33-р хичээл
2 Нифай 17-20
Оршил
2 Нифай 17-20-д Исаиа Иудейн хаан болон түүний хүмүүсийг дэлхийн холбоонуудад биш харин Их Эзэнд итгэхийг хэрхэн ятгасан тухай шастирыг Нифай цэдэглэсэн ажээ. Исаиа загвар болон дүрслэлүүдийг ашиглан, өөрийнхөө үеийн тухай, Есүс Христийн төрөлт болон Их Эзэний Хоёр дахь ирэлтээр ёс бус хүмүүс устгагдах тухай бошиглож байв.
Заах зөвлөмж
2 Нифай 17-18; 19:1–7
Иудейн хаант улсын ард түмэн өөрсдийн итгэлийг Есүс Христэд тавьсангүй
Есүс Христийн олон нэрээс өөрсдийн мэдэхийг жагсаан бичихийг суралцагчдаас асууж, хичээлээ эхэл. Хариултыг самбарт бич. 2 Нифай 17:14-ийг уншихад тэднийг урь. Иммануел гэдэг нэрийг самбар дээрх жагсаалтан дээр нэмж бич. Хэрэв энэ нэр жагсаалтад байгаа бол түүнийг дугуйл. Maтай 1:23-аас эсвэл судруудын удирдамжаас энэ нэрийн утгыг олоход суралцагчдыг урь.
-
Иммануел гэдэг нэр ямар утгатай вэ?(“Бурхан бидэнтэй хамт.”)
Иммануелын тухай Исаиагийн бошиглолын төгс утгыг Maтай 1:18–25-аас олж үзэж болно. Судрын энэ хэсгийг чанга уншихад нэг суралцагчийг урь.
-
Иммануелын тухай Исаиагийн бошиглол хэрхэн биелэгдсэн бэ?
-
Их Эзэн таны амьдралд Иммануел буюу “Бурхан бидэнтэй хамт” гэдэг нь үнэн бодитойг та хэзээ харсан бэ?
2 Нифай 19:6-7 бол Аврагчийн тухай нийтийн хамгийн сайн мэдэх бошиглолуудын нэг юм. Судрын энэ хэсгийг чанга унш. Судрын энэ хэсэгт Есүс Христийн нэлээд хэдэн нэр байдгийг онцлон тэмдэглэ. (Хэрэв эдгээр нэрээс аль нэг нь самбар дээрх жагсаалтад байхгүй бол жагсаалтан дээр нэм. )
-
Эдгээр нэрээс аль нь таны бодлоор Аврагчийг хамгийн сайн дүрсэлж байна вэ? Яагаад?
Хичээлийн үлдсэн хэсгийг заахаасаа өмнө 2 Нифай 17-18-ын түүхэн үндсийн тухай суралцагчдад товч мэдээлэл өг. Эдгээр сударт Иудей, Израиль, Сири гэсэн гурван жижиг үндэстэн болон тэдний хаадын тухай бас энэ гурван үндэстнийг байлдан дагуулахыг санаархаж байсан Ассирийн эзэнт гүрний тухай олонтоо гардгийг тайлбарла. Хэрэв суралцагчдад Библийн ХҮГ-ний хэвлэл байдаг бол газрын зураг 1,3, 5-ыг тэднээр гаргуулж, эдгээр бүлэгт дурдсан газар зүйн бүсүүдийг үзүүлэх нь ашиг тустай байж болно. Та бас дараах хүснэгтийг үзүүлж, эдгээр бүлгийн агуулгыг ойлгоход нь суралцагчдад тусалж болно (Victor L. Ludlow, Isaiah: Prophet, Seer, and Poet [1982], 140-өөс хялбаршуулан авав). Хүснэгтийг хичээлийн бүх явцад ашиглах хэрэгтэй.
Орон |
Иудей |
Сири |
Израиль |
Нийслэл хот |
Иерусалим |
Дамаск |
Самари |
Нутаг дэвсгэр ба үндсэн овог |
Иуда |
Арам |
Ефраим |
Удирдагч |
Давидын удмын Ахаз (хаан) |
Резин (хаан) |
Пека (хаан), Ремалиагийн хүү |
Самбар дээр холбоонд нэгдэх гэж бич.
-
Холбоонд нэгдэх гэж юу вэ? (Хариултууд нь холбоо, холбоонд нэгдэх, цэргийн эвсэл, улс хоорондын гэрээ байж болно.)
-
Нэг улс үндэстэн ямар шалтгаанаар бусад үндэстэнтэй эвсэл холбоо байгуулахыг хүсдэг вэ?
