ОРШИЛ Омнаин ном
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
Суралцагчид Омнаин номыг судалснаар Их Эзэн зөв шударга нифайчуудыг хамгаалж, тэднийг Зарахемла руу хөтөлснийг мэдэж авна (Oмнаи 1:7, 12–13-ыг үзнэ үү). Тэд мөн Мюлекийн үр удам (Зарахемлагийн хүмүүс) ба Их Эзэнээр амлагдсан нутагт аваачигдсан жаредчуудын тухай мэдэх болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Омнаин номыг Омнаи, Амарон, Чемиш, Абинадом ба Амаликай гэсэн таван хүн бичсэн. Омнаи бол Жеромын хүү бөгөөд Лихай, Сариа нарын жичинцэр байв. Тэрээр өөрийгөө “хилэнцэт нэгэн … Их Эзэний зарлигуудыг зохих ёсоор дагасан нь үгүй” хэмээн дүрсэлсэн байдаг (Oмнаи 1:2). Амарон (Омнаин хүү), Чемиш (Амароны ах), Абинадом (Чемишийн хүү) нар бүгдээрээ бага зэрэг бичвэрүүдийг үлдээжээ. Абинадомын хүү Амаликай нь Омнаин номын ихэнх хэсгийг бичсэн бөгөөд Нифайн бага ялтсууд дээр бичсэн сүүлчийн хүн нь бөгөөд тэрээр ялтсуудыг Бенжамин хаанд дамжуулан өгсөн.
Энэ номыг хэнд зориулж, юуны учир бичсэн бэ?
Омнаи “өөрийн эцэг, Жеромоор … [тэр] удмынхаа зарим нэгэн бичгийг хадгалж үлдээхийн тулд үргэлжлүүлэн бичих ёстой хэмээн зарлигдуулсан” хэмээн хэлсэн (Oмнаи 1:1). Энэ нь Омнаи хойч үеийнхэндээ зориулан энэ номыг бичсэн болохыг харуулж байна. Омнаин номын дараагийн гурван бичигч нь бичвэрээ тодорхой нэг уншигчдад зориулаагүй буюу бичсэн зорилгынхоо тухай дурдаагүй байдаг. Гэхдээ Амаликайн “Христэд ирж, мөн түүний авралыг хүртэгтүн” (Oмнай 1:26) хэмээх урилга нь тэрээр өөрийнх нь үгсийг унших хүмүүсийн авралын төлөө санаа тавьж байсныг харуулсан.
Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?
Омнаин номын зохиогчид уг номыг МЭӨ 361-ээс МЭӨ 130 оны үед бичсэн. Эхний дөрвөн зохиогч нь өөрсдийн цэдгийг Нифайн нутагт байхдаа бичжээ. Амаликай цэдгээ Зарахемлагийн нутагт бичсэн.
Энэ номын онцлог талууд юу вэ?
Омнаин ном бол Нифайн бага ялтсуудын сүүлчийн ном юм. Омнаин ном нь бага ялтсууд дахь бусад номоос хамгийн урт он цагийг хамарсан. Мормоны Номын 4 Нифай ба Ифер гэсэн хоёр ном л Омнаин номоос илүү урт он цагийг хамран бичигдсэн байдаг.
Омнаин номонд Бенжамин хааны эцэг, Мозая хааны өвөө, анхны Мозая хааны хаанчлалын тухай өгүүлсэн байдаг. Мозая хаан зөв шударга нифайчуудыг удирдан, Нифайн нутгаас гаргаж, тэднийг Зарахемлагийн хүмүүстэй нэгтгэсэн (Oмнаи 1:12–23-ыг үзнэ үү). Омнаин номонд Лихай болон түүний гэр бүлийнхэн Иерусалимаас гарч явснаас хойш олон жилийн дараа Их Эзэн Зарахемлагийн хүмүүсийг (Мюлекийн хүмүүс гэж бас нэрлэдэг) Иерусалимаас амлагдсан нутаг руу аваачсан тухай гардаг (Oмнаи 1:15-ыг үзнэ үү).
Омнаин Ном нь жаредчуудын тухай дурддаг Мормоны Номон дахь анхны ном юм. Энэ номонд мөн Зарахемлагаас Нифай руу буцсан зарим нифайчуудын тухай Moзая 7–24-т гардаг үйл явдлыг зөгнөн бичсэн байдаг. Эцэст нь Омнаин номонд хаан Бенжаминыг танилцуулж, Амаликай ямар учраас түүнд итгэж, ариун нандин цэдгүүдийг дамжуулсан тухай тайлбарладаг (Oмнаи 1:25-ыг үзнэ үү).
Тойм
Oмнаи 1:1–3 Омнаи нь нифайчуудын болон леменчүүдийн хооронд болсон дайн тулаан ба амар тайван цаг үеийн тухай бичсэн.
Oмнаи 1:4–11 Амарон, Чемиш, Абинадом нар Нифайн бага ялтсууд дээр бичсэн. Тэр цаг үед нифайчууд урвалтын байдалд байлаа.
Oмнай 1:12–30 Хаан Бенжамин ба Мозая хааны хаанчлалын үед тохиолдсон чухал үйл явдлуудыг Aмаликай тэмдэглэсэн. Тэрээр бүх хүнийг Христ рүү ирэхэд урьдаг.