106-р хичээл
Хиламан 1–2
Оршил
Пахораныг нас барсны дараа нифайчуудын дунд хэн ерөнхий шүүгч болох ёстой талаар маргаан сөргөлдөөнүүд улам ихэсдэг. Хүмүүс Түүний хүү Пахораныг дуудан томилсон байв. Гэвч шинэ ерөнхий шүүгчийг нууц хуйвалдааны хэсгийнхний илгээсэн Кишкумен алсан байв. Леменчүүд энэ зөрчил ба маргааныг ашиглан, нийслэл хот болох Зарахемлаг эзэлдэг. Нифайчууд Зарахемлаг эргүүлэн авч, Кишкумен шинэ ерөнхий шүүгч Хиламаныг (Хиламаны хүү) алахыг оролдох үедээ өөрөө алагддаг.
Заах зөвлөмж
Хиламан 1
Хэрүүл маргаан нифайчуудыг бутарган хувааж, леменчүүдэд Зарахемлаг эзлэх боломж олгодог
Хичээл эхлэхийн өмнө самбар дээр дараах зүйлсийг бич:
Суралцагчдаас асуудлыг хэлэлцэх мөн зөрчилдөх хоёрын ялгааг асуун хичээлээ эхэл. Хэрэв суралцагчдад эдгээр ялгааг ойлгох тусламж хэрэгтэй бол тэднээс дараах нөхцөл байдлын талаар тунгаан бодож, аль нь зөрчилдөөний жишээ болсныг асуу. (Тэд хоёр ба гурав дахь нөхцөл байдлыг хэлэх ёстой.)
-
Нөхөрсөг ухуулга ба бодит баримтаар өөрийн байр суурийг тайлбарлах
-
Та нарын үзэл бодлоос өөр үзэлтэй хүмүүст хүндэтгэлгүй байдлыг үзүүлэх
-
Маргаанд ялах нь өөр хэн нэгний сайн сайхнаас илүү чухал гэж үзэх
Суралцагчдыг Хиламан 1-ийг судлан, зөрчилдөөний аюулыг олж тогтооход урь. Тэднийг дор бүрдээ тэдний амьдралд зөрчилдөөн гардаг эсэхийг тунгаан бодохыг урамшуулан дэмж.
Суралцагчдаас самбар дээр бичсэн судрын эшлэлүүдийг дотроо уншин, асуултуудад хариулах хариултуудыг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ мэдээлэхэд урь.
Самбар дээр зам зурж, түүн дээрээ зөрчилдөөн гэсэн үгийг бич.
Зөрчилдөөн нь яг зам харгуйн адил бусад нүгэл болон сөрөг үр дүн рүү хөтөлдөг. Нэг суралцагчийг Хиламан 1:9-ийг чангаар уншихад урь.
Ангийнхнаас нифайчуудын дунд ямар зөрчилдөөн эцэстээ аллагад хөтөлснийг тодруулахыг хүс. (Аллага.) Самбар дээрх замын хаа нэгтээ аллага гэж бич.
Суралцагчдыг Хиламан 1:10–12-ыг дотроо уншиж, Кишкумен ба түүнийг илгээсэн хүмүүс өөрсдийн аллагыг юугаар далдалсныг олж тогтоохыг хүс.
-
Кишкумен болон түүнийг дагалдагчид өөрсдийн үйлдлүүдийг нууц байлгахыг яагаад хүссэн бэ?
-
Өөрсдийн зөв шударга бус үйлдлүүдийг нууц байлгахыг хичээдэг орчин үеийн хүмүүсийн ямар жишээнүүд байдаг вэ? (Хариултуудад эцэг, эх эсвэл бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилцлага хийхдээ худлаа хэлэх байж болно.)
-
Хэн нэгний нүглүүдийг далдлахад туслах нь яагаад ухаалаг биш байх вэ?
Нэг суралцагчаас Хиламан 1:18–21-ийг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа нифайчуудын зөрчилдөөний бусад үр дагаврыг олж тогтоохыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тоочиж, самбар дээрх замын хаа нэгтээ хариултуудаа бичихийг хүс. Та нар мөн тэднийг өөрсдийн харсан зөрчилдөөний бусад үр дагаврыг бичихийг санал болгож болно.
Леменчүүд Зарахемлаг эзэлж, олон хүн алагдсан дайн тулаанд Нифайн армиуд ялагдсаныг тайлбарлан, Хиламан 1:22–30-ийг товч дүгнэн ярилц.
Суралцагчдаас Хиламан 1-ийг судлан, зөрчилдөөнтэй холбоотой мэдсэн зарчмыг дүгнэн гаргахыг хүс. Суралцагчид тодруулж болох нэг зарчим нь зөрчилдөөн биднийг дайсны нөлөөнд хялбар өртөхүйц эмзэг болгодог гэдгийг хэлж болно. Та нар үүнийг самбар дээр бичиж болно.
Энэ зарчмыг суралцагчид илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асууж болно:
-
Хэрэв нэгэн залуу эмэгтэй найз нөхдийнхөө талаар эцэг эхтэйгээ маргалдах юм бол амьдралынхаа бусад зүйлд эцэг эхийнхээ зөвлөмжийг сонсох түүний зан төлөвт энэ нь хэрхэн нөлөөлөх вэ?
-
Ахан дүүс зөрчилдөөнтэй байх юм бол энэ зан байдал удаан хугацааны нөхөрлөлд нь хэрхэн нөлөөлөх вэ? Нийт гэр бүлийнхэнд нь энэ хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Тойрог эсвэл салбар дахь зөрчилдөөн нь Сүмийн гишүүдийг Сатаны дайралтуудад хэрхэн уруу татагдахад хүргэдэг вэ?
