Номын сан
4 Нифай


ОРШИЛ Нифайн дөрөвдүгээр ном

Энэ номыг яагаад судалдаг вэ?

Суралцагчид 4 Нифай номыг судалснаар Есүс Христийн сайн мэдээнд нэгдэн амьдарч байгаа хүмүүст ирсэн адислалуудын талаар суралцах болно. Лихайн үр удмынхны дунд хийсэн Аврагчийн номлолын дараагаар нутгийн бүх хүн хөрвөгдсөн. Тэд зарлигуудад дуулгавартай байснаар амар амгалан, хөгжил дэвшил, гайхамшигтай сүнслэг адислалуудаар дүүрэн баясаж байлаа. Мормон: “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” (4 Нифай 1:16) хэмээн тунхагласан. Мөн суралцагчид хүмүүс хэрхэн аажмаар гэм нүглийн улмаас доройтон унаж байгаа тухай чухал сургамжуудыг суралцах болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

4 Нифай номыг бүтээхийн тулд Мормон дөрвөн зохиогчийн цэдгүүдээс эмхэтгэж, товчилсон юм. Тэдгээр зохиогчдын нэг нь Нифай байсан бөгөөд тэрээр Их Эзэн Лихайн үр удмын дунд хийсэн Өөрийн тохинууллын үеэр сонгосон арванхоёр дагалдагчийн нэг болох Нифайн хүү байв. (3 Нифай 11:18–22; 12:1-ийг үзнэ үү). Бусад гурван зохиогч нь Нифайн хүү Амос, Амосын хүү Амос, Аммарон нар байлаа (4 Нифай 1:19, 21, 47-г үзнэ үү).

Энэ ном хэнд зориулагдан, яагаад бичигдсэн бэ?

Мормон 4 Нифай номыг тодорхой сонсогчдод зориулсан эсвэл яагаад үүнийг бичих болсноо дурдаагүй. Гэвч, уг энэ номон дахь Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн гэрчлэх Мормоны Номын гол зорилгод хувь нэмрээ оруулсан юм (Мормоны Номын удирдтгалыг үзнэ үү). Энэ номонд наманчилж, Есүс Христэд ирж, Түүнтэй гэрээ хийснээр адислалууд ирдгийг мөн Аврагч ба Түүний сайн мэдээг үгүйсгэж, өөрсдийн гэрээнүүдийг мартах үед хор хөнөөлтэй үр дагаврууд ирдгийг үзүүлдэг.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

4 Нифай номд эх сурвалж болгон ашигласан эх бичээсүүд МЭ 34 ба МЭ 321 оны хооронд бичигдсэн байх магадлалтай. Мормон тэдгээрийг МЭ 345 ба МЭ 385 оны хооронд товчлон эмхэтгэсэн байна. Мормон өөрөө хаана байснаа мөн хэзээ энэ номыг хураангуйлснаа тэмдэглэж үлдээгээгүй.

Энэ номын онцлог талууд юу вэ?

4 Нифай номын 49 шүлэгт Мормоны Номд бичигдсэн нифайчуудын түүхийн бараг гуравны нэг буюу 300 орчим жилийн түүхийг багтаан өгүүлсэн. 4 Нифай ном нь маш товч бөгөөд тодорхой. Энд мөн Аврагчийн номлолыг дуулгавартай дагадаг зөв шударга хүмүүс болон тэдний дөрөвдэх үр удмын гэм нүглүүдийн хоорондох эрс ялгаатай байдлыг хураангуйлан өгүүлсэн. Уг номын эхний 18 шүлэгт Есүс Христийн сайн мэдээнд тулгуурласан нийгэм адислалуудаар бялхаж буйг харин сүүлийн шүлгүүдэд бардамналаас болж, яваандаа бараг бүх хүн нүгэлд унан, энэ нийгэм нь хэрхэн доройтож буйг харуулдаг.

Тойм

4 Нифай 1:1–18 Есүс Христийн номлолыг даган газар нутаг даяар бүх хүн хөрвөгдөн, баптисм хүртдэг. Тэд өөрсдийгөө нифайчууд, леменчүүд гэж зааглахаа больдог. Тэд “бүх зүйлийг нийтээр эзэмшиж” (4 Нифай 1:3), олон гайхамшгуудыг үзэж мөн хөгжин дэвжиж, 110 жилийн турш эв нэгдэлтэй, аз жаргалаар дүүрэн амьдардаг.

4 Нифай 1:19–34 Нифай нас барж, түүний хүү Амос цэдгүүдийг хадгалсан. Дараа нь Амос цэдгүүдийг өөрийн хүү Амост итгэмжлэн хүлээлгэн өгдөг. Олон хүн Сатан “тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн” байхыг зөвшөөрдөг (4 Нифай 1:28). Хүмүүсийн дунд зөрчил хагарал, бардамнал, хуурамч сүмүүд гарах болсон. Ёс бусчууд үнэн Сүмийн гишүүд болон “тэдэнтэй үлдсэн Есүсийн шавь нарыг” гадуурхаж эхэлсэн (4 Нифай 1:30).

4 Нифай 1:35–49 Хүмүүс дахин өөрсдийгөө нифайчууд ба леменчүүд хэмээн хуваасан. Леменчүүд сайн мэдээний эсрэг хамаг хүчээрээ эсэргүүцэн босож, Гадиантоны нууц хуйвалдааныг байгуулав. Нифайчууд гэм нүгэлтэй болсон. Амос нас нөгчиж, түүний ах Аммарон Ариун Сүнсээр албадуулагдан, ариун нандин цэдгүүдийг нууж хадгалав.