Гэрээр судлах хичээл
Moзая 18–25 (13-р хичээл)
Оршил
Алма болон Лимхайн хүмүүсийн түүхийг харьцуулан жишсэнээр суралцагчид бидэнд тулгардаг сорилт бэрхшээлийн тухай үнэтэй ойлголтыг мөн хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан бид аливаа зовлон бэрхшээлээс чөлөөлөгдөж болох тухай сурдаг. Хэрэв тэд ариун нандин гэрээнүүдийг хийж мөн сахин, Их Эзэнд итгэж найдан, даруухнаар Түүнээс тусламж хүсэх аваас Тэрээр тэднийг хүчирхэгжүүлж бас Өөрийн тогтоосон цагт, Өөрийн арга замаар тэднийг зовлон бэрхшээлээс нь чөлөөлөх болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.
Заах зөвлөмж
Moзая 18
Алма Ноагийн хүмүүст сайн мэдээг тунхаглаж, тэднээс олон нь нүглээ наманчилж, баптисм хүртэхийг хүсэв
Суралцагчдаас өөрсдийнх нь баптисмын талаар асуу. Тэднийг санаж явдаг сайхан дурсамжаасаа хуваалцахыг урь. Дараа нь боломжтой бол Алма Мормоны усанд баптисм хүртээж байгаа зургийг үзүүлээд (62332; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 76-р зураг) тэднээс Moзая 18:8–11-т өгүүлсэн үйл явдлыг эргэн санахыг хүс. Суралцагчдаас баптисмын зорилго ба баптисм хүртэхдээ хийдэг гэрээний тухай юу ойлгосон талаар асуу.
Суралцагчид Moзая 18 дээрх үйл явдлыг ярилцсаны дараа эхний өдрийн хичээлд үзсэн, судар судлах тэмдэглэл дээрх 1-р даалгаврын Moзая 18:8–11 дээр тайлбарласан баптисмын гэрээний тухай Алмагийн заасан зүйлсийн графикийг олж гаргахыг тэднээс хүс. Нэг суралцагчаас өөрийн зурсан графикийг самбар дээр зурах эсвэл бусдадаа үзүүлэхийг урь. Мөн бусад суралцагчаас “Би амлаж байна,” “Бурхан амладаг” гэсэн багана доор нэмж оруулах зүйлс байна уу гэдгийг асуу. Үүний дараа дараах зарчмыг самбар дээр эсвэл цаасан дээр бич: Бид баптисмын гэрээгээ хийж мөн сахиснаар Их Эзэний Сүнс ба мөнх амьдралын амлалтыг хүлээн авдаг. Та тэдэнд энэ зарчмыг судар дээрээ Moзая 18:8–11-ийн хажууд бичихийг санал болгож болно.
Асуу: Баптисмын гэрээний тухай ойлголт тань таныг энэ гэрээг сахихад хэрхэн нөлөөлдөг вэ?
Moзая 19–24
Лимхайн хүмүүс болон Алмагийн дагалдагчид леменчүүдийн боолчлолоос чөлөөлөгдсөн
3 дахь өдрийн хичээл дэх суралцагчийн суралцах заавраас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн эхний үгийг уншихыг тэднээс хүс. Бидэнд ямар хоёр төрлийн бэрхшээл тулгардаг гэж ахлагч Скотт хэлснийг суралцагчдаас асуу. (Tэд эдгээр мөрүүдийн доогуур зурж тэмдэглэх ёстой.) Самбар дээр Зөрчил үйлдсэнээс болж ирдэг сорилтууд ба Соригдсоноор ирдэг сайжралт гэж бич.
Эдгээрийн хариултуудыг судар судлах тэмдэглэлийнхээ 3 дахь өдрийн хичээлийн 1-р даалгавраас харахыг хүс. Тэгээд Лимхайн хүмүүс гэж бичээд доод талд нь “Зөрчил үйлдсэнээс болж ирдэг сорилтууд” (Moзая 19:10, 25–28; 20:20–21-ийг үзнэ үү) ба Aлмагийн хүмүүс гэж бичээд доод талд нь “Соригдсоноор ирдэг сайжралт”гэж бич (Moзая 23:18–21-ийг үзнэ үү). Өнөө үед хүмүүст эдгээр сорилт бэрхшээлээс тулгарч болох жишээнээс жагсаан бичихэд суралцагчдыг урь.
Дараах зарчмуудыг суралцагчидтайгаа дүгнэн ярилцан, самбар дээр бич.
Тэднийг хоёр хоёроороо Moзая 21:13–16 -г уншихад урь. Хэрэв бид өөрсдийгөө даруусган, Их Эзэнд хандаж мөн нүглээ наманчилбал Бурхан бидний залбирлыг сонсож, Өөрийн тогтоосон цагт бидний нүглийн ачаа дарамтыг хөнгөлөх болно гэдгийг заасан үгс ба судрын хэсгийг олохыг тэднээс хүс. Самбар дээр бичсэн сорилт бэрхшээлийн нэгийг нь туулж байгаа хэн нэгэн хүн энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болохыг тэднээс асуу.
