Номын сан
132-р хичээл: 3 Нифай 24–26


132-р хичээл

3 Нифай 24–26

Оршил

Есүс Христ бошиглогч Малахигийн зарим бошиглолыг нифайчуудтай хуваалц гэсэн Тэнгэрлэг Эцэгийн зарлигийг биелүүлсэн (3 Нифай 26:2-ыг үзнэ үү). Эдгээр бошиглол нь Израилийн угсааны гишүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд наманчилж мөн Их Эзэнд эргэн ирэх шаардлагтай байгааг заасан. Есүс Христ нифайчуудад “бүх зүйлийг …, бүр эхлэлээс тэрбээр алдар суундаа ирэх тэр цагийг хүртэл” тайлбарлав (3 Нифай 26:3). Мормоны Номонд итгэдэг хүмүүст бүр агуу зүйлс үзүүлэгдэх болно хэмээн Мормон заасан (3 Нифай 26:9-ийг үзнэ үү).

Заах зөвлөмж

3 Нифай 24:1–6

Есүс Христ Хоёр дахь ирэлтийн талаарх Малахигийн бошиглолыг эш татдаг

Хичээл эхлэхэд шүдэнз болон саван дээш өргө (эсвэл самбар дээр гал болон ширхэг савангийн зураг зур) Суралцагчдаас гал, саван хоёр хоорондоо юугаараа адил төстэй болохыг асуу. (Саван, гал хоёр хоёул цэвэрлэх юм уу цэвэршүүлэхэд ашиглагддаг.)

Есүс Христ нифайчуудад Лихай ба түүний гэр бүл Иерусалимыг орхисноос хойш ойролцоогоор 170 жилийн дараа Ариун газарт амьдарч байсан Хуучин Гэрээний бошиглогч Малахигийн бошиглолуудын заримыг өг гэсэн Эцэгийн тушаалыг биелүүлсэн (3 Нифай 26:2-ыг үзнэ үү) гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 24:1–3-ыг чимээгүй уншаад Малахигийн “хайлагчийн гал” болон “хувцас угаагчийн савантай” харьцуулсан нэгнийг хайж олоход урь.

  • Хэнийг хайлагчийн гал болон хувцас угаагчийн савантай харьцуулсан бэ? Есүс Христ

  • Эдгээр шүлэгт ямар үйл явдал дүрслэгдсэн байна вэ? (“Түүний ирэлтийн өдөр.” Өөрөөр хэлбэл, Есүс Христийн Хоёр дахь ирэлт. Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэдэнд бүлгийн толгой буюу зүүвэр тайлбарыг гүйлгэн харахыг санал болгож болно.)

  • Есүс Христийг гал болон савантай харьцуулсан нь Түүний Хоёр дахь ирэлтээр юу улиран тохиолдохыг хэлдэг вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Хоёр дахь ирэлтээрээ Есүс Христ дэлхийг цэвэршүүлэх болно. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ 3 Нифай 24:2–3-ын дэргэд бичихийг санал болгож болно.

Хайлагч мөнгө эсвэл алт зэрэг металлыг шингэн байдалтай болох хүртэл нь халаахын тулд гал ашигладаг гэдгийг тайлбарла. Халаах үйл явц нь үртэс юм уу шаар шавхрууг хайлагч авч болохоор шингэн металлын гадаргуу дээр хөвүүлж гаргадаг бөгөөд ингэснээр металлыг хог шавхруунаас нь цэвэрлэдэг. Хувцас угаагч нь саван ашиглан, даавуунуудыг цэвэрлэж, цайруулдаг нэгэн юм. Та мөн “Левийн хөвгүүд” нь эртний Израилийн санваарыг атгагчид байсныг тайлбарлаж болно. Өнөө үед энэ үг нь орчин цагийн санваартнуудыг төлөөлдөг (C ба Г 84:33–34-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг 3 Нифай 24:5–6-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, Аврагчийн Хоёр дахь ирэлтээр хэн үрэгдэж эсвэл сүйрүүлэгдэж, хэн үрэгдэхгүй байхыг олж тогтоохыг хүс. (Та “Иаковын хөвгүүд” гэсэн үг нь Израилийн угсааны Их Эзэнтэй гэрээ хийсэн хүмүүсийг төлөөлдгийг тайлбарлахыг хүсч болно.)

