр Өөрийн хүүхдүүдийг адислах мэргэн ухаан, өрөвч нинжин сэтгэл, баяр баяслаар дүүрэн байдаг. Биднийг чин сэтгэлээсээ, тогтмол залбирвал Тэр баярладаг. Суралцагчдыг илүү итгэлтэйгээр залбирч, хүч чармайлт гаргахад нь урамшуул. Тэнгэрлэг Эцэг өрөвч нинжин сэтгэлээр дүүрэн учраас, та нарын залбирлуудад хариулж, амьдралд тань хамгийн агуу адислалуудыг авчирна гэдгээ Тэр мэддэг гэдгийг тэдэнд сануулан урамшуул.

Дараагийн хэсэг (Ифер 4–12)

Дараагийн хэсэгт, суралцагчид Жаредчуудын тухай илүү их зүйлсийг сурч мэдэх болно. Бошиглогчид жаредчуудын дунд хаан сонгох вий гэж сэрэмжлүүлсэн ч хүмүүс хаадыг сонгож, хаад нь тэднийг боолчлолд оруулж байв. Дэлхийн хүчийг хүсэмжилдэг хүмүүс ихэвчлэн амин хувиа хичээсэн үзлээс үүдэлтэйгээр нууц хуйвалдаануудад оролцдог. Моронай агуу итгэлтэй хүмүүсийн хийсэн гайхамшигтай зүйлсийг цэдэглэсэн юм. Тэрээр, Бурханд итгэлтэй бөгөөд Түүний өмнө өөрсдийгөө даруусгадаг хүмүүс, өөрсдийн сул доройг даван туулахад нь туслах Их Эзэний ач ивээлийг хүлээн авна хэмээн заажээ.