Номын сан
15-р хичээл: 1 Нифай 14


15-р хичээл

1 Нифай 14

Оршил

1 Нифай 14 Нифайн үзэгдлийн түүхийг төгсгөдөг. Үзэгдлийн энэхүү хэсэгт Нифай наманчилж, Их Эзэнийг анхааралтай сонсдог хүмүүст амлагдсан адислалууд болон Их Эзэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг ёс бус хүмүүст ирэх зүхлүүдийн талаар хэлсэн байдаг. Нифай мөн Их Эзэн зөв шударга амьдарч, гэрээнүүдээ сахидаг хүмүүсийг хамгаалж, туслахыг мөн чөтгөрийн агуу хийгээд жигшүүрт Сүмийг устгахыг харжээ.

Заах зөвлөмж

1 Нифай 14:1–7

Нифай ирээдүй үеийнхэн Их Эзэнийг дуулгавартай дагаж эсвэл дагахгүй байснаар ирэх үр дүнг харжээ

Суралцагчдыг 1 Нифай 14 дээр очихыг урь. Өнөөдөр тэд Нифайн үзэгдлийн талаар үргэлжлүүлэн судална гэдгийг тайлбарла. Суралцагчдаас дараах өгүүлбэрүүдийг хэрхэн бөглөхөө тунгаан бодохыг хүс:

  • Хэрэв би Их Эзэнийг дагавал …

  • Хэрэв би Их Эзэнийг дагахаас татгалзвал …

Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа хэрэв гэдэг үг сонголтыг тодорхойлж байгааг онцол. Бидний сонголтоос хамаарч өөр өөр үр дүн ирдэг. Нифай ирээдүй үеийнхнийг харж, хэрэв тэд зөв шударга байвал адислагдаж, хэрэв ёс бусыг сонговол зүхэгдэнэ гэдгийг хэлсэн болохыг тайлбарла. Суралцагчдыг хичээлийн турш Их Эзэнд дуулгавартай байхыг сонгох нь хэрхэн адислалуудыг авчирдаг талаар тунгаан бодоход урь.

Дараах зургийг самбар дээр зур.

Зураг
If Then Diagram

Нэг суралцагчаар 1 Нифай 14:1–2-г чангаар уншуул. Суралцагчдаас (1) Харийнханы хийж болох Нифайн харуулсан сонголт болон (2) хэрэв харийнхан тэр сонголтыг хийвэл тэдэнд ирэх Нифайн харсан адислалуудыг олохыг хүс. Суралцагчдыг олсон зүйлээ хуваалцсаны дараа самбар дээрх хоосон зайг бөглө. Бөглөсний дараа дараах байдалтай харагдана.

Зураг
If Then Diagram 2

Та мөн судар дээрх “тээглэх чулуу” (1 Нифай 14:1) гэдэг үг ихэвчлэн Их Эзэнийг дагахад хүмүүст садаа болж буй асуудлуудыг хэлдэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж магадгүй. “Израилын угсааныхны дунд тоологдох болно” (1 Нифай 14:2) гэдэг нь Их Эзэний гэрээт хүмүүсийн дунд тоологдох болно гэсэн үг юм.

  • Их Эзэний гэрээт хүмүүсийн дунд байх нь яагаад чухал вэ? (Абрахамын гэрээний адислалыг хүртэхийн тулд [С ба Г 132:30–31]-г үз.)

  • “Бурханы Хургыг сонсох” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Самбар дээр бичсэн дуулгавартай хүмүүсийн шагналаас танд хамгийн чухал нь аль нь вэ? Яагаад?

  • Та хэзээ Их Эзэнийг анхааран сонсож, өөрийн амьдралд Түүний адислалуудыг харсан бэ? (Суралцагчдад хэт хувийн шинжтэй туршлагаа хуваалцахгүй байхыг сануул.)