  • 3 Нифай 24:5-ын дагуу Есүс Христ Хоёр дахь ирэлтээрээ юу хийх вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой: Есүс Христ Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг сүйрүүлэх болно.)

3 Нифай 24:7–18

Есүс Христ Израилийн угсаа Их Эзэнд хэрхэн эргэж ирэх талаарх Малахигийн сургаалыг эш татдаг

Суралцагчдыг Их Эзэний хайр, нөлөөг мэдрэх болон сайн мэдээний гэрчлэлээ хадгалахад хэцүү байгаа дотны анд юм уу гэр бүлийн гишүүнтэй байна хэмээн төсөөлөхөд урь.

  • Та нар энэ хүнд туслахаар юу хичээж хийж болох вэ?

Суралцагчдыг 3 Нифай 24:7-г чимээгүй уншихад уриад Их Эзэнээс болон Түүнтэй хийсэн гэрээнүүдээ сахихаас хөндийрч эхэлж байгаа тэдгээр хүмүүст өгсөн зөвлөгөөг олж тодорхойлохыг хүс.

  • Хүмүүс Их Эзэний ёслолуудаас “зайцан явсан” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Тэд сайн мэдээний гэрээнүүд болон ёслолуудыг сахихаа больсон байсан.)

  • Их Эзэн гэрээнүүдээ сахидаггүй хүмүүст ямар амлалтыг өгсөн бэ? (“Надад эргэж ир мөн би та нарт эргэж очих болно.”)

  • Их Эзэнд “эргэж ир” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Их Эзэн Түүнд эргэж ирсэн хүмүүст “эргэж очно” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид Их Эзэн рүү эргэвэл Тэр бидэн рүү эргэх болно.

  • Энэ зарчим та нарт Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар юу заадаг вэ?

Самбар дээр Их Эзэнд эргэж ир гэж бич.Суралцагчдыг 3 Нифай 24:8–12-ыг чимээгүй уншаад хүмүүс Их Эзэнд эргэж ирж болно хэмээн Түүний үзүүлсэн нэг арга замыг хайж олоход урь. Суралцагчдыг хариулж байх хооронд Их Эзэнд эргэн очих-ын доор аравны нэг болон өргөлүүдээ төлөх гэж бич.

  • Аравны нэгээ төлөх хүсэлтэй байх нь хэн нэгнийг Их Эзэнд хайр болон халамжаа харуулдаг гэдгийг хэрхэн илэрхийлж байна вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг уншихад урь:

“Бид аравны нэгээ төлж чадна. Энэ нь итгэлийн тухай асуудал бөгөөд нэг их мөнгөний тухай асуудал биш юм” (“Let Us Move This Work Forward,” Ensign, 1985 оны 11-р сар, 85).

  • Бидний аравны нэг болон өргөлүүдээ төлөх хүсэл хэрхэн Их Эзэнд итгэх итгэлийн илрэл болдог вэ?

Суралцагчдад 3 Нифай 24:10–12-ыг дотроо чимээгүй давтах хугацаа өг. Тэднээс бүрэн ба шударга аравны нэг төлдөг хүмүүст өгсөн Их Эзэний амлалтыг тодорхойлохыг хүс.

  • Та нар аравны нэгээ төлсний үр дүнд хэрхэн адислагдаж байсан бэ? Эдгээр жишээн дэх “Тэнгэрийн цонхнууд” та нарын хувьд хэрхэн нээгдсэн бэ?

