Номын сан
104-р хичээл: Алма 56–58


104-р хичээл

Aлма 56–58

Оршил

Хиламан, Ахмад Моронай хоёр нутгийн өөр өөр хэсэгт леменчүүдтэй тулалдав. Хиламан Моронайд леменчүүдтэй өөрийн их цэргийн хийсэн тулалдааныг дүрсэлж мөн их цэрэгт нь нэгдсэн 2060 залуу дайчдын итгэлд их найдвар тавьж байгаагаа илэрхийлсэн захиа явуулжээ. Хиламан бас их цэрэг нь тулалдаанд ялахын төлөө юу хийж байгаа болон зовлон бэрхшээлийнхээ үед хэрхэн найдвар болон хүчийг хүлээн авч байгаагаа дүрсэлсэн ажээ.

Заах зөвлөмж

Aлмa 56

Антипус болон Хиламаны их цэрэг леменчүүдийн хамгийн хүчтэй их цэргийн бүлгийг ялсан нь

Суралцагчид аль нэг сорилт бэрхшээлийг даван туулахад өөрийг нь хүчирхэгжүүлсэн захиа эсвэл захиасыг хүлээн авсан эсэхийг тэднээс асуу. Алма 56–58 Ахмад Моронайд дайны хүнд бэрх үед Хиламаны бичсэн илгээлт буюу захидлыг агуулдаг гэдгийг тайлбарла. Ахмад Моронай уг захианд хэрхэн хариулсныг олж мэдэхийн тулд Алма 59:1–2-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Суралцагчид захиаг судлах үедээ Ахмад Моронай өөрийн хүнд нөхцөлийг эс хайхран баярласан шалтгааныг олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж.

Хиламан Антай-нифай-лихайн хүмүүсийн буюу Аммоны хүмүүсийн 2000 хөвгүүнээс бүрдсэн жижиг цэргийн бүлгийг захирсныг тайлбарлаж, Алма 56:2–17-г нэгтгэн дүгнэ. Энэ цэргүүдийг ихэвчлэн 2000 залуу дайчин гэдэг. (Залуу гэдэг нь насаар залуу гэсэн утгыг илэрхийлж байгааг та тайлбарлаж болно.) Энэ залуу эрэгтэйчүүдийн эцэг эх дахиад хэзээ ч зэвсэг барихгүй хэмээн гэрээнд орсон ажээ. Мөн ийм гэрээнд ороогүй залуу эрэгтэйчүүд эцэг эхээ мөн леменчүүдийн их цэрэг заналхийлж байсан бусад нифайчуудыг сайн дураараа хамгаалсан юм.

Хиламан 2000 залуу дайчныг Иуда хотоос Антипусын удирдсан Нифайн их цэрэгт туслуулахаар удирдсаныг тайлбарла. Леменчүүд нифай үндэстний хэд хэдэн хотыг эзлэн авч, Антипусын цэрэгт ихээхэн хохирол учруулжээ. Хиламан болон түүний цэргүүдэд туслахаар ирсэнд Антипус ихэд баярлав.

Их цэрэгт эдгээр залуу эрийн авчирсан сүнсний хүч чадлыг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олж мэдэхийг хичээн, Алма 53:17–21-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Тэднийг унших үеэр дараах жишиг зургийг самбар дээр хуулан зур. Хэдэн суралцагчийг самбарт гараад олж мэдсэн үгс болон өгүүлбэрүүдээ “Тулалдааны өмнө” гэсэн гарчгийн дор бичихэд урь.

Зураг
Дайчдын жишиг зураг
  • Хиламан 2000 залуу дайчныг “үнэн мөн чанд байдлын эрс байв” хэмээн дүрслэхдээ юу гэж хэлэх гэсэн гэж та нар бодож байна вэ? (Та чанд байдал гэдэг үг нь дотроо бодолтой байх, тайван байх болон өөрийгөө хянах чадвартай гэсэн утгатайг тайлбарлахыг хүсч болно.)

  • Самбар дээр бичсэн шинж чанарууд нь биднийг сүнсний тулалдаануудад болон бэрхшээл сорилттой тулгарахад хэрхэн туслах вэ?

