Гэрээр судлах хичээл
Ифер 13–Моронай 7:19 (31-р хэсэг)
Оршил
Өнөөдрийн хичээл нь бидний Сүмийн цуглаануудад оролцох шалтгаан хийгээд шаардлагын талаар онцолно. Энэ нь суралцагчдыг сайныг хилэнцтээс ялган мэдэж мөн зөвөөр шүүхийн тулд Христийн гэрлээр шаргуу судлахад урамшуулан дэмждэг.
Заах зөвлөмж
Ифер 14–15
Моронай жаред үндэстний устгалыг бичиглэжээ
2,000,000 гэсэн тоог самбар дээр бич. Суралцагчдаас тэдний хотод амьдарч байгаа хүмүүсийн тоотой харьцуулахад 2 сая гэдэг нь хэр олон хүн болохыг төсөөлөхийг хүс. Суралцагчдыг 2 сая жаред хүнд юу тохиолдсон тухай уншиж байх хооронд нэг суралцагчийг Ифер 15:1–2-ыг чангаар уншихад урь.
Суралцагчдаас Ифер 14–15-д гарсан жаредчуудыг устгалд хөтөлсөн үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж чадах эсэхийг асуу. Хэрэв суралцагчдад нэгтгэн дүгнэхэд хэцүү байвал тэднийг дараах судрын эшлэлүүдийг уншихад урь: Ифер 14:5–10, 24; 15:1–6, 19, 22.
Дараах асуултыг асуу: Бид жаредчуудын устгалаас юу сурч болох вэ?
Эдгээр хоёр үнэнийг суралцагчдын энэ долоо хоногийн хичээлүүд дээр тэмдэглэсэн байгаа: (1) Хэрэв бид Их Эзэний наманчлалын анхааруулгыг эсэргүүцвэл Түүний Сүнс холдож, Сатан бидний зүрх сэтгэлд хүчээ олох болно. (2) Уур хилэн, өшөө хонзон нь өөрсдийгөө болон бусдыг хохирооход хүргэдэг сонголтуудыг хийх явдал руу хүмүүсийг хөтөлдөг.
Дараах асуултыг асуу: Эдгээр хичээлүүдэд залуу эрэгтэй эсвэл эмэгтэйн амьдралд өнөө үед хэрэгжиж болох ямар нөхцөл байдлууд байна вэ?
Моронай 1–3
Моронай Христийг үгүйсгэхгүй гэдгээ гэрчилсэн байдаг
Нэг суралцагчийг Моронай 1:1–4-ийг чангаар уншихад урь. Дараа нь ангиас дараах асуултуудыг асуу:
-
Леменчүүд яагаад Моронайг хөнөөсөн бэ?
-
Энэ нь Моронайн итгэл, зоригийн талаар юуг өгүүлж байна вэ? Бид Есүс Христийн талаар ийм бат бөх гэрчлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Моронай 4–6
Моронай ариун ёслолын залбирал, баптисмд тавигдах шаардлага, Сүмийн цуглаануудын шалтгааныг бичиглэсэн байдаг
Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Би ням гарагт яагаад сүмд явах ёстой вэ? Суралцагчдыг Моронай 4–6-г нээгээд нэгээс хоёр минут судрын тэмдэглэл дээрээ тэмдэглэл хийж уг асуултад хариулахад урь. Тэднийг хариултдаа дараах жагсаалтаас доод тал нь хоёрыг оролцуулахад урь (та эдгээрийг самбар дээр бичиж болно эсвэл тараах материал болгож болно):
-
Сүмд хамтдаа цуглах шалтгаануудыг тайлбарласан Моронай 4–6 дахь судрын эшлэл.
-
Бид яагаад Сүмийн цуглаануудад явах ёстойг тайлбарласан сургаал эсвэл зарчим.
-
Бид яагаад Сүмийн цуглаануудад явах ёстойг харуулсан хувийн туршлага.
-
Сүмийн цуглаануудад оролцохын ач холбогдлын талаарх хувийн гэрчлэл.
Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас өөрсдийн санаа бодлыг хуваалцахыг хүс.
Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцсаны дараа тэдний олж мэдсэн үнэний талаар болон Сүмд ойр ойрхон хамтдаа цуглахын ач холбогдлын талаарх гэрчлэлээ хуваалц.
Моронай 7:1–19
Мормон хэрхэн сайныг хилэнцтээс ялган мэдэхийг заасан байдаг
Хичээл эхлэхээс өмнө нэг аяганд ус хийж, өөр нэг аяганд ус болон цууг (эсвэл давсыг) хольж хий. Хоёр аяга яг адилхан харагдах ёстой. Суралцагчдад устай хоёр аяга байгаа бөгөөд нэг аягатай ус нь гашуун (давстай) гэдгийг хэл. Нэг суралцагчийг сайн дураараа гарч ирэн, аль аяганд цэвэр ус, аль аяганд давстай ус байгааг олохыг хүс (тэд үнэрлэж эсвэл амталж болно).
Дараах асуултыг асуу: Бид туршиж үзэлгүйгээр ямар нэгэн зүйлийг хилэнцэт гэдгийг нь яаж хэлэх вэ?
Моронай энэ асуултын талаар ойлголт өгсөн өөрийн эцэг Мормоны номлолыг цэдэгтээ багтаасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 7:11–13, 15–16-г чанга уншихад урь. Суралцагчдаас бид хэрхэн сайныг хилэнцтээс ялган мэдэх талаар тайлбарласан доод тал нь нэг хэсгийг сонгохыг хүс. Цөөн хэдэн суралцагчид сонгосон хэсгийнхээ талаар хуваалцах боломжийг олго.
Нэг суралцагчаас Моронай 7:19-г чангаар уншихыг мөн бусад суралцагчаас сайныг хилэнцтээс ялган мэдэхийн тулд бид юу хийх ёстой хэмээн Мормон заасныг олж мэдэхийг хүс.
Дараах асуултыг асуу: Мормон сайныг хилэнцтээс ялган мэдэхийн тулд бидэнд юу хийхийг зөвлөсөн бэ?
Суралцагчид дараах зарчмыг олж мэдэх ёстой: Бид Христийн гэрлээр шаргуу судалснаар сайныг хилэнцтээс ялган мэдэж чадна.
Дараах асуултуудыг асуу:
-
Энэ долоо хоногийн хичээлээс та нар Христийн гэрлийг юу гэж ойлгосон бэ?
-
Хэзээ Христийн гэрэл чамд сайныг хилэнцтээс ялган мэдэхэд тусалсан бэ?
Суралцагчдад дуртай зурагтын нэвтрүүлэг, дуу, хөгжмийн хамтлаг, интернэт сайт, видео тоглоомууд эсвэл хувийн эд зүйлсээ жагсааж бичих нэгээс хоёр минут өг. Моронай 7:16–19-ийг ашиглан, тэдний жагсааж бичсэн зүйлс Бурханд ойртоход тусалж байна уу эсвэл Түүнээс холдуулж байна уу гэдгийг олж мэдэхэд урь.
Суралцагчдад амьдралаасаа сайн биш тэдгээр зүйлсийг авч хаяж, “сайн зүйл болгоноос зууран барих” энэ долоо хоногийн хичээл дээрээ хүлээн авсан урилгынх нь талаар сануул (Моронай 7:19). Та мөн Христийн гэрлийг дагаж, сайныг хилэнцтээс ялган мэдсэн туршлагаа хуваалцаж болно.
Дараагийн хэсэг (Моронай 7:20–10:34)
Суралцагчдыг дараагийн хэсгийг суралцахдаа дараах асуултын талаар бодоход урь: Энэрэл гэж юу вэ? Хүн хэрхэн энэрэлтэй байж болох вэ? Яагаад бага насны хүүхдүүд баптисм хүртэх шаардлагагүй вэ? Мормон, Моронай хоёр ёс бусаар хүрээлэгдсэн байсан ч гэсэн хэрхэн итгэлтэй хэвээр үлдсэн бэ? Моронайн эцсийн үг юу вэ? Тэдгээр нь яагаад чухал вэ?