Самбарын өөр нэг хэсэгт дараах зургийг зур:

Зураг
If Arrows

Нэг суралцагчаас 1 Нифай 14:5–7-г чангаар уншихыг урь. Суралцагчдаас (1) наманчилдаг хүмүүст ирдэг адислалууд болон (2) зүрх сэтгэлээ хатууруулдаг хүмүүст ирдэг үр дүнг олохыг хүс. Өмнөх дасгалын адил бүдүүвч зургийг бөглө. (Хэрэв хүмүүс наманчлах аваас энэ нь “тэдэнд сайн болох” [1 Нифай 14:5] ба тэд “энх амгалан болон мөнх амьдралыг” [1 Нифай 14:7] авах болно. Хэрэв хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулах юм бол тэд “эрсдэх ёстой” [1 Нифай 14:5] ба “доош боолчлолд” болон “устгалд” авчрагдах болно [1 Нифай 14:7].)

Суралцагчдыг хариулах үед та 1 Нифай 14:7 дээр гарсан “агуу хийгээд гайхамшигт үйл” нь санваар, сайн мэдээ болон хожмын үеийн Их Эзэний Сүмийн сэргээлтийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм таны хувьд хэрхэн “агуу хийгээд гайхамшигт үйл” вэ? Энэ нь хэрхэн танд амар амгаланг авчирдаг вэ? Энэ нь хэрхэн танд мөнх амьдралд найдах найдварыг авчирдаг вэ?

Суралцагчдад самбар дээрх аль замаар тэд замнаж байгаагаа тунгаан бодох цаг өг. Их Эзэнд дуулгавартай байж, нүглээ наманчлах нь агуу адислал руу хөтөлдөг гэдгийг гэрчил. Та Их Эзэн болон Түүний Сүмийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах нь сүнслэг боолчлол, устгал руу хөтөлдөг гэдгийг гэрчилж болно.

1 Нифай 14:8–17

Нифай Бурханы Хурганы Сүм болон агуу хийгээд жигшүүрт сүмийн хоорондох дайныг үздэг

Суралцагчдыг дайнд байлдахаар томилогдсон гэж төсөөлөн бодохыг урь.

  • Та дайнд бэлтгэхийн тулд юу хийх вэ?

Тэнгэр элч Нифайд хожмын өдрүүдэд болох агуу дайны тухай заасан гэдгийг тайлбарла.

Суралцагчдаас гурван хүнийг 1 Нифай 14:9–11-г ээлжлэн чангаар уншихыг урь. Бусад суралцагчаас дайнд оролцож буй хоёр бүлгийг олохыг хүс. (Та мөн суралцагчдад агуу хийгээд жигшүүрт сүм нь хүмүүсийг Бурхан болон Түүний хуулиас холдуулж буй хувь хүн эсвэл бүлэглэлийг хэлж байгаа гэдгийг сануулж болно.)

  • “Агуу хийгээд жигшүүрт сүмийг” тодорхойлоход ямар үг, хэллэг ашиглаж байна вэ?

  • Нифайн үзэгдлийн дагуу хожмын өдрүүдэд “агуу хийгээд жигшүүрт сүм” хаана олдох вэ?

Өөр гурван суралцагчийг 1 Нифай 14:12–14-г ээлжлэн чангаар уншихыг урь. Суралцагчдаас бид яагаад ирээдүйд итгэл найдвартай байх ёстой шалтгааныг олохыг хүс.

  • 1 Нифай 14:12-т гарсанчлан аль сүм нь илүү их хүнтэй байх вэ?

  • Яагаад Хурганы Сүм агуу хийгээд жигшүүрт сүмээс бага хүнтэй байх вэ?

  • 1 Нифай 14:13 -т гарсанчлан агуу хийгээд жигшүүрт сүм ямар зорилгын төлөө олноороо хамтдаа цугларсан бэ?

