121-р хичээл
3 Нифай 11:18–41
Оршил
Нифайчуудыг урагш ирж Аврагчийн гар, хөл болон хавирган дээрх шархны ормыг мэдэрсний дараа Их Эзэн Нифайд болон бусдад баптисм хүртээх, санваарын бусад үйлийг гүйцэтгэх хүчийг өгсөн. Аврагч түүнчлэн хүмүүсийг зөрчилдөөнөөс зайлсхийхийг сануулаад Түүний сургаалын дагуу амьдардаг хүмүүс Бурханы хаант улсыг өвлөнө хэмээн амласан.
Заах зөвлөмж
3 Нифай 11:18–27
Есүс Христ Нифайд болон бусдад баптисм хүртээх хүчийг өгдөг
Ангид хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич: Надад хэн баптисм хүртээж болох вэ? Баптисм хэрхэн хийгддэг вэ?
Хэрэв та саяхан Сүмд нэгдсэн нэг, хоёр суралцагчид зааж байгаа бол та тэднээс Сүмийн талаар суралцаж байхад тохиолдсон зарим явдлаасаа хуваалцахыг хүсэн хичээлээ эхэлж болно. Тэднээс тэд баптисм хүртэхээр шийдэхдээ самбар дээрх хоёр асуултын хариултын тухай бодож байсан эсэхийг асуу.
Суралцагчдыг тэдний найз нарын нэг саяхан Сүмд элсэхээр шийдээд тэднээс самбар дээрх хоёр асуултыг асуусан хэмээн төсөөлөхөд урин, та энэ хичээлийг эхэлж болно. Тэднээс эдгээр асуултад хэрхэн хариулж болохыг тайлбарлахыг хүс. Эсвэл та хоёр суралцагчийг эдгээр асуултуудыг ашиглан, Сүмийн гишүүн болон түүний найзын дүрд тоглоход урихыг хүсч болно.
Өмнөх хичээл дээр бүлэг нифайчууд дээр Есүс Христийн ирсэн талаар мэдэж авсан гэдгийг тэдэнд сануул. Есүс Христ тэднийг Түүний амилалт болон тэнгэрлэг байдлыг гар, хөл, хавирга дээрх шархны ормыг тэмтэрснээр өөрсдөө гэрчлэхэд урьсан. Аврагч энэ явдлын дараа тэр даруй Түүнд итгэх, баптисм хүртэх, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг Өөрийн сургаалыг хүмүүст заасан гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг 3 Нифай 11:18–22-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Хэн надад баптисм хүртээж болох вэ? гэсэн асуултад хариулт олохыг хүс. Нэг суралцагчаар самбар дээрх асуултын дор хариултуудыг бичүүл. Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх ёстой: Баптисм нь зохих эрх мэдлийг атгадаг хүнээр хийгдэх ёстой. (Хэрэв энэ санаа самбар дээр хараахан бичигдээгүй байгаа бол та үүнийг хариултуудын жагсаалтад нэмж болно.)
Суралцагчдыг цаашид энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд та баптисм нь зөвхөн Аароны санваарын зэргийн пристийн албыг атгадаг хүнээр (C баГ 20:46-г үзнэ үү) эсвэл Мелкизедекийн санваартай нэгнээр (C ба Г 20:38–39; 107:10–11-ийг үзнэ үү) гүйцэтгэгдэж болохыг товч тайлбарлаж болно. Түүнчлэн, энэ хүн уг ёслолыг хийх зөвшөөрөл олгоход шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчийн удирдлага дор үйлдэх ёстой (бишоп, салбарын ерөнхийлөгч эсвэл номлолын ерөнхийлөгч).
-
Их Эзэн яагаад баптисмын ёслол нь зөвшөөрөгдсөн санваартнаар гүйцэтгэгдэхийг шаарддаг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг 3 Нифай 11:23–27-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Баптисм нь хэрхэн хийгддэг вэ? гэсэн асуултад хариулт олохыг хүс. Нэг суралцагчаар самбар дээрх асуултын дор хариултуудыг бичүүл.
-
Баптисмын үед ёслолын үгс нь буруу хэлэгдэх эсвэл баптисм хүртэж байгаа хүн усанд бүрэн дүрэгдээгүй бол яах ёстой вэ? (Ёслолыг давтан хийнэ.) Үүнээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Баптисм нь Их Эзэний үзүүлсэн маягаар хийгдэх ёстой. Та энэ мэдэгдлийг самбар дээр бичиж болно.)
-
Та нар яагаад баптисм нь Их Эзэний үзүүлсэн маягаар гүйцэтгэгдэх нь чухал гэж бодож байна вэ?
Суралцагчдыг 3 Нифай 11:18–27 дээр ярилцсан үнэнүүдийн чухлыг мэдрэхэд туслахын тулд та дараах асуултуудаас заримыг нь асууж болно:
-
Та нар баптисм хүртэж байхдаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Та нарт зохих эрх мэдлийг атгаж байгаа хүнээр болон Их Эзэний үзүүлсэн жаягийн дагуу баптисм хүртсэн гэдгээ мэдэх нь ямар утга учиртай вэ?
