Номын сан
Гэрээр сурах хичээл


Гэрээр судлах хичээл

Судруудыг судлах нь–Мормоны Номын тойм (1-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Дараах нь суралцагчид 1-р хэсгийн гэрээр судлах дөрвөн хичээлийг хийхдээ сурсан үйл явдал, сургаал, зарчмуудын товч дүгнэлт юм. Суралцагчид юу сурч байгааг мэдэх нь хичээлээ бэлтгэхэд тань туслах болно. Товч дүгнэлт нь хичээлийн нэг хэсэг биш бөгөөд суралцагчидтай хуваалцах шаардлагагүй. 1-р хэсэгт таны заасан хичээл зөвхөн цөөхөн хэдэн сургаал, зарчимд төвлөрдөг учраас та Сүнсний нөлөөний дагуу мөн суралцагчдынхаа хэрэгцээг харгалзан бусад зарчим, сургаалыг дурдаж болно.

1 дэх өдөр (Судруудыг судлах нь)

Суралцагчид судруудын нөхцөл байдал, шалтгааныг ойлгож, сайн мэдээний үнэнүүдийг хэрхэн суралцаж, таньж мэдэх мөн сайн мэдээний сургаал, зарчмуудыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэхийг мэдэхэд туслах ур чадваруудыг сурсан.

2 дахь өдөр (Авралын төлөвлөгөө)

Энэ хичээл нь авралын төлөвлөгөөний товч тойм юм. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдэд мөнхийн аврал, аз жаргалыг авчрахын тулд зохиогдсон хэмээн Мормоны Ном заадаг. Есүс Христ бол авралын төлөвлөгөөний гол цөм хэсэг бөгөөд Түүний Цагаатгал нь Бурханы бүх хүүхдэд төлөвлөгөө хэрэгжих боломжийг олгодог. Бид Бурханы төлөвлөгөөг дагаснаар мөнх амьдралыг хүлээн авахад бэлтгэдэг.

3 дахь өдөр (Нүүр хуудас, удиртгал, гэрчүүдийн гэрчлэл)

Мормоны Номын удиртгал хэсгүүд нь үүний зорилго, үнэн, тэнгэрлэг эх сурвалжийг тайлбарлахад тусалдаг. Мормоны Ном нь Есүс бол Христ гэдгийг гэрчлэх гэрч гэж нүүр хуудас заадаг. Бид Мормоны Номыг уншиж, тунгаан бодож, залбирснаар Ариун Сүнс энэ ном үнэн, Есүс бол Христ, Иосеф Смит Бурханы бошиглогч байсан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Их Эзэний хаант улс гэдгийг гэрчилдэг.

4 дэх өдөр (Мормоны Номын тойм)

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл нь суралцагчдад Мормоны Ном Бурханы хүч болон бэлгээр ирсэн гэдэг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг. Их Эзэн Мормоны Номыг хожмын өдрүүдэд авчрахаар нөөцөлсөн юм. Мормоны Номын бичээчид бидний өдрүүдийг харсан бөгөөд бидэнд хамгийн тустай зүйлсийг бичиглэсэн. Суралцагчдыг Мормоны Номыг судлах зуураа өөрсдөдөө байгаа асуултуудын тухай бодож, хариултаа олоход урамшуулсан.

Оршил

Энэ долоо хоногийн хичээл нь сайн мэдээнээс суралцах суралцагчдын үүрэг хариуцлагыг онцолдог. Энэ нь мөн суралцагчдад Есүс Христ болон Түүний Сүмийн тухай гэрчлэлтэй болоход нь туслах Мормоны Номын гол үүргийг онцолдог. Хичээлээ заахдаа суралцагчдад уг ариун судрын номыг хичээнгүйлэн судлахын ач холбогдол болон судалснаар ирэх адислалуудыг ойлгоход нь тусал.

Заах зөвлөмж

Судраас судлах нь

Та эхлээд суралцагчдад дараах асуултуудыг тавьж болно:

  • Мормоны Номыг уншаад гэрчлэл олж авдаг мөн гэрчлэл олж авдаггүй хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? (Зарим нь зөвхөн үгсийг уншдаг; бусад нь итгэлтэйгээр, чин хүсэлтэйгээр мөн Ариун Сүнсэнд зүрх сэтгэлээ нээн уншдаг.)