Бид Нифайн хэлсэн хожмын өдрүүд дэх чөтгөрийн эсрэг сүнслэг дайнд орж байгаа гэдгийг гэрчил. Бид Хурганы Сүмийн гишүүдийн хувьд тоогоороо цөөн бөгөөд чөтгөрийн цэргүүдийг ялахад тусламж хэрэгтэй.

  • Та 1 Нифай 14:14-өөс танд итгэл найдвар өгсөн юуг уншиж байна вэ?

Эдгээр судруудад өгсөн амлалтууд ялангуяа Их Эзэнтэй гэрээ хийж, гэрээгээ сахидаг хүмүүст хамаатай гэдгийг онцол. Тэд Их Эзэнтэй баптисмын гэрээнд орсон гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдын анхаарлыг 1 Нифай 14:14-ийн “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” хэмээх хэсэг рүү төвлөрүүл.

  • “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” гэх хэсэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Ямар замаар “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэх” нь бидний чөтгөрийн эсрэг дайн дахь зэвсэг, бэхлэлттэй адил вэ?

  • Хэзээ та “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн” байгаагаа мэдсэн бэ? Танд ямар санагдсан бэ?

Тэд хэрхэн 1 Нифай 14:1–14-т гарсан захиасыг дүгнэж болохыг суралцагчдаас асуу. Хэрэв бид зөв шударга амьдарч, гэрээнүүдээ сахих аваас Бурханы хүч бидэнд чөтгөрийг давж ялахад туслах болно гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг баталгаажуул.

Суралцагчдыг өөрсдийн амьдралыг дүгнэн бодож, илүү сайн зөв шударга байдлаар зэвсэглэхийн тулд юу хийж болох талаар бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхийг урамшуул. Тэд итгэлтэй хэвээрээ үлдсэнээр ариун нандин ариун сүмүүдэд орж, Их Эзэнтэй нэмэлт гэрээнүүдийг хийх боломжтой болно гэдгийг баталж хэл. Тэнд тэдний хийх амлалт, гэрээнүүд тэдний амьдралд агуу хүч, хамгаалалтыг авчрах болно.

Нэг суралцагчийг 1 Нифай 14:3–4-г чангаар уншихад урь. Өөр нэг суралцагчийг 1 Нифай 14:15–17-г чангаар уншихад урь.

  • Агуу хийгээд жигшүүрт Сүмд юу тохиолдох вэ?

  • Хурганы Сүм (Бурханы хаант улс) болон чөтгөрийн цэргүүдийн хоорондох дайны эцсийн үр дүн нь юу байх вэ?

  • Энэхүү зөрчилдөөний үр дүнг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгсийг унш:

“(Сүмийн гишүүд) бид дэлхий дээрх хэдэн зуун сая хүнтэй харьцуулахад маш цөөхөн юм. Гэсэн хэдий ч бид хэн байх ёстойгоороо байж, юу мэдэх ёстойгоо мэддэг бөгөөд урагш явж, сайн мэдээг номлох ёстой.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакер

Мормоны Ном нь бид хэзээ ч тоогоороо ялахгүй болохыг мөн бидэнд санваарын хүч байх болно гэдгийг харуулдаг [1 Нифай 14:14-г үз]. …

Бид цаг хугацаандаа бүх хүн төрөлхтөнд нөлөөлөх болно. Бид хэн болох мөн яагаад ийм байгаа нь мэдэгдэх болно. Энэ нь эргэлзээтэй санагдаж магадгүй; энэ нь маш хэцүү; гэсэн ч бидний Сатаныг ялах ялалт нь зөвхөн боломжтой төдийгүй мөн болох ёстой зүйл юм” (“The Power of the Priesthood,” Ensign мөн Лиахона, 2010 оны 5-р сар, 7).

Бурханы хаант улс эцсийн өдөр ялах болно гэдгийг суралцагчдад баталж хэл. Тэд Бурханд болон Түүний хүч чөтгөрийг ялна гэдэгт итгэж болно гэдгийг итгэлтэйгээр хэл. Бусдад сайнаар нөлөөлөх хүч байхад нь тэднийг урамшуул.