Алма 56:29–43 дахь залуу дайчдын анхны тулалдааны эхлэлийг товчхон нэгтгэн дүгнэ. Антипус леменчүүдийн хамгийн хүчирхэг их цэргийг Антипара хотын гадна гарч ирүүлэн хуурахын тулд Хиламан болон түүний 2000 дайчныг ашиглажээ. Леменчүүдийн их цэргийн ихэнх нь Хиламаны их цэргийг мөрдөн хөөхөөр Антипараг орхисноор Антипусын их цэрэгт тэднийг араас нь довтлох боломж олгосон ажээ. Антипусын их цэрэг леменчүүдийн их цэргийг гүйцэн ирж, төлөвлөсөн ёсоороо араас нь дайрчээ. Леменчүүдийн их цэрэг Хиламаны цэргийг мөрдөн хөөхөө болиход Хиламан леменчүүдийн их цэргийг түүний дайчдыг урхиндаа оруулахыг хичээж байна уу эсвэл Антипусын их цэрэг леменчүүдтэй тэдний араас тулалдаанд орсон эсэхийг Хиламан хэлж чадсангүй. Хиламан болон түүний залуу дайчид цаашаа зугтах уу эсвэл леменчүүд рүү дайрах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон.

Суралцагчдыг Алма 56:44–48-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Залуу эрчүүд хэрхэн итгэлээр үйлдсэний нотолгоог харуулсан үгс болон өгүүлбэрүүдийг олж мэдэхийг тэднээс хүс. Олж мэдсэн зүйлээ самбар дээрх “Тулалдааны үед” гэсэн гарчгийн доор бичихэд цөөн суралцагчийг урь.

  • Эдгээр залуу эрэгтэй юунд эргэлзээгүй вэ? (Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт)

  • Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд яагаад эргэлзээгүй вэ?

  • Тулалдаанаас өмнө төлөвшүүлсэн зан төлөвийн шинж чанарууд нь тэдэнд тулалдааны үед хэрхэн тусалсан бэ?

Дараах үнэнийг самбар дээр бич: Бид итгэлээр үйлдвэл Бурханаас хүч чадлыг хүлээн авч чадна. Суралцагчдыг Алма 56-г судлахдаа энэхүү үнэний нотолгоог олоход урь.

Хиламаны их цэрэг Антипусын их цэргийг хүнд байдалд байхад нь хүрч очсоныг тайлбарлаж, Алма 56:49–53-ыг хураангуйлан дүгнэ. Антипус болон түүний цэргийн бусад олон удирдагч алагдсанаас туйлдаж ядран, эргэлзсэн нифайчууд ялагдахад ойрхон байлаа.

Нэг суралцагчийг Алма 56:54–56-г чанга уншихад урь. Бурхан Хиламаны байлдагчдыг итгэлийнх нь учир хэрхэн адисалсныг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Самбар дээр бичсэн сүнслэг зан чанарууд нь Алма 56:56-д бичигдсэн үйл явдлуудад хэрхэн хувь нэмрээ оруулсан гэж та нар бодож байна вэ?

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хүнд нөхцөлд итгэлээр үйлдээд Бурханаас хүчийг хэзээ авсан бэ?

Aлмa 57

Хиламан болон түүний залуу дайчид Кууманай хотыг эргүүлэн аваад тулалдаанаас гарз хохиролгүй гарчээ

Алма 57 нь Ахмад Моронайд бичсэн Хиламаны захидлын үргэлжлэл гэдгийг тайлбарла. Энэ нь нифайчууд леменчүүдээс хоёр хотоо эргүүлэн авч байгаа түүхээр эхэлдэг. Энэ үед Хиламан их цэрэгтээ нэмэлт хүч болгон 6000 эрийг, Аммоны хүмүүсийн 60 хөвгүүний хамт хүлээн авчээ. Леменчүүд ч мөн адил нэмэгдэл хүч хүлээн авч, эзэлсэн хотуудын бэхлэлтийг үргэлжлүүлэн барьсан ажээ.

Леменчүүд нэгэн тулалдаанд нифайчуудыг ялах шахсаныг онцлон хэл (Алма 57:18-ыг үзнэ үү). Нифайчууд тулалдаанд давамгайлсан шалтгаануудыг олохыг хичээн Алма 57:19–22-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Нифайчууд яагаад леменчүүдийг давамгайлж чадсан бэ?