  • Хэн нэгэн сүнслэг үнэнүүдэд хэрхэн суралцдаг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаа. Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгсийг уншсаны дараа энэ жагсаалтыг дахин хар.)

Дараах өгүүлбэрийг самбар дээр бичихдээ доогуур нь зурсан үгсийг орхи: “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн.”

Суралцагчдыг орхисон зайг бөглөхөд урьснаар тэдний энэ долоо хоногт сурсан зүйлсийг дүгнэ. Хэрэв тусламж хэрэгтэй бол Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншуул. Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх гэдэг нь юу гэсэн утгатайг тэднээс асуу. Үүнийг ярилцах зуураа тэд судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах нь хувийн хичээл зүтгэлийг шаардана гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул.

Сайн мэдээг суралцахад яагаад хичээл зүтгэл, ажиллагаа шаардлагатайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах тайлбарыг уншуул. Суралцагчдыг сүнслэгээр суралцахаар хичээл зүтгэл гаргах үед юу тохиолддогийг олж сонсоход урь.

“Зөв зарчмуудын дагуу үйлдэхэд сонгох эрхээ ашиглаж байгаа суралцагчдын зүрх сэтгэл Ариун Сүнсэнд нээгдэж, Түүний заавар, гэрчлэгч хүч, баталгаат гэрчийг хүлээн авдаг. Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авалтыг биш харин сүнслэг, оюун санааны болон бие махбодын хичээл зүтгэлийг шаарддаг Ensign, 2007 оны 9-р сар, 64).

Суралцагчдаас асуу: Сүнслэгээр суралцахаар хичээл зүтгэл гаргадаг хүмүүст юу тохиолдоно гэж ахлагч Бэднар хэлсэн бэ?

Суралцагчдыг сүнслэгээр онцгой хичээл зүтгэл гаргаж, үр дүнд нь Ариун Сүнсний нөхөрлөлийг илүү сайн мэдэрсэн туршлагаа хуваалцахад урь. Та мөн Сайн мэдээг залбиралтайгаар судлах бидний хичээл зүтгэл Ариун Сүнсийг сурах үйл явцад урих болно гэдэг гэрчлэлийг нэмж болно.

Суралцагчдаас асуу: Та “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхийн” тулд энэ жил ямар зүйлсийг хийж болох вэ?

Авралын төлөвлөгөө

Суралцагчдыг 2 дахь өдрийн 1 дэх даалгаврыг хийх үедээ судрын тэмдэглэл дээрээ бичсэн нэрсээ самбар дээр бичихийг урьснаар авралын төлөвлөгөөг төлөөлөх нэрсийг нэгтгэн дүгнэ. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэднээс судлах удирдамжаасаа холбогдох хуудсыг олохыг хүс.

Та дараах асуултыг асууж болно: Эдгээр нэрс авралын төлөвлөгөөний зорилгын талаар юу зааж байна вэ? (Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдэд мөнхийн аврал, аз жаргалыг авчрахын тулд зохиогдсон.)

Энэ жил Мормоны Номноос бидний суралцсан үнэнүүд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөтэй хэрхэн холбоотойг суралцах олон боломж гарч ирэх болно гэдгийг тайлбарла. Та мөн суралцагчдаас энэ жил авралын төлөвлөгөөтэй холбоотой зарчмуудыг олж, судар дээрээ тэмдэглэхийг хүсч болно. Тэдний сурч болох зарим зарчмыг хэлж өгөх талаар бод. Суралцагчдыг сурсан зарчмаа энэ жилийн турш бусадтайгаа хуваалцахад урамшуул.

Нүүр хуудас, удиртгал, гэрчүүдийн гэрчлэл

Суралцагчдыг Сүмийн гишүүн биш хэн нэгэн хүнд Мормоны Ном өгч байгаа дүрд тоглохыг хүс.

