Номын сан
Хичээл 43: Иаков 1–Иаков 2:11


Хичээл 43

Иаков 1Иаков 2:11

Оршил

Нифайг нас барсны дараа нифайчууд нэгэн шинэ хааны хаанчлал дор “ёсон бус дадлуудад өөрсдийгөө өөгшүүлж эхэлсэн” (Иаков 1:15). Иаков болон түүний ах Иосеф нарыг Нифай, пристүүд мөн хүмүүсийн багш байхаар томилсон байсан ба тэд хүмүүсийг наманчлалд дуудан, Христэд итгүүлэхээр хичээнгүйлэн хөдөлмөрлөж байв. Нандин сургаалууд, илчлэлтүүд болон бошиглолуудыг жижиг ялтсан дээр цэдэглэ хэмээх Нифайн тушаалыг Иаков дуулгавартайгаар биелүүлсэн.

Заах зөвлөмж

Иаков 1:1–8

Иаков бусдыг Есүс Христэд ирэхэд туслах нандин үнэнүүд болон ажлуудыг цэдэглэж байв

Суралцагчдаас санваарын удирдагчдын албаны бусад нэрийг тоочихыг хүс. (Хариултууд нь бошиглогч, төлөөлөгч, ерөнхий эрх мэдэлтэн, гадасны ерөнхийлөгч, бишоп ба чуулгын ерөнхийлөгчид байж болно.) Санваарын үйлчлэлээр дамжуулан тэдний амьдралыг адисалсан санваарын удирдагчдын зарим арга замаас товчхон хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

Нифай өөрийн бага дүү Иаков болон Иосефыг хүмүүсийн прист ба багш байхаар томилсон гэдгийг тайлбарла (2 Нифай 5:26; Иаков 1:18-г үз). Нифай нас нөгчихийнхөө өмнө өөрсдийн хүмүүсийн цэдгийг агуулсан ялтсыг Иаковт даатган өгсөн.

Суралцагчдыг Иаков 1:1–4 -ийг дор бүрээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднээс Нифай Иаковт ялтсууд дээр юу бичихийг мөн яагаад тэдгээрийг бичихийг тушаасныг олж мэдэхийг хүс. (Та нар суралцагчдаас Нифайн Иаковт өгсөн зааварчилгааг тэмдэглэхийг санал болгож болох юм.) Унших хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас юу олсноо бусадтайгаа хуваалцахыг хүс.

Хэрэв суралцагчид үүнийг нэрлэхгүй байвал Иаков 1:4-ийн сүүлийн хэсэг дэх“өөрсдийн хүмүүсийн тусын тулд” гэсэн хэллэгийг тодруулан хэл.

  • “Өөрсдийн хүмүүсийн тусын тулд” гэсэн хэллэг юу гэсэн утгатай вэ? (Тэдний тусын тулд)

Нэгэн суралцагчаар Иаков 1:5–6-г чангаар уншуул. Ангийн гишүүдээс Их Эзэн Иаков, Иосеф нарт өөрсдийн хүмүүст заахад нь туслах ямар илчлэлт өгснийг тодруулахыг хүс. (Магадгүй та нар “агуу зовнил” гэдэг нь хүмүүсийн төлөөх тэдний гүн сэтгэл зовнил гэдгийг тайлбарлаж болох юм.)

  • Их Эзэн Иаков, Иосеф нарт юуг илчилсэн бэ? (Тэр тэдэнд ирээдүйд нифайчуудад юу тохиохыг үзүүлж, Тэр Христийн ирэлтийн талаар тодорхой зүйлсийг илчилсэн.)

  • Эдгээр зүйлийг мэдсэнээр өөрсдийн хүмүүст заахад нь Иаков, Иосеф нарт хэрхэн тусалсан бэ?

Үнэмшүүлэх гэдэг үгийг самбар дээр бич. Суралцагчдыг Иаков 1:7–8 -ыг дор бүрнээ чимээгүй уншингаа, Иаков, Иосеф нар хүмүүсээс юу хийхийг хүссэнийг эрж ол. (Та нар суралцагчдаас олсон зүйлээ тэмдэглэхийг хүсч болох юм.) Хэдэн суралцагчийг өөрсдийн олсон зүйлийг самбар дээр бичихэд урь.

Самбар дээрх жагсаалтаас илүү сайн ойлгохыг хүсч байгаа нэг юм уу хоёр хэллэгийг сонгохыг хүс. Тэдгээр хэллэгийг үзүүлсний дараа бусад суралцагчаас нь тэдгээрийг тайлбарлахад туслахыг хүсч болно. Энэ хэлэлцүүлэгт дараах тодорхойлолтууд тустай байж болно:

“Түүний амралтад орох”—Их Эзэний амралтад орох гэдэг нь энэ амьдралдаа амар амгалан баяр баясгаланг эдэлж, ирэх амьдралд “[Бурханы] алдар суугийн бүрэн байдлыг” (C ба Г 84:24) хүлээн авна гэсэн үг юм.

