Номын сан
85-р хичээл: Алма 23–24


85-р хичээл

Aлмa 23–24

Оршил

Леменчүүдийн хаан хөрвөлтийнхөө дараа өөрийн хүмүүсийн дунд шашны эрх чөлөөг тунхагласан. Энэ тунхаг Аарон болон түүний ах дүүст сайн мэдээг номлож, леменчүүдийн хотуудад сүмүүд байгуулахыг боломжтой болгосон ажээ. Олон мянган лемен хүн хөрвөөд, хэзээ ч урваагүй юм. Хөрвөсөн леменчүүд зэр зэвсгээ хаях гэрээ хийж, хөрвүүлэгдээгүй леменчүүдээс ялгарахын тулд өөрсдийгөө Антай-нифай-лихайчууд хэмээн нэрлэв. Хөрвүүлэгдээгүй леменчүүд тэдэн рүү дайрахад Антай-нифай-лихайн зарим хүн гэрээгээ сахихын тулд амиа золиосолсон.

Тайлбар: 83-р хичээл дээр та суралцагчдыг тэдний гэрчлэл болон зөв шударга үлгэр дуурайл нь ус руу шидсэн чулуу лугаа адил бусдад нөлөөлөхөд урамшуулан дэмжиж болно. Хэрэв та тэгсэн бол гэрчлэлээ бэхжүүлж, бусдад зөв шударга үлгэр жишээ үзүүлэх талаар хийсэн зүйлийнхээ тухай ярихыг суралцагчдаас хүссэнээр хичээлээ эхэлж болно.

Заах зөвлөмж

Aлмa 23

Олон мянган лемен хүн Их Эзэнд хөрвөсөн байлаа

Самбар дээр хоёр хүний зураг зур (энгийн савхан дүрсүүд байж болно). Тэгээд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах үгсийг унш. Ахлагч Скоттын хэлсэн хоёр төрлийн хүмүүсийн тодорхойлолтуудыг сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Зарим хүмүүс амьдралынхаа туршид зөв зүйлсийг хэрхэн тогтмол хийдгийг бид бүгд хардаг. Тэд аз жаргалтай, амьдралын тухайд бүр ч урам зоригтой юм шиг санагддаг. Тэд хэцүү сонголтууд хийх болоход хорхой хүргэм хоёрдогч сонголт байсан ч ямагт зөвийг нь сонгоод байх шиг санагддаг. Бид тэднийг ч бас уруу татагддаг гэдгийг мэддэг ч тэд үүнээс ангид юм шиг санагддаг. Үүн лүгээ адил бид бусдыг шийдвэр гаргахдаа хэрхэн зоримог биш байдгийг ажигласан. Тэд хүчтэй сүнслэг орчинд юмсыг илүү сайн хийхээр, амьдралынхаа чиг хандлагыг өөрчилж, тэднийг уруу татдаг буруу зуршлаа орхихоор шийддэг. Тэд өөрчлөгдөх шийдвэртээ чин сэтгэлээсээ ханддаг ч хаяхаар шийдсэн зүйлсээ тун удалгүй дахин хийж эхэлдэг.

“Эдгээр хоёр бүлэг хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргадаг зүйл нь юу вэ? Та зөв сонголтуудыг хэрхэн тогтмол хийж чадах вэ?” (“Full Conversion Brings Happiness,” Ensign, 2002 оны 5-р сар, 24).

Ахлагч Скоттын сургамж дээр үндэслэн самбар дээрх дүрсийг суралцагчид юу гэж нэрлэхийг асуу. Самбар дээрх нэг дүрсийг Итгэлтэй харин нөгөөг нь Тууштай бус хэмээн гарчигла. Ахлагч Скоттын асуусан асуултад суралцагчид хэрхэн хариулах байсныг нь тэднээс асуу.

  • Эдгээр хоёр бүлэг хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргадаг зүйл нь юу вэ?

  • Та зөв сонголтуудыг хэрхэн тогтмол хийж чадах вэ?

Ангийг Алма 23–24-ийг судалж байх үед суралцагчдыг Сүмийн олон гишүүнийг амьдралынхаа туршид үнэнч, итгэлтэй үлдэхэд юу өдөөдгийг бодоход урамшуулан дэмж.