Ангийг хоёр бүлэг болгон хувааж, бүлэг бүрийг хүлээн авсан асуултуудаа ярилцан жүжигчилсэн тоглолтонд бэлтгэхэд урь. Асуултуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих эсвэл суралцагч бүрд тарааж өгөх нь тустай. Суралцагчдыг Мормоны Номын тухай зааж байхдаа хуваалцах ёстой гэсэн мэдээллүүдийг хайж олон, тэмдэглэхэд урамшуул.

1-р бүлгийн асуултууд:

  1. Мормоны Ном гэж юу вэ? (Удиртгал, 1–3-р догол мөрийг үз.)

  2. Мормоны Номын зорилго юу вэ? (Нүүр хуудас 2-р догол мөрийг үз.)

  3. Мормоны Номын зааж буй зарчим, сургаалын дагуу амьдарснаар ямар адислалууд ирэх вэ? (Удиртгал, 6-р догол мөрийг үз.)

2-р бүлгийн асуултууд:

  1. Мормоны Номын үүсэл юу вэ? (Удиртгал, 4–5-р догол мөрийг үз.)

  2. Бид Мормоны Ном үнэн гэдгийг яаж мэдэх вэ? (Удиртгал, 8-р догол мөрийг үз.)

  3. Бид Ариун Сүнсний хүчээр өөр юуг мэдэж болох вэ? (Удиртгал, сүүлийн догол мөрийг үз.)

Суралцагчдад бэлтгэх цаг өгсний дараа нэг суралцагчаас Сүмийн гишүүн биш хүнийг төлөөлөхийг хүс. Бүлэг бүрээс нэг суралцагч сайн дураараа гарч ирэн Мормоны Номыг гишүүн бус хүнд өгөхийг хүс. Тэднийг эхний суралцагчид Мормоны Номын талаар заахдаа бүлэг тус бүрдээ ярилцсан асуултынхаа хариултуудыг ашиглахад урь.

Тэднийг жүжигчилсэн тоглолтоо дуусгасны дараа ангийн бусад суралцагчаас хэрэв тэд Мормоны Номыг өгч байгаа хүний дүрд тоглосон бол өөр ямар мэдээллүүдийг нэмж хэлэх байсныг нь асуу. Та мөн дараах асуултыг асууж болно: Та энэ үйл ажиллагааны үеэр Мормоны Номын тухай юу сурч, юуг санаж сэрсэн бэ?

Суралцагчдыг хариулах зуур Мормоны Ном нь Есүс бол Христ гэдгийг гэрчлэх гэрч гэдгийг суралцагчид ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Мормоны Ном Есүс Христийн талаар хэрхэн гэрчилдэгт анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг онцол. Мөн Мормоны Номыг судлах нь тэдэнд Есүс Христийн сайн мэдээний сургаал болон зарчмыг ойлгож, Түүний Сүмийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусална гэдгийг тайлбарла.

Мормоны Номын бичээчид бидний өдрүүдийг харсан бөгөөд бидэнд хамгийн тустай зүйлсийг бичиглэсэн гэдгийг суралцагчдад сануул (Мормон 8:35-ыг үз).

Суралцагчдаас асуу: Та Мормоны Номыг судлах таны арга замд нөлөөлөх юуг энэ долоо хоногт сурсан бэ?

Суралцагчдыг энэ хичээлийн жилийн турш Мормоны Номыг унших үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхийг төлөвлөснөө хуваалцахад урь. Мормоны Номын талаарх мэдрэмж, гэрчлэлээ болон үүнийг судалснаар таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай хуваалцаж хичээлээ төгсгө.

Дараагийн хэсэг (1 Нифай 1–6, 9)

Суралцагчдаас тэд зөв боловч хийхэд хэцүү эсвэл бүр боломжгүй санагдаж байсан ямар нэгэн зүйлийг мэдэж байсан эсэхийг асуу. Ирэх долоо хоногт тэд Нифайд үүнтэй адил бэрхшээл тулгарч байсан бөгөөд тэрээр боломжгүй санагдаж байсан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд хэрхэн Бурханд найдлага тавьсан тухай суралцана гэдгийг тайлбарла.