107-р хичээл
Хиламан 3–4
Оршил
Мормоны Номын түүхийн энэ цаг үеийн турш нифайчууд амар амгаланд баясан цэнгэж байсан ч зөрчил маргаан байсан. Амар амгалангийн үед олон арван мянган нифай хүн сүмд нэгдсэн. Агуу хөгжил дэгжлийн энэ үеийн дараа бардамнал хүмүүсийн зүрх сэтгэлд орж эхэлсэн. Гэвч сүмийн даруу номхон гишүүд бардам хүмүүсийн дарамт хавчлагыг үл хайхран, өөрсдийн итгэлд өсч хөгжсөн. Олон нифайчуудын дунд гэм нүгэл байсан учир тэд леменчүүдэд өөрсдийн өмнөдийн бүх газар нутгийг алдсан.
Заах зөвлөмж
Хиламан 3
Гэм нүгэл, мөрдлөг хавчлагын үед сүмийг хөгжин дэвжиж байх үед нифайчуудын олон нь хойд зүг рүү нүүсэн
Самбар дээр дараах үгсийг бич (үүнийг хичээл эхлэхийн өмнө хийж болно):
Суралцагчдаас самбар дээр бичсэн хүмүүсийн хэнийг нь тэд хянаж чадахыг асуу. Дараа нь тэднээс бусдын үйлдлийн улмаас сэтгэл гонсойсон тохиолдол байсан бол гараа өргөхийг хүс. Хэрэв саяхан бусдын буруу үйлдлийн улмаас тэд сэтгэл гонсойсон бол гараа өргөөстэй хэвээр байхыг хүс. Хиламан 3-ыг судлах үедээ тэдний эргэн тойронд байгаа хүмүүс сайн мэдээний дагуу амьдрахгүй байгаа бол тэд юу хийж болох талаарх ойлголт авч болно гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчаас Хиламан 3:1–2-ыг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, “зөрчилдөөн байсангүй” гэсэн хэллэгийн тохиолдлуудыг хайхыг хүс. Суралцагчдаас Хиламан 3:3, 19-ийг дотроо уншиж, нифайчуудын дунд юмс хэрхэн өөрчлөгдсөнийг тодотгосон үгс эсвэл хэллэгийг олж тогтоохыг хүс.
-
Та нар нифайчуудыг зөрчилдөөнгүй үеэс асар их нэгэн зөрчилдөөнд яагаад ийм түргэн орсон гэж бодож байна вэ?
Энэ зөрчилдөөний үеэр олон нифайчууд хойд зүг рүү нүүсэн гэдгийг тайлбарлан, Хиламан 3:3–16-г товч дүгнэн хэлэлц.
Нэг суралцагчаас Хиламан 3:20-ийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас энэ зөрчилдөөний үед Хиламаныг хэрхэн дүрсэлснийг олж тогтоохыг хүс.
-
Энэ зөрчилдөөний үеийн Хиламаны үлгэр жишээнээс та нарт юу нь гайхалтай санагдсан бэ? (Суралцагчдыг хариултаа хэлэх хооронд та Хиламан 3:20 дээрх дагахыг хичээв гэсэн үгийг тэмдэглэхийг тэднээс хүсч болно.)
Суралцагчдаас Хиламан 3:22–26 -г дотроо уншиж, нифайчуудын дунд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулахыг хүс.
-
Сүмийн удирдагчид гайхан бахдах ямар шалтаг байсан бэ?
-
Эдгээр шүлгээс бид Сүм хүмүүст байнга нөлөөлж болох талаар юу сурч болох вэ?
Суралцагчдад Мормон, Мормоны Номын цэдгийг бэлтгэх үедээ тэр заримдаа уншигчид тодорхой зүйлээс суралцах хичээлүүдийг заасан гэдгийг сануул. Хиламан 3 дээрх тохиолдолд тэр “бид ийн үзэж болох ажгуу”, “бид тийн харлаа” ба “бид харж болно” гэсэн хэллэгүүдийг ашигласан. Суралцагчдыг Хиламан 3:27–30-ийг дотроо уншиж, Мормон бидэнд ямар хичээл заахыг хүссэнийг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ мэдээлсний дараа дараах асуултыг асуу:
-
Бурханы үгийн талаар биднийг юу мэдээсэй гэж Мормон хүссэн бэ?
Суралцагчдад тэдний судруудыг судлах үйлс Хиламан 3:29 дээр амласан шиг адислалуудыг олж авах боломжтой болгосон талаар тунгаан бодох хугацаа өг. Хэдэн суралцагчаас өөрсдийнх нь туршлагаас хуваалцахыг хүсч болно.