Эдгээр шүлэгт Их Эзэн эртний Израиль дахь зарим хүн сайн мэдээний ёслолуудыг сахих шаардлагатай байгааг асуусныг онцолсон гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 24:13–18-ыг товчлон дүгнэ. Тэд бардам болон ёс бусчууд шударга бусаасаа үл хамааран дэгжиж байгаа мэт байгаад гомдоллосон. 3 Нифай 24:16 дээр Их Эзэн “дурсамжийн ном” итгэлтэй хүмүүсийн нэрсийг бичихээр хадгалагдсан хэмээн хариулсан (C ба Г 85:7–9; 128:6–7; Moсе 6:5–8-ыг үзнэ үү). Их Эзэн тэгээд Тэрээр дахин ирэхдээ итгэлтэйчүүдийг хамгаалж, мөн тэднийг Өөртөө эрдэнэ мэт, эсвэл “[Өөрийн] үнэт чулуунуудаа” хадгалахаа үзүүлсэн.

  • Их Эзэн итгэлтэй хүмүүсийг хамгаалж мөн эрдэнэсээ болгоно гэдгийг мэдэх нь яагаад адислал вэ?

  • 3 Нифай 24:16-ийн Их Эзэний үнэт чулуу мэт хамгаалах тэдгээрийг аль өгүүлбэрт дүрсэлсэн бэ? (“Их Эзэнээс эмээх тэд” болон “түүний нэрийг бишрэн бодох тэд.”)

Их Эзэнээс эмээх болон Их Эзэний нэрийг бишрэн бодох гэсэн үгсийг Их Эзэнд эргэж ирэх гэдгийн доор бич. (Та энэ нөхцөлд эмээх гэдэг үг нь хүндэтгэл юм уу бишрэл гэсэн утгатай болохыг тайлбарлахыг хүсч болно.) Суралцагчдыг дараах асуултад дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хариулан бичихэд урь:

  • Та нар аравны нэг ба өргөлүүдээ төлөх болон Христийг байн байн бодох тал дээр өөрсдийгөө хэр байгаагаа бодоорой. Та нар ямар арга замуудаар Түүнд “эргэж ирэх” эсвэл энэ талуудаа сайжруулж чадах вэ?

3 Нифай 25

Елиа Хоёр дахь ирэлтийн өмнө ирэх болно гэсэн Малахигийн бошиглолыг Есүс Христ эш татдаг

Нэг суралцагчийг 3 Нифай 25:1–3-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, Хоёр дахь ирэлт нь яагаад Есүс Христэд итгэдэг хүмүүст адислал байх шалтгаануудыг хайж олохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Та 3 Нифай 25:1 дээрх үндэс гэдэг үг нь өвөг дээдсийг мөн мөчир гэдэг үг нь үр удмыг төлөөлдөг гэдгийг тайлбарлаж болно. Тиймээс дараагийн амьдралд хилэнцэт тэдгээр нь өвөг дээдэс болон үр удамтайгаа лацдан холбогдох адислалыг хүртэхгүй. 3 Нифай 25:2-т “пүнзэнд байгаа тугалууд” гэсэн үг нь хамгаалагдсан, тэжээгдсэн мөн халамжлагдсан тугалуудыг хэлж байгаа болно. Их Эзэн үүнтэй адилаар “[Түүний] нэрнээс эмээх” хүмүүсийг хамгаалж мөн халамжлахаа амладаг.

