1-р хичээл
Суралцагчийн үүрэг
Оршил
Энэ хичээлийн зорилго нь суралцагчдад сайн мэдээнээс сурах явцдаа өөрсдийн үүргийг биелүүлэхэд тусална. Заримдаа суралцагчид өөрсдийн сурах үүрэг хариуцлагыг багшаас хамааралтай гэж боддог. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг суралцагч, багш хоёр хоёулаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх нь хэр чухал талаар өгүүлсэн юм:
“Суралцагчдад таван жилийн өмнө тулгарч байсан зовлон зүдгүүр, уруу таталтууд одоо бидний харж байгаатай харьцуулахад хамаагүй хөнгөн байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам хүнд хэцүү болсоор байна. Бидний хийсэн болон хийж байгаа зүйлс хангалттай биш гэж би бодож байна. Оюутнуудынхаа зүрх сэтгэл хийгээд амьдралд сайн мэдээг оруулахын тулд бидэнд илүү их хүч хэрэгтэй. …
“Хүчтэй заахын тулд та Сүнсийг өөрийн байнгын хамтрагч болгох ёстой, мөн Сүнсийг хамтрагчаа болголгүйгээр суралцагчид тань сүнслэг байдлаа хадгалж чадахгүй. ” (“The Spirit Must Be Our Constant Companion” [address to CES religious educators, 2003 оны 2 сарын 7], 1, si.lds.org).
Та Ариун Сүнсний хүчээр зааж, суралцагчдадаа мөн энэ хүчийг ашиглаж сурахад нь тусалснаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд чин үнэнээсээ хөрвөгдөхөд нь тэдэнд тусалж чадна. Та суралцагчдадаа анги дахь үүргээ санахад нь туслахын тулд энэ хичээл дээр заагдсан зарчмуудыг тогтмол эргэж харах хэрэгтэй.
Заах зөвлөмж
Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах хувь хүний үүрэг
Ангийн өмнө гарч ирэхийг нэг суралцагчаас хүс. Та түүнд бие махбодын хувьд илүү хүчирхэг болоход нь туслахыг хүсч байгаа гэдгээ тайлбарла. Тэгээд хоёр дахь суралцагчийг гарч ирээд таван удаа гар дээрээ суниахыг хүс.
Түүнийг суниаж дууссаны дараа эхний суралцагчаас дараах асуултыг асуу:
-
Тэр гар дээрээ суниаснаар та хүчтэй болсон уу?
Ангиас доорх асуултуудыг асуу:
-
Энэ биеийн хүчний дасгалын жишээ та нарын сайн мэдээнээс суралцах үүрэгтэй хэрхэн холбогдож байна вэ? Сайн мэдээнээс суралцах нь хэний үүрэг хариуцлага вэ?
Сургаал ба Гэрээ 88:118-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
-
Та нарын хувьд “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл…” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах нь хувь хүнээс хичээл зүтгэл шаарддаг гэдгийг та хэлж болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар итгэлээр суралцах гэдэг нь юу гэсэн үг болох тухай ярьсан юм. Семинарын хичээлийн жилийн турш тогтмол санаа авч болохын тулд түүний хэлсэн үгийг хаа нэгтээ (магадгүй судраас судлах тэмдэглэлүүд эсвэл хичээлийн дэвтрүүд дээр) бичихийг суралцагчдаас хүс.
Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авалтыг биш, харин сүнслэг, оюун санааны болон бие махбодын хичээл зүтгэлийг шаарддаг. …Суралцагч өөртөө мэдлэг хүлээн авахын тулд итгэлээ хөгжүүлж мөн үйлдэл хийх хэрэгтэй” (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, 2006 оны 2 сарын 3], 3, si.lds.org).
Өдөр бүр судраас бие даан судлах
Судрыг өдөр бүр бие даан судлах нь судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхийн хамгийн чухал хэсэг гэдгийг тайлбарла.
Хиламан 3:29-30-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
-
Судруудыг нэр төдий унших болон “Бурханы үгэн дээр тулгуурлах” хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-
Бидний дөнгөж сая уншсан шүлгүүдийн дагуу Бурханы үгэнд тулгуурласнаар ямар адислалууд ирэх вэ?