Хиламан 3-ын бусад хэсэг агуу хөгжил дэгжлийн дараа нифайчуудын дунд бардамнал хэрхэн тархсаныг өгүүлдэг. Сүмийн даруу номхон олон гишүүн зүрх сэтгэлдээ бардам болсон Сүмийн бусад гишүүдийн мөрдлөг хавчлагыг туулдаг. Дараах нөхцөл байдлуудыг чангаар унш. Суралцагчдаас тэд үүнтэй төстэй нөхцөл байдлуудыг хэзээ харж мэдэрснийг асуу.
-
Нэгэн залуу эмэгтэй тойргийнхоо өөр нэгэн охиныг шоолж тохуурхдаг.
-
Нэг залуу эрэгтэй чуулгынхаа нэг гишүүнийг ангид асуултуудад хариулахыг эсвэл санваарын үүргүүдийг сайн дураар хийхийг дэндүү их хичээж байгааг нь гоочлон дооглодог аж.
-
Тойргийн хэсэг залуу эрэгтэй өөр нэгэн залуу эрэгтэйг өөрсдийн ярианд оролцуулахгүй, сүмээс гадуурх үйл ажиллагаанаас гадуурхан хасдаг.
-
Бүлэг залуу эмэгтэйчүүд өөр нэгэн залуу эмэгтэйн өмссөн хувцасны талаар гомдоох үг хэлжээ.
Нэг суралцагчаас Хиламан 3:33–34-ийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас нифайчуудын нөхцөл байдал ба дээр дурдсан нөхцөл байдлын хоорондох ижил төстэй зүйлсийг олж тогтоохыг хүс. Суралцагчдад хариулах хугацаа өгсний дараа дараах асуултуудыг асуу:
-
Яагаад Сүмийн гишүүд бусад Сүмийн гишүүдийн хавчлагад орохыг нифайчуудын дундах “агуу хилэнц” гэж үзсэн бэ?
-
Бид Сүмийн бусад гишүүнтэй муухай харьцах эсвэл эелдэг бус байх үед сайн мэдээний ямар зарчмуудыг гуйвуулдаг вэ? Бид хэрхэн гэгээнтэн найзуудаа хайрлах хайраа хүчирхэгжүүлж чадах вэ?
Суралцагчдаас Хиламан 3:35-ыг дотроо уншиж, нифайчуудын даруу номхон байдал нь мөрдлөг хавчлагад хэрхэн хандахад хүргэснийг олж тогтоохыг хүс.
-
Хавчлагад орсон хүмүүсийн итгэл нь өссөн үү, буурсан уу эсвэл хэвээр байсан уу?
-
Хавчлагад орсон хүмүүс өөрсдийн итгэлийг өсгөхийн тулд ямар үйлдэл хийсэн бэ? (Тэд мацаг барьж, байнга залбиран, даруу номхон байхыг эрэлхийлж, өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгсөн.)
-
Даруу нифайчууд итгэлээ өсгөхөөс гадна өөр ямар үйлдлүүд хийхэд хүрсэн бэ? (Баяр баясгалан, тайтгарал ба өөрсдийн зүрх сэтгэлийг цэвэр ариун байлгах)
Дараах зүйлсийг самбар дээр бич: Бид … үед Есүс Христэд итгэх бидний итгэл мөрдлөг хавчлага, зовлон зүдгүүрийг үл харгалзан өсөн нэмэгдэх болно. Суралцагчдыг Хиламан 3:33–35 дээрээс суралцсан зүйл дээрээ үндэслэн, энэ мэдэгдлийг нөхөж гүйцээхийг хүс. Та хэсэг суралцагчаас мэдэгдлийг хэрхэн нөхөж гүйцээснийг хуваалцахыг хүсч болно. Суралцагчдын хариултууд ялгаатай байж болох ч тэд дараах үнэнийг ойлгосон эсэхийг баталгаажуул: Бид зөв зохистой амьдрахыг эрэлхийлэх үед Есүс Христэд итгэх итгэл маань мөрдлөг хавчлага, зовлон зүдгүүрийг харгалзахгүй өсөн нэмэгдэх болно. Суралцагчдын эдгээр шүлэг дэх сургаалуудын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултуудыг асууж болно:
-
Хавчлага эсвэл зовлон зүдгүүрийн үед залбирах болон мацаг барих нь та нарт хэрхэн тусалсан бэ?
-
Зүрх сэтгэлээ Бурханд өгсөн байх гэдэг ямар утгатай вэ?
-
Хавчлага эсвэл зовлон зүдгүүрийн үед итгэлээ өсгөхийн тулд яагаад зүрх сэтгэлээ Бурханд өгсөн байх шаардлагатай вэ?