Малахи Хуучин Гэрээний бошиглогч Елиаг оролцуулсан, Хоёр дахь ирэлтийн өмнө болох нэгэн үйл явдлын талаар бошиглосон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 25:5–6-г чанга уншихад уриад ангийнхнаас Елиа Их Эзэний ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдаас сайн мэдээний сэргээлтийн нэг хэсэг болж дэлхий дээр эргэн ирсэн Елиагийн талаар юу мэддэгийг нь асуу. Та тэдний хариултыг шинэхэн онцгойлон адислагдсан Көртландын ариун сүмд Елиа Иосеф Смит болон Оливер Каудери хоёрт 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд үзэгдсэн (C ба Г 110:13–16-г үзнэ үү) гэж тайлбарлан нэмж хэлж болно. Тэр үед Елиа Их Эзэний ариун сүмүүдэд гэр бүлүүдийг мөнхөд холбоход шаардлагатай санваарын түлхүүрүүдийг сэргээсэн. Гэр бүлийн түүхийн судалгаагаар дамжуулан бид ариун сүмийн ёслолууд гүйцэтгэгдэх хэрэгтэй байгаа гэр бүлийнхээ гишүүдийг олж тогтоодог.

  • Елиагийн хэлсэн “эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх” гэсэн үг ямар утгатай вэ?

  • Гэр бүлтэйгээ мөнхөд холбогдож чадна гэдгээ мэдэх нь та нарын хувьд яагаад адислал вэ?

Бидний зүрх сэтгэл гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлаар дамжин эцгүүд рүүгээ эргэвэл бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж байгаа гэдгийг гэрчил.

3 Нифай 26:1–12

Есүс Христ судруудыг тайлбарладаг бөгөөд Мормон Аврагчийн илчилсэн илүү агуу зүйлсийг авахын тулд юу хийх ёстойг заадаг

Аврагч Малахигийн бошиглолуудыг хуваалцсаныхаа дараа Тэрээр хүмүүст Бүтээлтээс авахуулаад Эцсийн шүүлт хүртэл “газрын гадаргуу дээр ирэх тэр бүх зүйлийг” (3 Нифай 26:3–4) тайлбарласнаар 3 Нифай 26:1–5-ыг товчлон дүгнэ.

Нэг суралцагчийг 3 Нифай 26:6–8-ыг чанга уншихад уриад ангийнхнаас Есүс Христийн заасан зүйлсийн хэр их нь Мормоны Номонд бичигдсэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг 3 Нифай 26:9–11-ийг чимээгүй уншаад нифайчуудад Аврагчийн заасан бүгдийг Мормон хураангуйлалдаа багтаагаагүй шалтгааныг хайж олоход урь. Эдгээр шүлгэн дээрх итгэ гэсэн үг нь Бурханы сургаал болон зарчмууд дээр үйлдэхээс тэдгээр нь үнэн байх гэсэн ганцхан найдвар биш гэж үзүүлсэн гэдгийг чухалчил.

  • 3 Нифай 26:9-ийн дагуу Их Эзэн Түүний илчилсэн зүйлст итгэн, тэдгээрийг үйлдсэн хүмүүст юу амласан бэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд бид Бурханы илчилсэн зүйлд итгэж мөн үүнийг үйлдвэл өөрсдийгөө илүү агуу илчлэлтэд бэлтгэдэг гэдгийг онцол.)

  • Бид нэмэлт үнэнийг хүлээн авахаас өмнө аль хэдийн хүлээн авсан үнэнүүддээ итгэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Бид Их Эзэний ил болгосон зүйлд итгэж байгаагаа хэрхэн үзүүлж чадах вэ?

Суралцагчдад тэд Мормоны Номон дахь зарчмуудыг итгэлтэйгээр судалж мөн хэрэгжүүлэх нь тэдний сайн мэдээний ойлголтыг гүнзгийрүүлнэ гэдгийг амла. Суралцагчдыг дараах асуултад дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хариулан бичихэд урин, тэднийг Мормоны Номон дахь үнэнүүдийг хэрхэн сайн хүлээн авч байгаагаа эргэцүүлэн бодоход нь тусал (та хариултуудыг самбар дээр бичиж болно):

  • Та нар Мормоны Номонд итгэдэг гэдгээ үзүүлэхийн тулд өөрсдийнхөө амьдралд юу хийж байна вэ?

  • Мормоны Номыг чин хүсэлтэйгээр уншсанаар хэзээ та нар хувийн илэрхийлэлт хүлээн авахад хөтлөгдсөн бэ?

