92-р хичээл
Aлмa 34–35
Оршил
Алма зорамчуудад Бурханы Хүүд итгэхийг заасны дараа Амюлек хоёр дахь гэрч болон Есүс Христийн тухай гэрчлэлээ тунхаглажээ. Алмагийн хамтрагч Амюлек Есүс Христийн Цагаатгал бүх хүн төрөлхтний авралд зайлшгүй бөгөөд хувь хүмүүс наманчилж, итгэлээ хөгжүүлснээр Цагаатгалын бүх адислалыг хүлээн авч чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Олон зорам хүн Амюлекийн наманчлах урилгад анхаарлаа хандуулсан. Нүглээ наманчилсан зорамчуудыг ёс бус удирдагчид нь нутгаасаа хөөхөд нифайчууд болон Аммоны хүмүүс тэдэнд хоол хүнс, хувцас хунар мөн өв болгон эзэмших нутгийг өгчээ. Үүний улмаас леменчүүд болон нүглээ наманчлаагүй зорамчууд нифайчуудын болон Аммоны хүмүүсийн эсрэг дайнд бэлтгэж эхэлсэн.
Заах зөвлөмж
Алма 34:1–14
Амюлек зорамчуудад Есүс Христийн Цагаатгалын тухай заасан нь
Хичээлийн өмнө дараах үгсийг самбар дээр бич. Өгүүлбэр бүр нь зөв эсвэл буруу болохыг дэвтэртээ эсвэл хуудас цаасан дээр бичихийг суралцагчдаас хүс.
Суралцагчдад хариултаа бичих хугацаа гаргаж өгсний дараа Алма хэдэн зорам хүнд Бурханы үгийг хэрхэн хүлээж авах болон Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг заасныг сануул (Aлмa 32–33-ыг үзнэ үү). Амюлек Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцан, Алмаг дагасан гэдгийг тайлбарласнаар Алма 34:1–7-г хураангуйлан дүгнэ. Самбар дээрх өгүүлбэр бүр нь зөв буюу буруу болохыг тодорхойлон, Алма 34:8–9, 11-ийг дор бүрнээ чимээгүй судлахыг суралцагчдаас хүс. Тэгээд өгүүбэрүүдийг ангиараа ярилцаж нэгтгэн дүгнэ. Зөв хариултууд нь:
-
Буруу—“Тэр дэлхийн нүглүүдийг цагаатгах болно” (Aлмa 34:8).
-
Зөв—“Цагаатгал хийгдэх ёстой, эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой” (Aлмa 34:9).
-
Буруу—“Эдүгээ өөр нэгний нүглийг цагаатган өөрийн цусыг золиосолж чадах ямар ч хүн үгүй” (Aлмa 34:11).
Суралцагчдыг 3-р өгүүлбэрийн хариултыг ярилцсаны дараа дараах асуултыг асуу:
-
Та нар яагаад зөвхөн Есүс Христийг дэлхийн гэм нүглийн төлөө цагаатгаж чадна гэж боддог вэ?
Энэ асуултад хариулахад суралцагчдад туслахын тулд тэднийг Алма 34:10, 14-ийг чимээгүй уншихад урь. Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгсийг унш:
“Түүний Цагаатгал нь хязгааргүй бөгөөд төгсгөлгүй юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн хэзээ ч үл төгсөх үхлээс аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь Түүний хэмжээлшгүй зовлон шаналлын улмаас хязгааргүй юм. … Энэ нь бүхний төлөө нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй олон тоотой дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус хүмүүний ойлголтоос давсан хязгааргүй зүйл байлаа.
“Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хязгааргүй Цагаатгалыг хийж чадах цорын ганц нь юм. Энэхүү онцгой залгамжлах эрхийнхээ учир Есүс хязгааргүй Хүмүүн байсан юм” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-р сар, 35).