Суралцагчдыг Moзая 21:31–32, 35-ыг уншаад бид Бурханд үйлчлэхээр гэрээ байгуулж мөн Түүний тушаалуудыг дагавал Их Эзэн биднийг чөлөөлөх арга замаар хангах болно гэдэг зарчмыг харуулахын тулд Moзая 22 дээр өгүүлсэн Лимхайн хүмүүсийн орголтын тухай товчхон дүгнэ. Та тэдэнд энэхүү зарчмыг судар дээрээ Moзая 21:31–35-ын хажууд бичиж тэмдэглэхийг дэмжиж болно.
Алмагийн хүмүүсийн тухай судалж байхдаа сурсан зарчмаа дүгнэхийн тулд та тэднээс Алмагийн хүмүүс хэрхэн леменчүүдийн боолчлолд орсон тухай товчхон дүгнэхийг хүс (Moзая 23:25–24:11-ийг үзнэ үү). Цөөн хэдэн суралцагчаар Moзая 24:12–17-г ээлж дараалан уншуул. Тэднээс хэрэв бид Их Эзэний хүслийг тэвчээртэйгээр дагавал Тэрээр биднийг хүчирхэгжүүлж, Өөрийн тогтоосон цагт зовлон бэрхшээлээс маань чөлөөлөх болно гэдгийг илэрхийлсэн үгс ба судрын хэсгийг онцлон заахыг хүс. Та тэднийг эдгээр хэсгүүдэд байгаа чухал үгс ба судрын хэсгийг олж тэмдэглэхэд нь дэмж.
Дараах жишээнүүдийг самбар дээр зур эсвэл тараах материал болгон бэлд. Жишээ бүр дээр хүмүүст туслахын тулд Лимхай ба Алмагийн хүмүүсийн тухай судалж байхдаа сурсан үнэнүүдээсээ хэрхэн ашиглаж болох талаар тайлбарлахыг суралцагчдаас хүс.
-
Нэг найз маань наманчлах хэрэгтэй гэдгээ ойлгосон боловч өөрийгөө зохисгүй хэмээн бодож мөн уруу таталт ба гэм нүгэлтэй мэдрэмжээ хэзээ нэгэн цагт даван туулж чадах эсэхтээ эргэлзэж байна. Та нар найздаа наманчлахад нь тусалж, урам зориг ба итгэл найдвар өгөхийн тулд Лимхайн хүмүүсийн түүхийг хэрхэн ашиглаж болох вэ? (Та тэднийг найз нартайгаа Moзая 21-ийн зарим нэг шүлгийг хуваалцахад нь дэмжиж болно. Тэдний сонгосон шүлгүүд найзад нь яагаад тусална гэж бодож байгаа тухайгаа хуваалцахыг тэднээс хүс.)
-
Найз нь хүмүүстэй нийтэч мөн сайн мэдээний жишгүүдийн дагуу амьдрахаар хичээдэг. Зарим хүмүүс тэдгээр хүмүүсийг өөрсдөд нь “дэндүү ахадсан” гэж бодоод тийм хүмүүстэй харьцахыг хүсдэггүй. Та нар найзыгаа Их Эзэнд найдаж мөн хэцүү зовлон бэрхшээлийн үед хүч чадал ба тайвшралыг олоход нь Алмагийн хүмүүсийн түүхийг ашиглан, хэрхэн тусалж чадах вэ? (Та тэднийг Moзая 24-ийн зарим шүлгээс найз нартайгаа хуваалцахад нь урамшуулан дэмжиж болно. Тэдний сонгосон шүлгүүд найз нарт нь яагаад тусална гэж тэд бодож байгааг хуваалцахад урь.)
Тэд болон тэдний таних хэн нэгэн Их Эзэний чөлөөлөх хүчийг гэрчилсэн тухайгаа хуваалцахад суралцагчдыг урь. (Ангид ярихад тохиромжтой бус, урьд өмнө нь хийсэн зөрчлийнхөө талаар ярихгүй байхад анхаар.) Суралцагчдыг гэрээнүүдээ сахиж, Их Эзэний тусламжийг дуудаж мөн өөрсдийн туулж буй аливаа зовлон бэрхшээлээс чөлөөлөх Түүний хүчинд итгэж найдахад нь дэмж. Бидний зөрчлөөс болж эсвэл зүгээр биднийг хүчирхэгжүүлэхийн тулд сорихоор илгээсэн сорилт бэрхшээлүүдээс чөлөөлөх Их Эзэний хүч чадлын тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ өндөрлө.
Дараагийн хэсэг (Moзая 26–Aлма 4)
Ирэх долоо хоногт тэд залуу Алма сүмийг устгахыг нь зогсоохын тулд илгээгдсэн тэнгэр элчийн тухай судлах болно. Тэд энэхүү үйл явдлын дараа Алмад юу тохиолдсон тухай мөн судар дахь сүнслэг дахин төрөлтийн хамгийн чухал түүхийн заримаас унших болно. Хаан Мозаяг нас барсны дараа Алма нифайчуудын удирдагчаар сонгогдсон. Амлисай бол түүнийг авч хаяхаар оролдсон муу санаат хүн юм. Энэ үед Алма Их Эзэний чөлөөлөх хүч чадлыг урихаар юу хийсэн тухай олоход нь суралцагчдыг дэмж.