Леменчүүдийн хаан хөрвүүлэгдсэнийхээ дараа Аарон болон түүний ах дүүс Бурханы үгийг нутгийн аль ч хэсэгт саадгүй номлох ёстой мөн тэдэнд гар хүрэх ёсгүй гэсэн тунхгийг өөрийн бүх ард түмний дунд тараасныг тайлбарласнаар Алма 23:1–5-ыг хураангуйлан дүгнэ. Энэ тунхаг нь номлогчдыг леменчүүдийн дунд сүмүүд байгуулахыг боломжтой болгосон ажээ. Үр дүнд нь олон мянган лемен хүн хөрвөсөн юм.

Нэг суралцагчийг Алма 23:6-г чанга уншихад урь. Леменчүүдийн хөрвөлтийг авчрахад тусалсан хоёр зүйлийг олохыг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.

  • Аммон болон түүний ах дүүс леменчүүдэд “илчлэлт болон бошиглолын суу билгийн …дагуу” заах нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ?

  • “Гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний” дагуу леменчүүдэд хийгдсэн гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?

  • Бурханы хүч таныг хөрвөхөд тусалсан гэдгийг та хэзээ мэдэрсэн бэ? Бурханы хүч өөр хэн нэгнийг хөрвөхөд туслахаар ажилласныг та хэзээ харсан бэ?

Суралцагчдыг Аммон болон түүний ах дүүсийн номлолд итгэсэн леменчүүдийг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олохыг хичээн Алма 23:6-г дахин уншихад урь. (Леменчүүд сүмд эсвэл тэдэнд заасан номлогчдод биш харин “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” юм гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. Мөн тэр хүмүүс “хэзээ ч итгэл алдраагүйг” тэд харсан эсэхийг анхаар. Самбар дээр Их Эзэнд хөрвүүлэгдсэн болон Хэзээ ч итгэл алдраагүй гэсэн үгсийг Итгэлтэй гэсэн гарчгийн доор бич.)

  • Бид хүнд нөхцөл байдал буюу зовлон бэрхшээлтэй тулгарахдаа бусад хүнд буюу өөр үзэл баримтлалд бус харин Их Эзэнд хөрвөсөн байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг леменчүүдийн хөрвөлтийн баталгааг өгсөн үгс болон өгүүлбэрүүдийг олохыг хичээн Алма 23:7, 16–18-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахыг хүс. Та эдгээр үг болон өгүүлбэрийг Итгэлтэй гэсэн гарчгийн доор жагсаан бичиж болно. Энэ хэсгүүдийг цаашид судлахад туслахын тулд та дараах асуултуудыг асууж болно:

  • Шинэ нэр авах гэсэн хүмүүсийн хүсэл тэдний өөрчлөгдсөнийг хэрхэн харуулж байна вэ?

  • Өнөөдөр хөрвөж байгаа хүмүүс бусдаас хэрхэн “ялгарч” байна вэ?

  • Алма 23:18-д өгүүлснээр хөрвөсөн леменчүүд ажилсаг болж нифайчуудтай нөхөрсөг харьцдаг болж эхлэв. Нүглээ наманчилж, амьдралаа өөрчлөхийг хичээж байгаа хүн хөрвөгдсөн бусад хүнтэй холбоотой байх нь түүнд хэрхэн тустай байх вэ?

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Хөрвөлт гэдэг нь …

Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж, Алма 23-аас сурч мэдсэн зүйлээ товчхон дүгнэхэд урь. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Хөрвөлт гэдэг нь Бурханы хүчээр өөрчлөгдөж, шинэ хүн болно гэсэн үг юм. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ.

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх Итгэлтэй ба Тууштай бус гэдэг үгсэд хандуул. Тэднийг аль томьёолол нь тэдний хөрвөлтийн түвшинг хамгийн сайн дүрсэлснийг бодоход урамшуулан дэмж.

Aлмa 24

Антай-нифай-лихайн хүмүүс зэвсгээ хэзээ ч дахин авахгүй гэсэн гэрээнд орсон нь

Суралцагчдыг тодорхой нэг алдаанаас эсвэл нүглээс зайлсхийнэ гэж шийдсэн ч сүүлд тэр алдаа эсвэл гэм нүглээ давтсан эсэх талаар дотроо бодоход урь. Хэрэв тэдэнд ийм туршлага байгаа бол уг туршлагыг сайжруулахаа үргэлжлүүлэн хичээх ёстойг тайлбарла. Тэд Алма 24-ийг судалснаар өөртөө туслах үнэнүүдийг сурах болно.

