Гэрээр судлах хичээл
2 Нифай 32–Иаков 4 (Бүлэг 9)
Оршил
Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн үүрэг зорилгын талаар Нифайн гэрчилснийг ойлгоход тусална. Иаковын үгс нь суралцагчдад бардамналыг даван туулахад, мөн Бурханаас өгсөн адислалууд нь Түүний хаант улсыг байгуулахад тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцах боломжтой байх болно. Тэд Иаков 2 дээрээс суралцсан зарчим ба сургаалуудыг хэрэглэх болон Их Эзэний ариун явдлын хуулинд дуулгавартай байхын чухал ач холбогдлын талаар хэлэлцэх боломжтой байх болно. Тэд Есүс Христ ба Цагаатгалын талаар ярих боломжуудыг эрж хайх арга замуудын талаар ярилцана.
Заах зөвлөмж
2 Нифай 32–33
Нифай бидэнд Есүс Христийн үгсээр дамжуулан бурханлаг удирдамж эрэлхийлэхийг зөвлөдөг
Энэ хичээлийг дараах асуултуудаар эхлүүл:
-
Чиний дуртай спорт юм уу үйл ажиллагаа чинь юу вэ?
-
Энэ спорт юм уу үйл ажиллагааг хийхийн тулд ямар ур чадварыг байнга хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-
Хэрэв хэн нэгэн эдгээр гол ур чадварыг хөгжүүлэхгүй орхивол юу болох вэ?
Ангийнханд Тэнгэрлэг Эцэгээс бидэнд удирдамж өгөх Ариун Сүнсийг урих үндсэн үйлдлүүд байдаг гэдгийг хэл. Дараах жагсаалтыг самбар дээр бич эсвэл тараах хуудас болгон бэлтгэ.
Залбирал |
Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах |
Судар судлах |
---|---|---|
Суралцагч бүрээс хүснэгтэн дэх үйлдлүүдээс нэгийг сонгож, судрын захиасыг уншихыг хүс. Ангийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваа. Суралцагчдаас залбирах, Ариун Сүнсний удирдамж авах, судар унших зэрэг нь тэдэнд Бурханаас удирдамж хүлээн авахад хэрхэн тусалсан талаар ээлжлэн хуваалцахыг хүс.
Суралцагчдаас ахлагч Дэвид А.Бэднарын байнга залбирч байх заавар тэдэнд хэрхэн тусалсан талаар хэлэхийг хүсч болох юм. Мөн тэд байнга залбирах талаар суралцсан даалгавраа 24 цагийн турш хийснээр тэдний залбирал хэрхэн өсч хөгжсөнийг асууж болно. (Эдгээр нь эхний өдрийн даалгавар юм.)
Иаков 1–2
Иаков өөрийн хүмүүсийн хөрөнгө мөнгөний шунал, бардамнал мөн ёс суртахуунгүй бэлгийн харилцааг шүүмжилдэг.
Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич: Зарим хүн бусдаасаа илүү … байдаг болохоор тэд бусдаас илүү чухал хүмүүс гэсэн бодолтой болж уруу татагдаж болзошгүй.
Суралцагчдаас энэ мэдэгдлийг дуусгах олон янзын үгсийг санал болгохыг хүс. Хариулт нь мөнгө, баялаг, хөгжмийн авьяас, хөнгөн атлетикийн ур чадвар, авьяас, сурлага, боловсрол, өсөх боломжууд, мөн сайн мэдээний мэдлэг ба материаллаг зүйлс байж болно. Тэдний санал болгосон олон янзын үгтэй хамт энэ мэдэгдэл үнэн эсэхийг дор бүрнээ тунгаан бодохыг хүс.
Өөрийн хүмүүсийг гэсэн Иаковын хайр ба Их Эзэний зарлигуудад дуулгавартай байсны учир тэр өөрийн хүмүүст тэдний сул дорой байдал ба нүглүүдийг нь анхааруулан сэрэмжлүүлсэн гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас Иаков 2:12–13–г уншиж, самбар дээрх мэдэгдлийг Иаковын номлолын үеийн зарим нифайчуудыг дүрсэлж байгаагаар бөглөхийг хүс.
Суралцагчдаас Иаков 2:17–21–г уншиж, бардамналыг даван туулахад туслах зөвлөмж үгсийг олохыг хүс. (Тэд эдгээр зөвлөмж үгсийг хувийн сургалтын дэвтэр дээрээ бичиж болно.) Өөрсдийн тодруулсан зөвлөмжийн үгсээс хуваалцаж, энэ зөвлөмж бардамналыг давахад хэрхэн тусалж болохыг тайлбарлахыг хүс.
Эдгээр шүлэг дараах үнэнийг зааж байгааг тайлбарла: Бид бусад бүх сонирхлоосоо дээгүүр Бурханы хаант улсыг эрэлхийлэх ёстой. Их Эзэний тэдэнд өгсөн адислалууд болон боломжуудыг Бурханы хаант улсыг байгуулах мөн бусдыг адислахад хэрэглэж болох нэг арга замыг хуваалцахад хэд хэдэн суралцагчийг урь.
