82-р хичээл
Aлмa 18
Оршил
Аммоны хааны сүргийг хамгаалахдаа харуулсан хүчийг Лемонай хаан гайхан бахдав. Тэрээр Аммоныг бүр Агуу Сүнстэй гэдэгт итгэхэд хүрсэн ажээ. Аммон Ариун Сүнсний хүчээр хааны бодлыг мэдсэн, тиймээс Аммон түүнд сайн мэдээг зааж эхлэв. Лемонай хаан Аммоны заасан зүйлд итгэж, Аврагч хэрэгтэйг ойлгон, Их Эзэнд хандан ач ивээлийн төлөө залбирч, Сүнсийг хүчтэй мэдрэв.
Заах зөвлөмж
Алма 18:1–11
Лемонай хаан Аммоны итгэлтэй байдлаар бахархав
Алма 17-гийн төгсгөл дэх түүхийг товчхон давтах нь суралцагчдад Алма 18-ын агуулгыг ойлгоход туслах болно. Энэ нь мөн Алма 18 дахь захиасыг ойлгоход тэдэнд тусална. Алма 17-г давтахын тулд суралцагчдаас дараах өгүүлбэрүүд зөв үү, буруу юу гэдгийг асуу. Та тэднийг хариултуудаа бичихийг хүсч болно.
-
Лемонай хаан Аммоныг ихэд таалсан учир тэрээр охидынхоо нэгийг Аммоны эхнэр болгох санал тавьсан. (Зөв. Aлмa 17:24-ийг үзнэ үү.)
-
Аммон хааны зарц болох хүсэлтэйгээ хэлсэн. (Зөв. Алма 17:25-ыг үзнэ үү.)
-
Хэсэг леменчүүд хааны сүргийг тараахад Аммон амиа алдахаас айсан. (Буруу. Aлмa 17:28–30-ийг үзнэ үү.)
-
Аммон агуу хүчээр леменчүүдтэй тулалдаж, түүний эсрэг шийдмээ өргөсөн хүмүүсийн гарыг тас цавчсан. (Зөв. Aлмa 17:37–38-ыг үзнэ үү.)
Энэ дасгалыг хийсний дараа суралцагчид зөв хариултыг мэдэж байгаа эсэхэд анхаар.
Суралцагчдаас тэд айсан эсвэл өөрийгөө голж чамласан, даалгавар буюу үүрэг нь биелүүлэхийн аргагүй хүнд байна хэмээн бодож байсан эсэхийг асуу. Өнөөдрийн хичээл дээр тэд ийм нөхцөл байдалд тэдэнд туслах зарчмуудыг сурна гэдгийг хэл.
Суралцагчдыг бүлэг болгон хуваарил. Нэг бүлэгт нь Алма 18:1–4-ийг, мөн нөгөө бүлэгт нь Алма 18:8–11-ийг уншихийг даалга. Тэднийг унших үед Аммоны итгэлтэй байдал нь Лемонай болон түүний хүмүүст заах замыг түүнд хэрхэн бэлтгэснийг тэднээр бодуул. Тэдэнд унших хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултуудыг асуу:
-
Аммон ямар хүн болох талаар хаан болон түүний зарц нарт ямар бодол санаа байсан бэ?
-
Алма 18:2, 4-т өгүүлснээр Аммоны ирсэн зорилгын талаар Лемонайн бодол юу байсан бэ? (Түүний хүмүүсийг аллага үйлдсэнийх нь төлөө шийтгэх, мөн Лемонайг зарц нараа дахин алахаас сэргийлэх)
-
Алма 18:10-т өгүүлснээр сүргийг хамгаалахдаа Аммоны харуулсан хүчнээс гадна өөр юу Лемонайн бахархлыг төрүүлсэн бэ? (Та суралцагчдыг итгэлтэй байдал болон итгэлтэй гэсэн үгсийг тэмдэглэхийг урамшуулан дэмжиж болно.)
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич: Бид итгэлтэйгээр бусдад үйлчилснээр …
Суралцагчдыг Алма 18-ыг үргэлжлүүлэн уншиж, энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг асуу.