Өмнө нь нифайчууд байсан амалекайчууд болон амюлончууд олон лемен хүнийг хаан болон Антай-нифай-лихайн бусад хүмүүсийн эсрэг уурлуулан өдөөн турхирсныг тайлбарлан, Алма 24:1–5-ыг хураангуйлан дүгнэ. Леменчүүд уур хилэндээ Антай-нифай-лихайн хүмүүс рүү дайрахаар бэлтгэжээ. Ийм асуудалтай үед Антай-нифай-лихайн хүмүүсийн хаан нас нөгчжээ. Хаант улс түүний хөвгүүдийн нэгэнд өгөгдөв. Аммон шинэ хаан, Лемонай болон бусад хүмүүстэй хамтран зөвлөлдөөд, леменчүүдээс өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг шийдэхээр цуглав.

Антай-нифай-лихайн хүмүүс юуг хийхгүй байхыг хатуу шийдсэнийг олж мэдэхийг хичээн, Алма 24:6-г дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцсны дараа хэдэн суралцагчийг Алма 24:7–10, 12–14-ийг ээлж дараалан чанга уншихыг хүс. Антай-нифай-лихайн хүмүүсийн хаан Бурхан тэднийг адисласныг хүлээн зөвшөөрсөн арга замуудыг сонсохоор суралцагчдыг даган уншуул.

  • Алма 24:9-д өгүүлснээр Антай-нифай-лихайн хүмүүсийн өмнө нь үйлддэг байсан нүглүүдийн нэг юу вэ?

  • Алма 24:13-т өгүүлснээр тэд яагаад байлдахаас татгалзсан бэ?

Суралцагчдыг хоёр хэсэг болгон хуваарил. Эхний хэсгийг Антай-нифай-лихайн хүмүүсийн наманчлах хүч чармайлтуудыг харуулсан өгүүлбэрүүдийг олохыг хичээн, Алма 24:11, 15-ыг уншихад урь. Хоёр дахь хэсгийг Антай-нифай-лихайн хүмүүс цэвэр ариун хэвээр үлдэхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хичээн, Алма 24:16–19-ийг уншихад урь. Суралцагчдад хангалттай цаг олгосны дараа тэднийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь. Та нэмэлт санаануудыг гаргуулахын тулд дараах асуултуудыг ашиглаж болно:

  • “Бидний хийж чадах бүхэн нь … наманчлах” хэмээн хаан хэлсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Алма 24:11). (Энэ өгүүлбэр нь Антай-нифай-лихайн хүмүүсийн нүглүүдээ наманчлах гэсэн агуу хүч чармайлтууд болон шийдвэр төгс байдлыг дүрсэлжээ.)

  • Гэрчлэл гэдэг үг Алма 24:15–16, 18-д гурван удаа давтагддаг. Зэр зэвсгээ газарт булах нь хэрхэн гэрчлэл болж үйлчилж байна вэ? (Энэ нь тэд үнэхээр гэм нүглүүдээ орхисныг бусад хүнд болон Бурханд харуулж байна.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Нүглээ орхиж байгаа хүн өмнөхөөсөө илүү дээр нөхцөлийг хүсч чадахгүй. … Тэр гэм нүглээ орхиод зогсохгүй нөхцөл байдлын орчны нүглийг өөрчилсөн гэдэгтээ тууштай итгэсэн байх ёстой. Тэрээр нүгэл үйлдэгддэг газрууд болон нөхцөл байдлаас үргэлж зайлсхийж байх ёстой. Учир нь эдгээр нь нүглийг дахин үйлдэхэд хүнийг өдөөн түлхдэг. Тэр гэм нүглийг хамт үйлдсэн хүмүүсээ бүрмөсөн орхих ёстой. Тэр нүгэлд оролцсон хүмүүсийг үзэн ядах хэрэггүй ч тэднээс болон нүгэлтэй холбоотой бүхнээс зайлсхийх ёстой” (The Miracle of Forgiveness [1969], 171–72).

  • Антай-нифай-лихайн хүмүүс өмнөх гэм нүглүүдийг нь тэдэнд эргүүлэн авчирч болох нөхцөл байдал ба хүмүүсээс зайлсхийхийн тулд юу хийсэн бэ?

Та суралцагчдад тэдний санааг зовоож байгаа гэм нүглээ наманчилж, хаяхын тулд өөрчлөх хэрэгтэй байгаа амьдрал дахь аливаа нөхцөл байдлаа тунгаан бодох хугацаа өгч болно.