1 Нифай 14:18–27

Нифай илчлэгч Иоханыг харжээ

Дараах асуултуудыг самбар дээр бич:

Нифай Аврагчийн арванхоёр төлөөлөгчийн хэнийг үзэгдэлд харсан бэ?

Энэ төлөөлөгч юуны тухай бичих вэ?

Яагаад Нифай үзэгдлийнхээ бусад хэсгийг бичихгүй байх зарлигийг хүлээн авсан бэ?

Суралцагчдыг 1 Нифай 14:18–27-г дотроо уншихад урь. Дараа нь самбар дээрх асуултуудын хариултыг товч ярилц.

Эдгээр шүлгүүд нь Иоханы бичээсүүд Илчлэлт номонд байхыг хэлжээ. Илчлэлт номны хамгийн чухал сэдэв нь Бурхан чөтгөрийн цэргүүдийг ялна гэсэн санаа юм. Иоханы адил Нифай дэлхийн төгсгөлийг үзэгдэлд харсан боловч үүний тухай бичихгүй байхаар зарлигдуулжээ. Учир нь үүнийг бичиглэх нь Иоханы үүрэг ажээ. Хэрэв цаг гарвал та хичээлийн төгсгөлд хэрхэн Мормоны Ном, Библи хоёр бие биенийхээ “үнэнийг тогтоож”, “нэгдмэл” (1 Нифай 13:40–41) байхын тулд хамтдаа ажиллаж байгаа талаар товч ярилцлага өрнүүлж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 14:7. “Агуу хийгээд гайхамшигт үйл”

Судрууд сайн мэдээний Сэргээлт болон Сүмийн зохион байгуулалтыг “агуу хийгээд гайхамшигт үйл” (1 Нифай 14:7; 3 Нифай 21:9) гэж тодорхойлсон байдаг. Энэ нөхцөл байдалд агуу гэдэг нь чухал, утга учиртай гэсэн үг бөгөөд харин гайхамшигт гэдэг нь гайхамшигтай, гайхалтай гэсэн үг юм. Үйл нь үйлдэл эсвэл биелэлтийг хэлдэг.

1 Нифай 14:14. “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл хэрхэн бид “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэхийг” (1 Нифай 14:14) тайлбарласан юм.

“Өөрсөд рүүгээ өнгийн харцгаая. Судрууд Бурханы хүмүүс зэр зэвсгээр биш “зөв шударга байдлаар зэвсэглэж”, Их Эзэний алдар суу тэдний дээр цутгагдах үед Сүм сүнслэгээр болон тоогоороо аль алинаар нь агуу их өсч, дэвшихийг харуулдаг (1 Нифай 14:14; мөн 1 Петр 4:17-г үз; С ба Г 112:25). Их Эзэн соригдсон, цэвэр ариун, батлагдсан хүмүүстэй болохоор сэтгэл шулуудсан (С ба Г 100:16; 101:4; 136:31-г үз) бөгөөд ‘Их Эзэн, чиний Бурхан, хийхээр зүрх сэтгэлдээ шийдсэнээ тэрээр гүйцэлдүүлэхгүй байх нь үгүй билээ’ (Абрахам 3:17)” (“For I Will Lead You Along,” Ensign, 1988 оны 5-р сар, 8).

Ах эгч нар аа, Сүмийн гишүүдийн оролцох нэгэн онцгой цугларалт байдаг. Нифай үүнийг харсан юм. Тэрээр ирээдүйн нэгэн өдөр газрын гадаргуугаар нэг тархсан’ Есүсийн гэрээ байгуулсан хүмүүс ‘ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэ[нэ]’ хэмээжээ.(1 Ни. 14:14.) Энэ нь зөвхөн илүү олон гишүүд зан байдлаараа илүү гэгээлэг, ариун болох үед тохиолдох болно” (“Repentance,” Ensign,1991 оны 11-р сар, 32).

Хэвлэх