3 Нифай 26:13–21

Аврагч нифайчуудын дундах дэлхийн тохинууллаа дуусгаж мөн Түүний шавь нар тохинуулалдаа Түүний жишээг дагадаг

3 Нифай 26 дээр Мормон Аврагчийн нифайчуудын дундах номлолын үлдсэн хэсгийг тоймлосон гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 26:13–16-г чимээгүй уншихад урь. Та Аврагчийн хийсэн зүйлүүдийн заримыг нь Мормоны онцгойлон сонгосныг тэмдэглэхийг тэдэнд санал болгож болно.

Цаг гарвал суралцагчдыг 3 Нифай 11–25-ыг судлахдаа бичиж авсан тэмдэглэл, судар дээрээ тэмдэглэсэн зүйлүүдээ давтаж мөн эргэцүүлэн бодоход урь. Тэднийг Аврагчийн нифайчуудын дунд хийсэн тохинууллаас тэдэнд чухал буюу дурсамжтай байсан сургаал болон үйл явцыг харахад нь урамшуул. Цөөн хэдэн суралцагчийг Аврагчийн нифайчуудын дунд хийсэн тохинууллын тухай бодол болон мэдрэмжүүдийнхээ талаар хуваалцахад урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 24:11. Аравны нэгийн хуулийг дуулгавартай дагаснаас ирэх адислалууд

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

“Их Эзэн бидний төлөө залгигчийг зэмлэх болно хэмээн амласан. Залгигчийг зэмлэх нь бидний хувийн янз бүрийн хичээл зүтгэл болон асуудлуудад бүү хамаараг.

“Мэргэн ухаан, мэдлэгийн, бүр мэдлэгийн нуугдмал эрдэнэсүүдийн агуу адислалууд байдаг. Бидэнд хэрэв бид энэ хуулинд дуулгавартай алхах юм бол биднийх бахдам сайхан газар байна хэмээн амласан. Би газар гэдэг үгийг хүмүүс гэж орлуулж болно, тиймээс дуулгавартай алхдаг тэдгээр хүмүүс бахдам сайхан хүмүүс юм. Бусад хүмүүс адислагдсан хэмээн дүрсэлдэг бахдам сайхан хүмүүс байх ямар гайхалтай нөхцөл вэ!” гэжээ. (“Tithing: An Opportunity to Prove Our Faithfulness,” Ensign, 1982 оны 5-р сар, 40).

3 Нифай 25:1–6. “Би та нарт … Елиаг илгээх болно”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит бошиглогч Иосеф Смит болон Оливер Каудери нарт үзэгдсэн Елиагийн үзэгдэлд дараахь тайлбарыг хийсэн:

“1839 оны 4-р сарын гурав дахь өдөр иудейчууд дээгүүр өнгөрсний баярын найрыг хийдэг бөгөөд Елиагийн ирэлтэд зориулан гэрийнхээ хаалгыг онгорхой орхидог нь ихэд сонирхолтой. Тэр өдөр Елиа ирсэн ч иудейчүүдийн гэрт ороогүй юм, харин Көртланд тосгон дахь Ариун сүмд … Их Эзэний даруухан үйлчлэгч нар дээр ирсэн” (Church History and Modern Revelation, 4 vols. [1946], 3:84).

Энэ мэдэгдлийг хийхдээ ерөнхийлөгч Смит Малахигийн Елиагийн ирэлтийн тухай бошиглолд итгэдэг Иудей хүмүүсийн уламжлалт үйлийг хэлсэн (Maлахи 4:5–6-г үзнэ үү). Дээгүүр өнгөрөх баяр бүрээр олон итгэлтэй Иудей гэр бүл дээгүүр өнгөрсний зууш болон Елиад зориулсан тусдаа ширээ бэлддэг. Тэд Елиа тэдэнтэй нэгдэх шийдвэр гаргасан үйл явдалд бэлэн байхаар хаалгаа онгорхой орхидог.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн Көртландын Ариун сүмд хийсэн айлчлалын ач холбогдлын талаар тайлбарласан:

“Елиагийн дэлхий дээр эргэж ирсэн нь тэр болон бусад тэнгэр элчүүд Их Эзэний удирдлаган дор санваарын эрх мэдлийн онцгой түлхүүрүүдийг сэргээгдсэн сүмд өгсөн энэ эрин үеийн анхны ариун сүмд тохиосон.