Суралцагчдаас хэзээ нэгэн цагт хавчлагад зөв зохистой хариулснаар тэдний итгэл өсөн нэмэгдэхийг мэдэрч байсан эсэхийг асуу. Цөөн хэдэн суралцагчаас туршлагаасаа хуваалцахад урь. Мөн хувийн туршлагаасаа хуваалцаж болно.
Суралцагчдыг Хиламан 4-ийг судлахад бэлтгэн, тэднийг Хиламан 3:36-г дотроо уншихад урь. Тэднээс нифайчуудын гол тунхгийг олж тогтоохыг хүс. (Христийн даруухан дагагчдын үлгэр жишээг үл харгалзан нифайчуудын бардамнал өссөөр байсан.)
Хиламан 4
Гэм нүглийнх нь улмаас Их Эзэний Сүнс нифайчуудаас холдон явсан ба леменчүүд нифайчуудын өмнөд бүх нутгийг эзэлдэг
Хиламан 4:4–8 дээр леменчүүд ба урвагч нифайчуудын эсрэг хийсэн нифайчуудын дайны тухай өгүүлдэг болохыг тайлбарла. Нэг суралцагчаас эдгээр шүлгийг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, энэ дайны үеэр нифайчуудын ямар газар нутгууд эзлэгдсэнийг тогтоохыг хүс.
Дараах заавруудыг самбар дээр бич. (Хичээл эхлэхийн өмнө самбарт бичиж болно.) Суралцагчдаас дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс.
Суралцагчдаас хоёр хоёроороо хамтдаа ажиллахыг хүс. Хоёр хоёроороо Хиламан 4:11–13, 23–26-г уншин, самбар дээрх заавруудын дагуу гол үг хэллэгүүдийг олж бичихийг хүс.
Хэсэг хамтрагчдаас өөрсдийнхөө хариултыг хэлэхийг хүс. Суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцах үед судрууд дээрээ дараах хэллэгүүдийг тодотгохыг хүсч болно: “тэд өөрсдийнхөө хүчинд орхигдов” (Хиламан 4:13), “тэд сул дорой болсон” (Хиламан 4:24) бa “тэд тийн сул дорой болсон байв” (Хиламан 4:26).
Суралцагчдаас Хиламан 4-өөс ямар зарчмуудыг тодруулж болохыг асуу. Тэдэнд дараах зарчмыг олж тогтооход нь тусал: Бардамнал болон гэм нүгэл нь Их Эзэний Сүнснээс биднийг салгаж, өөрсдийн хүчинд маань үлдээдэг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно. Та мөн суралцагчдад судар дээрээ Хиламан 4:23–24-ийн хажууд үүнийг бичихийг санал болгож болно.
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Суралцагчдаас леменчүүдийн эсрэг дайнд ганцаараа тэмцэж байсан бол жагсаалтаас алийг нь сонгох байсныг төсөөлөн бодохыг хүс. Нэг суралцагчаас хэмжээгээрээ асар их ялгаатай армийн эсрэг тэр ямар өөрчлөлт хийх байсныг нь асуу. Мөн өөр нэг суралцагчийг самбарын өмнө гарч, эхний суралцагчийн дэргэд зогсоход урь. Эхний суралцагчаас, хэрэв хоёр дахь суралцагчаас тусламж авбал түүнд дайсны хүчийг ялах боломжийг нь нэмэгдүүлэх байсан эсэхийг асуу. (Хоёр дахь суралцагчийг нэмэх нь хэмжээгээрээ асар их ялгаатай армийн эсрэг ялалт байгуулахад үндсэндээ өөрчлөлт гарахгүй.) Дараа нь самбар дээр Их Эзэн гэж бич. Эхний суралцагчаас дараах асуултыг асуу:
-
Их Эзэн чиний талд байсан бол дайнд ялах нь боломжтой гэж бодож байна уу?
Суралцагчдаас энэ үйл ажиллагаа Хиламан 4-өөс сурсан зарчимтай нь холбоотой эсэхийг асуу. Дараах асуултыг асуу:
-
Нифайчуудын туршлагаар өөрсдийн хүчинд үлдэнэ гэдэг нь дайнд ялагдаж, газар нутгаа алдана гэсэн үг. Хэрэв Ариун Сүнс бидэнтэй хамт байхгүй бол бид ямар “дайнуудад” ялагдаж болох вэ?
Суралцагчдыг амьдралдаа Ариун Сүнсний нөхөрлөлийг байнга байлгахын тулд хийж болох нэг зүйлийн талаар тунгаан бодоход урьж, түүнийг хийхийг тэднээс хүс. Амьдралд тань байгаа Сүнсний чухал ач холбогдлын талаарх гэрчлэлээ хуваалц.