Алма 18:12–43
Аммоныг авралын төлөвлөгөөг заахад Лемонай өөрт нь Аврагч хэрэгтэйг мэддэг
Аммоны сургаалуудын хүч болон Лемонай хааны мэдэрч эхэлж байгаа агуу өөрчлөлтийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Алма 18:12–35 дахь үйл явдлын баатруудын үгийг тус бүр нэг суралцагчаар уншуул. Дөрвөн суралцагчийг сонгоод хүн бүрд нэг дүрийн хэлсэн үгсийг уншихаар даалга. Нэгийг нь өгүүлэгч байхаар сонгож, нөгөө гурвыг нь Аммон, Лемонай хаан болон хааны зарц нарын нэгнийх нь хэлсэн үгсийг уншуул. Дүрүүдийн үгсийг нэг өдрийн өмнө эсвэл хичээл эхлэхээс өмнө урьдчилан хуваарилж, бэлтгэхэд нь суралцагчдад туслахад анхаар.
Дөрвөн суралцагчаар Алма 18:12–15-ын хуваарьт үгсийг уншуул. Аммоны үйлчлэл Лемонайд хэрхэн нөлөөлснийг олохыг хичээн судар дээрээ дагаж уншихыг суралцагчдаас хүс. Шүлэг 15-ыг уншсаны дараа дүрүүдийн үгсийг уншигчдыг түр зогсоон, сурч мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыг хүс.
-
Та Лемонайг Аммоны өмнө дуугүй байсан гэж бодож байна уу? (Хэрэв шаардлагатай бол Лемонай өөрийн үйлдсэн олон аллагаас айж, мөн Аммон Агуу Сүнс байгаад түүнийг шийтгэхээр ирсэн хэмээн санаа зовсныг санахад нь суралцагчдад тусал.)
Оролцогчдыг Алма 18:16–21-ийн дүрүүдийн үгсийг уншихад урьснаар үйл ажиллагааг цааш үргэлжлүүл. Бурханы хүч Аммонд байсан гэсэн нотолгоог олоход суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Энэ нөхцөлд Бурханы Сүнс Аммонд хэрхэн тусалсан бэ?
-
Лемонай Аммоноос юу мэдэхийг хүссэн бэ?
-
Түүхийн энэ хэсэгт Лемонай Аммоны тухай юу мэдэж байсан бэ? (Тэрээр Аммоныг ер бусын хүч чадалтай ажилладаг болон хүмүүсийн бодлыг уншдаг байсан гэдгийг мэдсэн.)
Суралцагчдыг самбар дээр бичсэн бүрэн бус өгүүлбэрт хандуул: Бид бусдад итгэлтэйгээр үйлчилснээр …
-
Та Алма 17–18-аас өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчид өөр өөр байдлаар хариулж болно. Тэдний хариултуудыг нэгтгэн дүгнэн, самбар дээрх өгүүлбэрийг дараах байдлаар гүйцээ: Бид бусдад итгэлтэйгээр үйлчилснээр, тэдэнд сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахад нь тусалж чадна.)
Оролцогчдыг Алма 18:22–32 дахь хувааарьт үгсээ уншихад урь. Лемонайд Аммоны заасан тодорхой үнэнүүдийг олохыг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс. Та суралцагчдад эдгээр үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Тэгээд тэднээс олж мэдсэн үнэнүүдийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад урь. Хариултыг самбар дээр бич.
Оролцогчдыг Алма 18:33–35 дахь хуваарьт үгсээ уншихад урь. Аммон Лемонай хааны бодлыг мэдсэн болон түүний сүргийг хамгаалсан чадвараа хэрхэн тайлбарласныг олохыг суралцагчдаас хүс. Оролцогчдыг уншиж дууссаны дараа хичээлийг заахад тусалсан тэдэнд талархлаа илэрхийл. Суралцагчдаас сурч мэдсэн зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад урь. Бурхан Аммоныг Лемонай болон түүний хүмүүст үйлчлэх чадвараар хэрхэн адисласныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг асуу:
-
Аммон өөрийн чадвараас давж гарсан ямар зүйлийг хийх боломжтой байсан бэ?