-
Хэрэв нэг залуу эрэгтэй санваарын чуулга дахь хэн нэгэнд уурлах юм бол түүний мэдрэмж сүм дээрх түүний үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь түүний Сүмдээ идэвхтэй байх явцад нь хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Биднийг уруу таталттай тулгарах үед зөрчилдөөнтэй байдал биднийг хэрхэн сул дорой болгодог вэ?
Суралцагчдаас зөрчилдөөн биднийг сул дорой болгож, дайсны хорон санааг эсэргүүцэх чадваргүй болгодог бусад нөхцөл байдлыг нэрлэхийг хүс.
Суралцагчдад зөрчилдөөнтэй байдлыг эсэргүүцэж болох өөрсдийн амьдрал дахь орон зайн талаар бодох хугацаа өг. Тэднийг зөрчилдөөнтэй байдлаас зайлсхийх онцгой нэг үйлдлийг тодруулахыг хүс.
Хиламан 2
Хиламан ерөнхий шүүгч болж, түүний үйлчлэгчид Кишкумений аллагаас түүнийг сэрэмжлүүлэн зайлуулдаг
-
Зохисгүй үйлдлээ нуухын оронд засах нь яагаад илүү дээр вэ?
-
Зарим нь өөрийн хийсэн ямар нэгэн зүйлийг нуухыг яагаад хүсдэг байж болох вэ?
Суралцагчдыг Хиламан 2:3–4 ба C ба Г 58:43-ыг дотроо уншихыг хүс.
-
Эдгээр шүлгэн дээр хэлсэнчлэн, Их Эзэн биднээс нүгэлтэй байдалд хэрхэн хандаасай хэмээн хүсдэг болон Гадиантоны дээрэмчид нүгэлтэй байдалд хэрхэн хандсан арга замын хоорондох ялгаа нь юу вэ?
Хиламан 2 дээр бид дараагийн ерөнхий шүүгч Хиламаныг хороохыг завдсан Кишкумений талаар уншдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдаас тэд сурвалжлагчид бөгөөд ерөнхий шүүгчийн аллагын талаар сурвалжлах даалгавар авсан хэмээн төсөөлөхийг хүс. Тэднийг Хиламан 2:2–9-ийг хамтрагчтайгаа хамт уншин, юу тохиолдсон талаар товч өгүүлэл бичихийг хүс. Хэдэн суралцагчаас ангийнхандаа бичсэн өгүүллээ уншиж өгөхийг хүс.
Суралцагчдаас Хиламан 2:10–11-ийг дотроо уншиж, Гадиантоны дээрэмчдийн эсрэг хийсэн Хиламаны үйлдлийг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчаас эдгээр шүлэгт юу гарч буйг товчхон ярихыг хүс.
Гадиантоны бүлэг нь нууц хуйвалдааны нэгэн жишээ гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Хиламан 2:12–14-ийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас нифайчууд дээрх нууц хуйвалдааны нөлөөг олж тогтоохыг хүс.
-
Эдгээр шүлгүүдээс бид нууц хуйвалдааны аюулын талаар юу сурч болох вэ? (Тэднийг хариултаа өгөх хооронд дараах үнэн нь ойлгомжтой эсэхийг баталгаажуул: Нууц хуйвалдаан нь нийгмийг устгалд хүргэж болно. Нифайчуудыг бараг устгалд хүргэсэн нууц хуйвалдаанууд жаредчуудыг ч устгалд хөтөлсөн талаар тэд Еферийн номоос уншиж болно гэдгийг тайлбарла Èфер 8:20–21.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М. Рассэлл Баллардын өгсөн дараах мэдэгдлийг унш. Суралцагчдаас өнөөгийн нууц хуйвалдааны жишээг олж сонсохыг хүс:
“Гэмт хэрэг үйлддэг нууц хуйвалдаан нь хувь хүмүүс болон гэр бүлүүдэд төдийгүй соёл иргэншилд бүхэлд нь ноцтой аюул учруулдгийг Мормоны Номонд заасан байдаг. Өнөө үеийн нууц хуйвалдаануудад бүлэглэсэн гэмт этгээдүүд, мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, зохион байгуулалттай гэмт хэргийн гэр бүлүүд орно. …
“Хэрэв бид анхааралтай байхгүй бол өнөө үеийн нууц хуйвалдаанууд хүчээ авч, нөлөө нь Мормоны Номын үеийнх шиг түргэн өсөх болно. …
“… [Чөтгөр] ‘үеэс үед хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд’ нууц хуйвалдаануудыг ашигладаг. [Хиламан 6:30.] Түүний зорилго нь хувь хүн, гэр бүл, нийгэм болоод үндэстнүүдийг устгах явдал юм. [2 Нифай 9:9-ийг үзнэ үү.] Ангилан үзэх юм бол, Мормоны Номын цаг үед тэрээр их амжилттай байсан. Мөн тэрээр өнөөдөр маш их амжилтад хүрч байна. Тиймээс бидний хувьд нийгмээ аюулгүй байлгахад туслахын тулд үнэн ба зөв зүйлийн төлөө баттай зогсох нь маш их чухал юм” (“Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38).
Суралцагчдаас ахлагч Баллардын өгсөн сургаалыг хэрэгжүүлэх арга замуудын талаар тунгаан бодохыг хүс. Тэднийг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ аливаа хэлбэрийн нууц хуйвалдаанаас зайлсхийхийн тулд мөн тэд “үнэн ба зөв зүйлийн төлөө баттай байх”-ын тулд хийх зүйлийнхээ талаар бичихэд урь.