-
Та нар саяхан баптисмд оролцсон уу? Та нарт ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Хэрэв суралцагчдын тань хэн нэг нь Аароны санваарын пристийн албыг атгадаг бол асуу:
-
Баптисм хүртээх эрх мэдэлтэйгээ мэдэх нь та нарт хэрхэн нөлөөлдөг вэ? (Та анги дахь аль нэг суралцагчаас хэн нэгэнд баптисм хүртээх боломжтой байсан эсэхийг олж мэдэхийг хүсч болно. Хэрэв боломжтой байсан бол тэднийг уг туршлагынхаа үед юу мэдэрч мөн сурснаа хуваалцахад урь.)
Та баптисмын нандин ёслолын тухай өөрийн туршлага болон сэтгэгдлээ хуваалцаж болно.
3 Нифай 11:28–30
Есүс Христ зөрчилдөөн нь чөтгөрийнх гэдгийг сэрэмжлүүлсэн
Зөрчилдөөн гэдэг үгийг самбар дээр бич.
-
Зөрчилдөөн гэж юу вэ? (Маргаан, зөрчил эсвэл сөргөлдөөн.)
Суралцагчдыг маргаан үүсч болох нөхцөлүүд болон үйл ажиллагаануудыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ товч жагсаахад урь. Суралцагчдад бичих хангалттай цаг өгсний дараа нэг суралцагчийг 3 Нифай 11:28–30-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхныг шүлгийг дагуулан харж, нифайчуудын зарим нь юун тухай маргаж байсныг олж тогтооход урь.
-
Нифайчуудын зарим нь юун тухай маргаж байсан бэ? (Баптисмын ёслол [мөн 3 Нифай 11:22-ыг үзнэ үү] болон Христийн сургаал.)
-
3 Нифай 11:29-д өгүүлснээр зөрчилдөөний сүнс хаанаас ирдэг вэ? (Дараах үнэнийг самбар дээр бич: Зөрчилдөөний сүнс нь Бурханаас бус, харин чөтгөрөөс юм. Та суралцагчдад 3 Нифай 11:29 дээрх үнэнийг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Бусадтай сайн мэдээний тухай ярилцаж байхдаа зөрчилдөөнөөс зайлсхийх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Маргах нь яагаад сайн мэдээг заах буруу арга зам байдаг вэ? (Суралцагчдын хариултууд ялгаатай байж болох ч тэд биднийг сайн мэдээний талаар бусадтай маргаж, тэмцэлдэх үед Ариун Сүнс бидэнд заахад туслахаар буюу бидний зааж байгаа тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлд үнэнийг гэрчлэхээр байж чадахгүй гэдгийг ойлгосон эсэхийг бататга.)
Зөрчилдөөний чухал үр дагаврыг цохон тэмдэглэхийн тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах үгийг самбар дээр бич. Та түүнчлэн суралцагчдад үүнийг 3 Нифай 11:29-ийн дэргэд тэмдэглэн авахыг санал болгож болно. (Энэ мэдэгдэл “What I Want My Son to Know before He Leaves on His Mission (Хүүгээ номлолд гарахынхаа өмнө мэдээсэй гэж миний хүсдэг зүйлс),” Ensign, 1996 оны 5-р сар, 41-т бий).
-
Зөрчилдөөнөөс болж Их Эзэний Сүнс явсныг хэзээ та нар мэдэрсэн бэ? Сүнс орхин одсоныг та нар хэрхэн мэдэх вэ?
3 Нифай 11:30 дээрх зөрчилдөөний талаарх Аврагчийн мэдэгдлийг онцол: “Иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө.”
-
Зөрчилдөөн болон маргааныг бид хэрхэн “зайлуулж” чадах вэ? (Хариултууд нь дараахыг багтааж болно: Бид энхийг сахигчид байхыг эрэлхийлж чадна [3 Нифай 12:9-ийг үзнэ үү]. Бид зөрчилдөөнийг ялан дийлэх мэргэн ухаан болон тэвчээрийн төлөө залбирч чадна. Бид бусадтай маргахад уруу татдаг нөхцөл байдлуудаас зайлс-хийхийг хичээж чадна.)
-
Та нар зөрчилдөөнөөс зайлсхийж эсвэл даван туулахыг чармайснаар адислагдсанаа хэзээ мэдэрсэн бэ?
-
3 Нифай 11:29–30 дээрх Аврагчийн сургаалыг санах нь зөрчилдөөнтэй эсвэл ийм болох нөхцөл байдалд орсон тохиолдолд хэрхэн чамд туслах вэ?