  • Хиламан түүний дайчид “зарлигийн үг бүрийг яг таг гүйцэтгэхдээ дуулгавартай мөн шаргуу байв” (Алма 57:21) гэж хэлжээ. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? Энэхүү дуулгавартай байдал хэрхэн тэдний итгэлийн илрэл болж байна вэ?

Суралцагчдын эдгээр хариултад нэмэлт болгон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах үгсийг унш:

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Ямар зарлигуудыг сахих, ямар зарлигуудыг сахихгүй байхыг сонгож болно гэж хэлэх хүмүүстэй тааралдах болно гэдгийг [хүүхдүүддээ] анхааруул. Үүнийг би зоогийн газарт хоолоо сонгохтой адилаар дуулгавартай байдалд хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгон сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Хүн Бурхантай уулзахаар бэлтгэхийн тулд Түүний бүх зарлигийг сахих ёстой. Түүний зарлигуудыг сахихад итгэл хэрэгтэй харин зарлигуудыг сахиснаар тэрхүү итгэл бэхэждэг” (“Ирээдүйг итгэлээр угт,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 34).

Нэг суралцагчийг Алма 57:23–27-г чанга уншихад урь. Их Эзэн Хиламаны залуу дайчдыг хэрхэн хамгаалсан болон яагаад тэднийг хамгаалсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Олж мэдсэн зүйлээ ярилцахад нь тэдэнд туслахын тулд дараах шалгах асуултуудыг асуу:

  • Хиламан дайчдынхаа тухай “тэдний оюун нь өөрчлөгдөшгүй” гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? Бид бэрхшээл сорилттой тулгарахдаа яагаад оюунаа өөрчлөгдөшгүй байлгах хэрэгтэй вэ?

  • Хиламаны дайчид “Бурханд найдлагаа үргэлж тавьдаг”-аа хэрхэн харуулсан бэ?

Зарим тохиолдолд залуу дайчид зовж зүдэрч мөн Нифайн их цэргээс зарим нь алагдсан лугаа адил зөв шударга хүмүүс зовж зүдэрдэг эсвэл үхдэгийг тайлбарлах нь тустай байж болно. Гэвч Бурхан Өөрийг нь хүндэлдэг хүмүүсийг ямагт хүндэлдэг бөгөөд хорвоог орхисон зөв шударга хүмүүс адислагдах болно.

  • Дайсантай хийсэн залуу дайчдын тулалдаан болон Сатантай бидний хийж байгаа сүнсний тулалдааны хооронд ямар адил шинжүүдийг та харж байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М. Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

“Өнөөдөр бид нифайчууд болон леменчүүдийн хооронд болсон дайнаас … олон талаараа илүү амь өрссөн тулалдаан хийж байна. Бидний дайсан зальтай, нөөц боломж ихтэй. Бид бүх худал хуурмагийн эцэг, мөн сайн, зөв бөгөөд ариун бүхний дайсан Люсиферын эсрэг тулалдаж байна. …

“… Би шууд утгаараа хүмүүний бодгалийн төлөө тулалдаж байна. Бидний дайсан өршөөлгүй хатуу бөгөөд эцэж цуцахыг мэддэггүй. Тэр сэтгэл түгшим хурдаар мөнхийн хоригдлуудыг авч байна. Мөн тэр бидний эсрэг дайралтаа сааруулах ямар ч шинж алга.

“Бид хэдийгээр Сүмийн олон гишүүдэд үнэн болоод зөв зүйлийн төлөөх тулалдаанд олон агуу үйлс бүтээснийх нь төлөө ихэд талархалтай байдаг ч энэ нь хангалттай биш гэдгийг үнэнээр нь хэлье. Бидэнд илүү их тусламж хэрэгтэй байна. … Бидэнд та нар хэрэгтэй. Хиламаны 2000 залуу дайчин лугаа адил, … та нар ч мөн Түүний хаант улсыг байгуулж, хамгаалах хүчээр хишиг хүртээгдсэн билээ. Бид та нарыг яг тэдний хийсэнтэй адил ариун нандин гэрээнүүдийг хийхийг хүсч байна. Бид та нарыг яг тэдэн шиг дуулгавартай бөгөөд итгэл бишрэлдээ нягт нямбай байхыг хүсч байна” (“The Greatest Generation of Missionaries,” Ensign эсвэл Лиахона, 2002 оны 11-р сар, 46–47).