“Мөнхийн хуулийн дагуу цагаатгал нь үхлийг үл үзэх үхэшгүй хүмүүний хувийн золиослолыг шаарддаг. Гэсэн ч Тэрбээр үхээд Өөрийн бие махбодыг эргүүлэн авах ёстой байлаа. Аврагч үүнийг гүйцэлдүүлж чадах цорын ганц нь байсан юм. Тэрбээр эхээсээ үхэх хүчийг өвлөн авсан бол Эцэгээсээ үхлийг ялах хүчийг хүлээн авсан юм” (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).
-
Амюлекийн сургаал болон ахлагч Нэлсоны хэлсэн дээрх үгс Есүс Христ яагаад дэлхийн нүглийг цагаатгаж чадах цорын ганц нь байсныг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?
-
Алма 34-өөс Есүс Христийн Цагаатгалын тухай өнөөдрийг хүртэл сурсан зүйлээ та нар хэрхэн дүгнэх вэ? (Суралцагчид бусад үнэнийг санал болгож болно, гэхдээ тэднийг Есүс Христийн хязгааргүй, мөнхийн Цагаатгал нь авралыг бүх хүмүүнд боломжтой болгосныг ойлгосон байхад анхаар.
Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд Цагаатгал зайлшгүй шаардлагатай байсанд цаашид үнэлэлт дүгнэлт өгөхөд суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглахыг бод. Та энэ үйл ажиллагааг заадаг суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд тохируулан өөрчилж болно.
Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: …гүй амьдралыг төсөөлөн бод.
Залуу хүмүүсийн ихэд эрхэмлэдэг ямар нэг зүйлийг (гар утас гэх мэт) гартаа бариад дараах асуултыг асуу:
-
Та нар амьдралаа энэ зүйлгүйгээр хэрхэн төсөөлж байна вэ?
Дараа нь, лонх эсвэл шилэн аягатай усыг өргөн харуул (эсвэл амьдралыг тэтгэхэд чухал ямар нэгэн зүйлийг).
-
Ус байхгүй бол амьдрал ямар байх бол?
Суралцагчдыг усны хэрэгцээний талаар ярилцсаны дараа самбар дээрх өгүүлбэрийг дараах байдлаар: Есүс Христийн Цагаатгал байгаагүй бол амьдрал ямар байхыг төсөөлөн бод.
-
Есүс Христийн Цагаатгал байгаагүй бол амьдрал хэр өөр байх байсан бэ? (Энэ асуултад хариулахыг хүсэхээсээ өмнө суралцагчдад бодох хугацаа өг. Хэрэв хангалттай цаг байвал та тэднийг энэ асуултын хариултыг бичихийг хүсч болно.)
Алма 34:15–41
Амюлек зорамчуудад итгэлээ наманчлалаар хэрхэн хөгжүүлэхийг заасан нь
Хэдийгээр Есүс Христ бүх хүмүүний төлөө Цагаатгалыг гүйцэтгэсэн ч бид үүний бүх адислалыг зүгээр сууж байгаад аяндаа хүлээн авахгүй гэдгийг онцлон тэмдэглэ. Цагаатгалын ачаар боломжтой болсон бүх адислалыг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэйг Амюлек заасан. Суралцагчдыг Алма 34:15–17-г дор бүрнээ чимээгүй уншаад Амюлекийн дөрвөн удаа хэлсэн хэллэгийг олоход урь. (“Наманчлалд итгэлтэй байх.”)
-
Бид Цагаатгалын бүх адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар Алма 34:15–17-гоос юу сурч болох вэ? (Суралцагчид Цагаатгалын бүх адислалыг хүлээн авахын тулд бид итгэлээ наманчлалаар хөгжүүлэх ёстойг ойлгосон эсэхийг анхаар.)
-
Наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэх нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш:
“Бид наманчлах чадвартай байхын тулд Христэд итгэх бат бөх итгэлтэй байх ёстой. … Христэд итгэх итгэл нь Бурханы хүсэлтэй үл нийцэх бидний бодол санаа, итгэл бишрэл, зан төлөвийг өөрчлөх болно. … Наманчлах гэдэг нь оюун санаа, зүрх сэтгэлийн өөрчлөлт,—буруу зүйлсийг хийхээ больж, зөв зүйлсийг хийдэг болно гэсэн үг юм” (“Point of Safe Return,” Ensign ба Лиахона, 2007 оны 5-сар, 100).