Аммон Лемонай хаанд үйлчилснээрээ Тэнгэрлэг Эцэг Есүс Христ хоёрт үйлчилснийг онцлон тэмдэглэ. Дараах бүрэн биш өгүүлбэрийг самбар дээр бич: Бид Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэлтэйгээр үйлчилснээр …
-
Та Аммоны үлгэр жишээнээс сурсан зүйл дээрээ тулгуурлан энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчид өөр байдлаар хариулж болно. Тэдний хариултуудыг нэгтгэн дүгнэн, самбар дээрх өгүүлбэрийг дараах байдлаар гүйцээ: Бид Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэлтэйгээр үйлчилснээр Тэдний ажлыг хийх бидний чадвар өснө.
-
Айсан эсвэл өөрийгөө голж чамласан, эсвэл даалгавар буюу үүрэг нь биелүүлэхийн аргагүй хүнд гэж бодсон хүн энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийн ажлыг хийлгэхдээ танд тусалсныг та хэзээ мэдэрсэн бэ? (Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийн үйлчлэлд таны чадварыг хэрхэн сайжруулсан тухай ярьж болно. Эсвэл өөр хэн нэгний амьдралын жишээнээс хуваалцаж болно.)
Суралцагчдад энэ зарчмыг хэрэглэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг самбар дээр бич: Суралцагчдаас эдгээр асуултын нэгэнд өөрсдийн хариултыг бичихийг хүс.
Алма 18:36–39 дээрх Лемонайд Аммоны заасан арга барил нь өнөөдөр үйлчилж байгаа номлогчдын ашигладаг загвар гэдгийг тайлбарла. Тэрээр Бүтээлт, Адам Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгалыг багтаан, гэтэлгэлийн төлөвлөгөөг заасан. Суралцагчдаас дараах асуултуудыг эргэцүүлэн бодохыг хүс:
-
Бид Есүс Христийн Цагаатгалын тухай, Бүтээлт болон Уналтын тухай заах нь яагаад чухал гэж та боддог вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Бид Христийн Цагаатгалыг ойлгохоосоо өмнө … Адамын Уналтыг эхлээд ойлгох ёстой. Дараа нь бид Адамын Уналтыг ойлгохоосоо өмнө, Бүтээлтийг ойлгох ёстой. Авралын төлөвлөгөөний эдгээр гурван чухал бүрэлдэхүүн хэсэг хоорондоо нягт холбоотой. …
“… Цагаатгалаар боломжтой болсон мөнх амьдрал нь Бүтээлтийн агуу зорилго юм” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-р сар, 33, 35).
Хэрэв эдгээр гурван сургаалыг самбар дээр бичээгүй байгаа бол үйл явдлын дүрүүдийн үгсийг унших үед бичсэн жагсаалтдаа нэмж бич. Нэг суралцагчийг Алма 18:36–39-ийг чанга уншихад урь. Лемонайд заасан Аммоны сургаал дахь Бүтээлт, Уналт, Цагаатгалын хэсгүүдийг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс. Тэднийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.
-
Бүтээлт, Уналт ба Цагаатгалын сургаалуудыг судлах нь Лемонайд Аврагч хэрэгтэйг ойлгоход нь хэрхэн тусалсан бэ?
Суралцагчдаас Лемонайд Аммоны заасан зүйлсийн хариу болгон юуны төлөө залбирсныг олж мэдэхийг хичээн Алма 18:40–43-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс. Та суралцагчдыг Лемонайн гуйлтыг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.
-
Лемонай өөрийгөө болон хүмүүсээ ойлгодог байсныг түүний залбирал хэрхэн харуулж байна вэ? (Тэд нүгэл үйлдсэн бөгөөд тэдэнд уучлал хэрэгтэйг тэр ойлгосон.)
-
Бидэнд Аврагч хэрэгтэй гэдгийг ойлгосон үед бидэнд юу тохиолдох талаар Лемонайгаас юу сурч болох вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед тэдэнд дараах зарчмыг тогтооход нь тусал: Бидэнд Аврагч хэрэгтэйг ойлгосон үед бид нүглээ наманчлах хүсэлтэй болно. (Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Aлмa 18:40–41-ийн дэргэд бичихийг санал болгож болно.) Бидний наманчлалын хувийн туршлага өөр өөр байдаг ч бид бүгд Лемонай хааны үлгэр жишээг дагаж, Бурханы ач ивээлийн төлөө чин сэтгэлээсээ залбирч болно гэдгийг хэл.)
Суралцагчдыг дараах асуултын хариултыг бичихэд урь.
-
Танд Аврагч хэрэгтэйг сануулахад туслах юуг та хийж болох вэ?