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид … , Бурхан …

Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж болох аргуудыг олж мэдэхийг хичээн, Алма 24:10–18-ыг хураангуйлан дүгнэхийг хүс. (Та суралцагчдад өгүүлбэрийг дараах байдлаар гүйцээж, судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно: Хэрэв бид наманчлахын тулд бүхнийг хийвэл Бурхан бидний гэм бурууг авч, цэвэр ариун үлдэхэд тусалдаг.

Суралцагчдын анхаарлыг Алма 24:17-д дахин хандуул.

  • Их Эзэнд хөрвөхийн тулд хүмүүсийн орхих буюу булшлах ёстой эсэргүүцлийн зэвсгүүдийн (Aлмa 23:7-г үзнэ үү) зарим жишээ юу вэ? ( Их Эзэнд хөрвөхийн тулд хүмүүсийн хаях ёстой нүгэлт хандлага болон үйлдлүүдэд эсэргүүцлийн зэвсгүүд багтдагийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Нүглээ наманчлахын тулд ‘Би өөрчлөгдөх болно, энэ бол баттай зүйл’— гэж хэлэхэд танд цаг хугацаа шаардагдах болно. Шийдэх ёстой асуудлууд, нөхөн барагдуулах ёстой хохирол байдаг нь мэдээж юм. Наманчлалаа байнгын үйл явц болгон амьдралынхаа үлдсэн хугацааг сайхан бүр илүү сайхнаар өнгөрүүлж болно” (“For Times of Trouble,” New Era, 1980 оны 10-р сар, 11–12).

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд дараах нүглүүдийг давтахаас зайлсхийхийн тулд юу хийх ёстойг тайлбарлахыг суралцагчдаас хүс: Мэргэн ухааны үгийг зөрчих, порнограф үзэх, ах, эгч дүүстэйгээ зохисгүй харьцах.

Суралцагчдыг Антай-нифай-лихайн хүмүүс зэвсгээ газарт булсны дараа леменчүүдийн их цэрэг тэднийг дайрахаар ирж явааг мэдээд тэдний санаа сэтгэл ямар байсныг төсөөлөн бодоход урь. Суралцагчдыг Алма 24:20–22-ыг дор бүрнээ уншихдаа энэ нөхцөл байдлыг бодож үзэхийг хүс.

Дараах үнэнийг самбар дээр бич: Бид гэрээгээ сахиснаар бусад хүмүүст хөрвөхөд нь тусалж чадна. Цөөн суралцагчдыг Алма 24:23–27-г ээлж дараалан чанга уншихад урь. Самбар дээр бичсэн зарчмыг заах үг болон өгүүлбэрийг олохыг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Энэ түүх гэрээнүүдээ сахих таны хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахих хүсэл болон чадвараа нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Суралцагчдыг самбар дээрх зарчимтай холбоотой туршлагаасаа хуваалцахад урь. Энэ хичээл дээр заагдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 23:17. “Тэд өөрсдийн нэрсийг Антай-нифай-лихайчууд хэмээв”

“Мозаягийн дөрвөн хөвгүүд болон тэдний номлогчийн хамтрагчдаар хөрвөгдсөн Леменчүүд өөрсөд дээрээ ‘Антай-нифай-лихайчууд’ гэдэг нэрийг авсан.(Aлмa 23:17; Aлмa 24:1–5.) Уг нэрний ‘Нифай-Лихай’ гэсэн хэсэг нь Нифай, Лихайн газруудад (эсвэл эдгээр нутгуудад амьдарч байсан хүмүүс) хамаатай болохоос Нифай эсвэл Лихайн үр удам гэсэн санаа биш юм.

“Гэвч, Антай (анти) гэдэг үг семит болон Энэтхэг-Европ бүлгийн хэлнүүдэд “өөдөөс нь харах, тулгарах,” “эсэргүүцэгч хүн,” толинд нүүрээ харж байгаа юм шиг “дуурайдаг хүн” гэсэн адил нийтлэг утгатайг Доктор Хью Нибли олж мэдсэн ажээ. (Eldin Ricks, Book of Mormon Study Guide, х. 63-т эш татжээ.) Тиймээс ‘Антай-нифай-лихайчууд’ гэдэг нэр томьёо Нифай болон Лихай удмынхны сургаалыг хуулбарлан дуурайгчид гэсэн утгатай байж болох юм” (Daniel H. Ludlow, A Companion to Your Study of the Book of Mormon [1976], 209–10).

Хэвлэх