-
Наманчлах нь зөвхөн буруу зүйлийг хийхээ болихыг төдийгүй, үргэлж зөв зүйл хийдэг байхыг биднээс шаарддаг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
-
Алма 34:16-д өгүүлснээр наманчлалд хүргэх итгэлээ хөгжүүлэхийн үр өгөөж нь юу вэ?
-
Хэрэв бид наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэхгүй бол бидэнд юу тохиолдох вэ? (“Шударга ёсны шаардлагын бүх л хуульд харьяалагдаж” гэдэг нь гэм нүглийнхээ үр дагавруудад зовон шаналж, мөнх амьдралын адислалуудаа алдах явдал гэдгийг та тайлбарлаж болно.)
-
Алма 34:17-д өгүүлснээр наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэхийн тулд бидний хийж чадах нэг зүйл юу вэ?
Суралцагчдыг Алма 34:17–28-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Амюлек зорамчуудад хэзээ залбирах, юуны төлөө залбирах зэргийг оролцуулан залбирлын тухай юу заасныг олж мэдэхийг тэднээс хүс.
-
Амюлек та нарын амьдралд хамаатай залбирлын талаар юу заасан бэ? Залбирал яагаад наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэхийн нэг чухал хэсэг гэж та нар бодож байна вэ?
-
Амюлек хэрэв бид өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүст туслахгүй бол бидний залбирал юу ч биш байх буюу ямар ч ашиг тусгүй юм гэж хэлжээ (Aлмa 34:28-ыг үзнэ үү). Та нар яагаад үүнийг үнэн гэж бодож байна?
Суралцагчдад наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэх нэмэлт арга замуудыг бодоход туслахын тулд тэднээс дараах жишээнүүдэд хариулахыг хүс:
-
Нэгэн залуу эрэгтэй зохисгүй үг хэллэг хэрэглэх зуршилтай байжээ. Тэр энэ зуршлаа орхихын тулд наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэх ямар аргуудыг харуулж чадах вэ? (Хариулт нь тусламж гуйн залбирах, гэр бүлийн гишүүд болон найз нөхдөөсөө тусламж хүсэх мөн Сүнсийг урьсан үйл ажиллагаануудад оролцох зэрэг санаанууд байж болно.)
-
Нэг залуу эмэгтэй, залуу эрэгтэй хоёр зохистой бус харьцаатай болжээ. Тэд энэ харилцаагаа даруй зогсоо гэсэн Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрчээ. Энэхүү өдөөлтийг дагах нь наманчлалд хүргэх итгэлийг хөгжүүлэхтэй хэрхэн холбоотой байж болох вэ? Тэд бүрэн наманчлах зам дээр байгаагаа баттай болгохын тулд өөр ямар алхмуудыг хийх ёстой вэ? (Хариулт нь бишоп буюу салбарын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө хүсэх, хүч чадал ба уучлалын төлөө залбирах зэрэг нь байж болно.)
-
Хойшлуулна гэдэг нь ямар утгатай вэ? Хүмүүс ямар нэгэн зүйл хийхээ хойшлуулдаг ямар шалтгаанууд байдаг вэ?
Амюлек зорамчуудыг хийхээ бүү хойшлуулаарай хэмээн анхааруулсан зүйлийг олж мэдэхийг хичээн, Алма 34:33-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Алма 34:32–35-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Суралцагчдыг унших үед нүглээ наманчлахыг хойшлуулахын үр дагавруудыг олж мэдэхийг тэднээс хүс. Суралцагчдыг сурч мэдсэнээ хуваалцах үеэр дараах үнэнийг самбар дээр бич: Энэ амьдрал бол Бурхантай уулзахад бэлтгэхэд зориулан бидэнд өгсөн цаг юм.