Иудейн хаант улсад бошиглогч Исаиагийн үйлчилж байсан үед Израиль, Сирийн хаад Иудейн хаан Ахазыг хүчирхэг Ассирийн эзэнт гүрний эсрэг өөрсөдтэйгөө холбоонд нэгдүүлэхийг хүсдэг байжээ: Ахаз хааныг татгалзахаар Израиль, Сири хоёр хүчээр цэргийн эвсэл байгуулж, өөр хүнийг Иудейн захирагч болгохын тулд Иудейг довтолжээ (2 Нифай 17:1, 6-г үзнэ үү). 2 Нифай 17–18 нь Израиль, Сири, Ассирийн заналхийллээс Иудейг хэрхэн хамгаалах арга замыг сүвэгчилж байсан Ахаз хаанд Исаиагийн өгсөн зөвлөгөөг агуулдаг.
2 Нифай 17:1-2-ыг уншихад нэг суралцагчийг урь.
-
Ахазын “зүрх сэтгэл хөдөлсөн, мөн түүний хүмүүсийн зүрх сэтгэл ургаа мод салхинд хөдлөх лүгээ адил хөдөлсөн” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? (Ахаз болон түүний хүмүүс Израиль, Сири хоёр тэднийг довтолсны дараа юу болох тухайд зүрх нь үхэж, итгэл алдарч байжээ.)
Ахаз Израиль, Сири хоёроос айж байсан учир хаант улсаа хамгаалахын тулд Ассиритай холбоо байгуулахыг санаархаж байв (2 Хаадын Дэд 16:7-г үзнэ үү). Хэрэв Ахаз улс төрийн холбоонд нэгдэхийн оронд Их Эзэнд итгэх юм бол Их эзэн Иудейн хаант улсыг хамгаалах болно гэдгийг Исаиа түүнд ярьжээ.
2 Нифай 17:3-7-г чанга уншихад нэг суралцагчийг урь. (Хэрэв суралцагчдад Хаан Жеймсийн Библийн ХҮГ-ийн хэвлэл байдаг бол Исаиа 7:4, зүүлт тайлбар a-г уншихыг суралцагчдаас хүс. Хэрэв байдаггүй бол уугин буй модны хожуулууд гэдэг нь тос нь шатаж дууссан дэнлүүг хэлж байгааг тайлбарла. Их Эзэн “Довтлохоос айн сандрах хэрэггүй. Тэр хоёр хаанд багахан гал үлдсэн” хэмээн Их Эзэн онцлон хэлсэн ажээ. Израиль, Сири хоёр хүчээ шавхаж дууссан байв. Ассири удалгүй тэднийг бут цохихоор тэд Иудейд цаашид заналхийлж чадахгүй.)
Нифай 17:9, 17-25-аас хэдэн суралцагчаар ээлжээр чанга уншуул. Иудейн ард түмэн Их Эзэнд итгэхийн оронд улс төрийн холбоонд нэгдэхэд найдвал тэдэнд юу тохиолдох болно хэмээн Их Эзэн илчилснийг унших явцдаа олохыг ангиас хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр хэрэв Ахаз Их Эзэнд итгэхгүй бол юу тохиолдох байсан бэ? (Иудей устгагдах болно.)
2 Нифай 17:10-12-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. (Исаиа Ахазыг тэмдэг хайхад чиглүүлснээр, асуудлынхаа талаар Их Эзэнээс зөвлөгөө эрэлхийлэхийг шаргуугаар хүссэнийг та тайлбарлах хэрэгтэй байж болно. Ахазыг татгалзахад түүнд Бурханы тусламж хэрэггүй харин тэр өөрийн ухаанд найддаг болохыг түүнд хэлсэн ажээ.
Нифай 17:13-14-ийг уншихад нэг суралцагчийг урь. 2 Нифай 17:14 дэх Иммануел гэдэг үгийг дахин ажиглахыг суралцагчдаас хүс.
-
Улс оронд нь тохиолдсон хямралын үед Бурхантай хамт байхыг хүсэх нь Ахазад яагаад чухал байсан бэ?
-
Бид өөрийн мэргэн ухаанд биш харин Их Эзэнд найдах нь яагаад чухал вэ?
2 Нифай 18:5-8-ыг суралцагчдад чанга уншиж өг. Шүлэг 6-г уншихдаа Шило гэж заримдаа Есүс Христийг хэлдгийг тайлбарла. Шүлэг 8-ыг уншихдаа “хүзүүгээр татах” гэсэн үг Иудейн тэргүүн буюу нийслэл хот байсан Иерусалимыг хэлж байгааг тайлбарла. Ассиричууд Иерусалимын хэрмийг буюу өөрөөр хэлбэл хотын хүзүүнд тулж ирэх болно хэмээн Исаиа бошигложээ. Ассирийн 185000 цэрэг Иерусалимыг дайран эзлэхээр ирж, хотын хэрэмний дэргэд зоссоноор энэ бошиглол биелэгдсэн ажээ. Их Эзэн довтолж байгаа их цэргийг устгахын тулд нэгэн тэнгэр элчийг илгээж, Өөрийн хүмүүсийг хамгаалжээ. (Хаадын Дэд 19:32–35-ыг үзнэ үү.)