Суралцагчдыг бэлгийн цэвэр ариун харилцааны тухай сургаалыг давтахад бэлтгэж, хэн нэгэн тэднээс яагаад ариун явдлын хуулийн дагуу амьдрахад итгэдгийг нь асуусан гэж төсөөлөхийг хүс. Суралцагчдаас энэ асуултанд хариулахад нь туслах Иаков 2:28–35-г уншихыг хүс. Хувийн сургалтаараа дараах үнэнд суралцсаныг тэдэнд сануулах нь тустай байж болох юм: Их Эзэн ариун явдалд баясдаг. Tэд мөн эдгээр шүлэгт өгүүлсэнчлэн ёс суртахуунгүй бэлгийн харилцааны үр дагавруудын талаар суралцсан. Суралцагчдаас Иаков 2:28–35 дээр үндэслэн хэрхэн тайлбарлаж, энэ асуултанд хэрхэн хариулахаа хуваалцахыг хүс.
Иаков 2:27-ийн дагуу нэгээс илүү эхнэртэй байх гэсэн “Их Эзэний үг” ямар утгатайг асуу. (Их Эзэн эрэгтэй хүн зөвхөн ганц эхнэртэй гэрлэх ёстой гэж зарлигласан нь тодорхой болохыг бататга.)
Дэлхийн түүхэнд Их Эзэн Өөрийн хүмүүст олон эхнэртэй байхыг зарлиглаж байсан тодорхой цаг үеүдийг цохон тэмдэглэ. Жишээлбэл, Хуучин Гэрээний Абрахам ба Сариа нарын үед олон эхнэртэй байсан (Эхлэл 16:1–3; C ба Г 132:34–35, 37-г үз), түүний хүү Исаак ба ач хүү Иаков (C ба Г 132:37-г үз), мөн Сүм сэргээгдсэн эхэн үед бошиглогч Иосеф Смитээс эхлэн энэ ёс байсан (C ба Г 132:32–33, 53-г үз). Гэвч 1890 онд Бурхан Өөрийн бошиглогч Вилфорд Вудраффт олон эхнэртэй байх ёсыг халахыг зарлигласан (C ба Г, Албан тунхаг 1-г үз).
Ариун явдалтай, цэвэр байх сонголтыг хийснээр Их Эзэнийг болон бусдыг хэрхэн баярлуулж болох талаар тунгаан бодох хугацааг суралцагчдад өг. Ариун явдлын хуулийг сахиснаар тэд болон тэдний гэр бүлүүд—одоо ба ирээдүйд хэрхэн адислагдаж болохыг тайлбарлахыг хүс. Ариун явдлын хуулийг сахих нь хэрхэн та нарыг болон танай гэр бүлийг адисалсан талаар тайлбарла.
Иаков 3–4
Иаков өөрийн хүмүүсийг наманчилж, тэд Бурханы оршихуйд буцаж очих найдварыг олж авахыг урамшуулан дэмждэг
Есүс Христийн жижиг зургийг самбарын голд, сурталчилгааны материал эсвэл цаасан дээр байрлуул. Зургийн эргэн тойронд Аврагч ба Түүний сайн мэдээнээс хүмүүсийг холдуулж болох зүйлсийг төлөөлөх хэдэн үгсийг бич. Суралцагчдаас Иаков 4:14-г нээхийг хүс. Энэ шүлэг “зорилгоос алсуур хайх” гэсэн хэллэгийг багтаасан болохыг тайлбарла. Энэ шүлэгт “зорилго” гэдэг нь юуг хэлж буйг асуу. (Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл A.Максвелл “зорилго нь Христ” гэж заасан [“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, 2007 оны 12-р сар, 45].) Энэ тайлбарыг хуваалцсаны дараа нэг суралцагчаас Иаков 4:14–15-г чангаар уншихыг хүс.
Зорилгоос алсуур хайх гэдэг юу гэсэн утгатай вэ? гэж асуу. (Өөрсдийн амьдралыг Аврагч ба Түүний сайн мэдээнээс бусад ямар нэгэн зүйлд төвлөрүүлэх)
Суралцагчдыг Иаков 4:4–12–г уншиж, Иаков яагаад Есүс Христэд итгэсэн, тэр яагаад бусад хүмүүс Цагаатгалыг мэдэх нь чухал гэж бодсон хэдэн шалтгааныг тодруулахыг хүс. Энэ хэлэлцүүлгийн үр дүн болох дараах үнэнийг тодруул: Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид найдварыг олж, өөрсдийгөө Бурхантай нийцэхээр байлгаж чадна.
Аврагч ба Түүний Цагаатгалын төлөө талархлаа хуваалц. Есүс Христийг амьдралынхаа төв болгох нь “зорилго” мөн гэдгийг гэрчил. Энэ хичээлийг дуусгахдаа суралцагчдаас дараагийн хэдэн өдрийн турш Аврагч дээр төвлөрөхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодохыг хүс.
Дараагийн хэсэг (Иаков 5–аас Омнай хүртэл)
Суралцагчдаас: Христийг эсэргүүцэгч гэж юу гэсэн үг вэ? гэдгийг асуу. Та нар Христийг эсэргүүцэгч хүмүүст хэрхэн хариулах вэ? Дараагийн хэсэг дэх судруудыг уншихдаа Христийг эсэргүүцэгч Шеримтэй нүүр тулан маргалдах үед Иаков юу хэлж мөн хийснийг анзаар. Мөн Бурханыг хамаг зүрх сэтгэлээрээ эрэлхийлж, өдөржин шөнөжин залбирсны учир Иносын хүлээн авсан адислалуудыг ол. Нифайчууд яагаад анхны өв нутгаа орхин, мюлекитуудтэй нийлсэн шалтгаануудыг хар.