-
Өдөр бүр судраас судалснаар өөр ямар адислалууд ирэх вэ?
-
Та нар судрыг өдөр бүр бие даан судалснаар хэзээ адислалууд хүлээн авсан бэ?
Суралцагчдыг асуултуудад хариулах хооронд судрыг өдөр бүр судраас судлах нь бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Ариун Сүнсийг амьдралд маань урьж, сайн мэдээнээс суралцахад бидэнд тусалдаг гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг анзаар.
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд хариулж бичихийг суралцагчдаас хүс:
-
Энэ жил та Мормоны Номоос хэрхэн илүү сайн суралцах вэ?
-
Мормоны Номыг унших нь Есүс Христийн талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
Энэ жил Мормоны Номоос өдөр бүр судлах зорилго тавихыг суралцагчдаас хүс. Тэднээс бас семинарын хичээлийн жилийн турш Мормоны Номыг бүхлээр нь унших зорилго тавихыг хүс. Та тэдэнд эдгээр зорилгоо судрын тэмдэглэлдээ бичихийг санал болгож болно. Зорилгууд нь тэдэнд Бурханы өмнө хүлээсэн үүрэг болон Хувийн хөгжил дэвшлийн шаардлагуудыг биелүүлэхэд туслах болно гэдгийг сануул.
Сүнсээр суралцах нь
Дараах схемийг самбар дээр зур. Схемд үгсийг нь бичилгүй үлдээ. Та тэдгээрийг хичээлийн явцад бичих болно.
Сургаал ба Гэрээ 50:17-18-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
-
Энэ шүлгүүдээс үзэхэд Их Эзэн сайн мэдээний багш нараас юу шаарддаг вэ? (Үнэнийг Сүнсний хүчээр заахыг)
Дээр үзүүлсний дагуу Ариун Сүнс болон Багш гэж схемд бич. Зааж байхдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх тухай өөрийн санаа бодлыг хуваалц. Та хичээлээ бэлдэж, заахдаа Сүнсээр удирдуулахын тулд чин сэтгэлээсээ хичээж чармайсан гэдгийг мэдэхэд суралцагчдад тусал.
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 50–ыг номны хавчуурга хавчуулан орхихыг хүс (учир нь удахгүй энэ хэсгээс дахин унших болно). 2 Нифай 33:1-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
-
Сайн мэдээг зааж байх үед Ариун Сүнс суралцагчдын төлөө юу хийдэг вэ?
Их Эзэний аргаар сайн мэдээнээс суралцахын тулд бид Ариун Сүнсний хүчээр сурах үүрэг хариуцлагыг хүлээн авах ёстой гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 50:19-21-ийг дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс.
-
Гурвалжингийн баруун доод буланд бид юу бичих ёстой вэ? (Суралцагч гэж бич.)
-
Сүнсээр үнэнийг хүлээн авна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Та Ариун Сүнсний нөлөөллийг таньж мэдэх тухай зарим зарчмыг зааж болно. Сүнс бидэнтэй харьцахдаа ихэвчлэн бидний мэдрэмж хийгээд оюун санаагаар дамжуулан чимээгүйхэн ярьдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (1 Нифай 17:45; С ба Г 8:2-3-ыг үз). Ариун Сүнс мөн хайр, баяр баясгалан, амар амгалан, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, найдварын мэдрэмжийг төрүүлдэг (Галат 5:22-23; С ба Г 11:12-ыг үз).
-
Та нар Сүнсээр суралцахад бэлтгэхийн тулд семинар дээр байхдаа юу хийж чадах вэ?
Энэ ярилцлагын үеэр Сүнсээр суралцах хамгийн чухал арга бол бие биетэйгээ гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй байх явдал гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг унш.
“Суралцагчид үнэнийг хэлснээр [тэдгээр үнэн] нь тэдний зүрх сэтгэлд баталгаажиж, тэдний хувийн гэрчлэлүүдийг хүчирхэгжүүлдэг” (“To Understand and Live Truth” [address to CES religious educators, 2005 оны 2 сарын 4], 3, si.lds.org).