2 Нифай 18:9-10-ыг чимээгүй уншихдаа Иудейн эсрэг тулалдахаар хамтран ажиллаж байсан хүмүүст Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олоход суралцагчдыг урь.
-
Иудейн эсрэг тулалдсан хүмүүст ямар үр дагавар ирэх болно гэсэн бэ?
-
2 Нифай 18:10-т өгүүлснээр эдгээр үндэстэн яагаад устгагдах болсон бэ?
Ахаз хаан Израиль, Сири хоёрын заналхийллээс айж, Ассиртай цэргийн эвсэлд нэгдэхээр бодож байсныг суралцагчдад сануул. 2 Нифай 18:11–13-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Хэрэв Иудей Ассиртай холбоо байгуулбал (нэгдвэл) юу болно хэмээн Их Эзэн хэлсэн бэ?
-
Хэнд итгэл найдвараа тавь хэмээн Исаиа хүмүүст сануулж байсан бэ?
Эдгээр бүлгийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Бид Их Эзэнд бус, харин дэлхийн зүйлсийн хүч нөлөөнд найдахын аюул нь юу вэ? (Айдас дээр тулгуурлаж шийдвэр гаргахад тэднийг уруу татаж болох нөхцөл байдлын талаар бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.)
-
Чи эхлээд бусад эх сурвалжид хандахаар уруу татагдсан үедээ Бурханд хандахаар хэзээ зориглон шийдсэн бэ? Бурхан чамд хэрхэн тусалсан бэ? Энэ туршлагаас чи юу сурсан бэ?
Бид Бурханд итгэсэн үед хүндрэл бэрхшээл айдас хүйдэс тохиолдоход Тэрээр бидэнтэй хамт байх болно гэдгийг гэрчил. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
2 Нифай 19:8 ; 20:1–22
Хоёр дахь ирэлтээр ёс бусчууд хэрхэн устгагдахыг Исаиа дүрсэлсэн нь
Ахаз Исаиагийн зөвлөгөөнөөс татгалзаж, Ассиритай цэрэг улс төрийн холбоо байгуулахаар сонгосныг тайлбарлаж, 2 Нифай 19-20-ийн түүхэн үндсийг хураангуйлан дүгнэ (2 Хаадын Дэд 16:7–20-ийг үзнэ үү). Иудей хараат улс болж, Сири, Израилийн заналхийллээс өөрийгөө хамгаалахын тулд Ассирт алба гувчуур төлдөг болжээ. Исаиагийн бошиглосончлон, Ассири эцэстээ эдгээр жижиг хаант улсыг буюу Дамаскийг (Сири) МЭӨ 732 онд, Самарийг (Израиль) МЭӨ 722 онд эзэлж, МЭӨ 701 он гэхэд Иерусалимаас бусад бүх Иудейг эрхэндээ оруулав.
Ассири Сири, Израиль хоёрыг эзэлж, Иудейн нийслэлийг бүсэлснээр Ахаз Иудейн хаан байхаа болив. Зөв шударга хаан Хезекиа хаан ширээнд суулаа. Хезекиа Их Эзэнд итгэл найдвараа тавьсан учраас Их Эзэн Ассирийн армийн бүслэлтээс Иерусалим хотыг хамгаалсан юм. Их Эзэний тэнгэр элч шөнөөр Ассирийн цэргийн хуаранг газрын хөрснөөс арчжээ. Өглөө нь Ассирийн армийн 185000 цэрэг үхсэн байжээ (2 Хаадын Дэд 19:34–35; 2 Шастирын Дэд 32:21; Исаиа 37:36-г үзнэ үү).