Та зөрчилдөөнөөс зайлсхийж мөн даван туулахдаа адислагдсанаа мэдэрсэн туршлагаасаа хуваалцахыг хүсч болно. Суралцагчдыг 3 Нифай 11:28–30-аас сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь урамшуулахын тулд тэднийг зөрчилдөөн гарахыг өдөөж болох нөхцөл ба үйл ажиллагаануудын жагсаалт руугаа эргэн хандахад урь. Тэднийг өөрсдийн жагсаасан нөхцөл байдал эс бөгөөс үйл ажиллагаануудад хэрхэн зөрчилдөөнөөс зайлсхийж эсвэл даван туулахыг эрэлхийлэх зорилго тавьж тэрхүү зорилгоо бичиж авахад урь.
3 Нифай 11:31–41
Есүс Христ сургаалаа тунхагладаг
Суралцагчдыг 3 Нифай 11:31–41-ийг судлахад бэлтгэхэд нь тусалж дараахыг самбар дээр бич:
Суралцагчдыг эерэг үр дагавартай байсан ямар нэгэн зүйлийг ангийнхаа нэг хүүхдэд саяхан хийснээ товч хэлээд үр дагавар нь юу байсныг тайлбарлахад урь. Та тэднээс сөрөг үр дагавар үзүүлсэн өөрсдийн хийсэн юм уу харсан ямар нэгэн зүйлийнх нь талаар асууж болно. (Суралцагчдыг зохисгүй эсвэл хэт хувийн чанартай ямар нэгэн зүйл хуваалцахгүй байхыг сануул.)
3 Нифай 11:31-ийг ангийнхандаа чанга уншиж өг. 3 Нифай 11-ийн үлдсэн хэсэг Нифайн хүмүүст Есүс Христийн хандсан сургаалын тунхгийг агуулдаг гэдгийг тайлбарла. Энэ бүлэг Түүний сургаалыг хүлээн авч эсвэл эсэргүүцсэний үр дагаврыг тодорхойлдог.
Дараах судрын заалтуудыг самбар дээр бич: 3 Нифай 11:32–34; 3 Нифай 11:35–36; 3 Нифай 11:37–38; 3 Нифай 11:39–40. Суралцагчдыг хос хосоор нь хуваарилан, хос бүрд судрын хэсгүүдийн нэгийг судлахыг даалга. Тэднээс Есүс Христийн заасан үйлчлэл болон үр дагавруудыг олж тогтоохыг хүс. (Та суралцагчдыг эдгээр сургаалыг Итгэлийн тунхгийн 4 дэх заалттай харьцуулахыг санал болгож болно.)
Суралцагчдад судлах хангалттай хугацаа өгсний дараа тэдний цөөн хэдээс тэдэнд даалган өгсөн шүлгүүдээс олж мэдсэн үйл хөдлөл болон үр дагавруудаа тайлагнахыг хүс. Тэднийг хариултаа Үйл хөдлөл эсвэл Үр дагавар-ын доор самбар дээр бичихэд урь. Суралцагчид судрын хэсэг бүрийг тайлагнах үед нь доорх асуултуудаас тохирох асуултыг асуу:
3 Нифай 11:29–30-ийг авсан хосуудаас асуу:
-
Ариун Сүнс бидний Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлд хэрхэн тусалдаг вэ? (Ариун Сүнс Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг гэрчилдэг.) Ариун Сүнс хэзээ та нарт Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн бодит байдал болон хайрын тухай гэрчилсэн бэ?
3 Нифай 11:35–36-г авсан хосоос асуу:
-
Эдгээр шүлгүүдийн дагуу Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэхийг сонгосноор бид амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг хэрхэн урьдаг вэ?
3 Нифай 11:37–38-ыг авсан хосоос асуу:
-
3 Нифай 11:37 ба 3 Нифай 11:38 хоёрын хооронд адил төстэй юуг та нар олж мэдсэн бэ?
-
Жаахан хүүхдийн сайн шинж чанарууд нь юу вэ? Яагаад “бяцхан хүүхэд лугаа адил болох” нь чухал гэж та нар бодож байна вэ?
3 Нифай 11:39–40-ийг дааж авсан хосоос асуу:
-
Эдгээр шүлгүүд дээрх Аврагчийн сургаал нь Түүний сургаалыг дагах эсвэл үл дагах сонголтод маань чухал болохыг хэрхэн цохон тэмдэглэсэн бэ?
Суралцагчдаас бид тэнгэрийн хаант улсад орохдоо авах ёстой хэмээн Есүс Христийн заасан гол үйлүүдийг товчлон өгүүлэхийг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Тэнгэрийн хаант улсад орохын тулд бид наманчилж, Есүс Христэд итгэж, баптисм хүртэж мөн Ариун Сүнсийг хүлээн авах ёстой. Та энэ үнэний тухай гэрчлэлээ хуваалцсанаар дуусгахыг хүсч болно. Суралцагчдыг Бурханы хаант улсыг өвлөж авч чадахын тулд Есүс Христийн сургаалын дагуу амьдрахад нь урамшуул. Та тэдэнд зөрчилдөөнөөс зайлсхийж мөн даван туулах зорилго дээрээ ажиллахыг сануулж болно.