“[Христийн] үхлийг тунгааж”—тунгаах гэдгийн нэг тодорхойлолт нь ажих эсвэл анхааралтайгаар ажиглан судлах гэсэн утгатай. Иаков үүнийг бичихдээ хүмүүсийг “Христэд итгэж, түүний үхлийг тунгаах”-ыг ухуулахыг хүссэн бөгөөд тэр тэднийг Есүс Христийн Цагаатгалыг анхааралтайгаар судалж, үүний чухал ач холбогдлыг ухаарч, үүний талаар хувийн гэрчлэлтэй болгохыг хүссэн байж болно.

“Өөрийн загалмайг үүрч”—энэ хэллэг нь бурханлаг бус, дэлхийн шунал тачаалаас бид өөрсдийн хүслээр татгалзан, Их эзэний зарлигуудыг дагахыг онцлон хэлжээ. (Иосеф Смитийн орчуулга, Maтай 16:26 [ Maтай 16:24, зүүвэр тайлбар d]; Лук 9:23; 2 Нифай 9:18). Энэ нь мөн бид Аврагчийг даган эцсээ хүртэл тэвчиж, золиослол хийхэд бэлэн байхыг хэлнэ.

“Дэлхийн шившиг гутамшгийг тэсвэрлэх” – энэ хэллэг Есүс Христийн шавь нарт байнга тохиож байдаг дэлхийн дарамт, доромжлол, эсэргүүцлийг үл хайхран зарлигуудыг сахих гэсэн үг.

Суралцагчдаас Иаков 1:1–8 дээрээс санваарын удирдагчдын үүрэг хариуцлагуудын талаар юу сурснаа нэгтгэн дүгнэхийг хүс. Суралцагчид бодол санаагаа хуваалцах үед санваарын удирдагчид нь биднийг Христэд авчрахад туслахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг болохыг онцлон хэл. (Энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Санваарын удирдагчид маань биднийг Христэд авчрахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг вэ?

Суралцагчдад судрын тэмдэглэлдээ Иаков 1:7–8 дээрээс өөрсдийн суралцсан нэг юм уу хоёр хэсгийн дагуу бошиглогчид эсвэл бусад санваарын удирдагчдын өөрсдөд нь тусалсан арга замуудын талаар тэмдэглэл хийх хугацааг өг. Хэдэн суралцагчаас бичсэн зүйлээсээ хуваалцахад урь. (Тэдэнд хэт хувийн эсвэл өөрийн нууц аливаа зүйлийг хуваалцах албагүйг сануулаарай.)

Иаков 1:9–2:11

Иаков хүмүүст тэдний ёс бус явдлыг сануулдаг

Суралцагчдыг хичээлийн үлдсэн цагт дараах асуултын талаар тунгаан бодохыг хүс:

  • Яагаад Сүмийн удирдагчид нүглээс зайлсхийхийг сануулдаг вэ?

Иаков өөрийн ах Нифайг нас нөгчсөний дараа, хүмүүс зарим нүглийг өөгшүүлж эхэлснийг цэдэглэсэн. Суралцагчдаас Иаков 1:15–16-г чимээгүйхэн уншихыг хүс. Иаковын сэтгэл зовнисон гурван зүйлийг тодруулахыг тэднээс хүс. (Суралцагчид хариултыг ярилцах үед та самбарт ёс суртахуунгүй, дэлхийн бусармаг зүйлс ба бардамнал гэсэн үгсийг бичиж болно.)

Суралцагчдаар Иаков 1:17–19-ийг дор бүрнээ уншуулж, өөрсдийн хүмүүст туслахын тулд Иаков, Иосеф нар юу хийснийг олуул. Олж мэдсэнээ хэлэхийг тэднээс хүс. Хэдэн суралцагчийг самбарт өөрсдийн санаануудыг бичихэд урь.

  • “Их Эзэнээс үүрэг даалгавар” авах гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ? Иаков 1:17 (Их Эзэн биднийг юу хийгээсэй гэснийг мэдэж авах)

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг чангаар уншихыг хүс. Сүмийн удирдагчид Ерөнхий чуулган дээр заахаар бэлтгэх үедээ өөрсдийн үүрэг даалгаврыг Их Эзэнээс хэрхэн эрэлхийлдэг арга замуудыг олж сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч Жеффри Р.Холланд