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид Их Эзэнд итгэлтэй байж, Түүнийг хоёргүй сэтгэлээр дагавал, …

  • Та Хиламаны дайчдын тухай уншсан зүйл дээрээ үндэслэн энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдын санал болгосноор самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ. Жишээлбэл, та дараах үнэнийг бичиж болно: Хэрэв бид Их Эзэнд итгээд Түүнийг хоёргүй сэтгэлээр дуулгавартай дагавал Тэр биднийг сүнсний тулалдаанд дэмжинэ.

Эсвэл тэдний мэддэг хэн нэгэн сургууль, гэр бүл, олон нийтийн газарт хэдийгээр хэцүү байсан ч хоёргүй сэтгэлээр дуулгавартай дагасан үеийнхээ тухай бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Их Эзэн энэ нөхцөлд тэдэнд хэрхэн тусалсныг тэднээс асуу.

Тэд Бурханы зарлигийг “яг таг” (Aлмa 57:21) дагаж, “Бурханд найдлагаа үргэлж тавьдаг” (Aлмa 57:27) байхын тулд юу хийх тухайгаа дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хугацааг суралцагчдад өг.

Aлмa 58

Нифай үндэстэн цэргүүд Бурхан тэднийг дайснаас нь хамгаалах болно гэдэгт итгэдэг байв

Алма 58 нь Моронайд бичсэн Хиламаны захидлын төгсгөлийг агуулдгийг тайлбарла. Хиламан Нифайн их цэргийг өөрсдөд нь тулгарсаар байсан нөхцөл байдлыг улам ярвигтай болгосон хүнд хэцүү байдалд орсон тухай ярьжээ. Цөөн суралцагчаас Алма 58:2, 6–9-ийг ээлж дараалан чанга уншихыг хүсээд суралцагчдыг эдгээр хүнд нөхцөл байдлыг тодорхойлоход урь (хоол хүнсний дутагдал, нэмэгдэл хүч дутагдаж байсан болон дайснууд нь тэднийг устгах болно гэсэн айдас).

Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг олохыг хичээн, Алма 58:10–12-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. (Хичээл эхлэхээс өмнө асуултуудыг самбар дээр бич. Судрын хэсгийг суралцагчид уншихаас өмнө асуултуудыг тэдэнд уншиж өгөөд тэднийг уншсаны дараа асуултуудыг нэгтгэн дүгнэ. Энэ нь Хиламаны их цэргийг тэрхүү хүнд нөхцөлд хэрхэн хариулсныг анхаарахад нь суралцагчдад тусална.)

Нифайчууд хүнд нөхцөлтэй тулгараад юу хийсэн бэ?

Их Эзэн тэдний чин сэтгэлийн гуйлт болон залбиралд хэрхэн хариулсан бэ?

Их Эзэнд итгэх итгэл нь Хиламан болон түүний их цэрэгт хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдыг Алма 58:10–12-оос сурсан үнэнээ дүгнэхэд урь. (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Хэрэв бид хүнд үед Бурханд хандвал бидний итгэл хүчирхэгжиж, бидэнд найдвар төрүүлэх бурханлаг баталгааг хүлээн авах болно.)

  • Их Эзэн таныг хүнд сорилт бэрхшээлийг даван туулахад тань амар амгалан, итгэлээр хэзээ адисалсан бэ?

Алма 58-ын үлдсэн хэсэгт Нифайн их цэрэг леменчүүдэд эзлэгдсэн хотуудаа эргүүлэн авах гэсэн амжилттай оролдлогуудын тухай өгүүлснийг тайлбарла (Алма 58:31-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Алма 58:39–40-ийг чанга уншихад урь.

  • Хиламаны залуу дайчид “олон шарх” олсон ч Бурханд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ?

  • Та амьдралд сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Хиламаны хөвгүүдийн жишээг дагаснаар хэрхэн ашиг тусыг олдог вэ?

Энэ хичээл дээр заасан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Хэвлэх