-
Та нар энэ үнэнийг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?
-
Зарим зарлигуудыг мэдсээр байж сахиагүй атлаа сүүлд нь наманчилна гэж бодож байгаа нэг найз танд байдаг хэмээн төсөөлөн бод. Алма 34:32–35-аас сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та нар энэ найздаа юу заах вэ?
Амюлек зөвхөн наманчлахаа хойшлуулахын үр дагавруудыг сэрэмжлүүлээд зогсоогүй бас наманчлахаар одоо сонгосноос ирдэг адислалуудын тухай заасныг тайлбарла. Суралцагчдыг Алма 34:30–31-ийг дор бүрнээ чимээгүй уншаад энэ адислалыг олж мэдэхэд урь.
-
Алма 34:31-д одоо наманчилж байгаа хүмүүст ямар баталгаа өгөгдөж байна вэ? (“Тэр даруй гэтэлгэлийн агуу төлөвлөгөө та нарт авчрагдах болно.”)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг унш:
“Цагаатгалын хүч та нарын дотор ажиллаж эхлэхээс өмнө бүхнийг мэдэх нь хэрэгтэй биш юм. Христэд итгэлтэй бай, тэгвэл гуйсан өдрөөс тань энэ нь ажиллаж эхлэх болно!” (“Washed Clean,” Ensign, 1997 оны 5-р сар, 10).
-
Энэ баталгааг ойлгох нь бидэнд хэрхэн туслах вэ? Цагаатгалд найдсан үед чинь энэ нь таны дотор ажиллаж эхэлснийг та ямар байдлаар мэдэрсэн бэ?
Ерөнхийлөгч Харольд Б.Лийгийн хэлсэн дараах үгсийг унш: Ерөнхийлөгч Лий “хамгийн чухал зарлиг” гэж юуг нэрлэснийг сонсохыг суралцагчдаас хүс.
“Хэрэв та алдаа гаргасан бол өнөөдрийг амьдралынхаа өөрчлөлтийг эхлэх өдөр болго. Та хийсэн буруу зүйлээ бүрмөсөн орхи. Бурханы бүх зарлигуудаас хамгийн чухал нэг зарлиг нь өнөө үед сахих хамгийн хэцүү байгаа нэг зарлиг юм. Хэрэв энэ нь шударга бус явдал бол, хэрэв энэ нь ариун бус явдал бол, хэрэв энэ нь үнэнийг хэлэхгүй худал гэрчилсэн бол өнөөдөр таны хувьд энэхүү сул талаа даван туулахын төлөө ажиллаж эхлэх өдөр мөн. … Энэхүү сул талаа даруй залруулаад тэгээд өөрийн тань хувьд сахихад хамгийн хэцүү байгаа дараагийн алхмыг эхэл” (Teachings of Presidents of the Church: Harold B.Lee [2000], 30).
-
Ерөнхийлөгч Лийгийн хэлснээр хамгийн чухал зарлиг юу вэ? Яагаад?
Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич: Өгүүлбэрийг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ гүйцээж бичихийг суралцагчдаас хүс.
Aлмa 35
Наманчилсан зорамчууд зөв шударга хүмүүсийн дунд амьдрахаар явсан нь
Олон зорам хүн гэм нүглээ наманчилсныг тайлбарлаж, Алма 35-ыг товчлон дүгнэ. Тэднийг ёс бус удирдагчид болон санваартнууд нь нутгаасаа хөөсөн учир тэд Аммоны хүмүүстэй хамт Жершоны нутагт амьдрахаар явжээ. Аммоны хүмүүс тэдэнд газар өгч, нифайчууд тэднийг хамгаалахаар цэргээ илгээсэн.
Бид наманчлалд хүргэх итгэлээ хөгжүүлж эхэлмэгцээ Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг гэрчил. Суралцагчдыг наманчлалыг эрэлхийлж байгаа хүмүүст эелдэг байж, дэмжсэнээр Аммоны хүмүүс болон нифайчуудын жишээг дагахыг урамшуулан дэмж.