“Елиа зөвхөн элэнц хуланцаа эрж хайх ажлыг дэмжихээр ирээгүй билээ. Тэр мөн гэр бүлүүдийг мөнх бус амьдралын хязгаараас цааш үүрд мөнхийн барилдлагатай байх боломжтой болгосон. Үнэндээ, гэр бүлүүд мөнхөд холбогдох боломж нь бидний судалгааны жинхэнэ шалтгаан юм (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5- сар, 34).

3 Нифай 25:1–6. “Елиагийн Сүнсний тухай суралцаж мөн мэдэр”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн:

“Елиагийн Сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг сүмийн залуучуудаас би хүсч байна. Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эрж хайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хийлгэхэд өөрсдийгөө бэлтгээсэй хэмээн хүсч байна (C ба Г 124:28–36-г үзнэ үү). Мөн бусад хүмүүст гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь туслахыг би тэдэнд уриалж байна.

“Та үүнийг хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. Абрахам, Исаак болон Иаков нартай хийсэн амлалтууд та нарын зүрх сэтгэлд суух болно. Таны патриархын адислал, түүн дээр мэдэгдсэн уг гарал тань таныг эдгээр эцгүүдтэй тань холбож танд илүү утга учиртай болж ирнэ. Та өвөг дээдсээ илүү хайрлаж, тэдэнд илүү ихээр талархах болно. Аврагчийн тухай таны гэрчлэл илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа мөн амьдарлынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 26–27).

3 Нифай 25:6. Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүдэд нь эргүүлэх болно

Ойролцоогоор МЭ 430 онд бошиглогч Малахи “Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө” Елиа дэлхий дээр эргэж ирнэ хэмээн бошиглосон (Maлахи 4:5). Энэ бошиглол маш чухал учраас Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувд дээр байдаг (Maлахи 4:5–6; 3 Нифай 25:5–6; C ба Г 2:1–3; Иосеф Смитийн—Түүх 1:37–39-ийг үзнэ үү). Энэ бошиглол нь Елиагийн эргэж ирсэн нэг зорилго нь хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүдэд нь эргүүлэх явдал гэдгийг илчилдэг.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүү нь эргэсэн байх зарим аргуудыг тайлбарласан:

Эцгүүд бол сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсаар нас барсан ч боломж нь тэдэнд өгөгдөх цаг ирэхэд амлалтаа хүлээн авах бидний өвөг дээдэс юм. Хүүхдүүд нь удмынхаа мэдээллийг бэлтгэж мөн ариун сүмд гайхамшигт ёслолуудыг үйлдэж буй одоо амьдарч байгаа хүмүүс юм.

“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх нь нас барагсдын бүртгэлийг судлахад тэднийг урамшуулж байгаа мэдрэмж ба хүслийг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд байрлуулах буюу суулгах явдал юм. Цаашилбал тэдний зүрх сэтгэлд хүсэл болон урмыг өгөх нь шаардлагатай юм. Тэд Их Эзэний өргөөнд орж, сайн мэдээний мэдлэггүйгээр эсвэл сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авах боломжгүйгээр нас барсан эцгүүдийнхээ төлөө шаардлагатай ажлуудыг гүйцэтгэхийн тулд тэдэнд энэ нь байх ёстой” (Doctrines of Salvation, ed. Брүс Р. Макконки, 3 vols. [1954–56], 2:127–28).

Хэвлэх