Бурханы өмнө хүлээсэн үүрэг болон Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрүүд бусадтай сайн мэдээний үнэнүүдийг хуваалцах санаануудыг багтаадаг гэдгийг суралцагчдад сануул. Тэднийг семинарын ангидаа, чуулга буюу ангийнхаа цуглаануудад мөн гэр бүлийнхээ гишүүд болон найзуудтайгаа ярилцаж байхдаа өөрсдийн туршлагуудаас хуваалцахад урамшуул. Тэднийг сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлаж, хуваалцаж, гэрчлэхээр хичээх үед Бурхан тэдний сайн мэдээг бусадтай хуваалцах чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг онцол.
Самбар дахь хүснэгтэнд анхаарлаа дахин хандуул. Сургаал ба Гэрээ 50:14, 22-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
-
Энэ шүлгүүдэд Ариун Сүнс, багш, оюутнуудын сайн мэдээнээс суралцах талаарх үүргүүдийг хэрхэн дүгнэн бичсэн байна вэ? (Та энэ шүлгэн дээр гарсан Сүнс болон Тайтгаруулагч хэмээх Ариун Сүнс нь үнэнийг заадаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж болно. Багш Сүнсний хүчээр заахын тулд мөн оюутнууд үүнтэй адил хүчээр суралцахын тулд юм.)
-
Оюутнууд Сүнсээр суралцаж, багш нь Сүнсээр заавал юу болох вэ? (Та заах гэдэг нь өсгөх, хүчирхэгжүүлэх, гэгээрүүлэх буюу сайжруулах гэсэн утгатай гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж болно.)
Инос, Алма хоёр нь Мормоны Номон дахь Сүнсээр суралцдаг хүмүүсийн жишээ юм. Суралцагчдыг Инос 1:4-10 болон Aлма 5:45-47-г дотроо уншихыг хүс. (Та эдгээр шүлгийн эшлэлүүдийг самбар дээр бичиж болно.) Дараа нь асуу:
-
Инос (буюу Алма) Сүнсээр суралцахын тулд юу хийсэн бэ?
-
Сүнс Иносын (эсвэл Алмагийн) төлөө юу хийсэн бэ?
Ахлагч Бэднарын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Ариун Сүнс бол зүй зохистой урилгын дагуу суралцагчийн зүрхэнд орж заадаг багш гэдгийг бид ямагт санаж байх ёстой” (“Seek Learning by Faith,” 4).
-
Энэ ангийн нэг гишүүний хувьд өдий хүртэл таны сурсан зүйлс хувь хүний үүрэг хариуцлагад тань хэрхэн хэрэгжиж болох вэ? (Суралцагчдыг хариулж байх зуур бид зүрх сэтгэлээ нээж, Бурханаас итгэлтэйгээр асуувал Ариун Сүнс бидэнд сайн мэдээний үнэнүүдийг ойлгоход туслах болно гэдгийг тэд ойлгосон эсэхийг анзаар.)
Суралцагчдад Сүнсээр суралцахад бие биедээ туслах арга замуудыг олоход нь туслахын тулд:
-
Ангидаа Сүнсийг урихад туслахын тулд бид юу хийж чадах вэ? (Хариултууд нь нээлтийн дуулал дуулах, ангидаа судруудаа авчирч мөн тэдгээрийг өдөр бүр ашиглах, асуултуудад хариулах, туршлагуудаасаа хуваалцах хүсэлтэй байх, бие биенийхээ төлөө залбирах, Ариун Сүнсний удирдамжийг хүсэх зэрэг байж болно.)
Сөрөг үйлдлүүд ангийн бусад хүүхдэд бас нөлөөлөх болно гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тавь:
-
Семинарын ангид ямар зан чанар, биеэ авч явах байдлууд Сүнсийг гомдоож болох вэ?
Ариун Сүнсийг өөрсдийн багш байлгахын үнэ цэнийг бодож үзэхийг суралцагчдаас хүс.
-
Сүнс багшийн хувьд үүргээ гүйцэтгэж байгааг та нар хэзээ мэдэрсэн бэ?
Хичээлээ дуусгахдаа суралцагчдыг энэ жил Мормоны Номыг семинарын ангидаа судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахад урь. Суралцагчдыг энэ хичээл зүтгэлээ үргэлжлүүлэхэд урамшуулахын тулд хичээлийн жилийн турш тэдэнд санаа тавь.