“Магадгүй та нар [Ерөнхий чуулган дээр] үг хэлэгч эрэгтэй буюу эмэгтэйд ховор тохиолдлоос бусад үед сэдвийг нь даалган өгдөггүй гэдгийг мэдэх (хэрэв мэдэхгүй бол мэдэх хэрэгтэй) биз ээ. Үг хэлэгч бүр мацаг барьж, залбирч, судалж мөн эрэлхийлэн, өөрийнх нь хэлэх үг энэ Ерөнхий чуулганд, яг энэ цаг үед хувийн хүсэл юм уу өөрийнх нь сонголт биш, харин Их Эзэний хэлэхийг хүссэн тэр сэдэв гэдэгт итгэлтэй байхын тулд хянан олон дахин бичдэг. … Их Эзэн тэдний бодол санаа, илэрхийллийг удирдаасай хэмээн хүн бүр сэтгэл зовниж, мөн уйлж, Түүний удирдамжийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг” (“An Ensign to the Nations,” Ensign or Лиахона, 2011 оны 5-р сар, 111).

  • Өөрсдийн үүрэг даалгаврыг Их Эзэнээс эрэлхийлэхийн тулд Ерөнхий чуулганд үг хэлэгчид юу хийдэг вэ?

  • Сүмийн удирдагчид, Их Эзэн биднийг мэдээсэй гэж хүсч байгаа зүйлийг бидэнд заахаар эрэлхийлдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Энэ талаар бодох нь тэдний үгийг сонсох үед бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Иаков 1:19 дээр хэлсэнчлэн Иаков, Иосеф нар ямар үүрэг хариуцлагатай байсан бэ? (Суралцагчдын хариултыг сонсохдоо санваарын удирдагчид Бурханы үгийг зааж, нүглээс зайлсхийхийг анхааруулан сэрэмжлүүлэх бурханлаг үүрэг хариуцлагыг авдаг болохыг ойлгосон эсэхэд анхаарлаа хандуул. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

  • Биднийг нүгэлт байдал ба муу зан төрхөөс зайлсхийхийг анхааруулж байдаг эх эцэг, Сүмийн удирдагчидтай байх нь яагаад адислал болдог вэ?

  • Тэд хэрхэн заах ёстойг Иаков ямар үгс ашиглан тайлбарласан бэ? Хэрэв тэд өөрсдийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэхгүй бол ямар үр дагавар гарах вэ?

Суралцагчдаас хэрэв тэд Иаковын адил хүмүүсийг ёс суртахуунгүй, дэлхийн бусармаг үйлс болон бардамналаа наманчлахыг уриалан дуудах удирдагч байсан бол яах байсан талаар бодохыг хүс. Суралцагчдыг хос болгон хуваа. Бие биендээ Иаков 2:1–3, 6–7, 10–11-г уншиж өгөхийг хүс. Хүмүүсийг наманчлалд дуудах түүний үүргийн талаарх Иаковын мэдрэмжүүдийг тодорхойлсон хэллэгүүдийг тодруулахыг тэднээс хүс. Хэсэг хугацааны дараа хэдэн суралцагчаас өөрсдийн олсон зүйлсийг бусадтайгаа хуваалцахыг урь.

  • Өөрийн хүмүүсийг наманчлалд дуудсан Иаковын мэдрэмжүүдийн талаар эдгээр хэллэг юуг тодотгож байна вэ? (Хэдийгээр энэ нь Иаковт оногдсон хүндхэн үүрэг хариуцлага байсан ч тэр хүмүүсийн төлөө санаа зовж мөн Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хүссэн тул үүнийг хэрэгжүүлсэн гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг баталгаажуул.)

Хичээлээ дуусгахдаа суралцагчдаар (1) тэдэнд ойрын үед Сүмийн удирдагчид юу заасан болоод тэд үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг эсвэл (2) тэд өнөөдөр сурсан зүйлсээ өөрсдийн дуудлагуудад, ангид болон амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг судрын тэмдэглэл дээр нь бичүүл. (Эдгээр зааварчилгааг самбар дээр бичиж болно.) Суралцагчдыг санваарын удирдагчдынхаа зөвлөмжийг дагахыг урамшуулан дэмж. Энэ хичээлд заагдсан зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалцан хичээлийг өндөрлө.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иаков 1:18 “Ариулан адислагдсан санваартнууд хийгээд багш нар”

Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит Иаков 1:18 дээрх “санваартнууд хийгээд багш нар” гэсэн хэллэгийн утгыг тайлбарлахдаа:

“Нифайчууд Лихайн өдрүүдээс тэдний дунд Аврагч үзэгдэх өдрүүд хүртэл Мелкизедек санваарын хүчээр үйлддэг байсан. Иаков, Иосеф нарыг Нифайчуудын газар нутаг дээрх санваартнууд ба багш нар байхаар Нифай ариулан адисласан нь үнэн ч санваартнууд хийгээд багш нар гэж олон тоон дээр хэлсэн учир бол энэ нь санваарын тодорхой алба бус харин хүмүүст заах, удирдах, сэргийлэх ерөнхий үүрэг даалгавар нь байсан юм” (Answers to Gospel Questions, Жозеф Фиелдинг Смит Залуу, эмхэтгэл 5-р боть. [1957–66], 1:124).