2 Нифай 19-20 дахь Исаиагийн бошиглолууд Ассирийн гараар Израиль Иудей хоёрт ирэх шийтгэлүүд дээр анхаарал төвлөрүүлдэг. Исаиа тэдэн дээр устгал ба боолчлол удахгүй ирнэ гэдгийг Израильд сэрэмжлүүлж, хожим нь Иудейг гаднаас довтлох болно гэдгийг угтан хэлсэн ажээ. 2 Нифай 17–18 дахь Мессиагийн тухай бошиглолууд 2 Нифай 19–20-д цааш үргэлжилжээ. Иммануелын тухай бошиглол 2 Нифай 19-д цааш өсөн нэмэгдэж, Исаиа шинэ гэрэл ба шинэ удирдагчийг амлаж, Хезекиагийн талаар түүхийн үүднээс, Мессиагийн тухай бошиглогчийн хувьд зөгнөн хэлжээ. Энэ бол хоёр талт бошиглолын биелэлтийн жишээ мөн. Энэ нь бас нэг үйл явдал ирээдүйн өөр нэг үйл явдлын тухай бошиглол болдгийн жишээ юм. 2 Нифай 20 дахь Ассири устгагдах тухай Исаиагийн бошиглол бол Хоёр дахь ирэлтээр тохиох ёс бусчуудын устгалын хэв маяг юм.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: 2 Нифай 19:12, 17, 21; 20:4. Эдгээр шүлэгт давтагдаж байгаа өгүүлбэрүүдийг суралцагчдаар олуул. Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: (“Энэ бүгд байсан ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч гар нь далайсан хэвээр байна.” Эдгээр шүлэг бол Их Эзэнийг эсэргүүцэж наманчлахаас татгалзсан хүмүүст ирэх нүглийн үр дагаврын тухай юм гэдгийг тайлбарла. Эдгээр шүлэг нүглээсээ салахыг хүсдэггүй хүмүүсийн талаарх Их Эзэний дургүйцлийг харуулдаг.
Судрын бусад хэсэгт эдгээртэй төстэй үгс наманчилдаг хүмүүст Их Эзэн нигүүлсэнгүй ханддагийг илэрхийлэхэд ашиглагдсан байдаг. Тэрбээр шударга ёсны Бурхан бөгөөд Түүнд ирэх хүмүүст хэмжээлшгүй нигүүлслээр ханддаг билээ. 2 Нифай 28:32-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унш:
“Өөрийгөө шоовдорлогдсон буюу итгэл найдваргүй болсон гэж боддог эсвэл ноцтой олон нүглийг удаан хугацаанд үйлдсээр байгаа эсвэл амьдралын ээдрээ бартаатай замд өөрийгөө гарцгүй болсон, итгэл найдвар тасарсан гэж боддог та нарын дундах бүх хүмүүст хандан энэ чуулган, ‘[Mиний] гар сунгаастай хэвээр байна’ [Исаиа 5:259:17, 21 -ийг үзнэ үү] гэсэн олон дахин давтагддаг захиасыг чангаар давтан хэлж байна. ‘[Тэд бүр намайг үгүйсгэх хэдий ч] би мутраа өдөр бүр тэдэнд сунгах болно. Хэрэв тэд наманчилж надад ирэх аваас, … би тэдэнд нигүүлсэнгүй хандах болно. Учир нь миний мутар бүх өдрийн туршид сунгаастай байх болно’ [2 Нифай 28:32] хэмээн Түмний Бурхан Их Эзэн айлддаг. Түүний нигүүлсэл үүрд өөрчлөгдөшгүй бөгөөд Түүний мутар сунгаастай хэвээр байна. Христийн хайр цэвэр бөгөөд энэрэл хэзээ ч үл цөхөрнө, бусад бүх хүч алга болох ч өрөвч нигүүлсэнгүй сэтгэл үүрд оршино [Moронай 7:46–47]” (“Prophets in the Land Again,” Ensign, 2006 оны 11-р сар, 106–7-г үзнэ үү).
Эдгээр шүлгээс мэдсэн нэг үнэнийг өөрийнхөө үгээр тайлбарлахад суралцагчдыг урь. (Есүс Христ бол шүүлтийн хийгээд нигүүлслийн Бурхан гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар. Тэрбээр Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг.
-
Та энэ зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Эцсийн өдрүүдэд Их Эзэний хүмүүс Түүнд эргэж ирэн, аюулгүй байдал болоод амар амгалангийн төлөө бурханлаг бус хэлхээ холбоонуудад найдахаа болино гэдгийг Исаиа угтан харсан юм. Хэрэв суралцагчдад Хаан Жеймсийн Библийн ХҮГ хэвлэл байдаг бол Исаиа 10:20 болон зүүлт тайлбар с-г уншихад тэднийг урьж, түших гэдэг үгийн утгыг тайлбарла. Энэхүү хам сэдэвт түших гэдэг үг түшиж тулах, найдах эсвэл ямар зүйл буюу хэн нэгэнд итгэж найдах гэсэн утгатайг та тайлбарлаж болно. Бид Их Эзэнд найдсан үед Хоёр дахь ирэлтийн үеэр дэлхийн хүмүүс дээр ирэх шүүлтээс айх хэрэггүй гэдэг итгэлийг суралцагчдад төрүүл.