Иаков 1:19 “Бид өөрсдийн албыг Их Эзэнд эрхэмлэн биелүүлсэн”

Ерөнхийлөгч Томас С.Монсон дуудлагаа эрхэмлэн биелүүлэх гэдгийг тайлбарлахдаа:

“Дуудлагаа эрхэмлэн биелүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь дуудлагынхаа нэр хүнд, чухал ач холбогдлыг өсгөн нэмэгдүүлж, түүнийг бүх хүмүүний өмнө хүндэтгэлтэй мөн шударга байлган, хүчирхэгжүүлэн бэхжүүлж, дуудлагаар тань дамжуулан тэнгэрийн нөлөө бусад хүнд харагдахуйц болно гэсэн үг юм.

“Тэгвэл хэн нэгэн дуудлагаа хэрхэн эрхэмлэн биелүүлэх вэ? Үүнд хамаатай үйлчлэлийг хийснээр л хялбархан хийж болно. Ахлагчийн хувьд ямар үүрэг хариуцлага хүлээдгийг суралцаж, дараа нь тэдгээрийг хийснээр ахлагч байхаар томилогдсон дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг. Ахлагч ч бай эсвэл дикон, багш, прист, бишоп ч бай санваарын алба хашигч хүн бүрт энэ нь хамаатай” (“The Sacred Call of Service,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 54).

Иаков 1:19; 2:2. “Хүмүүний нүглийг толгой дээрээ хүлээх нь”

Сүмд удирдлагын үүрэг хүлээсэн хүмүүс ухаалаг бодолтой байх хариуцлагыг үүрдэг. Удирдагчид удирдахаар дуудагдсан хүмүүст Бурханы үгийг заахдаа хайнга хандах аваас тэд зарим талаар хүмүүсийн нүглийн төлөө хариуцлагатай болдог гэдгийг Иаков заасан. Санваарын ах нарт хандан үг хэлэх үедээ ерөнхийлөгч Жон Тэйлор, Иаковын тайлбарласан үүрэг хариуцлагыг улам боловсронгуй болгосон:

“Хэрэв та нар дуудлагаа эрхэмлэн биелүүлэхгүй бол, энэ үүргийг биелүүлснээр та нарын аврах байсан тэдгээр хүмүүсийн төлөө Бурханы өмнө та нар хариуцлага хүлээх болно” (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 164).

Сүүлд нь Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хюж Б.Браун Ерөнхийлөгч Тэйлорын мэдэгдэлд тайлбар хийхдээ:

“Энэ нь хүч сорьсон мэдэгдэл. Хэрэв би нүглийн эсвэл алдаа дутагдлын шалтгаанаар цаашид авах байсан зүйлсээ алдах юм бол би өөрөө мөн миний ойрын хүмүүс ч мөн эргэлзээгүй надтай хамт шаналан зовох ёстой болно. Гэхдээ хэрэв би бишоп, гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч эсвэл Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэгийн хувьд даалгавраа эс гүйцэлдүүлбэл—хэрэв бидний хэн нэгэн нь бидний удирдлаган дор, бидний эрх мэдлийн хүрээнд байгаа хүмүүсийг аврахад туслах, заах, удирдах мөн зааварлах ажилдаа амжилтгүй байвал Их Эзэн биднээс үүрэг хариуцлагыг татан авах болно. Энэ нь бидний уналтын үр дүн юм.

Иаков 2:8 “Бурханы үг шархыг эдгээнэ”

Шинэ мэдээлэл нь сайн мэдээг суралцагчдад үл ойлгогдом эсвэл түвэгтэй бол интернэтийн ерөнхий хайлт руу эсвэл Мормоны эсрэг материал руу оруулахын оронд бүхнийг мэдэгч Бурханаас хариултыг эрэлхийлэх нь тэдэнд дээр. Хариултыг эрэлхийлэн Бурхандаа шууд хандах нь Түүнд итгэх бидний итгэлийг харуулж, Ариун Сүнсээр дамжуулан хариултуудыг хүлээн авах боломж олгоно. Бид мөн хүндхэн асуултуудын хариуг өгч мөн шархыг эдгээх судрууд, хожмын үеийн бошиглогчид ба төлөөлөгчдийн үгс рүү хандах ёстой. Дараах судрууд бэрхшээлтэй асуулт болоод сэтгэл зовнилууд тулгарах үед хаашаа хандах, юу хийх ёстойг минь бидэнд заадаг:

Иаков 2:8—“Бурханы үг шархыг эдгээнэ.”

Иаков 1:5–6—“Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал… Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр … итгэлээрээ гуйг.”

Moронай 10:5—“Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Хэвлэх